Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2024/00053/И |
Дугаар | 146/шш2024/00065 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 146/шш2024/00065
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: *************************хот, ************* дүүрэг,*********** дүгээр хороо, *********************байрлах “****************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************************хот, *********************дүүрэг, ************ дугаар хороо, ************************ тоотод оршин суух хаягтай одоо Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ************** овогтой *********************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2 431 759.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***************************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******************* нь *******************************2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ22/589 тоот зээлийн гэрээ байгуулж 1 599 900 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээл огт төлөлт хийгдээгүй болно. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1 507 171.08 төгрөг, төлөх ёстой хүү 846 422.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60 166.67 төгрөг, нотариатын зардал 18 000 төгрөг, нийт 2 431 759.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *********************нь шүүхэд гаргасан тайлбартаа:
*************** миний бие ****************** нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********************** нь хариуцагч ****************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 431 759.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2 431 759.79 төгрөг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч *********************** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 2 431 759.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 859 төгрөгийн зарим болох 26 929.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 26 929.5 төгрөг, хариуцагч ************* 26 929.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА