Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00170

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 129/ШШ2024/00170

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Ц овогт Ш.Г-ийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

Хүсэлт гаргагч Ш.Г өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ш.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Миний бие Ш.Г нь 1974 онд төрсөн. А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс малчин саальчнаар ажилд орж, нэгдэл тарах хүртэл буюу 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Нэгдэл тараад А т нэртэй компани болсон ба би А т ББХК-д малчнаар үргэлжлүүлэн ажиллаж байсан. Миний энэ ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн ба архив шүүлгээд миний ажиллаж байсан талаар ямар ч баримт гарахгүй байна. Нийгмийн даатгалын байгууллага нь намайг ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Би улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилготой хандаж байна. Иймд Ш.Г миний А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, А аймгийн Ө сумын А т ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Ш.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Г миний бие өөрийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийн шүүх хуралдаанд ар гэрийн нөхцөл байдлын улмаас оролцох боломжгүй байгаа тул өмгөөлөгч Г.Э-ыг оролцуулан өөрийн эзгүйд хэргийг шийдүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн А тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

            3. Хүсэлт гаргагч Ш.Гийн хүсэлтээр М.Ц, С.Л нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- А аймгийн Н д г-ын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ..... тоот тодорхойлолт, ..... тоот архивын лавлагаа,

А аймгийн У б х-ийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн.... тоот албан бичгээр ирүүлсэн Г.Д-гийн ХААТР-11 маягт,

- А аймгийн Ө сумын Е б с-ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ....... тоот тодорхойлолт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ш.Г-ийн А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Ө сумын А т ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Ш.Г нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Ө сумын А т ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

          - А аймгийн А т-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ө сумын Т нэгдлийн 1989-1992 онуудын баримтыг шүүн үзэхэд Ш.Г-т холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн .... тоот тодорхойлолт,

- А аймгийн Н д г-ын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тус газрын архивт Ш.Г ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна гэсэн 01/121 тоот тодорхойлолт, “... Өгийнуур суманд үйл ажиллагаа явуулж байсан А т ББХК 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлсөн болно” гэсэн .... тоот архивын лавлагаа,

- А а У б х-ээс ирүүлсэн Г.Д-гийн ХААТР-11 маягтад Г.Д, 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эхийн нэр Ш.Г, нийгмийн бүлэг-малчин, эрхэлдэг ажил-а.а.а гэсэн,

- А аймгийн Ө сумын Е б с-ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Тус сургуулийн архивт хадгалагдаж буй журналыг шүүж үзэхэд Ц овгийн Ш.Г нь Ө сумын сургуульд хэдэн онд орсон, хэдэн онд хэддүгээр анги төгссөн талаарх мэдээлэл олдоогүй болно гэсэн .... тоот тодорхойлолт зэрэг баримтууд,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч М.Ц-ийн: “Би 1986 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ө сумын Т нэгдэлд ерөнхий агрономчоор, 1992 оноос 1996 оныг хүртэл А аймгийн Ө сумын А т ББХК-д захирлаар тус тус ажиллаж байсан. Ш.Г нь 1989 онд 8 дугаар анги төгссөн. Ш.Г нь 1989 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ө сумын Т нэгдэлд саальчнаар, 1992 оноос 1996 оныг хүртэл А аймгийн Ө сумын А т ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Т нэгдэл 1992 онд хувьчлагдаад А т ББХК, Ш ХК, Ө ХК болж байсан. Би А т ББХК-ийн захирлаар ажиллаж байсан. Ш.Г нь Ө сумын А т ББХК-ийн малыг түрээсээр хардаг байсан. Ө сумын А т ББХК 170-аад тооны малтай байсан. А аймгийн Ө сумын А т ББХК-ийн малчнаар н.Г /Ш.Г-ийн нөхөр/, н.Д, Ш.Г нар ажилладаг байсан. А аймгийн Ө сумын А т ББХК 1996 онд татан буугдсан. Ш.Г нь А аймгийн Ө сумын Т нэгдлийн Т бригадын н.Д эрхлэгчтэй үнээний фермд саальчнаар ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. Ш.Г нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Т нэгдэл болон Ө сумын А т ББХК-иас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Ш.Г-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. А аймгийн Ө сумын А т ББХК баримтыг А аймгийн Архивын тасагт шилжүүлж өгч байсан байх. Одоо баримтууд нь байхгүй байгаад байгаа. А аймгийн Ө сумын А т ББХК газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Цөөхөн малтай байсан...” гэх,

- Гэрч С.Л-гийн: “Би 1974 оноос 1992 оныг хүртэл А аймгийн Ө сумын Т нэгдлийн Д бригадад малчнаар ажиллаж байсан. Ш.Г нь А аймгийн Ө сумын Т нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Хэдэн онд ажилд орсон оныг нь санахгүй байна. Ш.Г нь А аймгийн Ө сумын Т нэгдлийн Т бригадад ажиллаж байсан. А аймгийн Ө сумын Т нэгдэл 1992 онд хувьчлагдсан. А аймгийн Ө сумын Т нэгдлийн даргаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. Ш.Г нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Т нэгдлээс өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би Ш.Г-тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

            3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

            4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц овогт Ш.Г-гийн А аймгийн Ө сумын Т нэгдэлд 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Ө сумын А т ББХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА