Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 104/шш2024/00148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, ******* *******,*******инд байрлах, ******* *******ийн газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, Налайх дүүрэг,*******,*******,од оршин суух, овогт ын эд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, орон сууцны эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.

Хариуцагч: С.

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Энхбаяр

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д., Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага нь *******ын иргэдийг стандартын шаардлага хангасан унд ахуйн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарах бохир усыг татан зайлуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Уг чиг үүргийн хүрээнд Налайх дүүргийн*******нд байрлах *******ын ус хангамжийн дээд эх үүсвэрийн станцыг 1989 оноос эхлэн хариуцан ажиллаж байна. Суурин газраас алслагдсан тус станцад ажилладаг ажилтнуудыг байранд нь ойрхон байлгах зорилгоор Налайх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах йн мэдлийн ыг каркас байдалтай байхад нь анх 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ыг ашиглах тухай гэрээг тухайн ангитай байгуулж, уг гэрээний дагуу нийт 30,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 1 дүгээр байрыг ашиглалтад оруулан ашиглаж ирсэн. Улмаар Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга нар 2010-2012 онд Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсны дагуу гарсан Батлан хамгаалахын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн манай байгууллага 353,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, , одоогийн ыг сэргээн засварлаж, 40 айлын орон сууцыг өөрийн балансад шилжүүлэн ашиглахаар зөвшилцөж 2011-2012 онд засварын ажлыг дуусгаж ны комисст хүлээлгэн өгсөн. Ус сувгийн Удирдах газрын зүгээс 2011 онд уг ны 1, онд амьдарч буй дээд эх үүсвэрийн нийт 33 ажилтантай орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулан байрыг тодорхой зорилго, хугацаатайгаар ашиглуулж ирсэн. С.тэй 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглах гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.1-д ******* газар нь ажилтныхаа ажиллах нөхцөл, нийгэм, ахуйн байдлыг сайжруулах зорилгоор өөрийн мэдлийн орон сууцаа тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй С.эд 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гээ дуусгавар болох хүртэл хугацаанд үнэ төлбөргүйгээр ашиглуулна гэж заасан. С.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ******* газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/349 дүгээр тушаааар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн цуцалсан бөгөөд түүнтэй байгуулсан Орон сууц үнэ төлбөргүй ашиглах гэрээний 4.1.1-д зааснаар цуцлагдсан болно. Гэтэл С. нь Орон сууц үнэ төлбөргүй ашиглах гэрээний 3.6-д заасан Орон сууцыг байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад этгээд худалдах, хөлслүүлэх, түрээслэх, ашиглуулах, барьцаалахыг хориглоно., 3.7-д заасан гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг эзэмшигчид бүрэн бүтэн буцааж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байх тул Налайх дүүргийн*******, ны орон сууцыг С.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

1.2. ...Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Манай ажилчдын амьдарч байсан одоогийн хүн амьдардаггүй, харуул хамгаалалтгүй, гурван орц нь тоногдож хаалга цонх дотор нь сантехникийн төхөөрөмж, шалны банз зэрэг нь барилгын материал нь хулгайд алдагдаж дууссан байсан. Манай байгууллага Нийслэлийн Засаг даргад хандаж манай ажилчдын амьдарч байгаа байрыг төрийн өмчид шилжүүлэн авч, ашиглалтыг мэргэжлийн байгууллагад хариуцуулах, гурван орцыг хөрөнгө оруулалт хийж засварлан ашиглалтад оруулах талаар тай хэлцэл хийж, манай ажилчдын эрх ашгийг хамгаалж өгөхийг хүссэн. Манай байгууллагын уг хүсэлтийг хүлээн авч Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга нар 2010-2012 онуудад Хамтран ажиллах тухай санамж бичиг гарын үсэг зурсны дагуу Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэд байгаа каркас байдалтай 15 дугаартай орон сууцны барилгад хөрөнгө оруулж засварлах асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулсан. .. Батлах хамгаалахын сайдын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1а/2345 дугаар Санал авах тухай албан бичгээр Нийслэлийн Налайх дүүргийн*******нд байрлах йн үндсэн дансанд бүртгэлтэй УСУГ-ын ажилтнууд амьдарч байгаа 37 айлын орон сууцыг хувьчлах асуудлыг судлан үзэж саналаа ирүүлэхийг даалгасан, Сангийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/4250 дугаар албан бичигт орон сууцыг хувьчлах асуудлыг Нийслэлийн Засаг даргатай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байдаг. Нэхэмжлэл өгсний дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 373 дугаар тогтоолоор дээрх ны 33 айлын орон сууцыг хувьчилсан, уг хувьчлалд С.ийн байр ороогүй. Иймд манай байгууллагыг дээрх орон сууцны эзэмшигч болохыг тогтоож өгнө үү.. гэв.

2. Хариуцагч С.эд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Миний бие дээрх ныод 2012 оны 06 дугаар сард дотор талыг өөрийн хөрөнгөөр засварлан 10 гаруй жил амьдарч байна. ******* газар 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 7/288 тоот албан бичигтээ Налайх дүүргийн*******нд байрлах йн нь танай яамны хөрөнгийн бүртгэлд байгаа төрийн өмч тул хувьчлах эсэх асуудалд манай байгууллага оролцох хууль эрх зүйн боломж байхгүй байна гэж Батлан хамгаалахын яамны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/428 дугаар албан бичигт хариу өгчээ. Налайх дүүргийн Засаг даргаар уламжлуулан олон албан хүсэлтийг , Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргэснээр , Төрийн өмчийн бодлого зохицуулатын газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/1/270 тоот албан бичгээр ны 1, ны 37 байрыг оршин суугчидад нь хувьчлах асуудлаар тохиролцсон. Налайх дүүргийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдад 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05/1792 тоот албан хүсэлтэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/2738 дугаар албан бичгийн дагуу Орон сууц хувьчлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад заасан 36 айлын орон сууцны судалгаа гарын үсэг хүргүүлсэн боловч манай байр Засгийн газрын тогтоолоор хувьчлагдаагүй үлдсэн. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоолд ******* газрын балансад дуусаагүй барилга нэртэйгээр бүртгэлтэй, 354,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үндсэн хөрөнгийн данс бүртгэлээс хасах шийдвэр гарсан тул ******* газар дээрх орон сууцыг нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

  3. Гуравдагч этгээд , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батлан хамгаалахын сайдын хамтарсан хөрөнгө оруулалт хийх тухай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн ******* газраас 354,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тухайн үеийн , одоогийн буюу 80 айлын орон сууцны 1,ын нийтийн эзэмшил, дээвэр, гадна дотор цахилгаан сантехникийн ажлыг ******* газрын ажилтнууд өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэн БХЯ-ны комисст хүлээлгэн өгсөн. Батлан хамгаалахын сайдын 2011 оны 173 дугаар ангийн тушаалаар дээрх ны 3,4 дүгээр орцны 40 айлын байрыг эзэмшиж, 1,ны 1-40 дүгээр айлын байрыг ******* газрын эзэмшилд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч Нийслэлийн өмчид одоог хүртэл шилжээгүй байна. Дээрх нь 4 орцтой, 4500 м.кв талбай бүхий байрыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн н/65 дугаар тушаалаар йн үндсэн хөрөнгийн дансанд авсан. Гэв.

4. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.

4.1 йн захирагч , ******* газрын дарга Б. гэх, ыг ашиглах тухай 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ  (хх-ийн 05-06 хуудас),

4.2 Батлан хамгаалахын сайдын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаартай хамтарсан хөрөнгө оруулалтын тухай тушаал (хх-ийн 07 хуудас),

4.3 Батлан хамгаалахын сайдын 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тушаал (хх-ийн 08-09 хуудас), хамтарсан ажлын хэсгийн уулзалтын тэмдэглэл (хх-ийн 12-15 хуудас)

4.4 Зэвсэгт хүчний жанжин штабын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/1821 дүгээр албан бичиг (хх-ийн 10 хуудас),

4.5 ******* газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/349 дүгээр С.ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал (хх-ийн 16 хуудас)

4.6 С.тэй байгуулсан орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ (хх-ийн 17-18 хуудас)

4.7 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоол, хавсарлтын хамт (хх-ийн 70-71 хуудас)

4.8 наас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/4531 дүгээр албан бичгээр ******* газар ӨНААТҮГ-т хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай (хх-ийн 111 хуудас)

4.9 ******* газраас анд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5/800 дугаартай Материал санал хүргүүлэх тухай албан бичиг (хх-ийн 112 хуудас)

4.10 Нийслэлийн Засаг даргаас Батлан хамгаалахын яаманд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 01/4164 дүгээр албан бичгээр хүргүүлсэн Санал хүргүүлэх тухай албан бичиг (хх-ийн 113)

4.11 ******* газар ӨНӨААТҮГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар Хөрөнгө оруулалтыг данс бүртгэлээс хасан тухай тушаал (хх-ийн )

 

5. Хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.

5.1 ******* газар ОНӨААТҮГ-т Налайх дүүргийн Засаг даргаас хүргүүлсэн дэмжлэг хүсэх тухай 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05/11 дүгээр албан бичиг (хх-ийн 30 хуудас)

5.2 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А/270 дугаар албан бичгээр Батлах хамгаалах яамны сайдад хүргүүлсэн Санал хүргүүлэх тухай албан бичиг (хх-ийн 31 хуудас)

5.3 Налайх дүүргийн Засаг даргаас Батлан хамгаалахын сайдад хүргүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05/1792 дугаар албан бичиг (хх-ийн 32 хуудас)

5.4 ******* газраас Батлан хамгаалахы сайдад хүгүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 7/288 дугаар албан бичиг (хх-ийн 33 хуудас)

5.5 ******* газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4/1828 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичиг (хх-ийн 34 хуудас)

5.5 Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газраас Батлан хамгаалахын сайдад 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-1/1384 дүгээр Тогтоолын төсөлд санал өгөх тухай албан бичиг (хх-ийн 35 хуудас)

5.6 Налайх дүүргийн Засаг даргаас Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05/507 дугаар Хүсэлт гарагх тухай албан бичиг (хх-ийн 33 хуудас)

5.7 Налайх дүүргийн Засаг даргаас Батлан хамгаалахын яаманд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 05/1456 дугаар албан бичиг (хх-ийн 37 хуудас)

5.8 Налайх дүүргийн Засаг даргаас Батлах хамгаалах яаманд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/1965 дугаар Иргэдийн хүсэлт шийдвэрлэх тухай албан бичиг (хх-ийн 38 хуудас)

5.9 Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газраас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-1/1708 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг (хх-ийн 39 хуудас)

5.10 Хариуцагч С. маргаан бүхий орон сууцны ашиглалтын зардал төлсөн талаарх баримт (хх-ийн 40-55 хуудас)

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* газар ОНӨААТҮГазар нь хариуцагч С.эд холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ******* газар ОНӨААТҮГазар нэхэмжлэлийн үндэслэлээ: .... хариуцагч С. нь манай байгууллагад ажилд орохдоо буюу 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн*******, орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу амьдарч байгаад хөдөлмөрийн гэрээний харилцаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/349 дүгээр тушаалаар дуусгавар болсон боловч гарахгүй байгаа тул орон сууцыг түүнийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ, мөн уг байр нь йн балансад бүртгэлтэй, манайх хөрөнгө оруулалт хийж зассан тул байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгоно... хэмээн

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч... Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоолоор Налайх дүүргийн*******нд байрлах байрыг хувьчлахдаа нэхэмжлэгч байгууллагын анх хөрөнгө оруулалт хийсэн 354,6 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байрыг түүний үндсэн хөрөнгөөс нь хассан тул уг байрны асуудлаар ******* газар нэхэмжлэл гаргах эрхгүй.. хэмээн маргаж байна.

Хариуцагч Налайх дүүргийн*******, ны ,ыг гэрээний дагуу нэхэмжлэгчээс өгсөн зөвшөөрөл буюу гэрээний үндсэн дээр үнэ төлбөргүй ашиглаж байгаа гэх үйл баримтад маргаагүй, харин уг байртай холбогдуулан шаардлага гаргах эрхийн талаар маргаж байна.

4. Нэхэмжлэгч ******* газар ОНӨААТҮГазар, /одоогийн 353 дугаар анги/-ийн захирагч нар 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, Налайх дүүргийн******* /одоогийн /-ыг ******* гаүар өөрийн хөрөнгөөр засварлан энэ тохиолдолд холбогдох газраар зөвшөөрүүлсний үндсэн дээр байрыг балансаас балансад шилжүүлэн авч, өөрийн ажилчдад ашиглуулахаар тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх-ийн 05-06 хуудас/

5. Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Налайх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт каркас байдалтай байсан одоо маргаан бүхий орон сууцыг ******* газрын хөрөнгөөр засварлан авсны дараа анд 40-оос доошгүй орон сууцны байр авахаар тохиролцсон шийдвэрлэх тухай Батлан хамгаалахын сайдын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаал гарчээ. (хх-ийн 07-08 хуудас)

6. Дээрх Хамтарсан хөрөнгө оруулалтын тушаал гарч тушаалын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/1821 дүгээр албан бичгээр ны 2 орцыг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай заагдаагүй учир 1,ны Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн мэдэлд ашиглаж байгаа 4,12,16 тоотоос бусдыг танай газарт тодорхой хугацаагаар эзэмшүүлэх саналтай байгаа тухайгаа илэрхийлсэн байна. (хх-ийн 07-10 хуудас)

6. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж эзэмшигчийг тодорхойлж, 92 дугаар зүйлийн 92.1-д эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй талаар зохицуулжээ.

Нэхэмжлэгч ******* газар нь өөрийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн*******нд байрлах ыг засварлаж, Зэвсэгт хүчний жанжин штабаас өгсөн зөвшөөрлийн дагуу маргаан бүхий орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч албан хаагчдыг оруулдаг байсан тухай талуудын хэн аль нь тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

7. Нэхэмжлэгч дээрх тушаал шийдвэрийн дагуу Налайх дүүргийн*******нд байрлах ыг засварлан өөрийн албан хаагчдыг орон сууц эзэмшүүлэх гэрээгээр амьдруулдаг байсан ба үүний нэг нь хариуцагч С. байсан тухай нэхэмжлэгч тайлбарлаж байна.

8. Хариуцагч С. нь ******* газрын дээд эх үүсвэрийн ажилтан байхдаа 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс Налайх дүүргийн*******нд байрлах 26 мкв орон сууцыг хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл хугацаагаар ашиглахаар гэрээ байгуулсан, уг байрны одоо хариуцагч С.ийн амьдарч буй ны гэдэгт зохигч маргахгүй байна.

 9. Нэхэмжлэгч ******* газар нь дээрх орон сууцыг эзэмших эрхийн үндсэн дээрх хариуцагч С.эд ашиглуулж байсан, С. нь тус газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/349 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээний харилцаа цуцлагдаж, гэрээний 1.1-д гэрээний хугацааг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаагаар байгуулагдсан гэрээний 3.7-д Гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг эзэмшигчид бүрэн бүтэн буцааж өгнө, 4.1.1-д Байр эзэмшигч ажилтны УСУГ-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон тохиолдолд орон сууц ашиглах гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

10. Хариуцагч С. нь нэхэмжлэгч энэ тухай нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн тайлбарлах боловч нэхэмжлэгч нь холбогдох албан тушаалтны шийдвэрийн дагуу тодруулбал Зэвсэгт хүчний жанжин штабын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/1821 дүгээр албан бичгийн хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь ******* газар байх тул түүний татгалзал үндэслэлгүй юм.

11.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан, нэхэмжлэгч эзэмших эрхтэй гэдгээ баримтаар нотолсон тул мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д уг орон сууцыг эзэмших эрхд саад болж буй этгээдээс өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгчийн гаргасан Налайх дүүргийн*******, ны орон сууцнаас С.ийг албадан чөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

12. Маргаан бүхий орон сууцны оршин суугчид Налайх дүүргийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн өмч харилцааны газарт орон сууцыг хувьчлуулах талаар албан бичиг өргөдлийг хүргүүлсэн тухай хэрэгт холбогдох баримтууд авагджээ.

13.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 373 дугаар тогтоолоор Налайх дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах ны 33 айлын орон сууцыг хувьчилсан байх уг хувьчлалд хариуцагч С.ийн орон сууц хамрагдаагүй, тогтоолд дурдснаар уг нь одоо йн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гэх тул уг ангийг гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

14. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хэдийгээр нэхэмжлэгч маргааны зүйл болсон орон сууцыг эзэмшилдээ байлгаж буслад ашиглуулж байгаа хэдий ч тухайн орон сууц нь Засгийн газрын тогтоолд дурдсанаар 353 дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, одоог хүртэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй бюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан байдаг.

16.Тухайн орон сууц нь гуравдагч этгээд йн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, гуравдагч этгээд болон нэхэмжлэгч ******* газрын хооронд орон сууцны эзэмшлийн талаар маргаан үүсээгүй, нэхэмжлэгчид олгосон эзэмшил үүссэн эрх хүчин төгөлдөр эсэхээс үл С.ээс орон сууцыг түүнэтэй байгуулсан орон сууц үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу шаардах эрхийг үүсэх атал, хариуцагчид холбогдуулан орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл тухайн маргаан бүхий эд хөрөнгийн эрх гуравдагч этгээдэд байхад хариуцагч С.эд холбогдуулан хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 92.1-д зааснаар Налайх дүүрэг*******, 74 дүгээр байрны 39 тоот үл хөдлөх хөрөнгийг хариуцагч овог ын ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, уг байрны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УРАНЗАЯА