| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/06259/И |
| Дугаар | 102/ШШ2024/01412 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/01412
2024 оны 03 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2024/01412 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:************** дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах,**************************** хэлтэс,
Хариуцагч:************** дугаар хороо, палас 13 дугаар давхар тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн регистртэй “**************” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,159,829 /таван сая нэг зуун тавин есөн мянга найман зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Болормаад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.**************************** хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“**************” ХХК нь Нийгмийн******* тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан************** шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2023 оны 3 дугаар сараас эхлэн************** шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн байдлаар 3,838,000 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Нийгмийн******* байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өр төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 00000287 дугаар Нийгмийн******* шимтгэлийн өр авлага барагдуулах тухай Улсын байцаагчийн албадан шаардлага, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1613 дугаар Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг арилжааны банкинд тус тус хүргүүлсэн. Иймд төлбөл зохих шимтгэл 3,838,000 төгрөг, алданги 1,321,829 төгрөгийн хамт, нийт 5,159,829 төгрөгийг “**************” ХХК-иас гаргуулж************** сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү. 2022 оны 12 дугаар сард авсан арга хэмжээний дагуу өмнөх өр төлбөрөө төлж барагдуулсан боловч 2023 оны 3 дугаар сараас хойш хугацааны шимтгэлийн өрийг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч “**************” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Г.Болормаа 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: “**************” ХХК-ийн************** шимтгэл төлөлтийн 2023 оны 10 дугаар сарын тайлан /хх-3/, Нийгмийн******* шимтгэл ногдуулалт /хх-4/, Улсын байцаагчийн албадан шаардлага /хх-5/, Нийгмийн************** мэдэгдэл /хх-6/, алдангийн тооцоолол /хх-7/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх************** Нийгмийн************** гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: “хариуцагч байгууллага 2023 оны 3 дугаар сараас эхлэн************** шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй учир мөн оны 10 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны шимтгэлийн өр 3,838,000 төгрөг, уг хугацаанд хамаарах алданги 1,321,829 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч “**************” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч төлөөлөгч Г.Болормаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 77 дугаар зүйлийн 77.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “**************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. “**************” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний шимтгэл төлөлтийн тайлангаар ажил олгогч, даатгуулагчийн************** шимтгэлд 3,838,000 төгрөг төлөхөөр тайлагнасан байх ба энэ шимтгэлийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдсон байна.
4.2. Нийгмийн******* шимтгэлийн өр төлбөрөө төлөхийг нэхэмжлэгчээс хариуцагчид албан шаардлага хүргүүлсэн боловч төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, нийт 4,838,000 төгрөг төлөхөөс 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 3,838,000 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шимтгэлийн өр төлбөрт алданги тооцжээ.
5. Нийгмийн******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар ажил олгогч нь шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх, 4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээнэ.
6. Хариуцагч нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч тал************** шимтгэлийн өр 3,838,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй************** шимтгэлд тооцогдох алданги гаргуулахаар шаардсан нь Нийгмийн******* тухай 1994 оны хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчаас алданги 1,321,829 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Нэхэмжлэгч нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 97,507 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн******* тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан “**************” ХХК-иас 5,159,829 /таван сая нэг зуун тавин есөн мянга найман зуун хорин есөн/ төгрөг гаргуулж************** Нийгмийн******* хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “**************” ХХК-иас 97,507 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА