Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/01285

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 13 өдөр                  Дугаар 102/ШШ2024/01285                            Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн дүгээр хороо, өөрийн байранд байрлах ,

Хариуцагч: Баянгол дүүргийн дугаар хороо, Үйлдвэрийн тойруу  тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн регистртэй ,

Нэхэмжлэлийн шаардлага: 14,012,799 /арван дөрвөн сая арван хоёр мянга долоон зуун ерэн есөн/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-ийг татан буулгах шийдвэр гарсан. Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 289 дүгээр тогтоолыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө болон бусдад төлөх өр төлбөр, бусдаас авах авлагыг шаардах эрхийг “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-ийг татан буулгах комисс болон “Зам*********************” ТӨҮГ-ын хооронд байгуулсан гэрээгээр “Зам*********************” ТӨҮГ-т шилжүүлснээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь заалтын дагуу “Авто*******ын тоног төхөөрөмж”*******-ийн өр авлагыг шаардах эрх тус газарт үүссэн.

“Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-д “**************”******* нь 5,000,000 төгрөгийн өр төлбөртэй болох нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 289 дүгээр тогтоолоор батлагдан шилжиж ирсэн. Мөн татан буулгах комиссоос “**************”*******-д 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоотоор авлагыг барагдуулах тухай албан тоотыг хүргүүлсэн, мөн тус газраас 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/988 албан тоотоор авлага нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлэхгүй байна. Мөн хариуцагч нь 2015 онд тус газрын лабораторийн гэрээт ажлын төлбөр болох 3,000,000 төгрөг, 2017 онд үүссэн лабораторийн шинжилгээний ажлын 669,900 төгрөгийн өр төлбөрийг барагдуулаагүй байна. Түүнчлэн “Авто*******,*******ын байгууламжийн техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа”-г хийж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээний 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/179 дугаар гэрээний төлбөр болох 5,343,799 төгрөгийн өр төлбөрийг “**************”******* нь барагдуулаагүй. Дээрх авлагуудыг барагдуулах талаар тус газраас 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/988 дугаар, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/980 дугаар албан бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар шийдвэрлээгүй байх тул нийт 14,012,799 төгрөгийг “**************”*******-иас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Манайх баталгаат шуудан, албан тоотоор удаа дараа хүргүүлсэн. Шийдвэрлэгдэхгүй удаж байгаа өр авлага юм. Хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх алдаагүй. Тооцоо нийлсэн акт үйлдсэн, албан тоот мөн хүргүүлсэн...гэж тайлбарлав.

2. Хариуцагч “**************”*******-ийн төлөөлөгч******* нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар: “**************”*******-д 2023 оны 8 дугаар сарын 03-ны 1/980 албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл /хх-8/, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/988 албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл /хх-9/, Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл /хх-10, 16/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-11/, “Авто*******ын тоног төхөөрөмж”*******-иас “**************”*******-д 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл /хх-12/, “Зам,*********************” ТӨҮГ, “**************”*******-ийн хооронд хийгдсэн Авто*******,*******ын байгууламжийн техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа хийж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээний гэрээ /хх-13-15/, Авлага, өглөгийн товчоо /хх-17/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

4. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд “**************”*******-ийн улсын бүртгэлийн мэдээлэл лавлагаанаас өөр бичмэл нотлох баримт гаргаагүй, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “Зам*********************” ТӨҮГ-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчийн Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс*******-тай байгуулсан гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан учир тус компанитай байгуулсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, мөн “Зам*********************” ТӨҮГ-тай байгуулсан лабораторийн гэрээт ажлын төлбөр 3,000,000 төгрөг, лабораторийн шинжилгээний ажлын өр 669,900 төгрөг, зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөр 5,343,799 төгрөг, нийт 14,012,799 төгрөгийг гаргуулахаар шаардана, талууд хоорондоо тооцоо нийлж баталгаажуулсан, төлбөрийн үлдэгдлийг албан бичгүүдээр шаардаж байсан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тайлбарлан тодорхойлж байна.

3. Шүүх “Зам*********************” ТӨҮГ-ын нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хариуцагч “**************”*******-д шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлснийг холбогдох ажилтан гардаж авсан  ч төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд ирээгүй тул шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17938 дугаар захирамжаар “**************”*******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

4. Гэвч шүүгчийн захирамжийн дагуу албадан ирүүлэх боломжгүй талаар цагдаагийн байгууллагаас илтгэх хуудас ирүүлж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21430 дугаар захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 12 дугаар сарын 22-ны өдөр “**************”*******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох******* нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор төрийн өмчит зарим хуулийн этгээдийг татан буулгахаар шийдвэрлэж, уг тогтоолын дагуу “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨҮГ-ыг татан буулгаж, “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-ийг татан буулгах комиссоос 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар мэдэгдлийг “**************”*******-д хүргүүлж, тус компанийг 5,000,000 төгрөгийн төлбөрийн үүргээ 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгджээ.

5.2. Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 289 дүгээр “Татан буугдсан хуулийн этгээдийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай” тогтоолоор татан буугдсан “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-ийн өр, авлагыг барагдуулах зорилгоор нийт 493,456,252.52 төгрөгийн балансын үнэ бүхий үндсэн болон эргэлтийн хөрөнгө, бусдад төлөх өр төлбөр, бусдаас авах авлагыг шаардах эрхийг тус тус “Зам*********************” ТӨҮГ-т шилжүүлсэн байна.

5.3. Ийнхүү “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-ийн бусдаас авах авлагыг шаардах эрхийг “Зам,*********************” ТӨҮГ шилжүүлэн авснаар “**************”*******-тай 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, хариуцагч “**************”******* нь нэхэмжлэгч “Зам,*********************” ТӨҮГ-т 14,012,799 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталжээ.

5.4. “Зам,*********************” ТӨҮГ нь “**************”*******-тай 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3/179 дугаартай Авто*******,*******ын байгууламжийн техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа хийж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Зам,*********************” ТӨҮГ нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27.98 км хатуу хучилттай авто*******ын барилгын ажилд техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа хийж дүгнэлт гаргах, захиалагч “**************”******* нь үйлчилгээний төлбөр 5,343,799 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

5.5. Түүнчлэн талуудын хооронд лабораторийн шинжилгээ, лабораторийн гэрээт ажил хийх тус тус гэрээ байгуулж, “**************”******* нь “Зам,*********************” ТӨҮГ-т лабораторийн шинжилгээний төлбөр 669,000 төгрөг, лабораторийн гэрээт ажлын хөлс 8,000,000 төгрөг төлөхөөс 5,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг тус тус төлөөгүй талаар Авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, талуудын Тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр үйлдэж, “**************”******* нь “Зам,*********************” ТӨҮГ-т нийт 14,012,799 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.

5.6. Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх төлбөрийг төлж барагдуулахыг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/988 дугаар мэдэгдэл, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1/980 дугаар мэдэгдлээр тус тус шаардаж байсан байна.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-д төлөх төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, өөрт буюу “Зам,*********************” ТӨҮГ-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний хөлс 5,343,799 төгрөг, лабораторийн шинжилгээний төлбөр 669,900 төгрөг, лабораторийн гэрээт ажлын төлбөр 3,000,000 төгрөг, нийт 14,012,799 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-ийн “**************”*******-иас авах авлагыг шаардах эрхийг шилжүүлэн авсан, бусад гэрээнүүдийн төлбөрийг хариуцагч төлөх үүргээ биелүүлээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй буюу 2023 оны 8 дугаар сард төлбөрийн үлдэгдлийг шаардсаныг хүлээн авсан” гэж тайлбарласан.

6. “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-ийн татан буугдсан, үүнтэй холбоотойгоор тус компанийн бусдаас авах авлагыг “Зам,*********************” ТӨҮГ-т Монгол улсын Засгийн газрын болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолуудаар шилжүүлсэн зэрэг үйл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт тул энэ талаар дахин нотлохгүй бөгөөд тийнхүү авлагыг шаардах эрх шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 123.9 дэх хэсгүүдэд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч “**************”*******-иас “Авто*******ын тоног төхөөрөмжийн түрээс”*******-д төлвөл зохих 5,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

7. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу төлөгдөөгүй 5,343,799 төгрөг, лабораторийн шинжилгээний төлбөр 669,900 төгрөг, мөн лабораторийн гэрээт ажлын төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй.

8. Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Эдгээр гэрээнүүд 2015, 2017 онуудад байгуулагдсан ба талууд 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр харилцан тооцоо нийлж, нэхэмжлэлээр шаардаж буй нийт 14,012,799 төгрөгийг “**************”******* нь “Зам*********************” ТӨҮГ-т төлөх өртэй болохыг баталгаажуулсан байна.

9. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “... үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу дээрх байдлаар талууд тооцоо нийлснээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс тасалдаж, мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

10. Талууд харилцан тооцоо нийлснээс хойш нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 09, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус төлбөр төлөхийг мэдэгдэж, хариуцагч мэдэгдлүүдийг хүлээн авч, төлбөр барагдуулахаа амаар хүлээн зөвшөөрсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн.

11. Иймд дээрх үндэслэлээр шүүх “Зам*********************” ТӨҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “**************”*******-иас 14,012,799 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

12. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 228,014 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “**************”*******-иас 14,012,799 /арван дөрвөн сая арван хоёр мянга долоон зуун ерэн есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Зам,*********************” ТӨҮГ-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 228,014 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-д оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА