| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00206/И |
| Дугаар | 104/шш2024/00189 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 104/шш2024/00189
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,, ******* тоот хаягт байрлах, ******* ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, , ,,од оршин суух, ******* овогт *******н *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 483,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..хариуцагч Н.******* нь манай байгууллагатай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр С-21/484 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,099,900 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлж авсан боловч 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул үндсэн зээл 396,161 төгрөг, хүү 56,581 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,105 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 483,848 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан татгалзалдаа: хариуцагч Н.******* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, зээл хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 483,848 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Н.*******ыг нэхэмжлэлийн шаардлага 483,848 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,166 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,583 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 483,848 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,166 төгрөгийг тал хувиар бууруулж, 7,583 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА