Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 146/шш2024/00064

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч:  **************аймаг, ********* сум, *************тоотод байрлах “****************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********************** аймаг, *************сум,*********** дугаар баг, *************************тоотод оршин суух *************** овогтой ************************ холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 415 835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч**************************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*********************** нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ2023062001 тоот зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлээ төлөхгүй 182 хоног хугацаа хэтэрч байна. Иймд үндсэн зээл 1 161 080 төгрөг, үндсэн хүү 243 152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 603 төгрөг, нийт 1 415 835 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *************нь шүүхэд гаргасан тайлбартаа:

************************* 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээний 1 415 835 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *****************нь хариуцагч *************** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 415 835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******************нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1 415 835  төгрөг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******************** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1 415 835 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 603 төгрөгийн зарим болох 18 801.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 18 801.5 төгрөг, хариуцагч А.Батжаргалаас 18 801.5 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч *********************************************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                      

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.САРАНТУЯА