| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00634/И |
| Дугаар | 104/шш2024/00152 |
| Огноо | 2024-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 104/шш2024/00152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од оршин суух, *******ын *******, *******ийн ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , , тоот хаягт оршин суух, ын ,
Хариуцагч: , ,,, тоот хаягт оршин суух, гийн нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, худалдах, худалдан авах гэрээний үнэ 4,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Нэхэмжлэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.Батцэцэг,
Хариуцагч: С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. *******а овогтой ******* миний бие 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Tsatsa suhbat гэсэн нэр хаягтай FACEBOOK хаягаас гранд марк 2 // авто машин зарна гэсэн зарын дагуу ын гэж хүнтэй холбогдож тухай авто машиныг 4,900,000 төгрөгөөр хуралдан авахаар тохиролцож, өөрийн эхнэр М.*******ийн хаан банкны данснаас С.гийн хаан банкны данс руу 4,400,000 мянган төгрөгийг, өөрийн хаан банкны данснаас С.гийн данс данс руу 400,000 төгрөгийг тус тус шилжүүлж, бэлнээр С.д бэлнээр 100.000 төгрөг буюу нийт 4,900,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед худалдаж авч буй машин нь С.гийн дүү гийн ийн нэр дээр байсан тул өөрийн нэр дээр машинаа шилжүүлж авалгүйгээр Б.******* миний бие тус авто машиныг явсан. Тус авто машиныг эзэмшигч Л.тэй тухайн үед утсаар яриад машинаа 7 хоногийн дараа шилжүүлж авахаар тохиролцсон. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн дэд дарга, хошууч, Ц., эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б. миний худалдаж авсан машиныг мал хулгайлах гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан гэдэг үндэслэлээр прокурорын зөвшөөрөлтэй битүүмжилсэн гэж авто машиныг авч явсан. Одоог хүртэл тус эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Иймд С.д авто машин худалдан авахаар тохиролцож өгсөн 4,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Уг машиныг нэхэмжлэгч Б.*******т зарахаас 4 хоногийн өмнө Л.өөс биш Г. гэх хүнээс худалдаж авсан. Тэр үед Л.өөс авсан гээд -тэй дугаар өгсөн. Би Л.ийг огт танихгүй. 1-2 удаа залгаж ярьж байсан н. Л.өөс нэрээ шилжүүлээгүй байхдаа надад зарсан. Би Л.тэй холбогдон нэхэмжлэгчид зарсан. Би сумын цагдаагийн газрын ахлах дэслэгч н.тай ярьсан. Б.*******т машинаа ав гэж хэлэхэд Б.******* нь машинаа авахгүй гэж хэлсэн. Тэгээд надад машиныг өгөхгүй, Б.*******ийг өөрөө ирж машинаа ав гэж хэлээрэй гэсэн. Б.*******ийн нэхэмжилсэн 4,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэв.
3. Хариуцагч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.*******т уг авто машиныг зарсан нь үнэн. гэдэг хүнийг огт танихгүй. Энэ машины үнэ болон хариуцагчаар татаж байгаа нь сонин байна. Одоо надад энэ машин ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.. гэв.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: .Б.******* болон С. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Хариуцагч С.гийн зүгээс гэрээ байгуулж мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн гэрээний харилцаа хуулиар зохицуулагддаг. Хуульд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, худалдан авагчид өгөх үүрэгтэй. Худалдан авах гээд байгаа машиныг худалдан авагч харж, биет байдлын доголдолгүй гээд хүлээж авсан. Харин машин авснаас 2 хоногийн дараа сумын цагдаагийн газраас уг авто машиныг гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл болохыг нэхэмжлэгчид прокурорын тогтоол танилцуулан машиныг хураан авсан байдаг. Хураагдсан машин нь эрхийн доголдол харагдаж байна. Эрхийн доголдолтой гэх нотлох баримтыг шүүхийн журмаар авхуулах хүсэлтийг нэхэмжлэгч тадаас гаргасны дагуу хавтаст хэрэгт уг машиныг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол авагдан. Худалдагчийн хувьд хөрөнгийг олгох байдлаар худалдан авагч хөрөнгийг зарцуулах байдалд хөрөнгийн дагалдах баримт бичгийн хамт зохих тоогоор иж бүрдлийн дагуу зохих хөрөнгийг гуравдагч этгээдийн шаардах эрхээс бүрэн чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл эрхийн доголдолгүй хөрөнгө байхыг шаардана. Гуравдагч этгээдийн шаардах эрх орж ирсэн. Хариуцагч анх Г.тай худалдах худалдан авах гэрээг бүрэн гүйцэтгэж хийж дуусаагүй буюу эрхийн доголдол үүсэж байна гэж үзэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******т эрхийн доголдолтой хөрөнгө шилжиж ирсэн байна. Тиймээс хуульд заасан шаардлагын дагуу шаардах эрхтэй. Иймээс 4,900,000 төгрөгийг Хариуцагч С.гаас гаргуулж өгнө үү. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг худалдах болон худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж гаргасан. Тухайн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатад тогтоогдож байна. Гэрээний үнийн дүнг хариуцагч С.д төлсөн. Л. гэрээний үүргийн үнийн дүнг төлөх шаардлага байхгүй. Тиймээс худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:
5.1 Гэрэл зургийн үзүүлэлт бүхий фото зураг (хх-ийн 05 хуудас),
5.2 М.Уранчимэгийн ХААН Банк ХК-ийн деспозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 07-08 хуудас),
5.3 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2730 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 09-10 хуудас),
5.4 М.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 21 хуудас),
5.5 Б.*******, М.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 22 хуудас),
5.6 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0343 дугаартай итгэмжлэл (хх-ийн 32 хуудас),
6. Хариуцагч С.гийн гаргасан хариу тайлбар (хх-ийн 17, 36 хуудас),
7. Хариуцагч Л.ийн гаргасан хариу тайлбар (хх-ийн 27, 38 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.
8. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд
8.1 сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай Прокурорын зөвшөөрөл (хх-ийн 45 хуудас),
8.2 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол (хх-ийн 46 хуудас)
8.3 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Мөрдөгчийн санал (хх-ийн 47 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь хариуцагч Л.өд холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хариуцагч С.гаас 4,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ: хариуцагч С.гаас Гранд-2 маркийн автомашиныг 4,900,000 төгрөгөөр худалдан авсан боловч уг автомашин нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байсан тул 4,900,000 төгрөгийг буцаан гаргуулна,
Мөн хариуцагч Л.тэй байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2730 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулна.... гэж,
Хариуцагч С. татгалзлын үндэслэлээ ...Би гранд-2 маркийн авто машиныг Б.*******т 4,900,000 төгрөгөөр зарсан үнэн, тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэдгийг мэдээгүй, цагдаагаас машинаа ав гэсэн боловч ******* авахгүй байгаа тул нэхэмжилж буй 4,900,000 төгрөгийг буцаан төлөхгүй.. гэж,
Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч 4,900,000 төгрөгийг би аваагүй тул надад хамаагүй, харин машин миний нэр дээр байсан тул гэрээ байгуулсан, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. хэмээн тайлбар гаргаж байна.
3.Зохигчид авто машиныг худалдан борлуулсан, гэрээ байгуулагдсан гэх үйл баримтад маргаагүй, мөнгийг буцаан төлөх үндэслэлтэй эсэхэд маргажээ.
4. Зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
5. Хариуцагч С. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр улсын дугаартай, toyoto марк-2 маркийн суудлын авто машиныг нэхэмжлэгч Б.*******т 4,900,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон, маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр хариуцагч Л. байсан тул хариуцагч Л., нэхэмжлэгч Б.******* нар мөн өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдагч С. худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн байна.
6.Дээрх гэрээний дагуу хариуцагч С.гийн нэр дээрх Хаан банкны тоот дансруу нэхэмжлэгч М.******* Хаан банкны тоот данснаас 4,400,000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.******* Хаан банкны тоот данснаас 400,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг дансаар, 100,000 төгрөгийг бэлнээр нийт 4,900,000 төгрөгийг шилжүүлэн өгч, худалдан авагч үнийг төлөх үүргээ биелүүлжээ.
Зохигч худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, үнийг төлөх үүргээ биелүүлсэн байна.
7. Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь тээврийн хэрэгслийг худалдан авсны дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс тухайн автомашин нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэмээн хураан авсан байх ба энэ нь сум дахь сум дундын Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар албан бичгээр ирүүлсэн Эд хөрөнгө хураан авах тухай прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар зөвшөөрөл, Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол, мөрдөгчийн санал зэрэг баримтаар тогтоогдож байна.
8.Хэдийгээр худалдагч нь тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлэн өгсөн боловч уг тээврийн хэрэгсэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эд хөрөнгийн эрхийн зөрчилгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй, худалдан авагч тухайн хөрөнгийг ашиглах бүрэн боломжгүй нөхцөл байдал үүссэн, тээврийн хэрэгслийг прокурорын газраас хураан авсан нь нэхэмжлэгч Б.*******, М.******* нарын тээврийн хэрэгслийн үнэд шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхийн үндэслэл тодорхойлогдож байна.
9.Эрхийн зөрчилтэй буюу гэмт үйлдэхэд ашигласан машиныг худалдагч С. нь нэхэмжлэгч Б.*******т худалдсан, нэхэмжлэгч Б.******* нь уг тээврийн хэрэгслийг өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ашиглах, захиран зарцуулах боломжгүй болсон нь тэдгээрийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн бусад баримтаар тогтоогдож байна.
10.Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцагч Л. байсан /хх-ийн 10 хуудас/ тул нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л. нар 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, гэрээний үнийг 3,000,000 төгрөг гэж заасан боловч хариуцагч С. 4,900,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь мөн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогддог.
11. Нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь хариуцагч Л.тэй байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 4,900,000 төгрөгийг хариуцагч С.гаас гаргуулахаар шаардсан.
12. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, анхаасаа хүчин төгөлдөр бус байдаг боловч нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л. нар нь гэрээгээр тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах эрмэлзэлгүй байсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч тухайн автомашиныг худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэлтэй, харин хариуцагч Л. нь тухайн тээврийн хэрэгсэл өөрийнх нь өмчлөлд нэр дээр нь байсан тул нэхэмжлэгчид эрхийг шилжүүлэн өгөх зорилгоор гэрээ байгуулагдсан байна.
13.Хариуцагч С.гийн эзэмшилд байсан тээврийн хэрэгсэл нь хуульд заасан эрхийн зөрчилгүй байх шаардлагад нийцээгүйгээс нэхэмжлэгч Б.*******, М.******* нарт захиран зарцуулах боломжгүй болсон ба нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн тайлбарлах боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийг заавал шүүх хүчин төгөлдөр бус гэж тогтоох шаардлагагүй, харин мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцож болох зохицуулалттай юм.
14.Нэхэмжлэгч Б.*******, М.******* нар нь дээрх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэлээ буруу тайлбарлаж байх тул шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэлээр Л.тэй байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Учир нь гэрээгээр талуудын биенийхээ өмнө эрх үүрэг хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу машины мөнгийг шилжүүлсэн боловч машиныг өмчлөлдөө шилжүүлэн авч чадаагүй тул машины үнийг шаардах эрхээ хэрэгжүүлэх үүднээс гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй хэмээн дүгнэв.
15.Хариуцагч С. нь уг машиныг нэхэмжлэгч Б.******* цагдаагийн газраас буцаан авах боломжтой, цагдаагаас ав гэсэн боловч өөрөө авахгүй байгаа. хэмээн тайлбарласан боловч тээврийн хэрэгсэл нь эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байх тул уг тайлбар үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагчийн гаргасан мэтгэлцээний байр суурийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үзээд хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
16. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С. нарын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар амаар харилцан тохиролцсон худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг тохиролцоог үндэслэн автомашины өмчлөгч хариуцагч Л.тэй гэрээ байгуулсан, хариуцагч Л. тухайн автомашины үнийг аваагүй тул мөнгө төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлтэй, Л. Б.******* нар уг гэрээний дагуу биенийхээ өмнө эрх, үүргийн хариуцлага хүлээхгүй тул уг гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй.
17.Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагч С. нь эрхийн болон биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлсийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх ёстой боловч хууль зөрчиж эрхийн зөрчилтэй авто машиныг нэхэмжлэгч нарт шилжүүлж, машины үнэд 4,900,000 төгрөгийг авсан байх тул түүнээс 4,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас улсын тэмдэгтийн хураамжид 93,350 төгрөг, хариуцагч Л.өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л. нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 2730 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч С.гаас 4,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, М.******* нарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,550 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 93,350 төгрөг, хариуцагч Л.өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******, М.******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА