Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 146/шш2024/00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ********************** аймаг, ********* сум, ***** дүгээр багт оршин суух *******  овогтой *******************/ хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Хүсэлт гаргагч ********************нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

***********миний бие нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

****************** би ********** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Миний бие ************** холбогдох эрүүгийн шүүх хуралдаан давхцаж байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 232 дугаартай лавлагааны хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, нийгмийн даатгаалын дэвтрийн хуулбар, 1990-2018 оны малын малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны хуулбар, малын “А” дансны хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруулзам” нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруулзам” нэгдлийн  1989 оны 06 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруулзам” нэгдлийн 1988 оны хүн амын дансны бүртгэлийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 232 дугаартай лавлагааны хуулбар, цэргийн батлахын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Хүсэлт гаргагч ****************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

*********************** нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 232 дугаартай лавлагааны хуулбар, 1990-2018 оны малын малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны хуулбар, малын “А” дансны хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруулзам” нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруулзам” нэгдлийн  1989 оны 06 дугаар сарын цалингийн 70 дугаар маягтын хуулбар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруулзам” нэгдлийн 1988 оны хүн амын дансны бүртгэлийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 232 дугаартай лавлагааны хуулбар, цэргийн батлахын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч ********** овогтой ***************“...Миний бие нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар  ажиллаж байсан. ************ нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд хонь, тэмээ маллаж байсан. ************нь цэрэгт яваагүй. ******** нь тухайн үед аав ээжтэйгээ хамт амьдарч байсан...” гэж, мөн гэрч *********** овогтой ***************“...Миний бие нь 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар  ажиллаж байсан. ***********нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. *************нь тухайн үед хонь, тэмээ маллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Иймд ************ ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар *******  овогтой ***************1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА