Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 139/ШШ2024/00135

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 139/ШШ2024/00135

Дундговь аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар *******ын ******* /ЗА*******/ нь нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн 466848 / дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун дөчин найман/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14656 /арван дөрвөн мянга зургаан зуун тавин зургаан/ төгрөгөөс 7328 /долоон мянга гурван зуун хорин найман / төгрөгийг үлдээж, төсвийн орлогоос 7328 /долоон мянга гурван зуун хорин найман / төгрөг, хариуцагч Б.*******аас 7328 /долоон мянга гурван зуун хорин найман / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.*******