| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00275/И |
| Дугаар | 104/шш2024/00188 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 104/шш2024/00188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 8 дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.******* /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Ц.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны орой 08 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн замд ******* улсын дугаартай авто машиныг жолоодон явах үедээ миний унаж явсан улсын дугаартай марк2 автомашиныг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан. Би хохирол гаргуулах асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Ц.*******ын оршин суух хаяг нь тодорхойгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ц.******* нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 342 тоот хаягт бүртгэлтэй боловч уг хаяг дээр оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар тогтоогдсон. Уул нь хариуцагч Ц.******* нь эхэндээ надтай холбоотой байсан боловч сүүлд утсаа авахгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байх тул түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү .... гэв.
2. Шүүх дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
2.1. Хүсэлт гаргагч Л.ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 03 хуудас)
2.2. Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 161 дүгээр албан бичгээр өгсөн ... нэхэмжлэгч Л.******* тус хороонд оршин суудаг нь үнэн... гэх тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)
2.3 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 661 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05 хуудас)
2.4 Ц.*******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 06 хуудас)
2.5Зөрчлийн шийтгэл оногдуулах хуудас, шийтгэвэрийн хуудас албадан гүйцэтгэх тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 988 дугаар захирамж, шийдвэрийн биелэлтийг албадан гүйцэтгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт (хх-ийн 07-09 хуудас) зэрэг баримтууд болно.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллгааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд Л.******* нь шүүхэд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргахад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
4.Хүсэлт гаргач хариуцагчаар оролцвол зохих этгээдийг Ц.*******ыг хэмээн тодорхойлж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн ба Ц.*******ад холбогдуулан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон Ц.******* нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, хангаж гудамж, 342 тоотод оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 661 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ийн *******ыг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ийн ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.*******ыг эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суугаа хаягийг тогтоон, нэхэмжлэгчид мэдэгдэхийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Эрэн сурвалжлагдсан Ц.*******тай холбоотой баримтыг хуулбарлаж, шүүхийн шийдвэрийн хамт Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Уранзаяад үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА