| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1934011600035 |
| Дугаар | 2021/ДШМ/89 |
| Огноо | 2021-10-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 17.4.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2021/ДШМ/89
О.А, Б.Ө, Ө.Г, Н.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Даваасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Жамъяан /онлайнаар/, Баярмагнай, Ц.Хүрэлбаатар, Г.Наранбаатар,
Шүүгдэгч Б.Ө, Ө.Г, Н.Баярцогт,
Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч О.А нарт холбогдох 2034011600035 дугаартай 4 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
1. Шүүгдэгч Өлзийсайханы Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу шүүгдэгч Б.Ө, Н.Бнартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 12 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 3 дугаар багт байрлах Оёдлын үйлдвэрийн 43 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч А.Эрдэнэжаргалын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 97-74 УНТ улсын дугаартай автомашины нүүрсэн янданг хулгайлж 756 000 төгрөгийн,
2019 оны 12 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 1 дүгээр байрны доод давхарт байрлах авто машины гражид хууль бусаар, нууцаар нэвтэрч, уг зогсоолд байрлуулсан иргэн Г.Эрдэнэбатын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 08-99 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 756 000 төгрөгийн,
Мөн шүүгдэгч О.А, Б.Ө, Н.Бнартай 2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 17 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Батсайханы эзэмшлийн 40-39 УНН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
2019 оны 12 сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч А.Оюунгэрэлийн эзэмшлийн 67-65 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Х.Анандын эзэмшлийн 35-88 УАЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч О.А, Н.Бнартай бүлэглэн машин механизм ашиглаж 2020 оны 01 сарын 04-нд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг цагдаагийн шинэ байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч Г.Улаанаагийн эзэмшлийн 10-19 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.А, Н.Бнартай бүлэглэн машин механизм ашиглаж 2019 оны 12 сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Т.Гүрбазарын итгэмжлэн хариуцуулсан 94-40 УНҮ дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийн эд анги болох янданг зарж хохирогч Т.Гүрбазарт 756 000 төгрөгийн хохирол учруулан завшсан,
2. Шүүгдэгч Наранцогтын Бнь үргэлжилсэн үйлдлээр буюу шүүгдэгч Б.Ө, Ө.Г нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 12 сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 3 дугаар багт байрлах Оёдлын үйлдвэрийн 43 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч А.Эрдэнэжаргалын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 97-74 УНТ улсын дугаартай автомашины нүүрсэн янданг хулгайлан авч 756 000 төгрөгийн,
2019 оны 12 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 1 дүгээр байрны доод давхарт байрлах авто машины гражид хууль бусаар, нууцаар нэвтэрч, уг зогсоолд байрлуулсан иргэн Г.Эрдэнэбатын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 08-99 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 756 000 төгрөгийн,
Шүүгдэгч О.А, Б.Ө, Ө.Г нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 17 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Батсайханы эзэмшлийн 40-39 УНН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
2019 оны 12 сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч А.Оюунгэрэлийн эзэмшлийн 67-65 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Х.Анандын эзэмшлийн 35-88 УАЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч О.А, Ө.Г нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2020 оны 01 сарын 04-нд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг цагдаагийн шинэ байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч Г.Улаанаагийн эзэмшлийн 10-19 УНЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.А, Ө.Г нартай бүлэглэн 2019 оны 12 сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Т.Гүрбазарын итгэмжлэн хариуцуулсан 94-40 УНҮ дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийн эд анги болох янданг зарж хохирогч Т.Гүрбазарт 756 000 төгрөгийн хохирол учруулан завшсан,
3. Шүүгдэгч Бат-Очирын Ө нь үргэлжилсэн үйлдлээр буюу шүүгдэгч Н.Баярцогт, Ө.Г нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 12 сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 3 дугаар багт байрлах Оёдлын үйлдвэрийн 43 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч А.Эрдэнэжаргалын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 97-74 УНТ улсын дугаартай автомашины нүүрсэн янданг хулгайлж 756 000 төгрөгийн,
2019 оны 12 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 1 дүгээр байрны доод давхарт байрлах авто машины гражид хууль бусаар, нууцаар нэвтэрч, уг зогсоолд байрлуулсан иргэн Г.Эрдэнэбатын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 08-99 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 756 000 төгрөгийн,
Шүүгдэгч О.А, Н.Баярцогт, Ө.Г нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 17 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Батсайханы эзэмшлийн 40-39 УНН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
2019 оны 12 сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч А.Оюунгэрэлийн эзэмшлийн 67-65 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Х.Анандын эзэмшлийн 35-88 УАЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Отгонбаатарын А нь үргэлжилсэн үйлдлээр буюу шүүгдэгч Б.Ө, Н.Баярцогт, Ө.Г нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн машин механизм ашиглаж 2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 17 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Батсайханы эзэмшлийн 40-39 УНН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
2019 оны 12 сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч А.Оюунгэрэлийн эзэмшлийн 67-65 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Х.Анандын эзэмшлийн 35-88 УАЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч О.А, Ө.Г нартай бүлэглэн машин механизм ашиглаж 2020 оны 01 дүгээр сарын 04-нд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг цагдаагийн шинэ байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч Г.Улаанаагийн эзэмшлийн 10-19 УНЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт хохирогч Т.Гүрбазарын итгэмжлэн хариуцуулсан 94-40 УНҮ дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийн эд анги болох яндан завшсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Ө.Г, Н.Бнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсгийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,
О.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолоор:
Ө.Г, Н.Бнарыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг,
Б.Өг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг,
О.Аийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Г, Н.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Б.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялаас тус тус өршөөн хэлтрүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 16-84 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3 729 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 932 250 төгрөг гаргуулж улсын орлого болгож,
Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22-ын түлхүүр 1 ширхэг, 12-ын түлхүүр 1 ширхэг, түлхүүрийн иш 1 ширхэг, 7 ширхэг яндангийн хэсэг, цахилгаан таслагч 1 ширхэг, данхраад 1 ширхэг, данхраадны иш 1 ширхэг, дорцоов иш 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 16-84 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Ө.Г, Н.Бнарыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг,
Яллагдагч Б.Аийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг,
Яллагдагч Б.Өг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах , үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүгдэгч Хэрээд овогт Өлзийсайханы Г, Хэрээд овгийн Наранцогтын Бнарыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах , үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг,
Салдагууд овогт Бат-Очирын Б.Өг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн, Оточ овгийн Отгонбаатарын Аийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Хэрээд овогт Өлзийсайханы Г, Хэрээд овгийн Наранцогтын Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, салдангууд овогт Бат-Очирын Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Оточ овгийн Отгонбаатарын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялаас тус тус өршөөн хэлртүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг устгахыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн зарим гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулах байтал шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг бүхэлд нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан ялаас өршөөсөн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Шүүгдэгч нар нь хохирлоо мөрдөн байцаалтын шатанд төлөөд дуусгасан. Анхан шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох гурван үндэслэлийн аль нь ч байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Жамъян гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуульд заасан эрхийн хүрээнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал байсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Г, Н.Баярцогт, О.А, Б.Ө нарт холбогдох эрүүгийн 2034011600035 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.
Прокурорын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 152/а дугаартай яллах дүгнэлтэд яллаж байгаа хэргийн товч агуулга нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй тохирохгүй байна. Тухайлбал 3-р хавтаст хэргийн 186-р талд “яллагдагч Өлзийсайханы үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч Б.Ө, Н.Бнартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 12 сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 3 дугаар багт байрлах Оёдлын үйлдвэрийн 43 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч иргэн А.Эрдэнэжаргалын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 97-74 УНТ улсын дугаартай автомашины нүүрсэн янданг хулгайлж 756 000 төгрөгийн,
- 2019 оны 12 сарын 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг 1 дүгээр байрны доод давхарт байрлах автомашины гражид хууль бусаар, нууцаар нэвтэрч, уг зогсоолд байрлуулсан иргэн Г.Эрдэнэбатын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 08-99 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 756 000 төгрөгийн,
Мөн яллагдагч О.А, Б.Ө, Н.Барцогт нартай 2019 оны 12 сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг 17 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Батсайханы эзэмшлийн 4039УНН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
- 2019 оны 12 сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч А.Оюунгэрэлийн эзэмшлийн 67-65 УБЯ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
- 2019 оны 12 сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг 28 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Х.Анандын эзэмшлийн 35-88 УАЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн,
Мөн яллагдагч О.А, Н.Ббүлэглэн машин механизм ашиглаж 2020 оны 01 сарын 04-нд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг цагдаагийн шинэ байрны гадна зогсоолд байрлуулсан хохирогч Г.Улаанаагийн эзэмшлийн 10-19 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 822 300 төгрөгийн хохирол учруулан хохирогч Д.Батсайхан, А.Оюунгэрэл, Х.Ананд нарт нийт 2 466 900 төгрөгийн хохирол учруулсан” гэж бичигдсэнээс үзэхэд шүүгдэгч Ө.Г нь шүүгдэгч О.А, Б.Ө, Н.Бнартай бүлэглэн хохирогч Д.Батсайхан, А.Оюунгэрэл, Х.Ананд нарын тээврийн хэрэгслийн янданг хулгайлсан уу эсвэл шүүгдэгч О.А, Н.Бнар бүлэглэн машин механизм ашиглан хохирогч Д.Батсайхан, А.Оюунгэрэл, Х.Ананд нарын тээврийн хэрэгслийн янданг хулгайлсан уу гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нотолбол зохих байдал мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй байна гэж үзэх үндэслэл болно.
Мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн үйлдэл тус бүрийн учруулсан хохирлын нийт хэмжээ нь тодорхойгүй байна.
Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 152/а дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 зүйлийн 3.2, 4.1,5.3-д заасан шаардлагыг хангаж үйлдэгдээгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 16-84 УНЕ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, уг тээврийн хэрэгслийг хадгалж хамгаалах үүргийг шүүгдэгч Н.Баярцогтод хүлээлгэсэн байна /1хх-н 159-160/. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр өмчлөгч нь “Элбэг ирмүүн” ХХК бичигдсэн /1хх-н 174/. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар 16-84 УНЕ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Баярцогтын машин болох талаар мэдүүлсэн байх тул тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчийг мөрдөн байцаалтын шатанд зөв тогтоох шаардлагатай байна. Энэ нь битүүмжилсэн эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, эсхүл улсын орлого болгох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх хуулийн боломжгүй учраас дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч Ө.Г, Н.Баярцогт, О.А, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон шүүгдэгч О.А, Б.Ө, Ө.Г, Н.Бнарт холбогдох хэрэгт магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.А, Б.Ө, Ө.Г, Н.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ