| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/03179/И |
| Дугаар | 184/ШШ2024/02061 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/02061
2024 04 *******8 *******84/ШШ2024/0206*******
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* байр, *******46 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* /регистрийн дугаар: ФЖ79*********************703/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* байр, *******50 тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ЧР680*******778/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 00 цаг 30 минутад миний өмчлөлийн орон сууцанд дээд айл болох *******50 тоотын оршин суугч Ц. нь ус алдагдуулсан. Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтооход **************3,000 төгрөг, засвар хийхэд *******09,500 төгрөг, засвар үйлчилгээний бараа материал ава******* *******70,000 төгрөг, ажлын хөлс 207,500 төгрөгийг өөрийн зардлаар хийлгэсэн. Иймд гэм хорын хохиролд 600,000 төгрөгийг хариуцагч Ц.аас өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц. миний бие 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус Б.т төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц.ад холбогдуулан гэм хорын хохиролд 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус Б.т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар Б.ийн гэм хорын хохиролд 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Ц. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус Б.т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******8,650 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /*******0020090094*******/ тоот данснаас 9,325 төгрөг, хариуцагч Ц.аас 9,325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР