Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/84

 

 

                                 

 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхпүрэв,өсвөр насны шүүгдэгч М.Баярдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч М.Баярдалайд холбогдох эрүүгийн 1736000260021 дугаартай, 178/2017/00../Э/ индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Адуучин овогт Мөнхпүрэвийн Баярдалай,  2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 17 настай, ПЗ00241212 регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 2-26 тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  гэх 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч М.Баярдалай нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Ганбаатартай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч М.Баярдалай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:............ гэв.

Хохирогч П.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би Ард аюушийн талбай дээр байж байтал Батхүлэг над руу яриад 6-р сургууль дээр хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь Батхүлэг хажуудаа Баярдалай, Өнөболд гэх хоёр хүүхэдтэй сандал дээр сууж байсан.тэгээд бид нар шийдэн дээр очоод бөмбөг шидэж байтал Баярдалай гэдэг хүүхэд намайг наад бөмбөгөө надад өг би шиднэ гэхээр өгөхгүй байсан чинь Баярдалай надаас бөмбөгийг булааж аваад миний нүүр лүү шидээд миний толгойд оносон. Би шийд рүү явж байсан чинь Баярдалай миний араас ирээд  намайг мөрлөнгүүтээ шанаадсан, би тэврээд авсан чинь  тэгснээ миний боовноос базаад авахаар нь би гарыг нь тавиулаад сандал руу явж байсан чинь миний араас ирээд сандал руу түлхэж унагаад дэвссэн, тэгээд би ухаан алдсан байсан.Тухайн үед Баярдалай согтуу байсан.Надад одоо гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан  гэжээ./хх 5-7-р хуудас/   

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...тэгээд Ганбаатар Баярдалайг сандал дээр унагах гэж байгаад Ганбаатар өөрөө унаад Баярдалай Ганбаатарын дээр нь гараад гараа атгаж байгаад толгой руу нь 4-5 удаа цохисон.тэгтэл цэцэрлэгийн манаач больцгоо гэхээр нь Баярдалай Ганбаатарыг нэг удаа дэвсчихээд салсан.Тэгээд би бөмбөг аваад эргээд харсан чинь Баярдалай,Өнөболд хоёр байхгүй байсан.Ганбаатар газарт хэвтэж байсан.Баагий ах цагдаа дуудахаар нь би гэр лүүгээр явсан гэжээ. /хх -8-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Өнөболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 28-ны 22 цагийн үед 6-р сургуулийн хашаан доторхи шийдэн дээр тоглож байгаад Баяраа, Баагийн ах бид гурав сандал дээр сууж байтал Баагий ахын найз нэг залуу ирээд бид нар шийдэн дээр очиж бөмбөг шидсэн.Би доод талын шийдэн дээр тоглож байгаад буцаад ирэхэд Баярдалай Баяраа ахын найзтай маргалдаж байсан.Баагий ахын найз Баярдалайг шанаа руу нь нэг удаа цохисон чинь Баярдалай тэр залууг тэврээд авсан тэгэхээр нь Баагий ах очоод Баярдалайг татаад унагасан.Би Баагий ахыг очоод тэвэрч аваад зогсож байтал Баагий ахын найз Баярааг чирээд сандалны хажууд очоод би Баяраа ахыг хэрэггүй гээд байж байсан чинь Баяраа газар уначихсан байж байгаад Баагий ахын найзын хөлнөөс нь татсан чинь тэр найз нь сандал дээр унаж байсан. Тэгсэн Баагий ах намайг газар түлхэж унагачихаад нөгөө хоёрыг салгахаар очоод би газар тулаад босоод ирсэн чинь Баагий ах Баярааг түлхээд салгаж байсан.тэгэхээр нь би гүйж очоод Баярааг явъя гээд дагуулаад явсан гэжээ. /хх-9-р хуудас

Насанд хүрээгүй гэрч Ц.Батхүлэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...Баяраа Ганбаатараас бөмбөгийг булааж аваад Ганбаатар луу шидсэн чинь нүүрэн дээр нь оносон.Тэгээд тэр хоёр барилцаж авсан чинь Баяраа Ганбаатарыг цохисон.Би очоод салгах гэсэн чинь Өнөболд ирээд намайг барьж аваад наад хоёроо зодолдуул гээд байсан.Ганбаатар Баяраа хоёр барилцаж аваад сандал дээр очоод Баяраа Ганбаатарыг дарж аваад нүүр элэг рүү нь цохиж байгаад дэвссэн чинь Ганбаатар ухаан алдаад унахаар нь би 103 дуудаад Баярааг Өнөболд аваад явсан гэжээ./ хх -12-р хуудас/

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.П.Ганбаатарын биед гэмтэл учирсан байна.

2.П.Ганбаатарын биед тархи доргилт, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал,баруун гарын бугуйн урд хэсэгт 1.7х0.4 см зулгаралт, зүүн хөлний шилбэний урд дунд хэсэгт 6х0,7см, 3х0,2 см,1,5х2 см, баруун хөлийн шилбэний дотор доод хэсэгт 5х0,8 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

3.П.Ганбаатарын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унах, үүсгэгдсэн байх боломжтой.

4.П.Ганбаатарын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.

5. П.Ганбаатарын биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. П.Ганбаатарын биед учирсан гэмтэл нь  ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.Тогтох гэжээ./ хх-19-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Өсвөр насны шүүгдэгч М.Баярдалай нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Ганбаатартай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Ганбаатарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсүх,М.Өнөболд,Ц.Батхүлэг нарын мэдүүлэг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч М.Баярдалайгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч М.Баярдалай нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэм буруутай байна.

Шүүгдэгч нь М.Баярдалай нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 03 сар 16 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл /хх-31/, төрсний гэрчилгээний хуулбар /хх30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх32/ зэргээр тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч М.Баярдалай хохирогч П.Ганбаатарт хохирол төлсөн болох нь П.Ганбаатарын “... бид хоёр эвлэрсэн гомдол санал байхгүй, хохиролд 600000 төгрөг авсан гэх хүсэлт...” /хх42/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх38-39/ зэргээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч М.Баярдалай нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Адуучин овогт Мөнхпүрэвийн Баярдалайг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  өсвөр насны шүүгдэгч Адуучин овогт Мөнхпүрэвийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Баярдалайд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Баярдалайд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт өсвөр насны хүнийгхянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг М.Баярдалайгийн эцэгХ.Мөнхпүрэвт даалгасугай.

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, өсвөр насны шүүгдэгч М.Баярдалай нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус   дурдсугай.

7.Өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зөв сайныг шагнадаг
Зөрүү бурууг шийтгэдэг
Нийтийн сайханы төлөө битгий хэл
Нэг хүний төлөө ч зүтгээгүй
Атгаг санаанд хүлээстэй хүнд
Алдар шагналыг "андуурч"олговч
Хийсэн бүтээсэн нь үгүй тул
Хий агаарт юм зүүх мэт худал