Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 146/шш2024/00071

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ******************** хот, ******** дүрэг, ***** дүгээр хороо, Чин ван Чагдаржавын гудамжид байрлах ***************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************хот,********* дүүрэг, ************дүгээр хороо, **************тоотод оршин суух хаягтай, одоогоор Өвөрхангай аймаг, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ************** овогтой ******************холбогдох,

 

1 690 191 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний  өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*************** нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ***************дүүргийн ************дүгээр хороо ******************* тоотод ***************маргалдан түүний нүүр, толгойн хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор *********** хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэрээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байна.

Шүүгдэгч ************** учруулсан “зүүн зулай, дух, чамархайн хатуу хальс доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт” бүхий хүнд гэмтлийн улмаас хохирогч **************** нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд орсон байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,690,191 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус заасан. ********* холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн 01/3943 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан “...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах” тухай хүсэлтийг ирүүлсэн.

Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу ************ хохирогч***************эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас түүний эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна. Иймд ************* Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 1 690 191 (нэг сая зургаан зуун ерэн мянга нэг зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч********** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

**********миний бие ********************* нэхэмжилсэн 1 690 191 төгрөгийг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****************нь хариуцагч ************* холбогдуулан 1 690 191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **************нь нэхэмжлэлийн шаардлага болох төрд учирсан хохирол 1 690 191 төгрөг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч *************** нь нэхэмжлэгч *****************газрын 1 690 191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч *************** нь нэхэмжлэлийн шаардлага төрд учирсан хохирол 1 690 191 төгрөгт бодогдох улсын тэмдэгтийн хураамж 41 993 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ****************** улсын тэмдэгтийн хураамжид 20 996.5 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                      

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.САРАНТУЯА