Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

иргэдийн төлөөлөгч Ц.Нансалмаа,

улсын яллагч П.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Ганбат,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б  холбогдох эрүүгийн 2017 2501 1374 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Атоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.Б  /РД:/,           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүргийн 9-359 тоотод Г.Г эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас Г.Г нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд тухайн хэрэг болох үед байгаагүй. Тухайн үед байсан хүмүүсээс хэргийн талаар сонссон, сүүлд нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдтэй нь танилцаж, тухайн үед юу болсон талаар мэдээлэл авсан. 2017 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө хэрэг болсон байсан. Маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэгт очсон хойно нь надад мэдэгдсэн. Эмнэлэгт очихдоо ухаангүй байсан гэсэн. Эмнэлэгт очоод 2 удаа хагалгаанд ороод ах маань нас барсан. Би болон талийгаачийн ар гэрийн зүгээс бол гомдолтой байна. Мөн анхнаасаа сайн мэдэхгүй явж байгаад оршуулгын зардал бусад нэхэмжлэх мөнгөнүүдийг баримтаа бүрдүүлж нэхэмжилж чадаагүй. Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор хадам эгч Б.Б болон эхнэр Баянтунгалаг, гудамжны эгч эмэгтэйтэй хамт нэг шил юм хувааж уучихаад дараа нь Цогоо ахтай нийлээд бид хэд караоке ороод 3 цаг болж байхад гэртээ ирсэн. Тэгээд амрах гэж байтал Цогоо ах манай гэрт орж ирээд архи нэхээд мөнгө байхгүй гэтэл хэнтэй уухаараа мөнгө гаргаад, хэнтэй уулзахаараа гаргадаггүй юм гээд агсараад байсан. Тэгээд гэрт нилээд муудалцаж ноцолдож байгаад цохилцож байсан. Тэр үед манай гэрийн багана хугарсан бөгөөд Ганцогт ахыг түлхэхэд хойшоо болоод багана хугарсан. Гадна гараад хоорондоо ноцолдсон бөгөөд би Б.Б эгчийг гэрээс дуудсан.  Тэгтэл Б.Б эгчийг хараад Ганцогт энэ намайг зодоод байна гэж хэлсэн. Б.Б эгч ахыгаа зодлоо гэсэн би зодоогүй гэж хэлээд бас Б.Б эгчтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд Ганцогт ахыг гэрт нь оруулж амруулахаар болоод гэрт нь ороход цагдаа нар ирсэн. Тэгээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би ямар нэгэн зүйлээр цохиогүй гараар л цохисон. Цогоо ахыг нас барсанд маш их харамсаж байна, ар гэр, ах, дүү нараас нь уучлал гуйж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 89-92 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай ах Г.Ганцогт 2017 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө өөрийн баз хүргэн Б.Б зодуулсаны улмаас гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Зодоон болж байхад нь бид нар мэдээгүй байсан бөгөөд маргааш нь эмнэлэгт очсон хойно нь бид нарт мэдэгдсэн. Тэгээд бид нарыг эмнэлэг дээр очиход ах маань ухаангүй, толгой нь битүү боолттой байсан. Болсон хэргийн талаар эхнэр Б.Б болон эхнэр Энхжин нараас асуухад эхнэр Ү орой гэртээ байж байхад Б эхнэртэйгээ орж ирээд нэг газар оръё гэсэн тэгээд хамт гарцгаасан гэж ярьсан тэгээд 03-04 цагийн орчим гэртээ ирээд л зодолдсон гэж ярьсан. Юунаас болж зодолдсон гэж асуухад Баттулгын нэг юм нь алга болсон юм шиг байна лээ түүнийгээ л манай ахыг авсан гэж Б агсам тавьж эхэлсэн гэж ярьж байсан, түүнээс нь болоод маргаан эхэлж зодоон болсон гэсэн. Охин Энхжин нь болохоор аав бол гайгүй байсан Тулга ах ээж хоёр нилээд согтуу байсан гэж ярьж байсан. Тэгээд Мөнхжингийн толгойг хагалсан байна, мөн намайг очих гэхээр хамт байсан хүн нь чи очоод хэрэггүй чамайг бас зодчихно гээд хориод очуулаагүй учир болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна гэж ярьж байсан. Хүү Мөнхжингөөс яасан, юу болсон, юугаар цохисон талаар асуухад зодоон болж байхаар нь би очсон, тэгтэл миний нэг юмаар цохисон ,юугаар цохисныг нь мэдэхгүй гэж ярьж байсан. Тухайн зодоон дуусах үед Үзмээгийн хойд аав Аюуш гэдэг хүн ирчихсэн байсан гэсэн тэгээд сүүлдээ дийлэхээ болиод цагдаа дуудсан гэсэн. Бүр хайч барьчихаад алнаа гээд дайраад байсан, тэрийг нь цагдаа нар салгаж авч явсан гэж ярьж байсан. Бид нар гэмтлийн эмчээс асуусан анхны гэмтэл нь л үхлийн цохилт байсан гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим өөрийн эгч Үзмээ, түүний найз Рагчаа, нөхөр Б нарын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж унадаг дугуй уначихаад 20 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд нэг шил архи хувааж уусан тэр үед Ганцогт ах гэртээ унтаж байгаад сэрээд манай гэрт орж ирсэн. Ганцогт ах машин бариад Үзмээ, Рагчаа, Б бид нар караоке ороод 3 цаг аваад тэнд 2 шил юм уусан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тэгээд гэртээ ирээд бүгд манай гэрт орсон бүгд л согтуу байсан. Эгчийн 4-7 ангийн 4 хүүхэд манайд байсан. Би 00 орчихоод эргээд гараад ирэхэд тэр хоёр хашаанд гараад ирчихсэн зодолдож байсан. Зодолдож байсан нь харанхуйд сайн харагдаагүй. Манай хүүхэд уйлаад би гэртээ орчихоод гарч ирж салгасан. Тэгээд эгч бид хоёр арай хийж салгаад Цогоо ах гэр рүүгээ орсон, тэгээд удаачгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Тэр үед Цогоо ах орондоо орсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Г.Ү мөрдөн байцаалтанд өгсөн: “Бид хэд Б.Б гэрт нэг шил юм уучихаад, дараа нь караоке орсон, тэндээ 2 шил юм уусан, тэгээд гэртээ ирэхэд 03 цаг болж байсан. Тэгтэл Б манай нөхөр Ганцогтыг амбаараас юм хулгайлж зарсан гэж хэлснээс болоод маргаан гарсан юм. Тэрнээс болоод Б танайхан дандаа хулгайч нараа өмөөрдөг гээд агсам тавиад эхэлсэн. Тэр үед манай нөхөр чиний алга болсон юм чинь хэдэн төгрөг юм бэ, би аваад өгье гэж хэлсэн, би чамд хангалттай тус болдог гэж хэлсэн. Май пизда нар минь, та нар надаас авдаггүй юу гэж хэлээд, үнсний сав аваад шидсэн тэр нь намайг оносон. Гэхдээ биед шарх байхгүй, хамар жоохон хавдсан. Тэгтэл манай нөхөр Ганцогт гэр рүүгээ орох гээд гарсан тэгэхдээ чи манай эхнэрт гар хүрэхгүй шүү, бөгсний цаасаа хүртэл бэлдүүлдэг байж гэж хэлээд гарсан. Тэгэхэд Б араас нь хөөцөлдөж гараад барилцаж аваад зодолдож эхэлсэн, тэгэхдээ гэрийнхээ баганыг хугалсан. Тэгээд дүү бид хоёр салгах гэхэд миний дагз руу хатуу зүйлээр цохисон. Ганцогтын дээр гараад зодож байхад нь би араас нь татаад унагаасан, тэгтэл миний толгой руу цохиход миний толгойноос цус гарч эхэлсэн. Цогоог салгаж аваад гэрт оруулахад ардаас нь Б орж ирээд дахиад зодох гээд байхаар нь би урдуур нь орсон чинь намайг гудчаад үсдээд байсан. Тэгээд та нарыг ална гээд үнсний хайч бариад дайраад байхад нь цагдаа нар орж ирсэн. Тунгааг цагдаа дууд гэж хэлсэн. Б гартаа галын хайч юм уу, урт юм барьчихсан байсан. Миний хувьд Баттулгыг бодох ямар ч шаардлага байхгүй, би эхнэр хүүхдүүдийг нь тэжээн тэтгэх үүрэг над дээр тогтоогдож байх шиг байна. Нөхрийнхөө амь насанд бол гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-31 дүгээр хуудас/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ахмад Бямбасүрэнгийн ээлжинд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны 13 цагаас 2017 оны 04 дүгээр сарын 23-ны 13 цаг хүртэл цагдаагийн хэлтсийн саатуулах байрны холбоочин дуудлагын цагдаагаар жолооч, ахлах ахлагч С.Одгэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр шөнө нэг хүн орж ирж зодоод байна гэсэн дуудлагаар 04 цаг 38 минутанд очиж шалгасан. Очиход хашаанд 2 гэр байсан урдаас нэг эмэгтэй тосч ирээд зүүн талын гэрт зодоон болоод байна гэсэн, би гэрэл тусгаад ороход нэг эрэгтэй ,хоёр эмэгтэй хүн ноцолдоод байж байсан нэг нүцгэн эрэгтэй үйлний хайч барьчихсан дайраад байж байхаар нь хайчыг нь унагаагаад гавлаж гэрээс авч гарсан. Тухайн үед гэмтсэн бэртсэн гэсэн ямар нэгэн өгүүлэл тавиагүй. Агсам тавьж байсан залуу бүгдийг нь алчий гээд дайраад байсан. Тухайн үед зодолдсон талаар хэлээгүй, би агсам тавьсан гэж карт бөглөөд эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ү мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр унтаж байхад дуу чимээ, орилоон болоод цочоод сэрсэн. Тэгээд гэрээс гараад хартал аав Тулга ах 2 ноцолдож байгаа бололтой хоёр биенээ заамдалцаад зогсож байсан. Тэгээд гэнэт Тулга ах аавын нүүр хавьд цохиж ээжийг үнс хийдэг саваар цохиод унагаасан. Тэгээд гэрийн гадна байсан амбаарын хажууд юм угаадаг түмпэнг аваад дүү Мөнхжин рүү шидсэн тэр нь Мөнхжингийн толгойг цохиж цус гарсан. Тэгээд аав Тулга ах хоёр зодолдож байхад Мөнхжин Тулга ахын бөгс рүү өшиглөсөн, тэгэхэд намайг гэж бодсон уу, намайг бас зодож байсныг санаж байна. Хашаанд байсан турбаг аваад ээжийн толгой руу цохиж цус гаргасан. Тэгээд аав ээжийн дээрээс дараад хэвтэх үед Тулга ах 3-4 удаа цохисон. Би Бэхтөр ахыг дуудах гээд гэр рүү нь яваад ирэхэд тэр хэд манай гэрт орчихсон аав босож чадахгүй орондоо хэвтээд Тулга ах хайч барьчихсан ээж рүү дайраад байсан. Тэгээд тэр үед цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 5487 дугаар шилжилгээнд “Г.Г биед зүүн зулай, чамархай ясны цөмөрсөн, суурь яс луу үргэлжилсэн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, тархи дарагдал, хагалгааны дараах байдал, зүүн хацар ясны хугарал, зүүн зулай, дагз, чамархайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, зүүн шуу, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 48 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹896 дүгнэлтэд “Г.Г цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гавал тархины гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрхи гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрхи гавал тархины хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан, талийгаач нь нойр булчирхайн хатуурал, элэгний өөхөн хувирал өвчтэй байсан байх ба эдгээр нь нас барахад нөлөөлөөгүй болно. Талийгаач нь АВО систетээр Оαβ  бүлгийн цустай, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байх тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ /хэргийн 50-52 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 598 дугаар дүгнэлтэд “Б.Б  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй байсан, өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай, үйлдэгдсэн хэргийн талаар тайлбарлаж зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай байна” гэжээ /хэргийн 70-71 дүгээр хуудас/,

Шинжээч М.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Дүгнэлтэд тусгагдсан гавлын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, гэмтэл нь гараар цохиход үүсэх боломжгүй. Нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Эмнэлэгт 5 хоног эрчимт эмчилгээ хийгдсэн учир спиртийн агууламж тогтоогдохгүй. Ер нь тархины гэмтлийн үед өвчтөнг бүрэн эдгэрнэ гэхэд хэцүү, харахад эрүүл юм шиг боловч бодох сэтгэх нь удаашрах магадлалтай байдаг. Хэрэв амь гарсан тохиолдолд өвчтөн бүрэн эдгэрэх боломж байдаг…” гэх мэдүүлэг. /хэргийн 75 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол эргийн 19 дүгээр хуудас/,

Өвчний түүх, мэс заслын тэмдэглэл эргийн 136-190 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 94 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн 9-359 тоотод Г.Г эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч Г.Г нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор хадам эгч Б.Б болон эхнэр Б, гудамжны эгч эмэгтэйтэй хамт нэг шил юм хувааж уучихаад дараа нь Ц ахтай нийлээд бид хэд караоке ороод 3 цаг болж байхад гэртээ ирсэн. Тэгээд амрах гэж байтал Ц ах манай гэрт орж ирээд архи нэхээд мөнгө байхгүй гэтэл хэнтэй уухаараа мөнгө гаргаад, хэнтэй уулзахаараа гаргадаггүй юм гээд агсараад байсан. Тэгээд гэрт нилээд муудалцаж ноцолдож байгаад цохилцож байсан. Тэр үед манай гэрийн багана хугарсан бөгөөд Г ахыг түлхэхэд хойшоо болоод багана хугарсан. Гадна гараад хоорондоо ноцолдсон бөгөөд би Б.Б эгчийг гэрээс дуудсан.  Тэгтэл Б.Б эгчийг хараад Г энэ намайг зодоод байна гэж хэлсэн. Б.Б эгч ахыгаа зодлоо гэсэн би зодоогүй гэж хэлээд бас Б.Б эгчтэй маргалдаж эхэлсэн. Тэгээд Ганцогт ахыг гэрт нь оруулж амруулахаар болоод гэрт нь ороход цагдаа нар ирсэн. Тэгээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би ямар нэгэн зүйлээр цохиогүй гараар л цохисон. Ц ахыг нас барсанд маш их харамсаж байна, ар гэр, ах, дүү нараас нь уучлал гуйж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 89-92 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай ах Г.Ганцогт 2017 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө өөрийн баз хүргэн Б.Б зодуулсаны улмаас гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Зодоон болж байхад нь бид нар мэдээгүй байсан бөгөөд маргааш нь эмнэлэгт очсон хойно нь бид нарт мэдэгдсэн. Тэгээд бид нарыг эмнэлэг дээр очиход ах маань ухаангүй, толгой нь битүү боолттой байсан. Болсон хэргийн талаар эхнэр Б.Б болон эхнэр Энхжин нараас асуухад эхнэр Б.Б орой гэртээ байж байхад Б эхнэртэйгээ орж ирээд нэг газар оръё гэсэн тэгээд хамт гарцгаасан гэж ярьсан тэгээд 03-04 цагийн орчим гэртээ ирээд л зодолдсон гэж ярьсан. Юунаас болж зодолдсон гэж асуухад Б нэг юм нь алга болсон юм шиг байна лээ түүнийгээ л манай ахыг авсан гэж Б агсам тавьж эхэлсэн гэж ярьж байсан, түүнээс нь болоод маргаан эхэлж зодоон болсон гэсэн. Охин Э нь болохоор аав бол гайгүй байсан Т ах ээж хоёр нилээд согтуу байсан гэж ярьж байсан. Тэгээд М толгойг хагалсан байна, мөн намайг очих гэхээр хамт байсан хүн нь чи очоод хэрэггүй чамайг бас зодчихно гээд хориод очуулаагүй учир болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна гэж ярьж байсан. Хүү М яасан, юу болсон, юугаар цохисон талаар асуухад зодоон болж байхаар нь би очсон, тэгтэл миний нэг юмаар цохисон ,юугаар цохисныг нь мэдэхгүй гэж ярьж байсан. Тухайн зодоон дуусах үед Үзмээгийн хойд аав Аюуш гэдэг хүн ирчихсэн байсан гэсэн тэгээд сүүлдээ дийлэхээ болиод цагдаа дуудсан гэсэн. Бүр хайч барьчихаад алнаа гээд дайраад байсан, тэрийг нь цагдаа нар салгаж авч явсан гэж ярьж байсан. Бид нар гэмтлийн эмчээс асуусан анхны гэмтэл нь л үхлийн цохилт байсан гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Г.Баянтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим өөрийн эгч Үзмээ, түүний найз Р, нөхөр Б нарын хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж унадаг дугуй уначихаад 20 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд нэг шил архи хувааж уусан тэр үед Г ах гэртээ унтаж байгаад сэрээд манай гэрт орж ирсэн. Ганцогт ах машин бариад Ү, Р, Б бид нар караоке ороод 3 цаг аваад тэнд 2 шил юм уусан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тэгээд гэртээ ирээд бүгд манай гэрт орсон бүгд л согтуу байсан. Эгчийн 4-7 ангийн 4 хүүхэд манайд байсан. Би 00 орчихоод эргээд гараад ирэхэд тэр хоёр хашаанд гараад ирчихсэн зодолдож байсан. Зодолдож байсан нь харанхуйд сайн харагдаагүй. Манай хүүхэд уйлаад би гэртээ орчихоод гарч ирж салгасан. Тэгээд эгч бид хоёр арай хийж салгаад Ц ах гэр рүүгээ орсон, тэгээд удаачгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. Тэр үед Ц ах орондоо орсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Г.Үзмээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Бид хэд Б.Б гэрт нэг шил юм уучихаад, дараа нь караоке орсон, тэндээ 2 шил юм уусан, тэгээд гэртээ ирэхэд 03 цаг болж байсан. Тэгтэл Б манай нөхөр Ганцогтыг амбаараас юм хулгайлж зарсан гэж хэлснээс болоод маргаан гарсан юм. Тэрнээс болоод Б танайхан дандаа хулгайч нараа өмөөрдөг гээд агсам тавиад эхэлсэн. Тэр үед манай нөхөр чиний алга болсон юм чинь хэдэн төгрөг юм бэ, би аваад өгье гэж хэлсэн, би чамд хангалттай тус болдог гэж хэлсэн. Май пизда нар минь, та нар надаас авдаггүй юу гэж хэлээд, үнсний сав аваад шидсэн тэр нь намайг оносон. Гэхдээ биед шарх байхгүй, хамар жоохон хавдсан. Тэгтэл манай нөхөр Ганцогт гэр рүүгээ орох гээд гарсан тэгэхдээ чи манай эхнэрт гар хүрэхгүй шүү, бөгсний цаасаа хүртэл бэлдүүлдэг байж гэж хэлээд гарсан. Тэгэхэд Б араас нь хөөцөлдөж гараад барилцаж аваад зодолдож эхэлсэн, тэгэхдээ гэрийнхээ баганыг хугалсан. Тэгээд дүү бид хоёр салгах гэхэд миний дагз руу хатуу зүйлээр цохисон. Ганцогтын дээр гараад зодож байхад нь би араас нь татаад унагаасан, тэгтэл миний толгой руу цохиход миний толгойноос цус гарч эхэлсэн. Цогоог салгаж аваад гэрт оруулахад ардаас нь Б орж ирээд дахиад зодох гээд байхаар нь би урдуур нь орсон чинь намайг гудчаад үсдээд байсан. Тэгээд та нарыг ална гээд үнсний хайч бариад дайраад байхад нь цагдаа нар орж ирсэн. Тунгааг цагдаа дууд гэж хэлсэн. Б гартаа галын хайч юм уу, урт юм барьчихсан байсан. Миний хувьд Баттулгыг бодох ямар ч шаардлага байхгүй, би эхнэр хүүхдүүдийг нь тэжээн тэтгэх үүрэг над дээр тогтоогдож байх шиг байна. Нөхрийнхөө амь насанд бол гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-31 дүгээр хуудас/,

Гэрч А.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би ахмад Бямбасүрэнгийн ээлжинд 2017 оны 04 дүгээр сарын 22-ны 13 цагаас 2017 оны 04 дүгээр сарын 23-ны 13 цаг хүртэл цагдаагийн хэлтсийн саатуулах байрны холбоочин дуудлагын цагдаагаар жолооч, ахлах ахлагч С.Одгэрэлийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр шөнө нэг хүн орж ирж зодоод байна гэсэн дуудлагаар 04 цаг 38 минутанд очиж шалгасан. Очиход хашаанд 2 гэр байсан урдаас нэг эмэгтэй тосч ирээд зүүн талын гэрт зодоон болоод байна гэсэн, би гэрэл тусгаад ороход нэг эрэгтэй ,хоёр эмэгтэй хүн ноцолдоод байж байсан нэг нүцгэн эрэгтэй үйлний хайч барьчихсан дайраад байж байхаар нь хайчыг нь унагаагаад гавлаж гэрээс авч гарсан. Тухайн үед гэмтсэн бэртсэн гэсэн ямар нэгэн өгүүлэл тавиагүй. Агсам тавьж байсан залуу бүгдийг нь алчий гээд дайраад байсан. Тухайн үед зодолдсон талаар хэлээгүй, би агсам тавьсан гэж карт бөглөөд эрүүлжүүлэхэд хийсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ү мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр унтаж байхад дуу чимээ, орилоон болоод цочоод сэрсэн. Тэгээд гэрээс гараад хартал аав Тулга ах 2 ноцолдож байгаа бололтой хоёр биенээ заамдалцаад зогсож байсан. Тэгээд гэнэт Тулга ах аавын нүүр хавьд цохиж ээжийг үнс хийдэг саваар цохиод унагаасан. Тэгээд гэрийн гадна байсан амбаарын хажууд юм угаадаг түмпэнг аваад дүү Мөнхжин рүү шидсэн тэр нь Мөнхжингийн толгойг цохиж цус гарсан. Тэгээд аав Тулга ах хоёр зодолдож байхад Мөнхжин Тулга ахын бөгс рүү өшиглөсөн, тэгэхэд намайг гэж бодсон уу, намайг бас зодож байсныг санаж байна. Хашаанд байсан турбаг аваад ээжийн толгой руу цохиж цус гаргасан. Тэгээд аав ээжийн дээрээс дараад хэвтэх үед Тулга ах 3-4 удаа цохисон. Би Бэхтөр ахыг дуудах гээд гэр рүү нь яваад ирэхэд тэр хэд манай гэрт орчихсон аав босож чадахгүй орондоо хэвтээд Тулга ах хайч барьчихсан ээж рүү дайраад байсан. Тэгээд тэр үед цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 5487 дүгнэлт /хэргийн 48 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹896 дүгнэлт /хэргийн 50-52 дугаар хуудас/,

Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “Дүгнэлтэд тусгагдсан гавлын зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, гэмтэл нь гараар цохиход үүсэх боломжгүй. Нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Эмнэлэгт 5 хоног эрчимт эмчилгээ хийгдсэн учир спиртийн агууламж тогтоогдохгүй. Ер нь тархины гэмтлийн үед өвчтөнг бүрэн эдгэрнэ гэхэд хэцүү, харахад эрүүл юм шиг боловч бодох сэтгэх нь удаашрах магадлалтай байдаг. Хэрэв амь гарсан тохиолдолд өвчтөн бүрэн эдгэрэх боломж байдаг…” гэх мэдүүлэг. /хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 79 см урттай, 0.4 см диаметртэй трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуульд хэсэгт зааснаар Б.Б 10 сая төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.