Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/01708

 

 

 

         

 

 

     2024           04            01                                       *******4/ШШ2024/01708

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, толгойт ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт /РД:ЧГ770*******773/

            Тэжээн тэтгэх үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах, тэжээн тэтгэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            Гэрлэлт цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төрбат, хариуцагч Ч., хариуцагчийн өмгөөлөгч Р.Бадмаа, нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан тэжээн тэтгэх үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах, тэжээн тэтгэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2003 онд Ч.тай гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд хүү Д. 2004 онд, хүү Д. онд төрсөн. Хариуцагч нь 2022 оноос гэр бүлээс гадуур харилцаатай болж, гэр бүл, үр хүүхэддээ тусламж, дэмжлэг үзүүлэхээ больсон. Миний бие нурууны L4, L5 нугаламд суулт өгч, хүндэрсний улмаас нурууны хагалгаанд орж, удаан хугацаанд хэвтрийн дэглэм барих шаардлагатай, мөн бага хүү эпилепси буюу унаж татдаг оноштой, хөгжлийн бэрхшээлтэй, асаргаанд байдаг. Миний бие хүү Д.д сургалтын төлбөр, гар утасны төлбөр, хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэглийн зардал 11 645 000 төгрөг, хүү Д.ийн гар утасны төлбөр, хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэглийн зардал 5 *******4 000 төгрөгийг дунджаар зарцуулснаас гадна түрээсийн байрны төлбөр, өрхийн сарын тогтмол зардал 37 500 000 төгрөг нийт 68 238 500 төгрөгийн зардал гаргасан. Иймд хариуцагчаас 2022 оны 06 сараас 2023 оны 09 сар хүртэл миний гэр бүл, үр хүүхэддээ зарцуулсан зардалд 30 000 000 төгрөг гаргуулах хүсэлтэй. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, харин 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэгчид бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 36 дугаар зүйлийн 36.2-т туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эхнэр Ц.*******, насанд хүрээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүү Д.ийг асран хамгаалах, тэжээн тэтгэхийг хариуцагч Ч.т даалгаж өгнө үү гэв.

            2.Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, би нэхэмжлэгчид унаж явсан автомашин, барьж байсан байшин, бүх эд зүйлээ үлдээгээд гэрээсээ явсан, одоо өөрөө оронгүй, эгчийндээ түр амьдарч байна. Нэхэмжлэгч бид хоёр 2003 оноос хойш хамт амьдрах хугацаанд эхнэр ажил хийдэггүй, би ажил хийж гэр бүлээ авч явсан. Амьдралын эхэн үед эхнэрийн ааш зан зүгээр байсан боловч сүүдээ ааш нь өөрчлөгдөж, намайг элдвээр дарамталж эхэлсэн. Тэрээр маш их хартай, ажил хийлгэдэггүй, ажил руу утасдаж элдэв зүйл ярьдаг учир нэг газар тогтвортой ажиллах боломжгүй болсон. Энэ байдал нь даамжирсны улмаас миний бие 2022 оны 06 сараас өөрийн өмссөн хувцастайгаа гэрээсээ явж, тусдаа амьдраад 2 жил болж байна. Энэ хугацаанд Ц.******* гэрлэлт цуцлуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд эвлэрээгүй тул ажиллагаа дуусгавар болсон. Миний хувьд том хүү Д.гийн сургалтын төлбөрөөс төлөхөөр хичээж байгаа бөгөөд бага хүү Д.ийг насанд хүрээгүй тул тэтгэлэг нэхэмжилбэл төлнө, түүнийг ээжийнхээ асрамжид байхад татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгчийн дарамтад олон жил байсан, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцалж өгнө үү гэв.

            3.Нэхэмжлэгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 2016 оны 06 сарын 28-ны өдрийн шийдвэр, Д,гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.ийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, сургалтын төлбөрийн тооцооны хуудас, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тодорхойлолт,барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны дансны хуулга, итгэмжлэл, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн оношилгоо, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн бүсэлхий нурууны шинжилгээ, хариу тайлбар, Хүний их эмч П.Бат-Очирын 2024 оны 02 сарын 08-ны өдрийн тодорхойлолт, “Интерферон Альфа” ХХК-ийн 2024 оны 01 сарын 30-ны өдрийн мэдрэлийн эмчийн үзлэг, орон сууц хөлслөх гэрээ, эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн оношилгоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 2024 оны 01 сарын 19-ний өдрийн шийдвэр, “АСЭ” ХХК-ийн захирлын тушаал, Хаан банкны дансны хуулга, Иргэний эрүүл мэндийн дэвтэр /хэргийн 5-76, 132, 136-152, 158-171, *******3-*******8 тал/,         

            4.Хариуцагч нь хариу тайлбар, гэрэл зураг, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хаягийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга, мөнгө зээлсэн гэх агуулга бүхий бичмэл баримт /хэргийн 86, 105, *******4-*******6, *******9-193 тал/,

5.Шүүхээс 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 00092 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл тус тус бүрдүүлсэн. /хэргийн 179-*******0 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.*******гийн тэжээн тэтгэх үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах, тэжээн тэтгэхийг хариуцагч Ч.т даалгах үндсэн нэхэмжлэлтэй, Ч.ын гэрлэлт цуцлуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 30 000 000 төгрөг гаргуулах хэрэг болон тэжээн тэтгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: миний бие нурууны өвчтэй, бага хүү унаж, татдаг асаргаа сувилгаа шаардлагатай тул Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаар өөрийгөө болон хүүхдээ тэжээн тэтгүүлнэ, хүнд өвчтэй бол гэрлэлт цуцлахыг хориглосон тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй гэж, 

Хариуцагч сөрөг нэхэмжлэл, үндсэн нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгчтэй 20 орчим жил байнгын дарамтад хамт амьдарч байсан тул гэрлэлтээ цуцлуулна, энэ хугацаанд өөрийн боломжоор гэр бүлээ тэжээж явсан, бага хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тус тус тайлбарлажээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.Тэжээн тэтгэх үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах шаардлага.

1.1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тэжээн тэтгэх үүрэгт 30 000 000 төгрөг гаруулахаар шаардсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

1.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь ... бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, ... гаргана. ... гэж зааснаар тэжээн тэтгэх үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.Тэжээн тэтгэхийг хариуцагчид даалгах шаардлага.

2.1.Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй,  38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заажээ.

2.2.Нэхэмжлэгч нь нурууны өвчний улмаас мэс засал хийлгэж, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай гэдгээ нотолж баримт ирүүлсэн. Хэргийн 75-76, 136-139, 1*******-150, *******3-*******8 тал дахь баримтыг шүүх тал бүрээс нь харьцуулан, дотоод итгэлээр үнэлэхэд нэхэмжлэгчийг хүнд өвчтэй гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

2.3. оны 05 сарын 23-ны өдөр төрсөн хүү Д. нь унаж, татдаг хөгжлийн бэрхшээлтэй боловч энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, тэрээр “Ирээдүй” цогцолбор сургуульд суралцдаг болох нь хэргийн 151 дүгээр тал дахь баримтаар тогтоогдсон.

2.4.Нэхэмжлэгч Ц.*******, хүү Д. нар нь хүнд өвчний улмаас тэжээн тэтгүүлэх шаардлагатай болох нь нотлогдохгүй байх тул тэжээн тэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

2.5.Хариуцагч нь хүү Д.т ******* нас хүртэл тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.  

3.Гэрлэлт цуцлуулах сөрөг шаардлага.

3.1.Гэрлэгчид 2003 оны 05 сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 03 сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.  /хэргийн 7, *******5 тал/

3.2.Нэхэмжлэгч Ц.******* нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандан гэрлэлт цуцлуулах өргөдөл гаргасан болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 91 дүгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэлээр нотлогджээ. /хэргийн *******4 тал/

3.3.Хариуцагч Ч.ын гэрлэлт цуцлуулах сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ц.******* хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. /хэргийн 176 тал/

3.4.Шүүхээс тогтоосон хугацаанд гэрчлэгчид эвлэрээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт /РД:ЧГ770*******773/ нарын гэрлэлтийг цуцлах үндэстэй.

3.5.Гэрлэлт цуцлахад хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээхийг хамтатган шийдвэрлэх бөгөөд хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны 05 сарын 23-ны өдөр төрсөн хүү ******* овогт ын ийг /РД:УП08252351/ эх Ц.*******гийн асрамжид үлдээлээ.

3.6.Хүү Д.ийг эхийн асрамжид үлдээснээр хүүхдийн оршин суух газрыг тогтоож байгаагаас бус Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн зүгээс хүүхдийн өмнө хүлээх үүрэг хэвээр үлдэхийг дурдах нь зүйтэй.

3.7.Гэр бүлийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-д эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглосон.  Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ц.******* хүндээр өвчилсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй тул гэрлэлт цуцалсан болно.

3.8.Нэхэмжлэгчийн 30 000 000 төгрөг гаргуулах хэрэг болон тэжээн тэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийн тал хувь 153 975 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчийн гэрлэлт цуцлуулах сөрөг нэхэмжлэлийг хангасан тул Ц.*******гаас 70 200 төгрөг гаргуулан Ч.т тус тус олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 1*******, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.*******гийн нэхэмжлэлтэй Ч.т холбогдох тэжээн тэтгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт /РД:ЧГ770*******773/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны 05 сарын 23-ны өдөр төрсөн хүү ******* овогт ын ийг /РД:УП08252351/ эх Ц.*******гийн асрамжид үлдээсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Чанцалдуламд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийн тал хувь 153 975 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагч Ч.т тус тус олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ЭНХТӨР