Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 150/ШШ2024/00112

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

  

 Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймгийн ******* сум .... дугаар баг, ******* хороолол, ..... тоотод оршин суух иргэн *******ын *******ы (РД:...........) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ******* сум, ......... дугаар баг, ....... тоотод оршин суух иргэн *******ийн *******д (РД:.............) холбогдох зээл 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

      ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие *******ын ******* 2024.02.05 ...... банкнаас 4.000.000 сая төгрөгийн зээл авч найз *******ийн Мөнх-Эрдэнийн ....... банкны данс руу 2.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн. Найз ******* нь цалингийн зээл авах гэсэн чинь нэг зээл хаах хэрэгтэй болчоод найздаа 3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч цалингийн зээлээ авахаараа эргүүлээд мөнгийг нь өгье гээд мөнгө авсан. Мөнгө өгөх 3 хоногийн хугацаа болоход банкны захирал нь байхгүй байна ирэхээр нь зээл нь гарна гэж дахин 2 хоног болж тэрнээс хойш утсаар хэд хэд залгаж уулзаж мөнгөө нэхсэн боловч өгсөнгүй. Иймд Д.*******эс 2.000.000 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* нь *******ы нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

******* нь *******эс зээл 2,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь *******ы нэхэмжилж буй 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 13-р хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул Мөнх-Эрдэнийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******ы нэхэмжлэлтэй *******д холбогдох зээл 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар *******ы улсын тэмдэгтийн хураамжид *******эс улсын тэмдэгтийн хураамжид 23475 төгрөг, орон нутгийн орлогоос 23475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА