Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 520

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Д.А,

хохирогч С.Мөнхтуяа,

шүүгдэгч М.Б түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 2017 2501 2032 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Б аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, М.Б /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.М д хүч хэрэглэн, хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн харьцаанд орсон, улмаар түүний Эл Жи маркийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэний улмаас С.М ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 21 цагийн үед нөхөр намайг хамт архи ууж байсан найзынхаа гэрт дуудсан тул би очоод нөхрөө гэр рүүгээ авч явах гэхэд нөхөр маань миний үгэнд орохгүй байсан тул би гэр рүүгээ явж байсан. 21 цагийн үед гудамж руугаа ороод явж байтал араас гэнэт миний хоолойг боож унагаасан. Яаж байгаа юм бэ гэхэд чамайг алсан ч чадна гэсэн ба би гэр бүлтэй хүн гэхэд тэр хамаагүй, бүх хувцасаа тайл гээд хоолой боож байгаад миний хувцасыг тайлуулсан. Миний биений юм ирчихсэн байгаа гэхэд тэр хамаагүй, хувцасаа тайлахгүй бол ална гэсэн. Хоолой боогоод ярих боломжгүй болсон тул би хүчээр хоолойгоо шахаж болиоч гэж хэлсэн. Тэгээд миний шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ хийгээд хурьцал үйлдэж дуусаад одоо миний архи гарч байна, таныг арай хэтрүүлчихлээ гэж хэлээд гэр чинь хаана вэ гэхээр нь би өөрөө явна гэхэд утсаа өгч бай, хүнтэй ярина гэсэн. Би хүн дуудаж орилоход миний утсыг аваад намайг зодож хамарнаас цус гаргаад зугтаасан. Тухайн үед миний нүүр хөхөрсөн. Би эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Тэр үед намайг орилоход нэг хүүхэд гарч ирсэн. Би тэр хүүхдэд бүх зүйлийг хэлж, маргааш нь цагдаад өргөдөл өгсөн. Би Улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд бэлгийн замын халдварт өвчтэй болсон байсан. Би өвчнийх нь нэрийг санахгүй байна. Тэр өвчнөө шүүгдэгч надад халдаасан тул би эмчилгээ хийлгэсэн. Баримт нь одоо байхгүй ч зарим баримт нь хэрэгт авагдсан. Шүүгдэгч миний хохирлыг барагдуулсан гэв.

Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 06 сарын 11-ний өдөр өөрийн танил ах Бүтэнсайн ахын гэрт 4 хүний хамт нийт 6 ширхэг Соёрхол архи уугаад гэрээс нь айлд очно гээд шөнө 01 цаг өнгөрч байхад гараад Бүтэнсайны гэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны шинэ буудлын орчим байдаг гэрээс нь гараад явж байтал 40 орчим насны богино плат өмссөн эмэгтэй хүн ганцаараа эрүүл явж байхаар нь би “та дээшээ өгсөх гэж байгаа юм уу, хамт алхая гэж хэлээд тэр эмэгтэйг сугадаж явах гэтэл чи намайг дээрэмдэх гэлээ гэхээр нь түүнийг араас нь гараараа боож унагаагаад хөл рүү нь өшиглөөд газар унагаагаад тэр эмэгтэйг хашааны буланд унагаасан учраас тэр эмэгтэйг бос гэж хэлээд дагуулаад хашааны үзүүрт хүн харахааргүй хэсэгт оруулаад ална шүү чамайг дугарвал ална гэж хэлээд тэр эмэгтэйгийн өмссөн байсан шар өнгийн шилэн тирког тайлаад дээр нь гараад бэлэг эрхтнээ хийгээд амыг нь нэг гараараа дарж нөгөө гараараа хоолойг нь боож байгаад хүчиндсэн юм. Босоод тэр эмэгтэйг хувцсаа өмс гээд хувцсыг нь өмсүүлээд, уучлаарай эгчээ муухай юм боллоо, би одоо таныг хүргээд өгье, утсаа өгч бай, би нэг яриад өгье гэж хэлэхэд тэр эмэгтэй өгөхгүй байхаар нь цамцнаас нь зулгаагаад хавирч газар унагаагаад гарнаас нь зуурч байгаад гар утсыг нь аваад цаашаа зугатаагаад Бүтэнсайн ахын гэрт ирээд хашаан дотор  байсан машин дотор нь унтсан. Маргааш нь Бүтэнсайн ах миний барьж байсан цагаан өнгийн Андройд Эл Жи маркийн гар утсыг ахдаа өгчих гээд өөрийнхөө барьж байсан Нокиа маркийн гар утсаар солиод авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 40-46, 60-64 дүгээр хуудас/,

Хохирогч С.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гудамж руу ороод дөнгөж алхаж байтал танихгүй хүн ирээд араас хоолой гараараа боогоод газар хөлөөрөө хавирч унагаагаад ална шүү, толгойг чинь том чулуугаар нүднэ шүү гэж хэлээд хүчиндэхдээ хоолой боогоод үснээс зулгааж байсан юм. Гар утсыг маань авахдаа намайг зодож байгаад авсан. Би утсаа дээрэмдүүлэхдээ орилж тусламж гуйхад тэр залуу чи юундаа орилоод байгаа юм бэ гэж хэлээд хоолой шахсан. Миний гар утас Эл Жи маркийн К-7 маркийн цагаан өнгийн утас байсан. Би гар утас, 40.000 төгрөгөө нэхэмжилнэ, эмчилгээ хийлгээгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим гэртээ М.Б болон хоёр найзын хамт пиво уусан. Пиво уугаад би гэртээ хоносон, хоёр найз гэр рүүгээ 23 цагийн орчим харин М.Б манай гэрт байж байгаад намайг унтсаны дараа 23 цаг өнгөрч байхад гараад явсан байсан. өглөө 08 цагийн орчим сэрэхэд М.Б машин дотор хашаанд унтаж байсан. М.Б архи ууж чаддаггүй амархан согтдог. М.Б гар утас байдаггүй байсан гэнэт л 2017 оны 06 дугаар сарын 11-нд гар утас бариад гэрт орж ирсэн. Тэгээд утсаа надад өгөөд миний гар утсыг оронд нь авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 55 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹6463 дүгнэлтэд “Шинжилгээнд авч оруулсан архивд 5896 дугаартай хадгалагдаж байсан хохирогч С.М үтрээнээс авсан гэх арчдас дахь эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц сэжигтэн М.Б ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, хохирогч С.М ануснаас авсан гэх арчдасанд эр бэлгийн эсийн ДНХ тогтоогдоогүй бөгөөд, хохирогч С.М өөрийн нь ДНХ илрэв” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹7708 дүгнэлтэд “С.М биед зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, хүзүү, баруун, зүүн өвдөг, нурууны зулгаралт, зүүн хөлийн 1-р хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хөнгөн зэрэгт хамаарна, үтрээ болон шулуун гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн, бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹5896 дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 49 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 06 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.М хүч хэрэглэн, хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн харьцаанд орсон, улмаар түүний Эл Жи маркийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн, С.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...араас нь гараараа боож унагаагаад хөл рүү нь өшиглөөд газар унагаагаад тэр эмэгтэйг хашааны буланд унагаасан учраас тэр эмэгтэй бос гэж хэлээд дагуулаад хашааны үзүүрт хүн харахааргүй хэсэгт оруулаад ална шүү ,чамайг дугарвал ална гэж хэлээд тэр эмэгтэйгийн өмссөн байсан шар өнгийн шилэн тирког тайлаад дээр нь гараад бэлэг эрхтнээ хийгээд амыг нь нэг гараараа дарж, нөгөө гараараа хоолойг нь боож байгаад хүчиндсэн юм. Тэр эмэгтэй өгөхгүй байхаар нь цамцнаас нь зулгаагаад хавирч газар унагаагаад гарнаас нь зуурч байгаад гар утсыг нь аваад цаашаа зугтаасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 40-46, 60-64 дүгээр хуудас/,

Хохирогч С.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гудамж руу орооод дөнгөж алхаж байтал танихгүй хүн ирээд араас хоолой гараараа боогоод газар хөлөөрөө хавирч унагаагаад ална шүү, толгойг чинь том чулуугаар нүднэ шүү гэж хэлээд хүчиндэхдээ хоолой боогоод үснээс зулгааж байсан юм. Гар утсыг маань авахдаа намайг зодож байгаад авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...М.Б манай гэрт байж байгаад намайг унтасны дараа 23 цаг өнгөрч байхад гараад явсан байсан. Өглөө 08 цагийн орчим сэрэхэд М.Б машин дотор хашаанд унтаж байсан. М.Б гар утас байдаггүй байсан гэнэт л 2017 оны 06 дугаар сарын 11-нд гар утас бариад гэрт орж ирсэн. Тэгээд утсаа надад өгөөд миний гар утсыг оронд нь авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 55 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹6463 дүгнэлтэд “Шинжилгээнд авч оруулсан архивд 5896 дугаартай хадгалагдаж байсан хохирогч С.М үтээнээс авсан гэх арчдас дахь эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц сэжигтэн М.Б ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, хохирогч С.М ануснаас авсан гэх арчдасанд эр бэлгийн эсийн ДНХ тогтоогдоогүй бөгөөд, хохирогч С.М өөрийн нь ДНХ илрэв” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹7708 дүгнэлтэд “С.М биед зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, хүзүү, баруун, зүүн өвдөг, нурууны зулгаралт, зүүн хөлийн 1-р хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хөнгөн зэрэгт хамаарна, үтрээ болон шулуун гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн, бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.Б ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төрийн сангийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100900005406 тоот Төрийн сангийн данснаас хохирлын мөнгө болох 157.170 төгрөгийг хохирогч С.М олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Болдбаатарын цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.