Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/84

 

 

                                 

 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******,өсвөр насны шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч М.*******д холбогдох эрүүгийн 1736000*******600*******1 дугаартай, 178/*******017/00../Э/ индекстэй хэргийг *******017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******,  *******000 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 17 настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн *******-*******6 тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  гэх 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт *******017 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.*******тай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:............ гэв.

Хохирогч П.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: *******017 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр би Ард аюушийн талбай дээр байж байтал над руу яриад 6-р сургууль дээр хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь хажуудаа *******, ******* гэх хоёр хүүхэдтэй сандал дээр сууж байсан.тэгээд бид нар шийдэн дээр очоод бөмбөг шидэж байтал ******* гэдэг хүүхэд намайг наад бөмбөгөө надад өг би шиднэ гэхээр өгөхгүй байсан чинь ******* надаас бөмбөгийг булааж аваад миний нүүр лүү шидээд миний толгойд оносон. Би шийд рүү явж байсан чинь ******* миний араас ирээд  намайг мөрлөнгүүтээ шанаадсан, би тэврээд авсан чинь  тэгснээ миний боовноос базаад авахаар нь би гарыг нь тавиулаад сандал руу явж байсан чинь миний араас ирээд сандал руу түлхэж унагаад дэвссэн, тэгээд би ухаан алдсан байсан.Тухайн үед ******* согтуу байсан.Надад одоо гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан  гэжээ./хх 5-7-р хуудас/   

Насанд хүрээгүй гэрч Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...тэгээд ******* *******г сандал дээр унагах гэж байгаад ******* өөрөө унаад ******* *******ын дээр нь гараад гараа атгаж байгаад толгой руу нь 4-5 удаа цохисон.тэгтэл цэцэрлэгийн манаач больцгоо гэхээр нь ******* *******ыг нэг удаа дэвсчихээд салсан.Тэгээд би бөмбөг аваад эргээд харсан чинь *******,******* хоёр байхгүй байсан.******* газарт хэвтэж байсан.Баагий ах цагдаа дуудахаар нь би гэр лүүгээр явсан гэжээ. /хх -8-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: *******017 оны 07 дугаар сарын *******8-ны ************** цагийн үед 6-р сургуулийн хашаан доторхи шийдэн дээр тоглож байгаад Баяраа, Баагийн ах бид гурав сандал дээр сууж байтал Баагий ахын найз нэг залуу ирээд бид нар шийдэн дээр очиж бөмбөг шидсэн.Би доод талын шийдэн дээр тоглож байгаад буцаад ирэхэд ******* Баяраа ахын найзтай маргалдаж байсан.Баагий ахын найз *******г шанаа руу нь нэг удаа цохисон чинь ******* тэр залууг тэврээд авсан тэгэхээр нь Баагий ах очоод *******г татаад унагасан.Би Баагий ахыг очоод тэвэрч аваад зогсож байтал Баагий ахын найз Баярааг чирээд сандалны хажууд очоод би Баяраа ахыг хэрэггүй гээд байж байсан чинь Баяраа газар уначихсан байж байгаад Баагий ахын найзын хөлнөөс нь татсан чинь тэр найз нь сандал дээр унаж байсан. Тэгсэн Баагий ах намайг газар түлхэж унагачихаад нөгөө хоёрыг салгахаар очоод би газар тулаад босоод ирсэн чинь Баагий ах Баярааг түлхээд салгаж байсан.тэгэхээр нь би гүйж очоод Баярааг явъя гээд дагуулаад явсан гэжээ. /хх-9-р хуудас

Насанд хүрээгүй гэрч Ц. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...Баяраа *******аас бөмбөгийг булааж аваад ******* луу шидсэн чинь нүүрэн дээр нь оносон.Тэгээд тэр хоёр барилцаж авсан чинь Баяраа *******ыг цохисон.Би очоод салгах гэсэн чинь ******* ирээд намайг барьж аваад наад хоёроо зодолдуул гээд байсан.******* Баяраа хоёр барилцаж аваад сандал дээр очоод Баяраа *******ыг дарж аваад нүүр элэг рүү нь цохиж байгаад дэвссэн чинь ******* ухаан алдаад унахаар нь би 103 дуудаад Баярааг ******* аваад явсан гэжээ./ хх -1*******-р хуудас/

*******017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.П.*******ын биед гэмтэл учирсан байна.

*******.П.*******ын биед тархи доргилт, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал,баруун гарын бугуйн урд хэсэгт 1.7х0.4 см зулгаралт, зүүн хөлний шилбэний урд дунд хэсэгт 6х0,7см, 3х0,******* см,1,5х******* см, баруун хөлийн шилбэний дотор доод хэсэгт 5х0,8 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

3.П.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унах, үүсгэгдсэн байх боломжтой.

4.П.*******ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.

5. П.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. П.*******ын биед учирсан гэмтэл нь  ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.Тогтох гэжээ./ хх-19-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Өсвөр насны шүүгдэгч М.******* нь *******017 оны 07 дугаар сарын *******8-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.*******тай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.*******ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.*******,М.*******,Ц. нарын мэдүүлэг, *******017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч М.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэм буруутай байна.

Шүүгдэгч нь М.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 03 сар 16 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл /хх-31/, төрсний гэрчилгээний хуулбар /хх30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх3*******/ зэргээр тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч М.******* хохирогч П.*******т хохирол төлсөн болох нь П.*******ын “... бид хоёр эвлэрсэн гомдол санал байхгүй, хохиролд 600000 төгрөг авсан гэх хүсэлт...” /хх4*******/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх38-39/ зэргээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч М.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.******* дугаар зүйлийн 1,*******, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн *******дахь хэсгийн *******.*******-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт өсвөр насны хүнийгхянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг М.*******гийн эцэгХ.*******т даалгасугай.

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, өсвөр насны шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус   дурдсугай.

7.Өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зөв сайныг шагнадаг
Зөрүү бурууг шийтгэдэг
Нийтийн сайханы төлөө битгий хэл
Нэг хүний төлөө ч зүтгээгүй
Атгаг санаанд хүлээстэй хүнд
Алдар шагналыг "андуурч"олговч
Хийсэн бүтээсэн нь үгүй тул
Хий агаарт юм зүүх мэт худал