Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2024/00067/И |
Дугаар | 146/ШШ2024/00063 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 146/ШШ2024/00063
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************** аймаг, *********** сум, ************ багт байрлах ************** аймгийн Х****************газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************* аймаг, ************************** сум, ************* багт оршин суух***********************холбогдох,
Малын тоо толгойн татвар 563 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************аймгийн************** сум дахь сум дундын **********газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*********** нь 2021-2023 оны малын тоо толгойн татвараа төлөөгүй байна. Малын тоо толгойн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар малчин тухайн жилийн малын тоо толгойн татварыг төлөх үүргийг хүлээдэг. ****************нь 2021 оны татвар 135 00 төгрөг, 2022 оны татвар 221 800 төгрөг, 2023 оны татвар 206 500 төгрөг, нийт 563 300 төгрөгийн малын тоо толгойн албан татварыг төлж барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус ******************* газраас ************** холбогдуулан малын тоо толгойн татвар 563 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **************нь малын тоо толгойн татвар 563 300 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************* нь хариуцагч ************ холбогдуулан малын тоо толгойн татвар 563 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан малын тоо толгойн татвар 563 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ................газар нь малын тоо толгойн татвар 563 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ............... улсын тэмдэгтийн хураамжид 8 775 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА