Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2026/ШЦТ/35

 

 

 

 

 2026              02            16                                              2026/ШЦТ/35

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овгийн *ын *т холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, * оны* дүгээр сарын *-ний өдөр * хотод төрсөн, * настай, э*эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, * хамт * аймгийн *сумын * дүгээр баг *дугаар байрны * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, * овгийн *ын * /РД: */

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2025 оны 07 дугаар сарын 18 наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн * дугаарын үүрэн телефоны гар утсаар цахим интернэт орчинд ТИК ТОК ашиглан 11 настай *тай танилцан улмаар +18 сэдэвээр бичин зураг бичлэг явуулж хүүхдэд садар самууныг сурталчисан, зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, сурталчилсан, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгосон зэрэг үйлдэл хийсэн хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.

 

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь 2025 оны 07 дугаар сарын 18 наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн * дугаарын үүрэн телефоны гар утсаар цахим интернэт орчинд ТИК ТОК ашиглан 11 настай *тай танилцан улмаар +18 сэдэвээр мессэж бичин харилцаж, садар самуун зураг, бичлэг явуулж хүүхдэд садар самууныг сурталчисан, зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгосон зэрэг үйлдэл хийж, хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан гэх үйл баримт нь:

 

Шүүгдэгч * нь шүүх хуралдаанд: “...2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хохирогчтой “Тик ток” /Tik tok/-оор танилцсан. Анх зүгээр ярилцаж байгаад сүүлдээ +18 сэдэв рүү орсон. Удалгүй хохирогч өөрөө царай царайгаа харж ярихыг хүсэж гар утасны фэйс таймаар /Face time/ царайгаа харж ярьсан. Хэд хоногийн дараа тэр охин над руу зургаа явуулсан. Тухайн үед би надаар тоглож байна гэж бодоод зүгээр өнгөрсөн. Тухайн охины царайг харчхаад насыг нь асуухад 13 настай, удахгүй 14 хүрнэ гэж хэлэхээр нь би харилцаагаа тасалж, чат бичихээ больсон...” гэв.

 

Мөрдөн байцаалтад: 

           1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би охиныхоо утсыг үзээд шокод орсон. Миний охин 11 настай *овогтой * руу * дугаараас гаж донтой эр, элдэв мессеж бичиж, бичлэг зураг шаардаж бэлэг эрхтэнийхээ зургийг явуулж харьцсан байсан. Энэ хүн анх манай охин руу "Тик Ток" гэдэг апп ашиглан бичиж танилцсан байсан гэдгийг би охиноосоо сонсож мэдсэн. Өнөөдөр би чат мессеж бүгдийг нь уншихад миний охин руу том хүний секс бичлэг, жоохон хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг явуулсан байсан. Бас охиноос минь ёс бус үйлдэл хүсэж үйлдэл болгон хийж бичлэг над руу явуул гэх мэтээр шаардсан байна. Би * дугаарт залгаж ярьж үзээгүй, яривал зугтаагаад алга болно гэж бодсон. Би энэ хүнийг олмоор байна. Би охиныхоо тик ток аппыг ашиглан бичиж байгаа. Хамгийн сүүлд өнөөдөр хүртэл бичсэн. Тик ток хаяг нь "Galaa" гэх хэрэглэгчийн нэртэй үндсэн нэр нь "Mr.tour09" гэсэн нэртэй хаяг байна. Профайл зураг нь хар өнгийн 1919 хүн дагасан аккаунт байна. Би айдас сандралтай байна. Миний охины ирээдүйд юу тохиолдохыг би мэдэхгүй, магадгүй энэ хүн миний охины нүцгэн зургийг нь сошиал орчинд цацвал яах бол, сүрдүүлбэл яах бол гэж би айж байна Миний хувьд гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 50-р хуудас/

 

2. Насанд хүрээгүй хохирогч *гийн өгсөн “...Энэ оны 8 дугаар сард л байх ТІК ТОК апликейшнээр бичлэг үзээд байж байтал үл таних гар зурагтай Mister Gong гэсэн хаягнаас танилцая гээд чат бичихээр нь устгачихсан. Тэгтэл дахиад чи донтой юм уу гэхээр нь би буруу ойлгоод тийм гэж чат бичтэл сонин сонин юм бичээд байсан. Яг одоо сайн санахгүй байна. Чаталж байгаад над руу шалдан байгаа зургаа явуулаад байсан. Тэгээд миний зургийг нэхээд байхаар нь би үгүй гэж хэлсэн. Би чатуудыг нь зөндөө устгаад байсан боловч дахин дахин чатууд нь гарч ирээд байсан. Над руу янз янзын том хүний зураг, бичлэгүүд явуулаад байсан. Сүүлдээ миний дугаарыг асуугаад байхаар нь би өгөөгүй. Тэгээд надад мессенжирээс өөр программ татчих гэж зааж өгөөд тэрүүгээрээ над руу залгаад байсан. Би тасалж байгаад хальт автал нүүрнээс бусад биеийн бүх хэсгийг шалдан байгаагаар надад харуулсан. Тэгээд над руу ТІК ТОК-оор дахиад л юм явуулаад байсан. Тэгээд ээж миний утсыг нэг өдөр шалгаад цагдаад хандахаар болсон. Наадмын өмнө 14 орчим хоног чат бичсэн. Надад өөрийгөө Эрдэнэбат гэж танилцуулсан. Надаас ах эсвэл чацуу байсанг мэдэхгүй. Чат л бичээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/

3. 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүй хохирогч *гийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-21 хуудас/

4. Шүүгдэгч *ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15-р хуудас/,

5. Насанд хүрээгүй хохирогч *, шүүгдэгч * нарын чатаар харилцсан чат, зураг, бичлэг явуулсан байдлын талаарх гэрэл зургийн үзүүлэлт /22-30 хуудас/

6.  2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 100-101, 104-р хуудас/,

7. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 108-109-р хуудас/,

8. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, боловсролын тодлорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 111-117-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг ба хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч * нь 2025 оны 07 дугаар сарын 18 наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн * дугаарын үүрэн телефоны гар утсаар цахим интернэт орчинд ТИК ТОК ашиглан 11 настай *тай танилцан улмаар +18 сэдэвээр харилцан, зураг бичлэг явуулж хүүхдэд садар самууныг сурталчилсан, зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, сурталчилсан, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгосон зэрэг шинжээрээ гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаж, бага насны хохирогчид садар самууныг сурталчилсан, уруу татсан үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Насны байдлыг тодорхойлбол насанд хүрээгүй хохирогч * нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, гэмт хэрэгт өртөх үед 11 настай, шүүгдэгч * нь 2006 оны 11 сарын 14-нд төрсөн хэрэг үйлдэх үед 19 настай байсан байна.

Уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд насанд хүрээгүй хохирогч * нь 11 настай, бага насны /насанд хүрээгүй/, бэлгийн харилцааны учир холбогдлыг ойлгох чадваргүй, энэ талаар нас болоод бие физиологийн хувьд ойлгох чадваргүй этгээдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

 

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэхийг… хэлнэ гэж заасан байх ба шүүгдэгч * нь өөрийн бэлэг эрхтэний зураг болоод хориотой бичлэг, зураг хохирогчид явуулан үзүүлж, насанд хүрээгүй хохирогчоос бэлэг эрхтэнийхээ зургийг явуулахыг шаардаж, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон зэрэг үйлдэл хийсэн нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр хүүхдэд садар самууныг сурталчилсан, зураг, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, сурталчилсан, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгосон зэрэг хууль бус үйлдэл нь бага насны хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж сэтгэл зүйд хохирол учруулдаг, хүмүүжил, төлөвшилд нөлөөлдөг хор уршигтай.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг, кино, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхийн шатанд илэрхийлсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  * мөрдөн байцаалтад: ...Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, гэхдээ охиноо сэтгэл зүйчтэй уулзуулж, сэтгэлзүйн эмчилгээ хийлгэх тэр зардлыг нэхэмжилмээр байна... гэсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авсан баримтаа бүрдүүлэн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 19 насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго: “....*ын үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, түүний үйлдсэн үйлдлийн арга, түүний хувийн байдал, мөн бага насны хохирогч хохирсон шинжүүдийг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг устгах саналтай байна. Учир нь бага насны хүүхдэд садар самууны бичлэг чатыг хэдийгээр шүүх шинжилгээний байгууллагаас сэргэж ирээгүй ч гэсэн өөр технологи ч гэдэг юм уу өөр газар хандаад энэ нь сэргэж, хувь хүний нууцтай холбоотой нууц задарч болзошгүй ийм эрсдэл үүсэж байгаа учраас насанд хүрээгүй хохирогчийг хамгаалах гэдэг үүднээсээ гар утсыг бол устгах саналтай байна. Хэрэгт хавсрагдсан 3 ширхэг Си Ди-г хэргийн хамт хадгалах шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааг зардал байхгүй болно... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлага оногдуулах шүүхийн хэлэлцүүлэгт: “...* нь 2025 оны 07 дугаар сарын 18-аас 29-ийг хүртэл Тик ток ашиглан 11 настай хүүхэд садар самуун үйлдлийг санал болгосон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Гэм бурууд маргах зүйл байхгүй. *ын хувьд 19 настай, өсвөр насны хүүхэд. * 11 настай бага насны хүүхэд. Энэ хоёр хоорондоо харилцсан асуудал болсон. Хавтас хэргийн 29 дүгээр хуудсанд насанд хүрээгүй хохирогч “маргааш бүүр гоё бичлэг явуулна” гэсэн агуулга бүхий зурвас явуулсан байдаг. Энэ тал дээр маргаж мэтгэлцэж байгаа зүйл байхгүй, шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгчийн хувьд бага насны хүүхэд гэдгийг мэдээгүй, мэдсэн даруйд харилцахаа больсон талаар мэдүүлсэн. Магадгүй одоогийн хүүхдүүд ийм болсныг үгүйсгэхийн аргагүй. *ын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Яагаад тохиолдлын шинжтэй гэж үзэх вэ гэхээр өмнө ял шийтгэл эдлээгүй байхыг тайлбарладаг. Хохирлын хувьд мөрдөгчөөр дамжуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй холбогдоход сэтгэл санааны хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг өгсөн. Хохирогч сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдал талаас аав нь бөөрний дутагдалд орсон учраас сургуулиасаа чөлөө авч, ар гэрийн амьдрал ахуйд туслаад явж байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө ү...” гэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бага ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан; хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн; хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг аль алийг нь хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдал байгаа ч үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч *т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone 13 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэлээ. Хэдийгээр уг хэргийн гар утас ашиглан, цахимаар үйлдсэн боловч бусдын эд хөрөнгийг устгах боломжгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, 3 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч * овогт *ын *ыг хүүхдэд садар самууныг сурталчилсан зураг, кино, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, 3 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone 13 маркийн гар утсыг эзэмшигч *т буцаан олгосугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН