Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/01429

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 21 өдөр                  Дугаар 102/ШШ2024/01429                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, Гэрэг тауэр тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн регистртэй “*********************”*******,

Хариуцагч: Баянгол дүүргийн дугаар хороо, Хилл сайяд хотхон  байрны тоот хаягт оршин суух, эрэгтэй, регистртэй, овогт ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,108,709 /хорин долоон сая нэг зуун найман мянга долоон зуун есөн/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

..нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр АЗ/20/04/16/01 дугаар зээлийн гэрээ байгуулан, 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж, АЗ/ФГ/20/04/16/01 дугаар Фидуцийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Милленниум**************”*******-ийн*******тоот данснаас ..ийн ..тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэвч М.Мөнгэнгэрэл нь зээл авснаас хойшхи хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс огт төлөөгүй. Зээлийн эргэн төлөлтөө яаралтай хийх талаар удаа дараа сануулахад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тул Гэрээний 2.5, Иргэний хуулийн 451.1-т заасныг үндэслэн зээлдэгч*******ээс үндсэн зээл 15,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 10,688,437 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,420,272 төгрөг, нийт 27,108,709 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч зээл авснаас хойш 3 удаагийн төлөлт хийснээс өөр төлбөр төлөөгүй. Үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Зээл, хүүгийн тооцооллыг програм дээр тооцоолж гаргадаг байгаа...гэв.

2. Хариуцагч .. 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр гаргаагүй байна.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, Зээлийн гэрээний хуулбар /хх-5-6/, Фидуцийн гэрээний хуулбар /хх-7-8/, Зээлийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-9/, Зээл хүсэгчийн өргөдлийн маягт /хх-10-11/, Зээл төлөлтийн дансны хуулга /хх-12/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “Милленниум**************”*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. “Милленниум**************”******* нь .. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 10,688,437 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,420,272 төгрөг, нийт 27,108,709 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч .. нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн болов хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 77 дугаар зүйлийн 77.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Тэнгэр бурханы хишиг”******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

            4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            4.1. ..ийн “Милленниум**************”*******-д 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу талууд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр АЗ/20/04/16/01 тоот Зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг зээлдэгч хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиололд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлөх болон бусад нөхцлийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулжээ.

4.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд АЗ/ФГ/20/04/16/01 тоот Фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр үүрэг хүлээгч******* нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, 40-93 УБД улсын дугаар, FX415K-521083 арлын дугаартай, MMC Fuso маркийн цагаан өнгийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр үнэлэн зээлдүүлэгч “Милленниум**************”*******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байна.

4.3. Зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлдэгчийн Хаан банк дахь ..дугаар дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн бол зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон 12 сарын хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй бөгөөд уг хугацаанаас хойш буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус төлснийг зээлдүүлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцжээ.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

6. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, мөн талуудын байгуулсан Фидуцийн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

7. Зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлдэгчид 15,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,688,437 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,420,272 төгрөг, нийт 27,108,709 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

8. Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 293,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд лзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ..ээс зээлийн гэрээний үүрэгт 27,108,709 /хорин долоон сая нэг зуун найман мянга долоон зуун есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..**************”*******-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 293,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА