Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 146/шш2024/00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ************* аймаг, ****** сум, ******* дугаар багт оршин суух *********** овогтой **************** хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ************* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

************* миний бие нь 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн ********** сумын ***********нэгдэлд ногоочноор ажилласан. Гэтэл миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байх тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний ажиллаж байсан байдлыг шийдэх шүүх хурлыг намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаартай лавлагааны хуулбар, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, цэргийн батлахын хуулбар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдлийн 1988, 1992 онуудын цалингийн 70 дугаар маягтын баримтын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ***********ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

************** нь 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн************ сумын ********** нэгдэлд ногоочноор ажиллаж байсан болох нь

Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаартай лавлагааны хуулбар, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, цэргийн батлахын хуулбар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдлийн 1988, 1992 онуудын цалингийн 70 дугаар маягтын баримтын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч ************** овогтой **************** ...Миний бие 1980 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ББХКомпанид агротехникч, тоо бүртгэлийн байцаагч, бригадын даргаар тус тус ажиллаж байсан. ************** нь 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд ногоочноор, ажиллаж байсан гэхдээ бас мал давхар маллаж байсан... гэж, мөн гэрч ********* овогтой ********** ...Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ББХКомпанид агротехникч, тоо бүртгэлийн байцаагч, бригадын даргаар тус тус ажиллаж байсан. ************* нь 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд ногоочноор ажиллаж байсан ... гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Иймд ******************* ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагч *************** нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ********* овогтой *************** 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ***************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.САРАНТУЯА