Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 1736000050008 дугаартай, 178/2017/0066/Э/ индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,  1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багт оршин суух. 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт  Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.*******г цохиж баруун гарын санаатай хугалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

  1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 34 дүгээр хуудас/
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “...Б.*******гийн биед зүүн гарын шуу ясны гадна дээд төвгөр хэсгийн хөндлөн хугарал, баруун гарын сарвууны ар хэсэгт 8x6 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Б.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/
  3. Хохирогч Б.*******гийн “...2017 оны 6 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед гэртээ ганцаараа охины хүүхдийн даавуу угаагаад сууж байтал манай хүргэн болох гэж байгаа миний төрсөн охин Алтанцэцэгийн найз болох Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ганцаараа ороод ирэхээр нь би чи яагаад архи уугаад байгаа юм бэ нялх хүүхэдтэй байж гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ миний ууж идэж явахыг чи мэдэх юм уу гээд надтай маргалдаж байгаад миний зүүн гараас татаж газар унагахад миний гар өвдөөд би гүйж гараад хажуу хөрш айл болох И.Хараагийнд орсон. Тэр үед Б.******* миний араас орж ирээд намайг алгадаад цээж хэсэг рүү цохисон. Тэр үед И.Хараа Б.*******ийг салгаад гэрээс гаргаад явуулсан байсан. Тэгээд И.Хараа эмнэлэгт дуудлага өгч намайг БОЭТ-д авч ирээд үзээд эм тариа хийгээд миний өвдөөд байгаа гарны зургийг авахуулахад миний гар хугарчихсан байсан.

                Тэгээд миний гарт боолт хийж өгсөн.Би одоо Б.Аптангэрэлээс ямар нэгэн

гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Аптангэрэл нь манай охинтой үерхээд хүүхэдтэй болсон. Цаашдаа хамтран амьдарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 17 дугаар хуудас/

  1. Гэрч И.*******гийн “...2017 оны 6 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед гэртээ унтаж амарч байхад манай хаалгыг иргэн Б.******* намайг алах гээд байна. Та нар хаалгаа тайлаад гэртээ оруулаач гээд орилоод байхаар нь би босоод хаалгаа тайлаад өгөхөд иргэн Б.******* айчихсан, уйлчихсан орж ирэхээр нь юу болсон талаар асуухад намайг манай хүргэн болох гэж байгаа иргэн Б.******* намайг цохиод миний гарыг гэмтээчихлээ гэж хэлээд байж байтал гаднаас хүргэн болох гэж байгаа Б.Аптангэрэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирээд Б.******* орон дээр уйлчихсан сууж байхад Б.Аптангэрэл шууд Б.*******гийн цээж рүү шууд хөлөөрөө 2 удаа өшиглөөд нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, алгадахаар нь би очиж салгаад чи хүн алах гээ юу гэхэд наад хүн чинь үхэж л байг гэхээр нь би гэрээсээ хөөгөөд гаргаад явуулсан. Тэр үед Б.******* ухаан алдчихаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд мөн эмнэлгийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Тэгээд удалгүй алба хаагч нар ирээд холбогдох арга хэмжээнүүдийг аваад Б.*******г эмнэлэг рүү авч яваад эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
  2. Яллагдагч Б.*******ийн “...2017 оны 6 дугаар сарын 24-ний орой хадам ээж Б.******* ганцаараа гэртээ ирчихсэн шал угааж байсан. Юу хийгээд хаагуур яваад байгаа юм бэ, гэр орны байж байгаа царайг нь хараач, гэрт архичин цуглуулаад архи уугаад байгаа юм уу гээд намайг загнаад байхаар нь таныг таны охин Алтанцэцэг бид хоёроос өөр хэн хамгаалах юм бэ, та юм л болохоор охиноосоо салгана гээд байдаг яагаад тэгээд байдаг юм бэ гэж хэлээд түлхээд зүүн гараас нь татаад нэг удаа алгадсан. Тэр үед ээж намайг аллаа гэж хэлээд гэрээс гүйгээд гараад явчхаар нь би араас нь гараад ирэхэд ээж доод талын хашаанд байх иргэн Цэрэндаш гэх айлын хашаа руу явж орохоор нь би араас нь гүйгээд очиход Цэрэндашийн гэрт орчихсон байхаар нь араас нь явж ороод хүний муу хайгаад яагаад яваад байгаа юм бэ гээд гэртээ харъя гээд гараас нь татахад хадам ээж би явахгүй гээд надтай маргалдаад байсан. Би тэгээд юу болсноо сайн санахгүй Цэрэндашийн гэрээс яаж гарснаа сайн санахгүй, нэг ухаан ороход гэртээ ирчихсэн найз охин Аптанцэцэг хүүхдийнхээ хувцсыг аваад гэрлүүгээ явж амраад дахиж хадам ээжийн гэрт очихгүй байж байгаад .2017 оны 7 дугаар сарын 01-нд гэрт нь очиход хадам ээж чи миний гарыг хугалчихлаа

миний охиноос салаад зайлаарай, хүүхдээ бас аваад яваарай гээд байсан...’’гэх

мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 327 дугаартай дүгнэлтэд:

  • Б.*******гийн биед гэмтэл учирсан байна.
  • Б.*******гийн биед зүүн гарын шуу ясны гадна дээд төвгөр хэсгийн хөндлөн хугарал, баруун гарын сарвууны ар хэсэгт 8х6 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  • Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
  • Б.*******гийн биед урьд авсан гэх гэмтлийг тогтоох эмнэлгийн холбогдох материал байхгүй байна.
  • Б.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна /хх 10/.зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний орой Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж болох Б.*******г цохиж баруун гарыг санаатай хугалсан болох нь хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хх 15-17/, гэрч И.*******гийн мэдүүлэг /хх 18-19/, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 327 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.*******ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмчлөлийн 1 ширхэг хөргөгч битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/04 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.6 дугаар зүйлээс 36.8,10, 37.1 дүгээр зүйл, 37.4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 240 / хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримт хураагдаж ирээгүй  болохыг тус тус   дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Б.*******ийн өмчлөлийн 1 ширхэг хөргөгч битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/04 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС