Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/01183

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэгт байрлах, А******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Б овогт С.А /РД:**********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн талбайг чөлөөлүүлж, түрээсийн төлбөр, алданги 31 596 773 төгрөг, цахилгааны төлбөр 1 406*******4 төгрөг, байрны ашиглалтын халаалт, халуун хүйтэн усны төлбөр 348 972 төгрөг, нийт 33 352 009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч С.А*******д холбогдуулан түрээсийн талбайг чөлөөлүүлж, түрээсийн төлбөр, алданги 31 596 773 төгрөг, цахилгааны төлбөр 1 406*******4 төгрөг, байрны ашиглалтын халаалт, халуун хүйтэн усны төлбөр 348 972 төгрөг, нийт 33 352 009 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. А******* ХХК-ийн өмчлөлийн С******* дүүргийн 8*******,*******,******* тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай байрыг иргэн С.А******* нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулан түргэн хоолны үйлчилгээний зориулалтаар ажиллуулахаар түрээслэсэн болно. Түрээслэгч нь түрээсийн төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанаас байнга хожимдуулах, хоцроон төлөх зэрэг асуудлаас болж 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар түрээсийн 21 064 515 төгрөг, алданги 10 5328 төгрөг, цахилгааны төлбөр 1 406*******4 төгрөг, байрны ашиглалтын төлбөрт 348 972 төгрөг, нийт 33 352 009 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Иймд түрээсийн талбайг чөлөөлүүлж, нийт 33 352 009 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай талбай түрээслэх гэрээ байгуулсан, анх гэрээ байгуулахдаа нэг сарын түрээсээ төлж байсан, түүнээс хойш түрээсийн төлбөр төлөөгүй, гэхдээ тухайн обьектод үйл ажиллагаа явуулж байсан, нэхэмжлэлд дурдсан дүн маань гэрээний хугацаанд төлөгдөөгүй төлбөр, түүнтэй холбоотой ашиглалтын зардал байгаа, мөн түрээсийн гэрээ дууссан талбай чөлөөлж өгөөгүй байгаа учраас талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Түрээсийн төлбөрт 1 сар нь 2 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг төлсөн, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан, 2021 оны 9 сараас хойш нийт 11 сарын түрээсийн төлбөрт 21 064 515 төгрөг, алданги нь 11 312 806 төгрөг, нийт 31 596 770 төгрөг, цахилгааны төлбөр 406*******4 төгрөг төлөгдөөгүй байгаа. Энэ нь сүүлийн байдлаар цахилгаан түгээх газраас авсан төлөгдөөгүй тооцоог хэргийн материалд хавсаргаж өгсөн. Мөн ашиглалтын төлбөр нь мөн дээрх хугацааны төлбөр байгаа юм. Түрээсийн гэрээний хугацаа нь дууссан байхад төлбөрөө төлөхгүй, уулзахгүй байж түрээсийн зүйл болох байрыг буцаан өгөхгүй байгаа. Тэгээд эвлэрнэ, засвартай холбоотой зардлаа авна гээд бүтэн 1 жил гаран боллоо, гэтэл эвлэрсэн ч үгүй, мөн үнэхээр засвар хийсэн байгаа юм бол энэ талаарх баримтаа ч өгсөнгүй. Тиймээс одоо хүлээх боломж алга, нэхэмжлэлээ дэмжиж байна, хангалттай хүлээлээ, харлаа гэв.

 

2.Хариуцагч С.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  С.А******* би А******* ХХК-ийн нэхэмжилж буй түрээсийн төлбөр болох ашиглалтын зардал 21 064 515 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин анзыг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Учир нь би түрээсийн талбайн тохижилтыг 70 000 000 төгрөгөөр худалдан авсан би өмнөх түрээслэгч үүн дээр маргаан гарсан учир түрээслэсэн өдрөөс хойш нэг ч өдөр ажиллаагүй. Гэсэн ч би түрээсийн гэрээний үүргээ ухамсарлан түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлын хамт төлөхөд бэлэн байна. Мөн түрээсийн талбайд гаргасан зардлаас гарган авахын тулд цаашид үргэлжлүүлэн түрээсэлж суух хүсэлтэй байна. Хэрэв түрээслэгч тал үргэлжлүүлэн түрээслэхгүй гэж үзвэл миний гаргасан 70 000 000 төгрөгийн тохижилтыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ, Ү-22*******643, Ү-2267  дугаартай А ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, М.Б*******д олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, авлагын тооцоо, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хэргийн 2-22-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, О.Ц*******тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 49, 73-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.А*******тай харилцан тохиролцож үйлчилгээний зориулалттай талбай түрээслэсэн боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түрээсийн төлбөрт 21 064 515 төгрөг, алдангид 10 5328 төгрөг, цахилгааны төлбөрт 1 406*******4 төгрөг, байрны ашиглалтын төлбөрт 348 972 төгрөг, нийт 33 352 009 төгрөгийг гаргуулах, гэрээний хугацаа дууссан тул үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлөхийг даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч А******* ХХК-тай харилцан тохиролцож  үйлчилгээний зориулалттай талбай түрээслэсэн, уг талбайд 70 000 000 төгрөгийн тохижилт хийсэн боловч өмнөх түрээслэгчтэй маргаан гарсан тул түрээсийн талбайг ашиглаагүй, цаашид гэрээний хугацаагаа сунгаж, үргэлжлүүлэн түрээслэх хүсэлттэй, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөхөд татгалзахгүй, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч С.А*******тай 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, гэрээгээр С******* дүүрэг, 8*******, ,,,******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай талбайг 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай, сарын 2 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дууссан байхад түрээсийн зүйлийг чөлөөлөөгүй талаар байна, гэрээг байгуулсан, гэрээний зүйлийг шилжүүлсэн талаар маргаагүй.

 

6.Зохигч талууд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн  318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ нь мөн хуулийн 318.3-д зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

6.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг гэрээ байгуулснаас хойш нэг удаа 3 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, түрээсийн талбайг хүлээн авч, үйл ажиллагаа явуулж байсан тул түрээсийн төлбөрт 2021 оны 8 дугаар сарын 31-нээс 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх 21 064 515 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 10 5328 төгрөг, цахилгааны төлбөр 1 406*******4 төгрөг, байрны ашиглалтын халаалт, халуун хүйтэн усны төлбөр 348 972 төгрөг, нийт 33 352 009 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

7.1.Хариуцагч нь түрээсийн талбайн тохижилтыг 70 000 000 төгрөгөөр худалдан авсан, мөн тохижилт засвар хийсэн, өмнөх түрээслэгчтэй маргаан гарсан тул түрээсийн талбайг ашиглаагүй, түрээсийн зүйлийг буцаан өгөхийг зөвшөөрөхгүй, түрээсийн талбайд гаргасан зардлаа авахын тулд цаашид гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй, түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлөхөд татгалзахгүй, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.  

7.2.Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт, хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч, эрх, үүрэгтэй танилцаж, 2023 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр хариу тайлбар, үгүйсгэх баримтуудаа өгөхөөр нэхэмжлэлийг гардуулсан, эрх үүрэг танилцуулсан баримтад гарын үсгээ зурсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй,.1.1-д заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхээ хэрэгжүүлээгүй болно.

7.3.Мөн хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргаж, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр түүний өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангаж, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр түүний өмгөөлөгч О.Ц*******ийн гэрчээр Ө.Эыг дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтийг нь хангасан, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь завсар тохижилттой холбоотой баримтуудыг өгнө гэсэн боловч дээрх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй.

 

7.4.Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.1-т “Түрээсийн төлбөр сар тутам 2 000 000 /хоёр сая/ төгрөг байна”, 4.2-т “Түрээсийн төлбөрийг хууль тогтоомжид заасан ямар нэгэн татвар, хураамж түрээслүүлэгчээс төлөх бусад төлбөрийн суутгал, банкны шимтгэлгүйгээр тухайн төлбөрийг тухайн сарын 20-ны өдрийн дотор төгрөгөөр төлнө. Эхний буюу сүүлийн төлбөр хийхдээ тухайн сард түрээслэсэн түрээсийн хоногт шилжүүлэн тооцно”, 4.3-т “Түрээсийн төлбөр, бусад төлбөр тэдгээрийн хэсгийг энэ гэрээний 4.2-т тогтоосон хугацаанд төлөөгүй бол түрээслэгч нь төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх алданги хугацаа хэтрүүлсэн хоног бүр тооцож түрээслүүлэгчид төлнө”, 7.2-т “Түрээсийн байрыг ашиглах хугацаанд гарах ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан, хог хаягдал, СӨХ-ийн төлбөрийг бүрэн хариуцан төлнө” гэж харилцан тохиролжээ.

7.5.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.

7.6.Иймд хариуцагч С.А*******гаас түрээсийн гэрээний үүрэг түрээсийн төлбөр 21 064 515 төгрөг, алданги 10 5328 төгрөг, ашиглалтын зардалд 1 755 236 төгрөг /1 406*******4+348 972/, нийт 33 352 009 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

8.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч С.А*******г түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээний зүйл болох С******* дүүрэг, 8*******, ,,,******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлж өгөөгүй тул түрээсийн талбайг чөлөөлүүлэхээр шаардсан.

8.1.Хариуцагч нь түрээсийн талбайг цаашид үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байгаа гэж маргасан.  

8.2.Хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээний 7.21-т “Түрээслэгч нь түрээсийн хугацаа дуусгавар болох буюу түрээсийг зогсоох үед түрээсийн талбай, түүнд байгаа тоноглол, нэмэлт тоноглол, бусад нэмэлт зүйлсийг анх хүлээж авсан байдалтайгаар /үүнд хэвийн элэгдэл, хорогдлыг тооцохгүй/ буюу цэвэр, хэвийн цаашид түрээслэх шаардлагад нийцсэн нөхцөлд түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө. Түрээсийн хугацаанд эсхүл түрээс эхлэх хүртэл хугацаанд угсарч, суурилуулсан хувийн тоноглол, нэмэлт тоноглол, бусад нэмэлт зүйлсийг түрээслүүлэгч шаардсан бол түрээсийн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу түрээсийг зогсоох үед түрээслэгч өөрийн зардлаар хураан авна” гэж харилцан тохиролцжээ.

8.3.Мөн Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д “Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно” гэж зааснаар талууд гэрээний 3.1-д хугацааг 1 жил буюу 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаагаар тохиролцож тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан тул гэрээг дуусгавар болгож, түрээсийн зүйлийг чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нь түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг хүсэж байна гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотлосон баримтгүй байна.

8.4.Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар “Гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” үүрэгтэй тул мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө” гэж зааснаар гэрээний зүйл болох С******* дүүрэг, 8*******, ,,,******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.А*******д түрээсийн талбайг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

9.Хариуцагч С.А******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэл нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

10.Мөн хариуцагч нь товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхэд хүсэлт ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй баримт хавсарган ирүүлсэн, шүүхээс хариуцагч С.А*******, хариуцагчийн өмгөөлөгч О.Ц******* нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар удаа дараа хойшилсон, хуульд заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь шүүхээс хангасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А*******гаас 394 910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар хариуцагч С.А*******гаас түрээсийн гэрээний үүрэгт нийт 33 352 009 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгож, С******* дүүрэг, 8*******, ,,,******* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлөхийг хариуцагч С.А*******д даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А*******гаас 394 910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХУЛАН