Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2022/0624/З |
Дугаар | 128/ШШ2023/0573 |
Огноо | 2023-07-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2023/0573
2023 07 03 128/ШШ2023/0573
Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Ё.М******* нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 111 тоот тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах, мөн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дүгээр тогтоол болон түүний 8 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: ...Монгол улсын иргэн Ё.М******* би Төрийн албаны зөвлөлд холбогдуулан танай шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа билээ. Би тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү.
Би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болох эрх зүйн үр дагаврыг ойлгож байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Ё.М******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ё.М*******аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 111 тоот тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах, мөн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дүгээр тогтоол болон түүний 8 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.М*******аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 111 тоот тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах, мөн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 240 дүгээр тогтоол болон түүний 8 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ