Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/81

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн 1736000260011 дугаартай, 17/2017/002/Э/ индекстэй хэргийг 2017 оны 0 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******,  ******* оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн - тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  гэх 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын  нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1 цагийн орчимд согтуугаар иргэн Ч.*******г өөрийн эхнэртэйгээ хардан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ч.*******  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр Ж.Алимаагийн төрсөн өдөр болоод найз Чимгээ, дүү Мөнхбат эхнэр Алимаа бид нар 1 шил архи, 2 лааз пиво уусан. Би нэг мэдэхэд тасраад уначихсан байсан, тэгтэл Чимгээ орж ирээд Алимаа дээр нэг айлд байна, хоёулаа очъё гээд гэрт ороход Алимаа тэр айлын баруун талын орон дээр унтаж байсан, нэг эрэгтэй хүн сууж байхаар нь би шууд очоод алгадаад цохиод авсан. Тухайн үед юу хийж байгаагаа ч сайн мэдээгүй, эхнэр Алимаатай хардаад зодсон гэжээ./хх 32-33-р хуудас/

Хохирогч Ч.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 19-ний өглөө гэртээ байж байтал 09 цагийн үед  манай хүргэн ах Ганболд орж ирээд бид хоёр нэг шил архи задлаад уугаад сууж байтал Чимгээ гэх эмэгтэй ирсэн. Тэгээд Чимгээ “ манай нэг найзын төрсөн өдөр болж байгаа юм, гурвуулаа очих уу гэхээр нь үгүй гэсэн чинь Чимгээ ганцаараа гараад явсан. Удалгүй Чимгээ Алимаа гэх найзыгаа дагуулж ирсэн. Бид нар архи уугаад сууж байгаад Чимгээ хамт ирсэн залуутайгаа гараад явсан. Тэгээд тэр хоёрыг хүлээгээд Ганболд Алимаа бид гурав сууж байтал  Алимаа “ би согтоод байна жаахан унтаад сэргээд авъя гээд баруун талын орон дээр хэвтсэн. Ганболд бид хоёр зүүн талын орон дээр юм яриад сууж байтал Чимгээ Ганболдыг дуудаж гарч яваад удалгүй нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэр залуу үгийн зөрүүгүй намайг зодсон гэжээ./хх-6-7-р хуудас/

Шүүгдэгч Ч.******* Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: миний бие нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ч.*******г үл ойлголцох байдлаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Ч.*******гийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү   гэжээ. /хх -61-р хуудас/

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.Ч.*******гийн биед гэмтэл учирсан байна.

2.Ч.*******гийн  биед зүүн нүдний хараа бууралт, 0,1, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, зүүн нүдний алиманд  хамар хэсэг цус хуралт, баруун мөрний хэсэгт 4х2. см, баруун тохойн гадна хэсэгт 3.х4 см баруун бугалганы дунд хэсэгт 2.х1 см , зүүн эгэм хэсэгт 4х3 см, зүүн гарын бугалганы урд хэсэгт 2х1. см цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.

3. Ч.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4. Ч.*******гийн биед учирсан доорх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.34.1-д...гэмтлийн дараа нүдний хараа 0.1 буюу 2% гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч цагдаагийн дэслэгч Д.Тогтох гэжээ./ хх-21-22-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Ч.******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.*******г өөрийн эхнэртэйгээ хардан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан болох нь хохирогч Ч.*******гийн мэдүүлэг, гэрч Н.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх9-10/, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.******* нь хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцов.

2017 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн /03 дугаартай “Ялын төрөл хэмжээний тухай” прокурорын санал, шүүгдэгч прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байдлыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ч.*******д 30 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмчлөлийн 1 ширхэг зурагт битүүмжилсэн 2017 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн /0 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4,36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн ,6,, 36.6 дугаар зүйлээс 36.,10, 37.1 дүгээр зүйл, 37.4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******  овогт *******ы *******ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг 30 / гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримт хураагдаж ирээгүй  болохыг тус тус   дурдсугай.

. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Ч.*******ын өмчлөлийн 1 ширхэг зурагт битүүмжилсэн 2017 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн /0 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС