Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2022/00318/И |
Дугаар | 102/ШШ2024/01321 |
Огноо | 2024-03-14 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/01321
2024 оны 03 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2024/01321 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Алтайн гудамж, Хоймор оффис -тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн регистртэй “Их*******”*******,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоот хаягт оршин суух, эрэгтэй, ******* овогт*******ын*******,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо 46-1 дүгээр байрны 33 тоот хаягт оршин суух, эрэгтэй,*******эр боржигин овогт,
Нэхэмжлэлийн шаардлага:
-*******, Г.Эрдэнэ-Очир нараас 34,993,240 /гучин дөрвөн сая есөн зуун ерэн гурван мянга хоёр зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай “Их*******”*******-ийн үндсэн нэхэмжлэл;
- “Их*******”*******-иас******* цалин 1,600,000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах, Г.Эрдэнэ-Очир цалин 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах,*******, Г.Эрдэнэ-Очир нарын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуусах хүртэл хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж,*******, Г.Эрдэнэ-Очир нарын бакалаврын зэргийн дипломыг буцаан өгөхийг “Их*******”*******-д даалгах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч,
Хариуцагч ,
Хариуцагч нарын өмгөөлөгч нар оролцож,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: “Их*******”******* нь цахилгааны бараа материал үйлдвэрлэх, цахилгааны угсралт засварын үйл ажиллагаа явуулдаг билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2021 онд “Дэлгэр”*******-тай гэрээ байгуулан, цахилгааны бараа материал нийлүүлэх, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буйэх апартмент барилгын цахилгааны угсралтын ажлыг хариуцан ажиллахаар тохирсон. Уг ажлыг хариуцан ажиллуулахаар “Их*******”*******-ийн цахилгааны ерөнхий инженер*******, цахилгааны инженер Г.Эрдэнэ-Очир нарыг томилж тушаал гаргасан. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, тухайн барилга Улсын комисст орохоос 7 хоногийн өмнө*******, Г.Эрдэнэ-Очир нар хариуцлага алдаж, ажлын талбайг орхин явсан. Энэ үйлдлээс болж “Их*******”******* нь дахин цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр, гэх хүмүүстэй гэрээ байгуулж, төлбөр 16,500,000 төгрөгийн зардал гаргаж, дээрх ажлыг дуусгасан. Үүнээс өмнө хариуцагч нарын хийсэн ажлыг шалгахад цахилгаан холболтыг буруу холбосны улмаас тухайн барилга бүхэлдээ шатах эрсдэлд орсон байсан ба барилгын Б блокд хүчдэл өгч тестлэн үзэхэд тэжээлд залгаатай байсан “Дэлгэрэх”*******-ийн компьютер, принтер, ус буцалгагч зэрэг нь шатаж, эдгээрийн хохиролд “Их*******”******* 479,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн барилгын талбай дээр очиж бодит байдалтай танилцахад хариуцагч нар нь компанийн 2,784,520 төгрөгтэй тэнцэх хэмжээний багаж, хувцас хэрэгслийг хэрэглэж дуусгасан, 15,229,720 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг үр ашиггүй зарцуулсан болох нь тогтоогдсон. Иймд талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1, 6.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр хариуцагч*******, Г.Эрдэнэ-Очир нараас нийт 35,213,240 төгрөг гаргуулж, хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр тооцон нэхэмжлэгчид олгож өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгааэх апартмент барилгын цахилгааны угсралтын ажлыг хариуцан ажиллахаар талууд гэрээ байгуулж ажилласан байдаг. Уг ажлыг хариуцан ажиллуулахаар*********************-ийн цахилгааны ерөнхий инженер*******, цахилгааны инженер Г.Эрдэнэ-Очир нарыг томилсон тушаал гаргаж, 2 хариуцагч нь тухайн барилгын цахилгааны ажлыг бүрэн хариуцахаар заасан байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын комисст орохоос 7 хоногийн өмнө*******, Г.Эрдэнэ-Очир нар нь ажлын хариуцлага алдаж, ажлын талбайг орхин явсан. Бид хуульд заасны дагуу өөрт учирсан хохирол буюу уг ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсний хохирол болон холбогдох хуульд заасны дагуу хохирлоо барагдуулахаар төлбөрийг нэхэмжилж байгаа. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын зөрчил, эрүүгийн хариуцлага ногдуулсан хэсгийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу шаардаж байгаа. Шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн 220,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 34,993,240 төгрөг буюу хариуцагч тус бүрээс 17,496,620 төгрөг гаргуулахаар шаардаж байна...гэв.
1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн ба хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээний нэг төрөл учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар учирсан хохирол 16,500,000 төгрөгийг шаардаж байгаа. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хариуцагч нар цахилгааны ажил зургийн дагуу явагдаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байсан. Ажил шахагдсан байх хугацаанд өвдсөн гэдгээ мэдэгдэлгүй орхиод явсан. Хэрэгт гаргаж өгсөн эмнэлгийн магадлагааг хариуцагч нар ажил олгогчдоо өгөөгүй учраас ажил тасалсан гэж үзсэн. Ингээд гэх мэргэжлийн хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Тэр хүн цахилгааны ажлыг тестлэж үзэх үед доголдлууд илэрсэн. Үүнийг арилгахад зайлшгүй бараа материал шаардлагатай болсон. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр “Дэлгэрэх таван”*******-иас бараа материал авсан байсан. Гэтэл тэр бараа материалуудыг дахин авах шаардлагатай болж, тодорхой хэмжээний зардал гаргасан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна...гэв.
2. Хариу тайлбар:
2.1. Хариуцагч******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие “Их*******”*******-д 2015 оны 10 дугаар сард анх ажилд орж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус компанид цахилгааны инженерээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Ковид-19 цар тахал өвчний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас өрхийн эмнэлгээс гэртээ тусгаарлагдаж эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ талаараа ажлын газартаа, захиралдаа утсаар мэдэгдсэн. Гэтэл удирдлагаас над руу залгаж ажилдаа нэн даруй ирж ямар ч хамаагүй үнээр ажлаа хийхийг шаардсан ба “чиний ямар өвчин туссан байх чинь надад хамаагүй, ирж ажлаа хий, тэгэхгүй бол төлбөр ногдуулна” гэх зэргээр элдвээр сүрдүүлж шахаж шаардсан. Ингээд би аргагүйн эрхэнд улсын комисс ажил хүлээн авахаас өмнө 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа очиж ажилласан. Түүнээс хойш дээрх байдлаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан миний нөхцөл байдлыг харгалзахгүйгээр удирдлагын зүгээс янз бүрээр сүрдүүлэн гадуурхаж, хэвийн ажиллах нөхцөлгүй болгосон тул би ажлаас халагдах өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаа орхиход хүрсэн. Гэтэл одоо Монгол улс даяар тархсан цар тахлын улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон аргагүй байдлыг оргон зайлсан гэх нэр зүүн, тухайн үед миний эрхэлж хариуцаж байсан ажил үүрэг, хэрэглэсэн багаж хэрэгсэлтэй огт хамааралгүй эд зүйлсийг хариуцаж байсан мэтээр бичиж, албан үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж дууссан байхад араас компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, ажил гүйцэтгэсэн бригадын хийсэн ажилд гэрээнийхээ дагуу бусдад төлсөн мөнгийг “хохирол” гэж нэрлэн нэхэмжлэлдээ биднээр төлүүлэх мөнгөн төлбөрийн шаардлага болгож тавьсан зэргийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Бид хоёрт бараа материал, эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгч байгаагүй. Бараа материалыг нярав хариуцдаг. Бидний хувьд хяналт тавих үүрэгтэй оролцож байсан. Тестлэхэд гэмтэл учирсан бол тухайн ажлыг хариуцаж байсан хариуцах ёстой...гэв.
2.2. Хариуцагч Г.Эрдэнэ-Очир шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие “Их*******”*******-д 2017 оны 2 дугаар сард анх ажилд орж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус компанид цахилгааны инженерээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж ирсэн. Харин 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний бие тархины цусан хангамжийн дутагдал өвчнөөс үүдэлтэй эмчилгээ хийлгэхээр болж, энэ талаараа ажлын газарт, захиралдаа утсаар мэдэгдсэн. Гэтэл удирдлагаас над руу залгаж нэн даруй ажилдаа ирэхийг шаардсан ба “чиний ямар өвчин туссан байх чинь хамаагүй, ирж ажлаа хий, тэгэхгүй бол төлбөр ногдуулна” гэх зэргээр элдвээр сүрдүүлж шахаж шаардсан. Ингээд би аргагүйн эрхэнд улсын комисс ажил хүлээн авахаас өмнө 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа очиж ажилласан. Түүнээс хойш дээрх байдлаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан миний нөхцөл байдлыг харгалзахгүйгээр удирдлагын зүгээс янз бүрээр хавчин гадуурхаж сүрдүүлэн, хэвийн ажиллах нөхцөлгүй болгосон тул би өөрийн хүсэлтээр ажлаас халах өргөдөл өгч, ажлаа орхиход хүрсэн. Гэтэл одоо Монгол улс даяар тархсан цар тахлын улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон аргагүй байдлыг оргон зайлсан гэх нэр зүүн, тухайн үед миний эрхэлж хариуцаж байсан ажил үүрэг, хэрэглэсэн багаж хэрэгсэлтэй огт хамааралгүй эд зүйлсийг хариуцаж байсан мэтээр бичиж, албан үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж дууссан байхад араас компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, ажил гүйцэтгэсэн бригадын хийсэн ажилд гэрээнийхээ дагуу бусдад төлсөн мөнгийг “хохирол” гэж нэрлэн нэхэмжлэлдээ биднээр төлүүлэх мөнгөн төлбөрийн шаардлага болгож тавьсан зэргийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний албан тушаал удирдах, чиглүүлэх үүрэгтэй. Буруу холболт хийсэн гээд байгаа ч бид буруу холболт хийгээгүй. “Дэлгэрэх таван”*******-ийн бүх зүйлс хэвийн ажиллаж байсан. Би “Их*******”*******-д 6 жил ажилласан, анх орохдоо инженер байгаагүй. Ер нь бид 4-5 төсөлтэй, өөр ажилтан байхгүй маш их ачаалалтай ажиллаж байсан. Тийм байхад ийм байдлаар ажил хийгээгүй гээд хандаж байгаад гомдолтой байна...гэв.
2.3. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ганболд үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагад 6-7 жил ажилласан. Сүүлдээ нэхэмжлэгч байгууллага бодит байдалд байхааргүй ачаалалтай байлгасан. Хөдөлмөрийн харилцаанд эд хөрөнгийн асуудлыг хязгаартайгаар зохицуулсан байдаг. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байхыг шаардана. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй. ажил олгогчийн зүгээс хууль бус шаардлага тавьж, хувь хүний хүчин чадлаас давсан үүрэг даалгавар өгч, бүтэн барилга хариуцуулсан асуудал гарсан. Компанийн зүгээс хийх ажлаа хийгээгүй, ажилтнуудыг нэмээгүй, хоёрхон хүн дээр хамаг ачааллыг өгч байсан. Миний үйлчлүүлэгчдийн чадал нь хүрээгүй, өвчтэй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно...гэв.
3. Сөрөг нэхэмжлэл:
3.1. Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* би 2015 онд, Г.Эрдэнэ-Очир би 2017 онд “Их*******”*******-д тус тус анх ажилд орж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус компанид цахилгааны инженерээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж, албан үүргээ ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд биднийг өвчтэй байхад хүртэл дуудан ажиллуулж, тухайн үед барилгыг улсын комисс авах гэж байгаа гэсэн үндэслэлээр бид албан үүргээ ковидоос хамгаалах хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байсан. Гэтэл биднийг ажлаас оргон зугтаасан гэх нэрээр сүүлд ажилласан хугацааны цалинг олгоогүй ба хууль бус нөхцөл шаардлага тулгах болсон тул ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан цалин хөлстэй тэнцэх олговорт*******д 1,600,000 төгрөг, Г.Эрдэнэ-Очирт 1,500,000 төгрөгийг тус тус ажил олгогч “Их*******”*******-иас гаргуулж, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн ажил олгогч “Их*******”******* нь бидний тус бүрийн дээд боловсрол эзэмшсэний буюу бакалаврын зэргийн дипломыг эх хувиар нь хураан аваад өнөөдрийг хүртэл өөрийн хууль бус шаардлагаа биелүүлтэл барьцаалан буцаан өгөөгүй байна. Иймд анх ажилд ороход шаардан авсан*******, Г.Эрдэнэ-Очир нарын дээд боловсрол эзэмшсэн бакалаврын зэргийн дипломын эх хувийг буцаан өгөхийг “Их*******”*******-д даалгаж өгнө үү...гэв.
3.2. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ганболд сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нар ажилласан хугацааны цалингаа шаардсан байгаа. Акттай байх хугацаандаа ажилласан байдаг. Гэвч нэг сарын цалингаа шаардаж байгаа. Илүү цагаар нэмэгдэл хөлсийг тооцох боломжтой. Диплом авах асуудлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учир талархаж байна. Хувь хүний хүчин чадлаас давсан асуудлыг хариуцуулчхаад хариуцагч нараас бусдад төлсөн төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй юм...гэв.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Их*******”*******-ийн ерөнхий инженер*******, цахилгааны инженер Г.Эрдэнэ-Очир нар нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буйэх апартмент барилгын цахилгааны угсралтын ажлыг 100 хувь хариуцан ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, тухайн барилга улсын комисст орохоос 7 хоногийн өмнө хариуцлага алдаж, ажлын талбайг орхин явсан. Түүнчлэн хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй байсны улмаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2, 7.2.7, 7.2.9-д заасныг үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлэх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтан доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил ологчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгодог. Ерөнхий агуулгаар ойлговол ажил хийж байгаагийн хариуд цалин өгч буй харилцааг ойлгодог. Гэтэл хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, чанаргүй, хангалтгүй хийж гүйцэтгэж байгууллагад хохирол учруулсан байх тул цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалыг төлөх үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хариуцагч нарыг барилга улсын комисст орохоос өмнө ажлаа хийхийг шаардсан. Ажлын талбай дээр ирэхдээ яг бүтэн цагаар ажилладаггүй. Энэ байдлаас үүдээд бид ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэхийн тулд өөр хүмүүс авч ажиллуулах шаардлагатай гэж үзсэн. Эд хөрөнгө, тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр хариуцуулсан этгээдүүд нь өөрсдөө байгаагүйн улмаас үр дүнд нь хохирол учирч байгаа учир тухайн хугацааны цалинг олгохгүй гэж үзсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дипломын хувьд хариуцагч нар өөрсдөө авъя гэж хандаагүй, шаардаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүссэн учраас нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үүднээс өгөхөд татгалзах зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлээс бакалаврын дипломыг буцаан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэв.
3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Хариуцагч нараас хохирлын өр төлбөр шаардаж байгаа учир сөрөг нэхэмжлэл гаргаснаар энэ мөнгийг төлөхгүй гэдэг агуулгатай байна гэж үзэж байна. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэв.
4. Нэхэмжлэгч “Их*******”******* нэхэмжлэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмийн хуулбар /1-р хх-8-12/, Г.Эрдэнэ-Очиртой байгуулсан хөдөлмөрийн гэрээний эх хувь /1-р хх-13-17/,*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний эх хувь /1-р хх-18-21/, “Их*******”*******-иас бусдад төлбөр төлсөн төлбөрийн баримтууд /1-р хх-22-28, 33-37, 41, 62-63, 65, 67, 70-72, 79, 81-82, 86-87, 89-91, 93-94, 96-97/, иргэн М.Золбадрахаас бусдад төлбөр төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудын хуулбар /1-р хх-30, 38-40, 42-48, 52, 54, 56-57, 59-61, 64, 69, 73, 80, 83-85, 88, 92, 95, 98, 135-139/, иргэн Ж.Болорын Хаан банк дахь дансны хуулгын болон төлбөр шилжүүлсэн баримтын хуулбар /1-р хх-31, 49, 55, 58, 66, 68, 99/, М.Золбадрахын Хаан банк дахь харилцах дансны хуулгын хуулбар /1-р хх-32/, багаж хэрэгслийн жагсаалтын хуулбар /1-р хх-50-51, 53/, “Их*******”*******-ийн Зарлагын падааны хуулбар /1-р хх-74-78/, “Их*******”*******, “Дэлгэрэх таван”*******-ийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /1-р хх-130/, “Их*******”*******-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /1-р хх-131/, “Дэлгэрэх таван”*******-иас бусдад төлбөр төлсөн төлбөрийн баримтууд /1-р хх-132-134/,эх орон сууцны төслийн цахилгаан холбоо дохиоллын угсралтын ажлын гүйцэтгэлийн хяналтын 2021 оны тайлан /1-р хх-190-197/, “Дэлгэрэх таван”******* болон “Их*******”******* нарын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ХХАГ21/13 дугаар Барилгын цахилгааны материал худалдах, худалдан авах гэрээ /1-р хх-198-207/, “Дэлгэрэх таван”******* болон “Их*******”******* нарын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/04 дугаар Барилгын дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-208-214/, “Их*******”*******-ийнтай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан 2021112402/01 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-215-220/,*******, Г.Эрдэнэ-Очир нарын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл /1-р хх-221-222/, “Их*******”*******-ийн зарлагын падаанууд /1-р хх-225-250, 2-р хх-1-30/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /2-р хх-31/, “Их*******”*******-ийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /2-р хх-186/, М.Золбадрахын Хаан банк дахь харилцах дансны хуулга /2-р хх-187-189/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
5. Хариуцагч*******, Г.Эрдэнэ-Очир нар тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлээ нотлохоор:*******ы Ковидын шинжилгээний хариу /1-р хх-114/, “Гурван цүүр” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /1-р хх-115/, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /1-р хх-116/, Эмнэлгийн магадлагаа /1-р хх-117/, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /1-р хх-118/,*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-122/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
6. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
6.1. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 04535 дугаар захирамжаар Л.Буянжаргал, нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /1-р хх-166/, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрчүүдийг асууж тэмдэглэл үйлдсэн. /2-р хх-59-64/
6.2. Хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 04579 дүгээр захирамжаар “Их*******”*******-иас*******, Г.Эрдэнэ-Очир нарыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргуулах, М.Итгэлийг гэрчээр оролцуулахаар тус тус шийдвэрлэж /1-р хх-169/, захирамжийн дагуу*******ыг ерөнхий инженерээр ажиллуулахаар томилсон 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т/3 дугаар тушаал /2-р хх-45/, мөн өдрийн Т/4 тоот Г.Эрдэнэ-Очирыг инженерээр томилсон тушаал /2-р хх-46/, ажлын байрны тодорхойлолт /2-р хх-47-54/ зэргийг ирүүлсэн.
6.3. Зохигчдоос гаргасан хүсэлтийг хангаж, шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 00172 дугаар тогтоолоор Н.Энхмандахыг гэрчээр оролцуулах /2-р хх-34/, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 00215 дугаар тогтоолоор тогтоолын биелэлт хангуулан “Дэлгэрэх таван”*******-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-72/, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрч Н.Энхмандахыг асууж тэмдэглэл үйлдсэн. /2-р хх-77-79/
Шүүхэд нотлох баримт ирүүлэх үүрэг хүлээсэн “Дэлгэрэх таван”******* баримтыг ирүүлэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсны улмаас шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 00530 дугаар тогтоолоор нотлох баримтыг албадан гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-118/, тогтоолын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар баримтыг шаардахад шүүхээс шаардсан баримтуудыг Үндэсний төв архивд хүлээлгэн өгсөн гэх агуулга бүхий тайлбар гаргаснаар тогтоолын биелэлт хангагдсан байна. /2-р хх-124-127/
6.4. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 00252 дугаар тогтоолоор Ховд аймагт оршин сууж буй гэрч М.Итгэлээс мэдүүлэг авах даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж /2-р хх-83/, тогтоолын дагуу Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх даалгавар гүйцэтгэн, гэрчийг асууж тэмдэглэл үйлдэн ирүүлсэн байна. /2-р хх-88-91/
6.5. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22185 дугаар захирамжаар нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-144-146/, захирамжийн дагуу “Их*******”*******-иас тус компанийн дотоод журам /2-р хх-163/,*******, Г.Эрдэнэ-Очир нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалууд /2-р хх-164-165/, хариуцагч нарын цалин олголтын хүснэгт /2-р хх-166-185/ зэргийг ирүүлж, хариуцагч нарыг 2015, 2016 онд ажилд томилсон тушаал нотлох баримтаар гарах боломжгүй тухай тайлбар /2-р хх-196/ бичгээр гаргаж ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх “Их*******”*******-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч*******, Г.Эрдэнэ-Очир нарын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснийг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. “Их*******”******* нь*******, Г.Эрдэнэ-Очир нарт холбогдуулан 35,213,240 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 220,000 төгрөгөөс татгалзан, 34,993,240 төгрөг буюу хариуцагч тус бүрээс 17,496,620 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагч нар ажлын хариуцлага алдаж ажил олгогчид мэдэгдэлгүйгээр ажлын талбайг орхин явсны улмаас ажил олгогч тэдний орхиж явсан цахилгааны ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд 16,500,000 төгрөгийн зардал гарсан, мөн хариуцагч нарын гүйцэтгэсэн ажлыг шалгахад цахилгаан холболт буруу хийсний улмаас тестлэн үзэхэд барилгын цахилгааны тэжээлд залгагдсан байсан цахилгаан бараануудад учирсан хохирол 479,000 төгрөгийг “Дэлгэрэх таван”*******-д төлснөөр байгууллагад хохирол учирсан, мөн хариуцагч нар 2,784,520 төгрөгийн багаж, хувцас хэрэгслийг хэрэглэж дуусгасан, 15,229,720 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг үр ашиггүй зарцуулсны улмаас дахин шинээр худалдан авч нэмэлт зардал гаргасан учир эдгээрийг нэгтгэн нийт 34,993,240 төгрөгийг хариуцагч нараас шаардана” гэж тодорхойлсон байна.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа очих боломжгүй болсон талаар ажил олгогчид утсаар мэдэгдсэн боловч цар тахлын хөл хорионы үеэр дуудаж ажиллуулсан, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаагүй, байгууллагад хохирол учруулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, бараа материал актаар хүлээлгэж өгөөгүй, байгууллагаас аливаа багаж хувцас хэрэгсэл авч яваагүй, хулгай хийгээгүй, бусадтай байгуулсан гэрээний зардлыг хариуцахгүй, тухайн гэрээг байгуулж цахилгааны тест хийсэн иргэн хариуцлага хүлээх ёстой” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “2021 оны 11 дүгээр сард бүтэн, үргэлжлүүлээд 12 дугаар сар хүртэл ажилласан боловч цалин олгоогүй учир 11 дүгээр сарын цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардана. Мөн анх ажилд ороход ажил олгогч үндэслэлгүйгээр хурааж аваад буцааж өгөхгүй байгаа мэргэжлийн дипломоо буцаан гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлээс мэргэжлийн болон боловсролын диплом буцаан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, цалин гаргуулах нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж шимтгэл төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй ба татгалзлын үндэслэлээ “ажил үүргээ гүйцэтгэлгүй орхин явж ажил олгогчид хохирол учруулсан учир 11 дүгээр сарын цалинг олгох, дэвтэрт бичилт хийх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.
6. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
6.1.******* 2015 оноос, Г.Эрдэнэ-Очир 2016 оноос тус тус “Их*******”*******-д Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Т/3 дугаар тушаалаар*******ыг “Дэлгэрэх таван”*******-ийн барьж буйэх апартмент барилгын явцыг дуусах хүртэл ажилчдыг хариуцан ажиллуулахаар ерөнхий инженерээр, Т/4 дүгээр тушаалаар Г.Эрдэнэ-Очирыг мөн хугацаагаар барилгын цахилгааны ажлыг хариуцан ажиллуулахаар инженерээр тус тус томилсон байна.
6.2. Улмаар талууд 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж,*******ыг цахилгааны ерөнхий инженерийн албан тушаалд томилж сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөг байхаар, Г.Эрдэнэ-Очирыг цахилгааны инженерийн албан тушаалд томилж сарын үндсэн цалинг 1,300,000 төгрөг байхаар тусгажээ.
6.3. “Их*******”******* нь “Дэлгэрэх таван”*******-ийн барьж байсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлахэх апартментын барилгын цахилгааны угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Барилгын дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь төлбөр 352,706,384 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээж, талууд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Барилгын цахилгааны материал худалдах, худалдан авах” гэрээг байгуулан, худалдан авагч “Дэлгэрэх таван”******* нь гэрээний хавсралтад заасан бараа материалаас захиалга өгсний дараа худалдагч “Их*******”******* нь 1 хоногийн дотор барааг “Дэлгэрэх апартмент” барилгын талбайд нийлүүлэх, худалдан авагч нь барааны нийт үнэ 127,246,700 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.
6.4. Дээрх гэрээнүүдийн дагуу “Их*******”******* нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зарлагын падаанаар нийт 287,967,950 төгрөгийн бараа материалыг “Дэлгэрэх таван”*******-д худалдахаар баримт үйлдсэнийг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасан ба бусад иргэн хуулийн этгээдүүдээс 2020-2021 онуудад худалдан авсан бараа материалуудын НӨАТ төлбөрийн болон мөнгөн шилжүүлгийн баримтууд, “Их*******”*******-ийн захирал Ж.Болор, М.Золбадрах нарын Хаан банк дахь харилцах дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргийг нотлох баримтаар гаргасан.
6.5. “Дэлгэрэх таван”*******-иас “Дэлгэрэх орон сууцны төслийн цахилгаан холбоо дохиоллын угсралтын ажлын гүйцэтгэлийн хяналтын тайлан 2021” гэх баримтаар захиалагч талын инженер Н.Энхмандах, хяналтын инженер Г.Цэрэнпил нарын гарын үсэг бүхий тайлангаар уг орон сууцны төслийн угсралт, холбоо дохиоллын ажилд хяналт хийсэн байна. Уг тайлан гэх баримтад 2021 он гэж бичсэн боловч хэзээ хийсэн нь тодорхой бус байх бөгөөд барилгын гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол зэргийг шалгаж, ажлын дутагдлыг жагсааж бичин фото зураг авсан байна.
6.6. Хариуцагч******* 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарч, Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад мөн өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний хооронд гэрийн тусгаарлалтад эмчлүүлсэн талаар тодорхойлсон байна. Харин хариуцагч Г.Эрдэнэ-Очирын хувьд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 7 хоног, улмаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна.
6.7. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Эрдэнэ-Очир нь цахилгааны инженерийн үүрэгт ажлаас,******* нь инженерийн үүрэгт ажлаас тус тус чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогч “Их*******”*******-д гаргаж, тэднийг “Их*******”*******-ийн гүйцэтгэх захирал Ж.Болорын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 72, 73 дугаар тушаалуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн тус тус “цахилгааны инженер”-ийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /2-р хх-159, 160/
6.6. Хариуцагч нар 2021 оны 2 дугаар сар дуустал нэхэмжлэгчтэй шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр буюу******* 1,500,000 төгрөг, Г.Эрдэнэ-Очир 1,300,000 төгрөгийн цалин авч байгаад 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл******* 1,600,000 төгрөг, Г.Эрдэнэ-Очир 1,400,000 төгрөгийн цалин сар бүр олгогдож байсан байна.
7. Талуудын хооронд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт нийцжээ.
8. Ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч тэднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дэх хэсэгт “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх, мөн “Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багас, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр тэднээс 18,014,240 төгрөг гаргуулахаар шаардсан.
9. Дээрх шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч бараа материал худалдан авсан анхан шатны санхүүгийн баримтууд, нягтлан бодогчийн гаргасан бараа материал, багаж хэрэгслийн жагсаалт зэргийг нотлох баримтаар гаргасан боловч хариуцагч нарын буруугаас тэдгээр бараа материалуудыг үр ашиггүй зарцуулсан гэх байдал тогтоогдохгүй, шаардаж буй багаж болон хамгаалах хэрэгсэл зэргийг хариуцагч нарт хүлээлгэж өгсөн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байх тул уг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
10. Хариуцагч нарыг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажлын талбайг орхин явснаас цахилгааны ажлыг улсын комисст яаралтай хүлээлгэн өгөх зорилгоор бусадтай гэрээ байгуулж тэдний гүйцэтгэх ёстой ажлыг дуусгуулж, энэ явцад “Дэлгэрэх таван”*******-ийн эд хөрөнгөд учирсан хохирол 479,000 төгрөг, цахилгааны ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн иргэнд ажлын хөлсөнд төлсөн 16,500,000 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардсан.
11. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн учир Иргэний хуульд заасан үүргийн харилцаа зохицуулсан заалт хамаарахгүй, мөн “Их*******”*******-ийн бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зардлыг хариуцах үндэслэлгүй гэж маргав.
12. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт зааснаар иргэн болон хуулийн этгээд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болох ба уг зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн тухай хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэжээ. Иймд шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
13. Нэхэмжлэгчийн гаргаж буй энэхүү нэхэмжлэлийн шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасан “ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх үндэслэлд хамаарч байна.
Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хариуцагч нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын талбайг хаяж явсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Л.Буянжаргал, Н.Энхмандах нарыг гэрчээр асуулгасан боловч гэрчүүдийн мэдүүлгүүд хэрэгт цугларсан баримтуудаар давхар нотлогдоогүй. Харин хариуцагч талын татгалзал эмнэлгийн тодорхойлолт, магадлагаа зэргээр нотлогдож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр “Их*******”*******-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
14. Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Хариуцагч******* 1,600,000 төгрөг, Г.Эрдэнэ-Очир 1,500,000 төгрөгийн цалинг тус тус гаргуулахаар шаардсан ба сөрөг нэхэмжлэлийн уг шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ... үүрэгтэй” гэж заасанд нийцэж байх тул 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсөө гаргуулахаар шаардах эрхтэй.
15. Харин хөдөлмөрийн гэрээнд******* 1,500,000 төгрөгийн цалинтай, Г.Эрдэнэ-Очир 1,300,000 төгрөгийн цалинтай байхаар тохиролцож, тэдний цалинг 2021 оны 3 дугаар сараас******* 1,600,000, Г.Эрдэнэ-Очир 1,500,000 төгрөг болсон гэж тайлбарлах боловч Г.Эрдэнэ-Очир нь сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагаа баримтаар нотлоогүй ба нэхэмжлэгч талаас гаргасан цалингийн хүснэгтээр үгүйсгэгдэж байна. Иймд шүүх нэхэмжлэгч талаас гаргасан цалин олголтын хүснэгтийг үндэслэн*******д 1,600,000 төгрөг, Г.Эрдэнэ-Очирт 1,400,000 төгрөгийн цалинг “Их*******”*******-иас гаргуулахаар шийдвэрлэж, Г.Эрдэнэ-Очирын сөрөг нэхэмжлэлээс 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу*******, Г.Эрдэнэ-Очир нарын 2021 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийхийг “Их*******”*******-д мөн даалгах нь зүйтэй.
17. Хариуцагч нар нэхэмжлэгчээс өөрсдийн дээд боловсролын дипломыг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
18. Шүүх “Их*******”*******-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,*******, Г.Эрдэнэ-Очир нарын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснийг баталсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 106 дугаар зүйлийн 106.5, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.4, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул*******, Г.Эрдэнэ-Очир нараас 34,993,240 төгрөг гаргуулах тухай “Их*******”*******-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Их*******”*******-иас 1,600,000 төгрөг гаргуулан хариуцагч*******д, 1,400,000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Эрдэнэ-Очирт тус тус олгож, тэдний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Их*******”*******-д даалгаж, хариуцагч Г.Эрдэнэ-Очирын гаргасан сөрөг нэхэмжлэлээс 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хариуцагч*******, Г.Эрдэнэ-Очир нарын дээд боловсролын дипломыг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч “Их*******”******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,620 төгрөг, хариуцагч*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,750 төгрөг, Г.Эрдэнэ-Очирын төлсөн 109,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Их*******”*******-иас тэмдэгтийн хураамж 75,650 төгрөг гаргуулан*******д, 72,450 төгрөг гаргуулан Г.Эрдэнэ-Очирт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 3 дахь заалтын хүрээнд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА