Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/114

 

 

                                 

 

 

                                        

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Ш.*******-*******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр,шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.*******д холбогдох эрүүгийн 1736000000042 дугаартай, 178/2017/0120/Э/ индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,  1*******84 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн *******-******* тоотод  оршин суух, урьд 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2-т зааснаар  3 сарын хугацаагаар баривчлах ялаар, 200******* оны 02 дугаар сарын 13-ны өдөр 30 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             хэрэг хариуцах чадвартай  гэх 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ө.*******  нь Ховд аймгийн Жаргалант сумын  Бугат багийн нутаг дэвсгэрт 2017 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр иргэн М.*******-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ө.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал ирүүлсэн ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч М.*******-******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 0******* сарын эхээр Ө.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-26 тоот манай хашаанд өвсний хашаа хөлсөөр барьж эхэлсэн.2017 оны 0******* дүгээр  сарын 15-ны өдөр Ө.******* над руу залгаад “хашааг чинь дутуу өрөөд орхичихлоо, хөдөө явлаа” гэхээр нь “хэзээ ирэх юм бэ “ гэхэд “ дараа жил 6 сард ирнэ гэсэн.Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэхэд намайг “ гөлөг пизда” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би утсаа тасалсан. Орой 17 цагийн үед би дэлгүүр орчихоод гэртээ иртэл Ө.******* өөрийн эхнэрийн хамт манай хашаан дотор сууж байсан.Тэгээд шууд хүрч ирээд намайг боож газар унагаад босоод ирэхэд хацар луу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Манай өвсний хашаа барьсан хөлс өгсөнгүй гэх шалтгаанаар надтай хэрүүл маргаан гаргаж намайг зодсон, өөр ямар нэгэн өш хонзонгийн шалтгаан байхгүй  гэжээ./хх 5-6,12-13-р хуудас/   

Гэрч Э.*******- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 0******* дүгээр сарын эхээр манай нөхөр Ө.******* Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2-26 тоотод оршин суух Болдоо гэх залуугийн хашаанд өвсний хашаа барьж эхэлсэн.2017 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр намайг гэртээ байж байтал Ө.******* согтуу гэртээ ирээд Болдоогийн эхнэр М.*******-******* намайг хэл амаар доромжлоод байна, хоёулаа гэрт нь очъё гээд бид хоёр Болдоогийнд очсон. Тэгтэл М.*******-******* “ гуйлгачин” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгтэл манай нөхөр Ө.******* М.*******-Эрдэнийг гараараа боож газар унагаад босоод ирэхээр нь хацар тус газар нь 1 удаа алгадсан.Тухайн үед Ө.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан   гэжээ. /хх -23-24-р хуудас/

2017 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 458 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.М.*******-Эрдэнийн биед гэмтэл учирсан байна.

2. М.*******-Эрдэнийн биед тархи доргилт,рүзүүний баруун хажууд 5х1см, зүүн гарын шуунд 2 см, зүүн гарын 5-р хуруунд 0,5х0,3 см, баруун гарын 5-р хуруунд зураас бүхий тус бүр зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. М.*******-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтэл нь цохигдох, мөргөлдөх, унах, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4. М.*******-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 20******* оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалт учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.Цэндхүү гэжээ./ хх-15-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Ө.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын  Бугат багийн нутаг дэвсгэрт 2017 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр иргэн М.*******-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч М.*******-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Э.*******-ын мэдүүлэг, 2017 оны 0******* дүгээр сарын 08-ны өдрийн 458 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ө.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.******* нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Ө.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохиролыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ө.******* өөрийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй байдлыг харгалзан түүнд прокурорын саналыг үндэслэн торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5,8,*******, 36.1 дүгээр зүйлийн 5,6, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.8, 37.1, 37.4 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ын *******г 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 8 / найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыгшүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.******* нь бусдад төлөх төлбөргүй,эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус   дурдсугай.

5.Шүүгдэгч Ө.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш ******* хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС