Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/00724

 

 

 

 

 

 

    2024           02            05                                       *******,

 

 

МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

            *******онгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: *******онгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, ******* давхар, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* /РД: /

            Хариуцагч: *******онгинохайрхан дүүрэг, хороо, Тахилтын 5-*******3 тоот хаягт байрлах “ ” ХХК /РД: 5*******6256/

            Өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Б. нь хариуцагч “ ” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 20******* оны 06 сарын 07-ны өдөр “ ” ХХК-тай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, *******онгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* орцны ******* давхрын ******* тоот хаягт байрлах м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 450 000 төгрөгөөр тооцож худалдан авахаар болсон. Компанитай хийсэн гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан учир Б. найг *******онгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, ******* давхар, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

            2.Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн хуулбар, 20******* оны 06 сарын 07-ны өдрийн №НА-******* тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”, гэрээний хавсралт, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний талаарх тайлбар, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны шилжүүлгийн баримт, карт эзэмшигчийн хувь, кассын орлогын ордер,  “*******ӨХ-*******” *******ӨХ-ны 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 10 дугаар тодорхойлолт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хэргийн 3-12, 38-40 тал/,

            3.Хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хэргийн 16-17 тал/,

            4.Шүүхийн журмаар *******онгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тгын газрын 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 1******* дүгээр албан бичиг, түүний хавсралт тус тус бүрдүүлсэн. /хэргийн -37 тал/

ҮНДЭ*******ЛЭХ нь:

            Б.ын нэхэмжлэлтэй хариуцагч “ ” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэстэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: Хариуцагч компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны үнийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоохоор шаардах эрхтэй гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            1.Гүйцэтгэгч “ ” ХХК, захиалагч Б. нар 20******* оны 06 сарын 07-ны өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” НА-******* дугаар гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь *******онгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 айлын орон сууцны ******* блокын ******* давхрын ******* тоот хаягт байрлах 43.36 м.кв талбайтай орон сууцыг барьж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь төлбөр төлөх үүрэг тус тус хүлээсэн. Талууд орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 000 000 төгрөг, нийт үнэ 46 360 000 төгрөгөөс гэрээ байгуулмагц урьдчилгаа 20 хувь, барилга угсралтын ажил 60-70 хувь болоход 70 хувь, түлхүүр гардуулахад 10 хувийг төлөх, 2014 оны 04 дүгээр улиралд орон сууцыг барьж, хүлээлгэн өгөхөөр харилцан тохирчээ. /хэргийн 4-6 тал/

            2.Гэрээний талууд НА-******* дугаар гэрээний 1.4 дэх заалтад орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 450 000 төгрөг, нийт үнэ 25 4******* 000 төгрөгийг 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 20******* оны 01 сарын 20-ны өдрийн хооронд төлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан. /хэргийн 7-8 тал/

            3.Нэхэмжлэгч буюу худалдан авагч Б. нь 20******* оны 06 сарын 07-ны өдөр 9 272 000 төгрөг, 2014 оны 01 сарын 22-ны өдөр 6 960 000 төгрөг, 2015 оны 03 сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөг, 2018 оны 12 сарын 18-ны өдөр 12 000 000 төгрөг, нийт 32 232 000 төгрөгийн орон сууцны төлбөр төлсөн. /хэргийн 4, 10-12 тал/

            4.*******онгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн *******17 дугаар албан бичгийн хавсралтаар регистрийн дугаартай иргэн Б. нь орон сууцны төлбөрт 67 222 000 төгрөг буюу 100 хувь орон сууцны үнийг төлж барагдуулжээ. /хэргийн 37 тал/

            5.20******* оны 06 сарын 07-ны өдрийн  НА-******* дугаар гэрээ нь “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ” нэртэй боловч гэрээний агуулга, гол нөхцөлийн хувьд худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулжээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь ... хөрөнгө, ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зааснаар талууд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

            6.Нэхэмжлэгч буюу худалдан авагч Б. нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болох нь түүний тайлбар, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “ ” ХХК-ийн кассын орлогын ордер, Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтаар тогтоогдож байна.

            7.Хариуцагч буюу худалдагч “ ” ХХК нь гэрээгээр хүлээсэн орон сууц барьж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, татгалзсан аливаа тайлбар, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй нь хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

            8.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих бөгөөд талууд тохиролцсон болохыг гэрээний 3.1-д тусгасан тул нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эхтэй.

            9.Нэхэмжлэгч нь 2020 оноос тухайн орон сууцанд ьдарч байгаа бөгөөд орон сууц эзэмшигчийн хувьд ашиглалтын зардлаа төлдөг болох нь хэргийн 38-40 дугаар тал дахь баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг давхар эзэмшигч иргэн, хуулийн этгээд байхгүй байна.   

            10.Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,   *******онгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* хороолол, үйлдвэрчний эвлэл ******* байр, ******* блок, ******* давхар, ******* тоот хаягт байрлах м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Б.ыг тогтоож шийдвэрлэлээ.

            11.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******онгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* хороолол, үйлдвэрчний эвлэл ******* байр, ******* блок, ******* давхар, ******* тоот хаягт байрлах м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр ******* ******* овогт ******* ыг /РД: / тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЭНХТӨР