Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01940

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1,362,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* *******-ийн эзэмшлийн Тоёота Приус-41 маркийн улсын дугаартай автомашинаар .рдэнэдаваа нь 2024 оны 01 дугээр сарын *******-ний өдөр дүүрэг, дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны зүүн урд талын зам талбайд 16 цаг 18 минутын орчимд зогсож байх үед ард талаас *******-ийн эзэмшлийн Hyundai porter маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч . мөргөж хохирол учруулсан. Уг үйлдлийг нь хариуцагчид цагдаагийн албан хаагчаар тайлбарлан өгөхөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Ашид билгүүн *******-с гаргасан хохирлын үнэлгээний төлбөр 1,270,000 төгрөг, үнэлгээний зардал 93,000 төгрөгийн хохирол манай компанид үүсээд байна. Иймд .гаас гэм хорын хохиролд 1,362,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч . миний бие 2024 оны ******* дүгээр сарын 28-ны өдөр 454,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 454,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 454,000 төгрөгийг тус тус ******* *******-д төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДСЛХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч .д холбогдуулан гэм хорын хохиролд 1,362,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны ******* дүгээр сарын 28-ны өдөр 454,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 454,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 454,000 төгрөгийг тус тус ******* *******-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* *******-ийн гэм хорын хохиролд 1,362,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны ******* дүгээр сарын 28-ны өдөр 454,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 454,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 454,000 төгрөгийг тус тус ******* *******-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,000 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс // тоот данснаас 17,500 төгрөг, хариуцагч .гаас 17,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.