Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2024/01985

 

 

 

 

 

2024 4 15 184/ШШ2024/01985

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: Л**** ББСБ ХК /РД: *****/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, Жуулчны гудамж-**, *****г оффис өөрийн байр

Хариуцагч: ****** ********* ********* /РД: ********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 1**-р хороо, **а байр, ** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 589,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 4-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** ББСБ ХК зээлдэгчийн аппликейшнээр дамжуулан гаргасан 4 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 2023 оны 6-р сарын 15-ны өдөр хариуцагчийн Хаан банкны ***** тоот дансанд 30 хоногийн хугацаатай 550,000 төгрөгийг олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Тиймээс хариуцагчаас зээлийн төлбөрт 589,241 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэлийн шаардлага 589,241 төгрөгийг хариуцагч 2024 оны 4-р сарын 30-ны өдөр 176,241 төгрөг, 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****** ББСБ ХК нь ***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 589,241 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 589,241 төгрөгийг хариуцагч 2024 оны 4-р сарын 30-ны өдөр 176,241 төгрөг, 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 589,241 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 589,241 төгрөгийг хариуцагч 2024 оны 4-р сарын 30-ны өдөр 176,241 төгрөг, 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 400,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 9,250 төгрөгийг хариуцагчаас, 9,250 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ