Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2024/00082/И |
Дугаар | 139/ШШ2024/00140 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 139/ШШ2024/00140
2024 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 139/ШШ2024/00140 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогтой *******ын ******* /РД:ЗЖ*******/, ******* овогтой *******ын ******* /РД:ЗЖ*******/ нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. .Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2010 оны 08 сарын 26-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын /ЗЖ/, 2013 оны 11 сарын 08-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын /ЗЖ/ нарыг эх ******* овогтой *******ын ******* /РД:ЗЖ*******/-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 сарын 08-ны өдөр төрсөн ******* овогт *******ын /ЗЖ/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2010 оны 08 сарын 26-ны өдөр төрсөн ******* овогт *******ын /ЗЖ/, 2013 оны 11 сарын 08-ны өдөр төрсөн ******* овогт *******ын /ЗЖ/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож эцэг ******* овогтой *******ын ******* /РД:ЗЖ*******/-аас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.*******