Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 189/ШШ2024/00020

 

 Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овгийн ын /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 257,171 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч С.эс зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 257,171 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч С. нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 257,171 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн. 

 

Нэхэмжлэгч тал “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, дансны хуулга зэрэг баримтуудыг, хариуцагч хариу тайлбараа шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 257,171 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 257,171 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,366 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч С.эс тэмдэгтийн хураамжийн тал хувь 4,183 төгрөгийг, улсын төсвийн данснаас 4,183 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

 

Хариуцагч С.д шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь  зүйтэй. 

 

Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* овгийн ын д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 257,171 /хоёр зуун тавин долоон мянга нэг зуун далан нэг/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,366 /найман мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч С.эс тэмдэгтийн хураамж 4,183 /дөрвөн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг, улсын төсвийн данснаас 4,183 /дөрвөн мянга нэг зуун наян гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч С. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ