Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 104/шш2024/00191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* овогт *******ийн *******,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие *******ын хоршоололд 1990-1994 онд ажиллаж байсан ба хөдөлмөрийн дэвтэр ганц нэг холбогдох тушаалаас өөр баримтгүй байгаа тул нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоод ир гэсэн. Иймд намайг 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус хоршоо, *******-д зоо техникчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Би 1991-1994 он хүртэл тасралтгүй ажилласан, хөдөлмөрийн дэвтэрт бичилт авагдсан байгаа.. гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас),

2. Нэхэмжлэгчийн оршин суугаа газрын буюу *******ны Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)

3. Нийслэлийн архивын газрын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 234 дүгээр, Үндэсний төв архивын газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 443 дугаартай Төв аймгийн хоршооны баримтад Ш.*******д холбогдох баримт байхгүй гэх албан бичиг (хх-ийн 05-06 хуудас)

4. *******ын *******-ийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай Амралт олгох тухай тушаалын хуулбар (хх-ийн 16 хуудас)

5. *******ын *******-ийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаартай Ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар (хх-ийн 17 хуудас)

6.*******ийн ******* гэх 1987 оны 06 сарын 11-ний өдөр нээсэн 146913 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 18  хуудас, ар тал),

7. Нэхэмжлэгчийн нэр дээрх ХААТР-1 маягт (хх-ийн 32 хуудас)

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч ын *******гийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд өгсөн Би *******ын хоршоололд тоо бүртгэгч зоо техникчээр 1985-1994 он хүртэл ажилласан, Ш.******* нь 1985 онд хээлтүүлэг буюу үржлийн тоо техникчээр ажилд орж 1994 онд байгууллагыг татан буугдах хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, тухайн үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-н 10-14, 26-28 хуудас),

Гэрч гийн *******ийн  2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд өгсөн... Би *******ын хоршоололд үржлийн зоо техникчээр 1984-1994 он хүртэл ажилласан, Ш.******* нь 1985 оны намар хээлтүүлэгч буюу зоо техникчээр ажилд орж 1994 он хүртэл ажилласан нь үнэн...гэх мэдүүлэг, тухайн үед ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-н 08-09, 29-31 хуудас) зэрэг баримтууд авагджээ.

9.Нэхэмжлэгч Ш.******* нь 1990-1994 он хүртэл ажилласан байдлаа тогтоолгоно хэмээн нэхэмжлэл гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа *******ын хоршоололд 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зоо техникчээр ажилласан байдал тогтоолгох хэмээн өөрчлөн тодорхойлж байна.

10.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

11.Шүүх нэхэмжлэгчийн нэр дээрх 146913 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн бичилт, гэрч Д.*******, А.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэр дээрх  *******ын *******-ийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай Амралт олгох тухай тушаалын хуулбар, мөн ХК-ийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаартай Ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч Ш.*******г *******ын хоршоолол, *******-д 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зоо техникч, тооцооны нягтлангаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

12.Нэхэмжлэгч Ш.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт орсон тушаалыг 1990 оны 08 дугаар сарын 02 гэх бичилттэй боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******г 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *******ын хоршоолол, *******-д тоо техникч, тооцооны нягтлангаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА