| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/05755/И |
| Дугаар | 102/ШШ2024/01540 |
| Огноо | 2024-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/01540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, тоот хаягт оршин байрлах “Т Б” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, тоот оршин байрлах “М Б” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, тоотод оршин суух Т овогт С Ж
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15-р хороо, тоотод оршин суух Ш овогт Д О
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо тоотод оршин суух Ш овогт Д П
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо тоотод оршин суух Ш овогт Д О
454,118,048.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Д.Б, хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч М.Ж, хариуцагч Д.О, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
(Хариуцагч Д.П шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Т Б” ХК нь хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О, Д.О, Д.П нарт холбогдуулан 454,118,048.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Т Бны Өргөө тооцооны төв нь “М Б” ХХК, М.Ж, Д.О нартай 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 17/28 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 800,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай, Жайка төслийн ЖДҮХ төслийн зээлийн зориулалтаар олгосон. Зээлдэгч нар нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 17/28 тоот барьцааны гэрээ байгуулан өөрсдийн болон Д.О, Д.П нарын өмчлөлийн дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Үүнд:
1. М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 135,13 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
2. М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 280 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
3. М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 145,25 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
4. М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 73,2 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
5. М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 55 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
6. М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо тоот хаягт байрлах, эрхийн улс бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
7. М.Жы эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороо, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-*дугаар бүртгэлтэй, нэгж талбарын *дугаар бүхий 7010 м.кв талбайтай, ахуйн зориулалттай, эзэмших эрхтэй газрыг барьцаалж бүртгүүлсэн
8. Д.О, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 15-р хороо тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
9. Д.Пгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэл Ү-*дугаарт бүртгэлтэй, 216 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
Мөн дараах хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. *улсын дугаартай, *арлын дугаартай Тоуоtа Premio маркийн суудлын зориулалттай автомашин,
2. *улсын дугаартай, *арлын дугаартай Isuzu Forward маркийн ачааны зориулалттай бага оврын кран;
3. *улсын дугаартай, *арлын дугаартай Тоуоtа land-200 маркийн суудлын автомашин;
4. Ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага;
5. Бараа материал;
6. Банкин дах бусад харилцах, хадгаламжийн дансны орлого;
7. Чулууны үйлдвэрийн тоног төхөөрөмж;
8. Шинээр бий болох машин, тоног төхөөрөмж;
9. Гэрийн эд хогшил.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч “М Б” ХХК-ийн Т Б дахь 102800175373 тоот харилцах дансанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 800,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулах хүсэлт гаргасан ба хүсэлтийг банк болон ХХААХҮЯ-СЯ Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл-2 дахь шатны Төслийн удирдах хороо хүлээж авсан. Уг Төслийн удирдах хорооны 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 176 тоот шийдвэрээр зээлдэгчийн хүсэлт дэмжигдсэн тул 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 17/28-01-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 16-ны өдөр төлөх үүрэгтэй боловч 2021 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкны зүгээс зээлдэгч нартай тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж байсан. Мөн зээлдэгчийн зүгээс тайлбар, хүсэлт гаргаж байсан. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш дараах төлөлтийг төлсөн. Үндсэн зээлээс 357,655,160.68 төгрөг, хүүнээс 273,888,289.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,670,932.85 төгрөг, нийт 635,214,383.23 төгрөг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 655 хоногоор хугацаа хэтэрч, үндсэн зээлийн төлбөр 442,344,839.32 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 10,107,339.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,505,370.14 төгрөг, нотариатын зардал 160,500.00 төгрөг нийт 454,118,048.72 төгрөг хуримтлагдсан байна.
Иймд “Т Б” ХК нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч “М Б” ХХК, М.Ж, Д.О нараас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 442,344,839.32 төгрөг, үндсэн хүүний төлбөр 10,107,339.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,505,370.14 төгрөг, нотариатын зардал 160,500 төгрөг нийт 454,118,048.72 төгрөгийг гаргуулж Т Банд олгуулах, Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 17/28 тоот “Барьцааны гэрээ”-нд тусгагдсан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгайлан шийдвэрт тусгаж өгнө үү.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч нар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4,200,000 төгрөгийг төлсөн тул үндсэн хүүний төлбөр болон нэмэгдүүлсэн хүүнээс хасч зээлийн төлбөрт 449,754,549.22 төгрөг, нотариатын зардал 160,500 төгрөг, нийт 449,918,049.22 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О, Д.О, Д.П нар хариу тайлбартаа: “М Б ХХК нь Т Бны Өргөө тооцооны төвөөс 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 17/28 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 800,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй Жайка төслийн зээлийн зориулалтаар зээлдэн авсан.
Манай компанийн зээлийн төлөлт тасалдсан шалтгаан нь Ковидоос шалтгаалж, хил гааль хаагдаж, бараа материалын татан авалт хийгдэхгүй, үйлдвэрлэл, борлуулалт бүрэн зогссонтой холбоотой. Үүний улмаас зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлж байсан. Т Бны зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БГД-ийн ИХАШШ-д нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дагуу зээлийн үлдэгдэл 442,344,839.32 төгрөг, хүүгийн төлбөр, 10,107,339.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,505,370.14 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр өрийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна.” гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгчээс Т Б ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, Итгэмжлэл /хх-12, 140/, Зээлийн гэрээ /хх-13-14/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-15/, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-16-17/, Барьцааны гэрээ /хх-18-20, 43-45, 47-49/, Зээлийн харилцагчийн хуулга /хх-21-31/, Харилцах дансны хуулга /хх-32-40/, Хүү тооцооллын хүснэгт /хх-41-42/, “М Б” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-46, 82/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-50-69, 72-79/, Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-70/, Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт /хх-71/, “М Б” ХХК-ийн дүрэм /хх-81-84/, “М Б” ХХК-ийн хүсэлт /хх-85/, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-86-87/, Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт /хх-88-91/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-141/, Итгэмжлэл /хх-143-146/, Барьцаалбар /хх-147-153/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас “М Б” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-105/, “М Б” ХХК-ийн дүрэм /хх-106-115/, Хариу тайлбар /хх-132/, Аж үйлдвэрийн яам Мэдэгдэл хүргүүлэх тухай /хх-154-155/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Т Б” ХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч нар зээлийг хүлээн авч ашигласан бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 655 хоногоор хугацаа хэтэрч, үндсэн зээлийн төлбөр 442,344,839.32 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 10,107,339.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,505,370.14 төгрөг, нотариатын зардал 160,500.00 төгрөг нийт 454,118,048.72 төгрөгийг гаргуулж, “Барьцааны гэрээ”-нд тусгагдсан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч нар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4,200,000 төгрөгийг төлсөн тул үндсэн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүнээс хасч зээлийн төлбөрт 449,754,549.22 төгрөг, нотариатын зардал 160,500 төгрөг, нийт 449,918,049.22 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.
3. Хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О, Д.О, Д.П нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: “...Нэхэмжлэлийн шаардлагын дагуу зээлийн үлдэгдэл 442,344,839.32 төгрөг, хүүгийн төлбөр, 10,107,339.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,505,370.14 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нар нь “Т Б” ХК-тай 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 800,000,000 төгрөгийг 1 сарын 0,67%, 1 жилийн 8%-ийн хүүтэй, 72 сарын хугацаатай, Жайка төслийн ЖДҮХ төслийн зээлийн зориулалтаар зээлж авах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хамтран төлөх, нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн Улаанбаатар Өргөө салбар нь зээлийн мөнгийг хариуцагч нарт шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх13-14/
6. Нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн Улаанбаатар Өргөө салбар нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О, Д.О нартай барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд, уг барьцааны гэрээгээр хариуцагч Д.О, Д.П нар нь хариуцагч Д.Од 2016 оны 6 дугаар сарын 16, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд олгосон итгэмжлэлүүдийг үндэслэн,
- М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 135,13 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 280 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028172 дугаарт бүртгэлтэй, 145,25 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо. *тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 73,2 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 55 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хоро тоот хаягт байрлах, эрхийн улс бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- М.Жы эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороо, * хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-*дугаар бүртгэлтэй, нэгж талбарын *дугаар бүхий 7010 м.кв талбайтай, ахуйн зориулалттай, эзэмших эрхтэй газрыг барьцаалж бүртгүүлсэн
- Д.О, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 15-р хороо *тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- Д.Пгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэл Ү-*дугаарт бүртгэлтэй, 216 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
Мөн дараах хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.
- *улсын дугаартай, *арлын дугаартай Тоуоtа Premio маркийн суудлын зориулалттай автомашин,
- *улсын дугаартай, *арлын дугаартай Isuzu Forward маркийн ачааны зориулалттай бага оврын кран;
- *улсын дугаартай, *арлын дугаартай Тоуоtа land-200 маркийн суудлын автомашин;
- Ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага;
- Бараа материал;
- Банкин дах бусад харилцах, хадгаламжийн дансны орлого;
- Чулууны үйлдвэрийн тоног төхөөрөмж;
- Шинээр бий болох машин, тоног төхөөрөмж;
- Гэрийн эд хогшил /жагсаалтаар/-ыг тус тус “Т Б” ХК-ийн Улаанбаатар Өргөө салбарт барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
7. Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлагад нийцжээ.
8. Нэхэмжлэгч “Т Б” ХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 800,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч “М Б” ХХК-д шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нар нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.
Дээрх үүргээс хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нар нь үндсэн зээлээс 357,655,160.68 төгрөг, үндсэн хүүнээс 273,888,289.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,670,932.85 төгрөг, нийт 635,214,383.23 төгрөгийг төлсөн байх боловч 2021 оны 9 дүгээр сараас үндсэн зээл, хүүг төлөөгүй, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.4, 2.1.6, 3 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.
Түүнчлэн, Төслийн удирдах хорооны 176 тоот шийдвэрээр зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 17/28-01-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгасан үйл баримт тогтоодож байна. /хх-16-17/
9. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 4.1.11, 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагч нараас шаардан мэдэгдэл хүргүүлж, зээлдэгч нартай утсаар холбоо барьсан талаар 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 16, 22, 26, 30-ны өдөр, 2023 оны 7 дугаар сарын 4, 19-ний өдөр, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус мэдэгдэж, албан бичгийг хариуцагч нарт хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.
Тиймээс нэхэмжлэгч “Т Б” ХК нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусах 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө нэг талын санаачилгаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4,200,000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэгч талаас үндсэн хүүний төлбөр болон нэмэгдүүлсэн хүү хасч зээлийн төлбөрт нийт 449,754,549.22 төгрөг шаардсаныг хариуцагч нарт зөвшөөрч, маргаагүй болно.
11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, 26 дугаар зүйлийн 26.1-д зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”,
Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 158.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”,
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нар нь зээлийг ашиглаж үндсэн зээл, хүү төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний 7 дугаар зүйл, барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байна.
12. Иймд хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нараас үндсэн зээлийн төлбөрт 442,344,839.22 төгрөг, зээлийн хүүд 7,412,709.9 төгрөг, нотариатын зардал 160,500 төгрөг нийт 449,918,049.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
13. Хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нар нь зээлийн гэрээний дагуу 449,918,049.22 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Т Б” ХК нь барьцааны зүйл болох, хариуцагч нарын өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
14. Хариуцагч Д.П шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
15. Нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,498,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нараас 2,428,540 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч М.Ж, Д.О, Д.О, Д.П нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, нийт 2,498,740 төгрөгийг нэхэмжлэгч “Т Б” ХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нараас 449,918,049.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Т Б” ХК нь барьцааны зүйл болох,
-Хариуцагч М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 135,13 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Хариуцагч М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо Үйлдвэрийн баруун бүс /16101, 129/3 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 280 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Хариуцагч М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028172 дугаарт бүртгэлтэй, 145,25 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
-Хариуцагч М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо. *тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 73,2 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Хариуцагч М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хороо * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 55 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Хариуцагч М.Ж, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20-р хоро Үйлдвэрийн баруун бүс /16101/, 129/2 тоот хаягт байрлах, эрхийн улс бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Хариуцагч М.Жы эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороо, * хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-*дугаар бүртгэлтэй, нэгж талбарын *дугаар бүхий 7010 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай, эзэмших эрхтэй газар,
-Хариуцагч Д.О, Д.О нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 15-р хороо *тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-Хариуцагч Д.Пгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, * тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэл Ү-*дугаарт бүртгэлтэй, 216 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
-*улсын дугаартай, *арлын дугаартай Тоуоtа Premio маркийн суудлын зориулалттай автомашин,
-*улсын дугаартай, *арлын дугаартай Isuzu Forward маркийн ачааны зориулалттай бага оврын кран,
-*улсын дугаартай, *арлын дугаартай Тоуоtа land-200 маркийн суудлын автомашин,
- Ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага /Бизнесийн болон гэрийн хаягаар/,
- Бараа материал /Үйлдвэрийн байр, бизнесийн хаягаар/,
- Банкин дах бусад харилцах, хадгаламжийн дансны орлого /Төрийн болон бусад банк дахь “М Б” ХХК, М.Ж, Д.О, Д.О/,
- Чулууны үйлдвэрийн тоног төхөөрөмж /Үйлдвэрийн байр, бизнесийн хаягаар/,
- Шинээр бий болох машин, тоног төхөөрөмж /Үйлдвэрийн байр, бизнесийн хаягаар/,
- Гэрийн эд хогшил /Гэрийн хаягаар, үйлдвэрийн хаягаар/ зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,498,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М Б” ХХК, М.Ж, Д.О нараас 2,428,540 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч М.Ж, Д.О, Д.О, Д.П нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ