Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2024/01014

 

 

 

 

 

 

 

 

    2024           02            23                                       184/ШШ2024/01014

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* ******* *******4 байр, 1 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ДЭ8*******12717/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хайрхан тоот хаягт байрлах, “ ” ХХК /РД:/

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хишигсүрэн, иргэдийн төлөөлөгч Н.Сайхан-Амьдрал, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “ ” ХХК-д холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “ Экстернал Инвестор” ХХК нь өөрийн веб сайтаар дамжуулан олон нийтэд Д.******* миний нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан. веб сайтад “Г-ын дарга Д.*******, Н. нар нүүрс тээврийн компанитай байжээ” “” ХХК нь нүүрсний давуу эрхтэй бизнес эрхлэхээс гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, тус компанийн эзэн нь Г-ын дарга Д.******* гэх мэдээлэл нотлогдож, тэрээр Н.тэй нүүрсний бизнес эрхлэх зорилгоор хамтарсан компани байгуулж үйл ажиллагаа явуулж байсан нь ил боллоо. ... Х.тай нэгдмэл ашиг сонирхолтой этгээд байсан байна” гэж ор үндэслэлгүй мэдээллийг тараасан. Миний бие “” ХХК-тай огт холбоогүй, “" ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, тус компанийг үүсгэн байгуулж байгаагүй, уг компанийн эзэн биш, хувьцаа эзэмшигч нартай нэгдмэл сонирхолгүй. Түүнчлэн Н.тэй нүүрсний бизнес эрхлэх зорилгоор хамтран ямар нэгэн компани байгуулж, бизнесийн хамтын үйл ажиллагаа явуулж байгаагүй, түүнтэй нэгдмэл сонирхол, харилцан хамааралгүй. Х. гэх хүнтэй нэгдмэл ашиг сонирхолгүй, хамтран компани байгуулаагүй, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүй. Хариуцагч өөрийн веб сайтаар дамжуулан миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 5******* дүгээр зүйлийн 5*******.1, 5*******.2-т  иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсвэл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгана, мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус зааснаар худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэхээр шаардаж байна гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Нүүрсний гэх хэргийн хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь “ ” ХК, “Таван” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3,1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан. Тус нээлттэй сонсголын хүрээнд Г-ын дарга Д.*******, Н. нарыг хоорондоо холбоо хамааралтай гэж ойлгон нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мэдээллийг манай “ ” ХХК нь өөрийн нэр дээр бүртгэлтэй веб сайтаар дамжуулан нийтэлсэн. Манай байгууллагын зүгээс үнэн зөв, тухайн цаг үеийнхээ хамгийн онцлох мэдээллүүдийг хэрэглэгчдэд шуурхай хүргэхээр ажилладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мэдээллээрээ дамжуулан Д.*******гийн нэр төрийг зориуд гутаах гэсэн зорилго агуулаагүй болно,  дээрх мэдээллийг нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүнд, алдар хүнд хэрхэн гутаагдсан нь тодорхойгүй, гутаасан гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Д.******* гэдэг хүний нэр, төрийг ямар ч үндэслэлгүй нийтэд худлаа мэдээлэл өгсөн байна. Сэтгүүлчийн мэдээлэл үнэн гэдгийг нотлоогүй, сайтын буруу гэж үзэж байна, цаашид үндэслэлийг шалгаж нийтлэх хэрэгтэй гэв.

            4.Нэхэмжлэгч нь итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт /хэргийн 4, 32-33, 58 тал/,

            5.Хариуцагч нь итгэмжлэл, “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 14-15 тал/,

            6.Шүүхээс “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 9/1 дүгээр албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл тус тус бүрдүүлсэн.  /хэргийн 29-31, 36-42 тал/,

ҮНДЭСЛЭХ нь:

            Д.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч “ ” ХХК-д холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: Хариуцагч нь баримт нотолгоогүй, үндэслэлгүй мэдээллийг өөрийн мэдлийн вэб сайтад нийтэлж, миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, нэр төр, алдар хүндээ сэргээлгэнэ гэж,

           

Хариуцагч татгалзлаа дэмжиж: Нүүрсний нээлттэй сонсголоор Г-ын дарга Д.*******, Н. нар хамтарч нүүрсний бизнес эрхэлдэг гэж ойлгож, ийм мэдээлэл нийтэлсэн нь үнэн, нэхэмжлэгчийн нэр хүндийг санаатайгаар гутаагаагүй, түүний нэр, төр, ажил хэргийн нэр хүнд хэрхэн гутаагдсан нь тодорхойгүй, бодит байдалд нийцэхгүй гэж тус тус тайлбарлажээ.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            1. Талуудын тайлбар, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр вэб сайтад “... “” ХХК-ийн эзэн нь Г-ын дарга Д.******* гэх мэдээлэл нотлогдож, ... Д.******* ... Н.тэй нүүрсний бизнес эрхлэх зорилгоор хамтарсан компани байгуулж үйл ажиллагаа явуулж байсан нь ил боллоо. ... Мөн Г-ын дарга Д.******* “ ” группийн үүсгэн байгуулагч Х.тай нэгдмэл ашиг сонирхолтой ...” гэх агуулга бүхий мэдээлэл нийтэлсэн болох нь тогтоогдсон, энэ тухай маргаагүй. /хэргийн 1-2, 22-23, 37-38 тал/

 

            2.“” Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниийн /ГХОХХК/ үүсгэн байгуулагч нь Улсын “” ХХК, БНХАУ-ын Quzhou Longyuan Trading Co. Ltd, дахь “ ” ХХК бөгөөд хувьцааны 45 хувийг Улсын хуулийн этгээд, 21 хувийг БНХАУ-ын хуулийн этгээд, 34 хувийг ын хуулийн этгээд тус тус эзэмшдэг бөгөөд эцсийн өмчлөгчөөр “ ” ХХК, БНХАУ-ын иргэн Wang Xueping, Улсын иргэн Ц. нар бүртгүүлжээ. /хэргийн 30-31 тал/

 

3.Гэтэл хариуцагчийн өөрийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн мэдээлэл нь агуулгын хувьд хувь хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, бодит байдалд нийцээгүй мэдээлэл болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 9/1 дүгээр албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрч Ц.ын мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар давхар нотлогдсон. Тодруулбал Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч “ ” ХХК нь нэхэмжлэгч Д.*******д холбогдох дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүйгээс гадна ийнхүү бодит үнэнд нийцээгүй мэдээлэл нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан.

 

            4.Нэр төр, алдар хүнд гэдэгт иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн талаарх эерэг үнэлгээг ойлгох бол ажил хэргийн нэр хүнд нь тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ шударгаар хэрэгжүүлж буй эсэхээр тодорхойлогддог.

 

5.Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах гэдэг нь бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, электрон шуудан зэргээр мэдээлсэн бол нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэстэй.

 

6.Хариуцагч “ ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч үндэслэлээ нотолсон тайлбар, баримт гаргаагүй нь хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

7.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ. Бодит үнэнд нийцэхгүй мэдээллийг вэб сайтаар дамжуулан бусдад мэдээлсэн болон нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан хооронд шалтгаант холбоотой тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

8.Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг Д.*******гийн талаарх  мэдээллийг шалгахгүйгээр худлаа мэдээлэл нийтэлж, нэр төрд нь халдсан тул хариуцагчийн буруу гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, шүүхийн хийсэн дүгнэлттэй нийцэж байна.

 

9.Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дүгээр зүйлийн 5*******.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч “ ” ХХК-д  даалгаж, Д.*******гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж шийдвэрлэлээ.

           

            10.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.     

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дүгээр зүйлийн 5*******.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэлдээ уг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч “ ” ХХК-д  даалгаж, Д.*******гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                     Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                                                                Ч.НЯМСҮРЭН