Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/00914

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэгт оршин суух, Т овогт Н.Н /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, И******* /РД:********/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан -ын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаал, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 18 729 292 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******,

Гэрч Б.Х*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Н******* нь хариуцагч И*******т холбогдуулан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан -ын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаал, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, цалингийн зөрүү 18 729 292 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Н.Н******* миний бие 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс И Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилогдон, долоон жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Гэтэл -ын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаалаар миний биеийг ажил үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний биеийг буруутгасан үндэслэлийн талаар удирдлагын зүгээс миний биеийг дараах таван асуудлаар буруутгасан байна. Үүнд:

1.Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар хязгаарлалттай дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472, 473, 474, 475, 476/А0170067 САТ-2021/11СТА-ТТЗ дугаар албан шаардлагын биелэлтүүдийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан;

2.О.Н*******ад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11 020 055 төгрөг давхардуулан шилжүүлсэн;

3.Д.Э*******оос нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирол 3 914 000 төгрөгийг шүүхийн шийдвэргүйгээр суутгаж хууль зөрчсөн;

4.Чингис хаан банкинд И нэр дээр харилцах данс нээлгэн дансны үлдэгдэл 2,6 тэрбум төгрөгийг эгүүлэн таталгүй байгууллагад их хэмжээний хохирол учруулсан;

5.22 840 930 төгрөгийг найдваргүй авлагын данснаас хасах үед эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр бүртгэсэн, төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй. Дээрх үндэслэлүүд нь бүгд бодит байдалд нийцээгүй, зарим нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт хамааралгүй, зарим асуудал дээр би өөрт байгаа эрх хэмжээний хүрээнд бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажилласан байгааг нягталж, тодруулалгүйгээр миний биед сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

1. Үндэсний аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар хязгаарлалттай дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472, 473, 474, 475, 476/А0170067 САТ-2021/ИСТА-ТТЗ дугаар албан шаардлагын биелэлтүүдийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан гэх асуудлын тухайд миний бие 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар өгөгдсөн албан шаардлага, зөвлөмжийн дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан өөрийн ажлын чиг үүрэгт хамааралтай ажлуудыг цаг тухай бүрт нь гүйцэтгэж ажилласан. Үүнд аудитын шалгалтаар өгөгдсөн акт, албан шаардлага зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж -ын даргаар батлуулан, биелэлтийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/1396 тоот албан бичгээр Үндэсний аудитын газар, Зам тээвэр хөгжлийн яамны бодлого төлөвлөлтийн газруудад тус тус хүргүүлсэн. Авлагыг бууруулах талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Дотоодын агаарын тээвэрлэгчидтэй холбоотой он удаан жилийн авлагыг бууруулах талаар Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газарт авлагын тооцооллыг холбогдох баримт бичгийн хамт хүргүүлж ажилласны үндсэн дээр авлагыг бууруулж нягтлан бодох бүртгэлд тусгаж ажилласан. Үүнээс МИАТ ТӨХК-ийн авлагыг бууруулах ажлын хүрээнд Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга, , МИАТ ТӨХК-уудын хамтарсан цахим уулзалтанд санал бэлтгэж хүргүүлж мөн 4-5 удаагийн албан бичгийг боловсруулж хүргүүлсэн. Тухайлбал: 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зам тээвэр хөгжлийн яаманд 01/1329 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 370 дугаар тогтоолоор 9.2 тэрбум төгрөгийн авлагыг чөлөөлснийг нягтлан бодох бүртгэлд тусгаж ажилласан. Аэро Монголиа ХХК нь -т 1.9 тэрбум төгрөгийн навигацийн үйлчилгээ, нисэх буудлын үйлчилгээний төлбөрийн өртэй бөгөөд энэхүү төлбөрийн 759 000 000 төгрөгт нь Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын зурвасын засварын ажлыг хийж гүйцэтгэж өрнөөсөө суутгуулсан ба үлдсэн өр төлбөрийг барагдуулах талаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар 183/ШШ2021/02222 дугаар захирамжийн дагуу график гарган 2024 оны 12 дугаар сард багтаан төлөхөөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Гадаадын 15 агаарын тээвэрлэгчдийн 1998-2017 онуудад үүссэн нийт 1,818,416.31 ам.долларын авлагыг барагдуулах ажлын хүрээнд И даргын зөвлөлийн хурлаар Air Ukraine, Austrian Airlines, Jade Cargo Internationol-ын 100,352.01 ам долларын авлагыг данснаас хасах тухай танилцуулгыг бэлтгэн боловсруулж танилцуулан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр дээрх авлагыг данснаас хасаж нягтлан бодох бүртгэлд тусгаж ажилласан. Transearo, Aerofreigh, Vim, Alitalia нарын 4 агаарын тээвэрлэгчдийн нийт 1,037,700.29 ам долларын авлагыг барагдуулах ажлын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд 01/2139 тоот албан бичиг, мөн Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яаманд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 01/2244 тоот албан бичгийг тус тус боловсруулан хүргүүлсэн. Аэросвит агаарын тээвэрлэгчээс холбогдох 162,180.02 ам.долларын авлагын талаар хариу ирүүлсэн. Вelavia, Jat airways нарын 285,513.73 ам.долларын авлагатай холбоотой ажлын хүрээнд ирсэн хариуг 2022 оны 1 дүгээр сард баталгаат орчуулгад өгсөн. Үндэсний аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 474 дүгээр албан шаардлагад дурдагдсан гадаадад суралцагчдын авлагыг данснаас хасах тухай танилцуулгыг боловсруулж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргад хүргүүлсэн. Авлагыг барагдуулах талаар 2021 оны 10 дугаар сараас эхлэн долоо хоног бүрийн Пүрэв гаригт болон түүний харьяа салбар нэгжийн ахлах нягтлан бодогчид нартай цахимаар хуралдаж үүний үр дүнд салбар нэгжүүдийн авлага буурсан. Үндэсний Аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 472,473,475,476 дугаар албан шаардлагууд нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан миний ажил үүрэгтэй шууд хамааралгүй, байгууллагын дарга, даргын зөвлөл буюу удирдлагын хэмжээнд шийдвэрлэгдэх асуудлууд байсан. Иймээс ч Үндэсний аудитын газраас өгсөн уг албан шаардлага дээр байгууллагын дарга болон санхүү хөрөнгө оруулалтын газрын даргад хариуцуулахаар тусгайлан заасан байхад намайг тухайн асуудалд буруутгаж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.

2.О.Н*******ад ажилгүй байсан хугацааны нөхөн олгөворт 11 020 055 төгрөг давхардуулан шилжүүлсэн гэх асуудлын тухайд. Чингис хаан ОУ-ын нисэх буудлын захирлаар ажиллаж байсан О.Н******* нь нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Н*******, хариуцагч -ын дарга Л.Б******* нар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/00201 тоот тогтоолыг биелүүлэхээр Эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын банкны данснаас 88 700 000  төгрөгийг татан авсан байдаг ба энэ дүнд О.Н*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19,400,000 төгрөг хамт татагдсаныг тухайн дансыг хариуцсан нягтлан бодогч Г.Д******* нь тус төлбөртэй холбоотой нягтлан бодох бүртгэлийн бичилтийг хийгээгүй байсан. Учир нь тухайн 88 700 000 төгрөг ямар шүүхийн шийдвэрээр хэний төлбөр татагдсан талаарх мэдээлэл нь тодорхойгүй байсан ба хариуцсан нягтлан бодогч Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын мэргэжилтэн Б.Сос лавлаад, НШШГ-ын 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын банкны данснаас татан авсан 88 700 000 төгрөг нь ямар төлбөрт тооцон суутгасан болохыг тодруулах хүртэл хугацаанд нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг хийгээгүй хүлээгдэж байсан гэдэг. Захиргаа Удирдлагын газрын дарга Т.Баас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 206 тоот дотоод албан бичгээр О.Н*******ад шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлсний олговрыг олгуулах тухай албан бичиг ирүүлсэн ба энэ албан бичгийн дагуу хариуцсан нягтлан бодогч Ц.Б ваучер бичиж, миний дээд шатны удирдлага болох Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар батлуулж гүйлгээнд оруулсан ба 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр О.Н*******ын дансанд 11 020 056 төгрөг шилжүүлсэн байхад ганцхан намайг энэ асуудалд буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

3.Д.Э*******оос нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирол 3 914 000 төгрөгийг шүүхийн шийдвэргүйгээр суутгаж хууль зөрчсөн гэх асуудлын тухайд. Санхүү, хөрөнгө оруулалтын газрын үйлчилгээ, аж ахуйн албаны менежер Д.Э******* нь 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 120 хүний хамт -ын харьяа Сэргээн засах амралтын газарт үйлчилгээ авч үйлчилгээний төлбөр 3 914 000 төгрөгийг төлөөгүй авлага үүссэн байсан. 2015 оноос хойш төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд төлөөгүй удсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар тус дүүргийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020 дугаар шийдвэрээр Д.Э*******оос уг төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн -ын Дотоод аудитын албаны бичиг, мөн Иийн үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны даргын албан бичиг, азрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын зөвшөөрлөөр суутгал хийгдсэн. Тухайн суутгал хийгдэх санхүүжилтийн эх үүсвэр нь Д.Э*******ын нэг сарын цалин хөлс биш байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгодог өндөр насны тэтгэвэрт гарч байгаа 12 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай тушаалаар олгогдсон тэтгэмжээс суутгал хийгдсэн. Нэгдүгээрт, байгууллагад учирсан хохирлыг арилгуулах хүрээнд хийсэн ажлыг миний биед сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосонд, Хоёрдугаарт, тухайн төлбөрийг -ын Дотоод аудит, Иийн үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны дарга нарын шаардлага, азрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын зөвшөөрлөөр хийгдсэн байхад энэ асуудлыг ганцхан миний биед холбогдуулж байгаа нь шударга бус шийдвэр болсон.

4.Чингис хаан банкинд И нэр дээр харилцах данс нээлгэн дансны улдэгдэл 2,6 тэрбум төгрөгийг эгүүлэн таталгүй байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх асуудлын тухайд. -т мөрдөгдөж буй дүрэм журмаар ямар банкинд, хэдэн данстай байхыг байгууллагын дарга шийдвэрлэдэг. Энэ эрхийнхээ хүрээнд Чингис хаан банкны харилцах дансыг тухайн -ын даргаар ажиллаж байсан Л.Б******* өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, 2016 онд Чингис хаан банкинд харилцах данс нээлгэсэн. -ын даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/358 дугаар “Санхүүгийн үндсэн баримтанд гарын үсэг зурах схем батлах тухай” тушаалын дагуу тус байгууллагын мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг ерөнхий нягтлан бодогч дангаар гүйцэтгэдэгүй, -ын дарга болон Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын шийдвэрээр гүйлгээг хийж нягтлан бодох бүртгэлд тусган ажилладаг.

Уг банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байх үед буюу 2016 онд хэвийн данс нээлгэн гүйлгээ хийж байсан ба нийтдээ 65,7 тэрбум гаруй төгрөгийн орлого, 63 тэрбум гаруй төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байдаг. 2019 оны сүүлээс эхлэн банкны үйл ажиллагаа нь алдагдаж эхэлсэн тул тус банкинд байршиж байгаа мөнгийг гаргуулан авах асуудлаар Чингис хаан банкинд удаа дараа биечлэн очиж, захирлуудтай уулзалт хийх х*******ийг тавьсан боловч хуулийн мэргэжилтэнтэйгээ уулзуулчихаад захирлууд нь уулздаггүй байсан. Ингэж ажилласны үр дүнд тухайн үед 6 тэрбум орчим төгрөгийн үлдэгдэлтэй байснаас одоо 2.6 тэрбум төгрөгийг авч чадаагүй байгаа. Монгол банкинд уг банкны үйл ажиллагааг шалгаж холбогдох арга хэмжээг авч өгөх талаар 2021 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 01/273 тоот албан бичиг хүргүүлсэн. 2,6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулах талаар Чингис хаан банканд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 01/759 тоот, Монгол банкинд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1034 тоот “Зөрчил шалган шийдвэрлүүлэх” тухай, мөн тус банкинд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/2200 тоот “Хохирол нөхөн төлүүлэх” тухай албан бичгийг тус тус боловсруулан хүргүүлж ажилласан. Миний хувьд Чингис хаан банкинд байршуулсан 2,6 тэрбум төгрөгийг эгүүлэн татах талаар өөрийн эрх хэмжээнд хамаарах бүхий л бололцоотой арга хэмжээ авсан. Тус банкинд мөнгө байршуулах шийдвэрийг -ын эрх мэдэл бүхий удирдлагууд, дарга нар гаргасан байхад бурууг зөвхөн надад тохож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.522 840 930 төгрөгийг найдваргүй авлагын данснаас хасах үед эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр бүртгэсэн, төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх асуудлын тухайд. Нэр бүхий гурван аж ахуйн нэгжид хамаарах 22 800 000 төгрөгийн асуудал нь найдваргүй авлага биш дуусаагүй барилга буюу хөрөнгийн данс. 2014 онд уг ажлууд хийгдэж дуусан ажлыг хүлээн авч тооцоо дууссан, мөн ажлыг хүлээн авсан баримт, шүүхийн шийдвэр гарсан асуудал байсан. Тухайн үед буюу 2014 онд уг баримтыг үндэслэн тухайн жилд зардалд бүртгэх байсан ажил хийгдээгүй байсныг 2021 онд үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч С.Д нягтлан бодох бүртгэлд тусгаж ажилласан тул данснаас хасах үед эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр бүртгэсэн гэж үзэхгүй. Дээр дурдсан тайлбаруудаар миний биед сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон таван асуудал нь бүгд миний байгууллагатай хийсэн Хөдөлмөрийн гэрээ, Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргаагүй болохыг нотлох тул миний биед сахилгын шийтгэл ногдуулсан -ын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн “Хөдөлмөрийн хууль тогтоөмж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно..." гэсэнд нийцээгүй байна.

Хоёр. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах журам зөрчсөн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхээр хуульчилсан.

Гэтэл -ын даргын зүгээс хуульд заасан дээрх журмыг зөрчиж, миний биед хөдөлмөрийн сахилгын шийтэл ногдуулах гэж байгаа талаар мэдэгдэж, тайлбар өгөх боломж олгоогүйгээс илт үндэслэлгүй шийдвэр гаргасан. Жич: Уг асуудлаар -ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссд хандаж гомдол гаргасан боловч талууд маргаанаа урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй, урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болж, -ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар хурлын тэмдэглэл гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч алъ нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урдьчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана. ” гэж заасны дагуу дээрх -ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар хурлын тэмдэглэлийг миний бие хүлээн аваад, уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой боловч Хан-Уул дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байгаагийн улмаас хуульд заасан шаардлагын дагуу сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах боломжгүй болоод байна. Иймд -ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан -ын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Н.Н миний бие 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд т холбогдуулан -ын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А135 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Гэтэл дахин -ын даргын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар миний биеийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар миний биеийг буруутгасан үндэслэлийн талаар удирдлагын зүгээс миний биеийг дараах гүрван асуудлаар буруутгасан байна. Үүнд: 2022 оны 2,3 дугаар улирлын санхүү байдлын тайлан, цалингийн өглөг, цалингийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг зэргийн жүрнал холболтыг хийхдээ тайланг хянаагүй өглөгийн дансыг хасах үлдэгдэлтэй тайлагнасан, Иөөс тус алба руу шилжүүлсэн бусад эргэлтийн хөрөнгө болох Мал, амьтан данс”-нд бүртгэлтэй 5 547 000 төгрөгийн хөрөнгийг Конторын зориулалттай материалын данс руу буруу бүртгэсэн, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнуудын сарын цалин олгох хугацааг удаа дараа хоцроосон. Дээрх үндэслэлүүд нь бүгд бодит байдалд нийцээгүй, зарим нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгт хамааралгүй, зарим асуудал дээр би өөрт байгаа эрх хэмжээний хүрээнд бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажилласан байгааг нягталж, тодруулалгүйгээр миний биед сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. 2022 оны 2, 3 дугаар улирлын санхүү байдлын тайлан, цалингийн өглөг, цалингийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг зэргийн журнал хөтлөлтийг хийхдээ тайланг хянаагүй өглөгийн дансыг хасах үлдэгдэлтэй тайлагнасан. Дээрхи асуудлаас харахад тус албаны санхүүгийн тайлан хасах үлдэгдэлтэй буюу алдаатай тайлагнагдсан гэж үзэж байгаа бол И, И санхүүгийн нэгтгэсэн тайлан бүгд буруу тайлагнасан байна.

Энэ тохиолдолд санхүүгийн тайланг хянаж, шалгаж, хүлээн авч байгаа Иийн ерөнхий нягтлан бодогч Н.Б, И ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогч Х.Б нар “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуул-болон бусад эрх зүйн баримт бичиг, албан тушаалын тодорхойлолтоор ажил үүргийн дагуу  засуулж тайлагнуулах ёстой бөгөөд хэрэв уг алдааг засуулаагүй тохиолдолд өөрсдөө хариуцлага хүлээх үүрэгтэй. Дээрх санхүүгийн тайлан алдаатай тайлагнагдсан бол 2022 оны санхүүгийн тайлангийн буюу Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрч санхүүтийн тайлангийн аудитын шалгалт тайланд бичигдсэн байх ёстой. Уг алдааны талаар товчхон тайлбарлавал тус албаны нягтлан бодогч М.Т нь 2022 оны 6 дугаар сарын цалингийн гүйлгээнд засвар хийж гүйлгээг журналд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр холбосон бөгөөд энэ тайлант хугацаа буюу 2022 оны 12 дугаар сар 31-ний өдрөөр тасалбар болсон бөгөөд энэ нь санхүүгийн тайлангийн үр дүнд нөлөөлөхгүй тул тайлан болж илэрхийлэгдээгүй болно. Тухайн журнал бичилт санхүүгийн үр дүнд нөлөөлөхгүй боловч тухайн нягтлан бодогч М.Т дээрх алдаа гэгдэж буй гүйлгээний холболтын хугацааг засварлуулах тал ахлах нягтлан бодогч Н.Н******* надад хэлж миний бие -ын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогч Х.Бд программын эрхийг нээлгүүлэх х*******ээ уулзаж хэлэхэд нээж өгөөгүй албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй харин ч албан тушаалын мэдлийн давуу байдлыг өөртөө ашигтайгаар ашиглаж надад арга хэмжээ тооцуулсан байдаг. Иөөс тус албаруу шилжүүлсэн бусад эргэлтийн хөрөнгө болох Мал, амьтан дансанд бүртгэлтэй 5 547 000 төгрөгийн хөрөнгийг Контор зориулалттай материалын данс руу буруу бүртгэсэн. И даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А1 дугаар тушаалаар батлагдсан “Санхүү, хүний нөөцийн систем ашиглах журмын нэгдүгээр хавсралтын 1.2.1-д заасан “Админ гэж , түүний харъяа сан, нэгжийн цахим системийн бүтэц, хэрэглэгчдийн хандалтын эрхийг зохицуулах зэрэг зохион байгуулалтыг хийх давуу эрх бүхий хэрэглэгчийг; 1.2.3-т заасан “Санхүүгийн админ санхүүгийн дэд системийг хариуцсан эрх бүхий хэрэглэгчийг тодорхойлсон. Мөн гуравдугаар  хавсралтад Санхүү, хүний нөөцийн систем ашиглах санхүүгийн эрх бүхий ажилтнуудын жагсаалтаар И ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь Санхүү админ байна гэж заасан байдаг. Уг журмын 3.2.1-т “Санхүүгийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан нь системд олгогдсон эрхийн хүрээнд буюу ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн үйл ажиллагаа, мэдээллийг оруулахгүй байх” гэж заасан байдагтул манай албаны өөрийн үйл ажиллагаанд хамааралтай ажил гүйлгээтэй холбоотой эрх нээгдсэн дансуудад гүйлгээ бүртгэдэг. Өмнө нь Мал амьтад гэдэг данс манай албанд ашиглагддаггүй байсан тул дээрх журмын дагуу Мал амьтад дансны ашиглах эрхийг Санхүүгийн админ буюу ерөнхий нягтлан бодогч Х.Б нь нярав Г.Зд нээж өгөөгүй тул тайлан хаах хугацаа болж ашиглахдаа Конторын зориулалттай материалын дансанд бүртгэсэн байдаг. Гэтэл Ерөнхий нягтлан бодогч Х.Б нь “Мал амьтад” дансны ашиглах эрхийг нээж “конторын зориулалттай материалыг уг данснаас шилжүүлж залруулгыг хийлгээгүйдээ өөрөө хариуцлага хүлээх байтал өөрийнх нь (Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Н******* надад хариуцлага тооцуулж албан тушаалын эрх мэдлээ өөрт давуу байдлаар ашиглаж бусдыг дарамталж байна. Гэтэл хэрэглэгдэж байсан дансны тохиргоо алдагдаж, хаагдах, шинээр данс нээх, ашиглах эрх тохируулах ажлууд хийгдэхгүй байгаагаас харахад Ерөнхий хянагч бөгөөд, нягтлан бодогч Х.Б нь өөрөө ажлаа бүрэн гүйцэт ойлгож, санхүүгийн эрхийн тохиргоо хийж чадахгүй байгаагаас, асуудлууд үүсэн гэх үндэслэлтэй байна.  Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнуудын сарын цалин олгох хугацаа дараа хоцроосон. И даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.6 дахь хэсэгт “, түүний харш салбар нэгжийн ажилтны цалинг сард 2 удаа, -т сар бүрийн 13, 26-ны өдрүүдэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдэд үлйдвэрлэлийн онцлогийг харгалзан тогтоосон  өдрүүдэд олгож болно” гэж заасан байдаг. Иймд Аюулгүй байдал, хамгаалалтын алба нь үйл ажиллагааны онцлог буюу нийт ажилчдийн 80 хувь нь ээлжийн ажилчид байдаг тул цалингийн зөрүү өглөг, авлага үүсгэхгүй байх үүднээс намайг анх -ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхлэх буюу 2015 оны 4 дүгээр сараас хойш сар бүрийн 15, сарын сүүлийн ажлын өдрүүдэд олгодог ба дээрхи журмыг зөрчөөгүй болно. Дээрх үндэслэл болсон асуудал нь бүгд миний байгуулагатай хийсэн Хөдөлмөрийн гэрээ, Ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар нэгэн зөрчил гаргаагүй үйлдэл байх тул миний биед сахилгын шийтгэл ногдуулсан И даргын  2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан "... Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдолмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэсэнд нийцээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд маргаанаа шийдвэрлүүлэхээр хандан 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарсан шийдвэрийг надад мэдэгдээгүй миний бие гомдлоо сурагласаар уг шийдвэрийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гардан авлаа. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Миний биеийг -ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан -ын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаал, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулсан 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн.

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний эрхэлж байсан албан тушаалыг үндэслэлгүйгээр буруутгасанаас цалингийн хувьд зөрүү гарч хохироод байгаа ба 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалингийн зөрүү болох 18 729 292 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.4.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний ажил үүргээ ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу гүйцэтгэж байхад албан тушаал бууруулах сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байгаад гомдолтой байна. Эхний буюу 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, надад энэ талаар огт мэдэгдээгүй, тайлбар ч аваагүй байж, гэнэт л тушаал гаргаж албан тушаал бууруулсан. Аудитын дүгнэлт өмнө ч хязгаарлалттай гарч байсан, уг дүгнэлтийн дагуу авах арга хэмжээг зөвхөн надад даалгаагүй, байгууллагын бүхий л эрх бүхий албан тушаалтанд даалгасан, гэтэл ганцхан намайг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. О.Н*******ын хувьд аль 2017-2018 онд энэ асуудал үүсээд би арга хэмжээ авагдсан, гэтэл дахин 2022 оны тушаалд үүнийг үндэслэл болгоод байна, шүүхийн шийдвэргүйгээр мөнгө суутгаж аваагүй, мөн байгууллагад банкнаас мөнгө татаж аваагүй хохирол учруулсан гээд байгаа боловч хохирол учраагүй, банк дампуурсан гээд байгаа боловч энэ талаар шийдвэр гараагүй, уг мөнгийг данс нээсэн асуудлыг эрх бүхий албан тушаалтан нар хариуцдаг. Би ажил үүргийн хүрээнд мөнгөө эгүүлэн татах ажлыг хийсэн, энэ талаарх бүхий л баримт албан бичиг нь хэрэгт ирсэн байгаа. Мөн бусад үндэслэлийг ч хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд маргаантай явж байгааг минь мэдсээр байж дахин арга хэмжээ авсан. 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалд дүрдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ажилчдын цалинг хоцроосон зүйл байхгүй, хуваарийн дагуу л олгогдож байгаа, надтай ажиллахгүй гээд олон жил хичээж ажиллаж байхад байн байн арга хэмжээ аваад байгаад гомдолтой байна, би хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа бол маргаагүй. Иймд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд маань эргүүлэн тогтоож өгнө үү, мөн цалингийн зөрүүг гаргуулахаар шаардсан, цалингийн зөрүү гарсан учраас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал ч зөрүүтэй дүнгээр төлөгдөж хохирч байна гэв.

 

1.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд бид хууль зүйн үндэслэлгүй учраас тушаалуудыг хүчингүй болгуулъя гэдэг шаардлага тавьж байгаа юм. Эхний тушаалыг хүчингүй болгуулаад урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулахыг хүсэж байгаа, харин дараагийн тушаалын хувьд энэ тушаалтай холбоотой үр дагаврын шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл энэ албан тушаалд эргүүлэн томилуулах асуудал яригдахгүй. Учир нь эхний тушаалаар үндэслэлгүй албан тушаалыг нь бууруулсан гэж үзэж байна. Харин 3 дахь шаардлагаар цалингийн зөрүүгээ хамгийн анхны ажиллаж байсан И Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч буюу ерөнхий нягтлан бодогчийн үндсэн цалингаас буураад Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ахлах нягтлан бодогчоор ажиллах үеийн мөн сүүлд ажиллаж байсан нягтлан бодогчийн албан тушаалын цалингуудын зөрүүгээр тооцож, зөрүү нь хамгийн анхны албан тушаалын буюу түрүүн тодруулсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын цалингаас энэ зөрүүгээ тооцож гаргасан юм гэдгийг тодруулж хэлье. Мөн хамгийн анхны ажиллаж байсан албан тушаал буюу Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилуулах шааардлага гаргаж байгаа юм гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах нягтлан бодогч Н.Н*******т дараах үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.2.4-т албан тушаал бууруулах, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 20.2-т Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ, 20.2.1-т энэ хуулийн 17.1-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх; 20.2.4-т нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах; 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.6-д эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах; И Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4-т заасан “Албан тушаал бууруулах”, И Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийн 4.2.2, Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2, Албан тушаалын тодорхойлолтын 2.3, 4.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон. И Санхүү хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтод И төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх зарцуулалтын үр ашигтай зарцуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийг Олон улсын стандарт холбогдох заавар журамд нийцүүлэн хөтлөх, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих, анхан шатны баримтын бүрдүүлбэрийг хангаж ажиллах, санхүүгийн нэгтгэсэн тайланг хянаж баталгаажуулах зорилготой бөгөөд тус тодорхойлолтын 1.3-т заасан Шилэн дансны мэдээллийг цаг тухай бүрд шивэх, 2.3-т заасан хууль тогтоомж, дүрэм журам, зааврын дагуу ажиллаж өр, авлага үүсгэхгүй ажиллах, 4.2-т заасан банкны харилцах дансны боловсруулалтыг хийх, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай тайлан мэдээг цаг хугацаанд нь шилэн дансанд байршуулж тайлагнах чиг үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал: Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар Аудитын хязгаарлалттай дүгнэлтэд Аудитын гол асуудал - Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар залруулагдаагүй нийт 1 375 300 төгрөгийн алдаа, зөрчил илэрч бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс хэтэрсэн нь дангаараа буюу эсвэл нийтээрээ санхүүгийн тайланд материаллаг боловч өргөн тархаагүй, санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал, эрх ба үүрэг, тохиолдсон байх, оршин байх гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна. Тухайлбал, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтын ажилд 2011-2019 онд “Үүрэг трейд” ХХК-нд нийт 15,388.2 сая төгрөгийн санхүүжилт олгосон боловч 2019 оны 10 дугаар сард Техникийн болон Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ажил хийгдээгүй, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй.  Хөрөнгө оруулалтын барьцаа дансы үлдэгдэл 44.5 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй. Үндэсний аудитын газраас 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгөгдсөн 4,119.0 сая авлага барагдуулах албан шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна гэжээ. Харин            Үндэсний аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 472/А0170067, 473/А0170067, 474/А0170067, 476/А0170067, 476/А0170067 дугаар албан шаардлагууд нь И Ерөнхий нягтлан бодогчийн ажпын чиг үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлнэ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан хуулиар хүлээсэн үүрэг байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёсзүйтэй байхбөгөөд дараах бүрэн эрхтэй байна, 20.1.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх, 20.2 дахь хэсэгт Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ, 20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах гэснээс үзэхэд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ түүний үнэн бодитой эсэх, хууль ёсны үндэслэлтэй гүйлгээ болох талаар нягтлаагүйгээр О.Н*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг давхардуулан шилжүүлсний улмаас 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ХУД-ийн ИХАШШ-ийн 183/ШШ2022/01552 дугаар шийдвэрээр хариуцагч О.Н*******аас 11 020 055 төгрөгийг гаргуулж -т олгохоор, мөн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлсэн нь үндэслэлгүй тул ХУД-ын ИХАШШ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 183/ШШ2021/02686 дугаар шийдвэрээр нэхэмжпэгч Д.Э*******од 9 914 000 төгрөгийг олгуулахаар тус тус шийдвэрлэсэн үр дагаварыг үүсгэсэн байна. Ажил      олгогчоос ажилтан сахилгын шийтгэл ноогдуулахдаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр -ын ЗУГ-ын дарга Т.Б, мэргэжилтэн Г.П нар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг хэрэгжүүлж, сонсох ажиллагааг хийсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ихэсгэсэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй. Тушаалыг гаргахдаа сонсох ажиллагааг хууль болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хийсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдож байгаа, тиймээс тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн цалингийн зөрүү бодсон тооцооллынх нь талаар бол маргахгүй, учир нь өөрөө нягтлан хүн учраас зөв л бодсон байх. Гэхдээ тушаал үндэслэлтэй учир цалингийн зөрүү гаргуулах шаардлагыг нь бол зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн ашиг сонирхлын зүгээс сахилгын шийтгэл ногдуулаад байгаа зүйл байхгүй, өөрийнх нь гаргасан алдаа дутагдлыг нь үндэслээд л сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм. 2023 оны 5 дугаар сарын 09-ний тушаалын хувьд түүнд мэдэгдээгүй биш, энэ талаараа мэдэгдээд сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс И даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар Н.Н*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/179 тоот албан бичиг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, И 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 тоот Н.Н*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, тооцоолол бүхий хүснэгт, тодорхойлолт /1хх-ийн 6-11, 54-55, 2хх-ийн 39-48, 165-170-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П.Б*******, Б.С нарт олгосон итгэмжлэл, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 357 дугаар Ажилд түр томилох тухай тогтоол, хариу тайлбар, албан тушаалын тодорхойлолт, Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар Аудитын санал дүгнэлт, Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472/АО17067 дугаар Зөрчил арилгах тухай албан шаардлагууд, хавсралт, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Сонсох ажиллагааны журам, П.Аод олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Иийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тайлбар, 2022 оны Санхүүгийн тайлан, өглөгийн товчоо тайлан, дансны хуулга, Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл, сонсох ажиллагааны тэмдэглэл, сонсох ажиллагааны тайлбар, А-157 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Албан тушаалын тодорхойлолтын маягт, И захиргаа, удирдлагын газрын албан бичиг, И 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ө/259 дүгээр Н.Н*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Н.Бгийн гаргасан тайлбар, И 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар Н.Н*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, И захиргаа, удирдлагын газрын албан бичиг, дансны хуулга, санхүүгийн тайлан, Х.Бгийн гаргасан тайлбар, Иийн албан бичгүүд, илтгэх хуудас, санхүүгийн баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт /1хх-ийн 17-18,         23-44, 61, 2хх-ийн 58-155, 199-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

               Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн х*******ээр Шүүхийн тусгай архиваас О.Н*******ын нэхэмжлэлтэй, -ын дарга Л.Б*******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлээд гарсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2019/01891 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00477 дугаартай тогтоолыг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын үйлчилгээ, аж ахуйн албаны менежер Д.Э*******ын нэхэмжлэлтэй -т холбогдох иргэний хэргийн талаар гарсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаартай захирамжийг, Худалдаа хөгжлийн банк ХК-иас -ын төгрөгийн 26045, долларын 26046 тоотдансны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгыг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 11 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотын банкин дахь -ын данснаас татан авсан 88, 700 000 төгрөгийг ямар шүүхийн шийдвэрийн дагуу, хэн гэж төлбөр авагчид шилжүүлсэн талаарх лавлагааг, газраас Үндэсний аудитын газар, Зам тээвэр хөгжлийн яамны бодлого төлөвлөлтийн газруудад хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01/1396 тоот албан бичиг, Иргэний ерөнхий  газрын даргын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зөвлөлийн хурлын шийдвэр, Transaero, Aerofreigh, Vim, Alitalia -ийн авлага барагдуулах асуудлаар -аас ажлын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/2139 тоот албан бичиг, мөн Монгол улсаас Итали улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2244 тоот албан бичиг, Belavia, Jat airways-аас 285,513.73 ам.долларын авлагатай холбоотой асуудлаар ирүүлсэн албан бичиг, түүнийг орчуулгыг, Д.Н*******ээс Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 474 дүгээр албан шаардлагад дурдагдсан гадаадад суралцагсдын авлагыг данснаас хасах тухай асуудлаар -ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргад 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн танилцуулга, -ын болон Аэро Монголиа ХХК-ийн хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээг, Иргэн О.Н*******ын нэхэмжлэлтэй, -ын даргын Л.Б*******д холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд байгуулсан Эвлэрлийн гэрээг, -ын Захиргаа Удирдлагын газрын дарга Т.Бын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 206 тоот дотоод албан бичгийг, Иргэн О.Н*******ад шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлсний олговрыг олгуулах тухай нягтлан бодогч Ц.Бы бичсэн ваучер, О.Н*******ын дансанд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11 020 056.20 төгрөгшилжүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудыг, Д.Э*******од олгосон тэтгэмжээс 3 914 000 төгрөг суутгасан санхүүгийн анхан шатны баримтуудыг, -ын даргын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/358 дугаар “Санхүүгийн үндсэн баримтанд гарын үсэг зурах схем батлах тухай” тушаал, -аас Монгол банкинд хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1034 тоот, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/2200 тоот, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/273 тоот албан бичгийг, -аас Чингис хаан банкинд хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 01/759 тоот албан бичгийг эх хувиар нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар баталгаажуулан нотлох баримтын шаардлага хангуулж, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 370 дугаар тогтоолыг, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архиваас -ын нэхэмжлэлтэй, “Аэро Монголиа” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлээд гарсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/02222 дугаартай захирамжийг, Иргэний ерөнхий газраас ажлын байрны тодорхойлолт, Чингис хаан банк ХХК-иас  -ын 5101000080 тоот харилцах дансны 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулгыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн х*******ээр Ц.Б, Т.Б, Ш.Д*******, Д.Б, Б.Х******* нарыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод хавстас, 2 хавтас нотлох баримт /1хх-ийн 74-202, 211-218, 240-250, 2хх-ийн 1-23, 201-208-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Н.Н******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан И даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/35 дугаар тушаал, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах,

-албан тушаал буурсан цалингийн зөрүүнд 18 729 292 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч И******* нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс байгууллагад хохирол учруулсан, ноцтой зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулсан, сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулсан тул сахилгын шийтгэл оногдуулсан тушаалууд нь хууль эрх зүйн үндэслэлтэй бөгөөд цалин хөлсний зөрүү олгох үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Н.Н******* нь хариуцагч И Санхүү хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан болох нь албан тушаалын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигч талууд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар маргаагүй болно.  

4.2.Иргэний ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар “Н.Н*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогч Нийн Н******* нь Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар хязгаарлалттай дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472, 473, 474, 475, 476/АО170067 САТ-2021/111СТА-ТТЗ дугаар албан шаардлагын биелэлтүүдийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан, О.Н*******ад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11 020 055 төгрөг давхардуулан шилжүүлсэн, Д.Э*******оос нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирол 3 914 000 төгрөгийг шүүхийн шийдвэргүйгээр суутгаж хууль зөрчсөн, Чингис хаан банкинд И нэр дээр харилцах данс нээлгэн дансны үлдэгдэл 2,6 тэрбум төгрөгийг эргүүлэн таталгүй байгууллагад их хэмжээний хохирол учруулсан, 22 840 930 төгрөгийг найдваргүй авлагын данснаас хасах үед эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр бүртгэсэн төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Н.Н*******ийг Аюулгүй байдал, хамгаалалтын албанд Захиргаа, санхүүгийн хэсгийн ахлах нягтлан бодогчоор ажиллуулахыг Ид даалгасугай” гэжээ.

4.3.Мөн И 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар “Н.Н*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар Иийн харьяа Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Захиргаа, санхүүгийн хэсгийн ахлах нягтлан бодогч Нийн Н******* нь 2022 оны 2,4-р улирлын санхүү байдлын тайлан, цалингийн өглөг, цалингийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг зэргийн журнал холболтыг хийхдээ тайланг хянаагүй өглөгийн дансыг хасах үлдэгдэлтэй тайлагнасан, Иөөс тус алба руу шилжүүлсэн бусад эргэлтийн хөрөнгө болох Мал, амьтан дансанд бүртгэлтэй 5 547 000 төгрөгийн хөрөнгийг Конторын зориулалттай материалын данс руу буруу бүртгэсэн, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнуудын сарын цалин олгох хугацааг удаа дараа хоцроож, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил тус тус гаргасан тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Н.Н*******ийг мэргэжлийн дагуу ажлын байраар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Ид даалгасугай” гэсэн байна.

 

5.Талууд сахилгын шийтгэл буруу ногдуулсан талаар маргаж байна, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор, мөн Аюулгүй байдал, хамгаалалтын албанд Захиргаа санхүүгийн хэсгийн ахлах нягтлан бодогчоор тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар маргаагүй.

 

            6.Нэхэмжлэгч  албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №16 тоот хурлын тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №91 тоот хуралдааны шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 154.8-д зааснаар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, зохигч энэ талаар маргаагүй болно.

 

7.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар Үндэсний аудитын газрын хязгарлалтай дүгнэлт, албан шаардлагын биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан гэсэн нь үндэслэлгүй, уг албан шаардлагыг хэрэгжүүлэх үүргийг зөвхөн нэхэмжлэгчид даалгаагүй, О.Н*******ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг болон Д.Э*******оос шүүхийн шийдвэрийн дагуу  мөнгө шилжүүлж, суутгасан, байгууллагад хохирол учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэсэн боловч энэ талаарх баримтгүй, мөн сахилгын арга хэмжээ ногдуулах талаараа мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй гэж тайлбарласан.

7.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сахилгын зөрчил гаргасан болох нь Аудитын газрын хязгаарлалттай дүгнэлт, уг дүгнэлтийн дагуу бичигдсэн албан шаардлагууд, гэрч Ц.Б, Т.Д*******, Д.Бийн мэдүүлгээр нотлогдоно, мөн сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан болох нь гэрч Т.Б, Б.Х******* нарын мэдүүлгээр тогтооно гэж мэтгэлцсэн.

 

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.2-д “ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.4-д “албан тушаал бууруулах” гэж заажээ.

8.1.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан байна.

8.2.Хэрэгт авагдсан И Хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д “хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Захиргаа удирдлагын асуудал хариуцсан нэгж нь ажилтанд биечлэн, эсхүл албаны цахим хаяг, эсхүл ажилтны хувийн хэрэгт бүртгэгдсэн цахим хаяг эсхүл гар утас, шуудангаар мэдэгдэнэ. Ажилтнаас тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ журмын 4.1-д заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэжээ. 

 

9.Хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаартай тушаалын үндэслэлд Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар хязгаарлалттай дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472, 473, 474, 475, 476/АО170067 САТ-2021/111СТА-ТТЗ дугаар албан шаардлагын биелэлтүүдийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан гэсэн байх бөгөөд Үндэсний аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 тоот Аудитын санал дүгнэлт Хязгаарлалттай дүгнэлтээр бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтын ажилд 2011-2019 онд Үүрэг трейд ХХК-нд нийт 15.388,2 сая төгрөгний санхүүжилт олгосон боловч 2019 оны 10 сард техникийн болон улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах ажил хийгдээгүй, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үүргйн биелэлт хангалтгүй, хөрөнгө оруулалтын барьцаа дансны үлдэгдэл 44,5 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй, үндэсний аудитын гараас 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгөгдсөн 4.119,0 сая төгрөгийн авлага барагдуулах албан шаардлагын хэрэгжилтийг хангаж ажилллаагүй зэрэг зөрчил илэрсэн байна гэжээ.

9.1.Дээрх санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчилд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №472/А0170067, САТ-2021/11/СТА-ТТЗ тоот Үндэсний аудитын газрын “Зөрчил арилгах тухай” албан шаардлагад гадаадад суралцуулах гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй байна гэж албан шаардлагын биелэлтийг 2021 оны 9 сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг цаашид алдаа зөрчил гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг -ын дарга, санхүү хөрөнгө оруулалтын газрын даргад,

9.2.2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №473/А0170067, САТ-2021/11/СТА-ТТЗ тоот Үндэсний аудитын газрын “Зөрчил арилгах тухай” албан шаардлагад бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтын ажилд санхүүжилт олгосон боловч улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ажил хийгдээгүй, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй зөрчил илэрсэн, барилгыг хүлээн авч ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахыг 2021 оны 9 дүгээр сарын 01ний өдөр ирүүлэх, цаашид алдаа гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг -ын дарга Л.Б*******, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Н нарт,

9.3.2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №474/А0170067 тоот Үндэсний аудитын газрын “Зөрчил арилгах тухай” албан шаардлагад гадаад сургалтын 2013-2020 онд үүссэн 3 суралцагчийн 107,071,5 мянган төгрөгийн авлагыг барагдуулж ажиллаагүй зөрчил илэрсэн, цаашид алдаа гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг -ын дарга Л.Б*******, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Н нарт,

9.4.2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №475/АО0170067 тоот Үндэсний аудитын газрын “Зөрчил арилгах тухай” албан шаардлагад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 183/ШШ2019/0036 дугаар шийдвэрээр нийт 82,225,2 мянган төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэр бүхий хоёр ажилтанд олгосон зөрчил илэрсэн, шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллах, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийн хэрэгжүүлж ажиллахыг Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт,

9.5.2021 оны 3 сарын 25-ны өдрийн №476/АО170067 тоот “Зөрчил арилгах тухай” Үндэсний аудитын газрын албан шаардлагад худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан орон нутагт эрх шилжүүлсэн 17,288,3 мянган төгрөгийн уурын зуухны холболтын ажлыг худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй шууд гэрээ байгуулан ажилласан зөрчил илэрсэн, цаашид алдаа гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг -ын дарга Л.Б*******, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Н нарт тус тус даалгаж, Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалтыг тайланд хавсаргажээ.

9.6.Нэхэмжлэгчийг дээрх Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1008 дугаар хязгаарлалттай дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 472, 473, 474, 475, 476 тоот албан шаардлагын биелэлтүүдийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан гэсэн боловч хариуцагч нь уг албан шаардлагуудаар илэрсэн алдаа зөрчлийг арилгахаар ямар ажил хэрэгжүүлсэн, уг хэрэгжүүлсэн ажлыг нь хэрхэн зохион байгуулсан болон хариуцан авсан ажлаа нэхэмжлэгч нь хангалтгүй зохион байгуулсан болохыг баримтаар нотлоогүй.

 

10.Мөн О.Н*******ад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 11 020 055 төгрөг давхардуулан шилжүүлсэн гэсэн бөгөөд хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон мөнгөн гүйлгээний журнал, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн О.Н*******, тай байгуулсан Эвлэрлийн гэрээ, -ын дансаарх өглөгийн ваучераар /2017-12-07/ уг мөнгийг давхардуулан шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

10.1.Гэвч гэрч Ц.Бы “...2018 оны 1 сарын 04-ний өдөр миний авлага, өглөгийн данс руу бичилт хийгдсэн байсан, Манай байгууллагын Улаанбаатар хотын банк дахь харилцах данснаас 88 000 000 төгрөг суутгаж авсан байна. Үүний 19 000 000 төгрөг нь н.Н*******од олгогдсон мөнгө байна гэсэн. Тэгээд бид нар иймд гүйлгээ давхардсан гэдгйг мэдсэн. Захиргаа удирдлагын газраас шүүхийн шийдвэрийг хавсаргасан албан бичиг ирсэн. Энэ мөнгийг олго гээд үүний дагуу би тооцооллыг хийгээд ваучераа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар зуруулаад гүйлгээнд өгсөн. Хийсэн тооцооллоо ерөнхий нягтлан бодогчид танилцуулна, дараа нь санхүү хөрөнгө оруулалтын даргад танилцуулна”, гэрч Г.Д*******ын “...энэ болсон үйл явдал бол 2017 оны сүүлээр болсон. Тухайн үед О.Н******* гуайн мөнгийг манай хуулийн мэргэжилтэн ч мэдээгүй Б нягтлан болон би ч мэдээгүй. Данснаас 88 000 000 төгрөгөөр шүүхийн шийдвэр татсан байсан. Тухайн үед ерөнхий нягтлан бодогч надад хэлээгүй гэж байсан. 2018 оны 01 сард О.Н******* гуайд мэдэгдээд буцаагаад шилжүүлээч гэхэд шилжүүлээгүй. Үүний дараа зөрчлийн хуулиар Н.Н******* нягтланд 400 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан” гэсэн мэдүүлэг болон 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №7/2-001 дугаар шийтгэлийн хуудсаар уг зөрчилд арга хэмжээ авагдсан байхад 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь үндэслэлгүй, давхардуулан шилжүүлэх үр дагавар үүсгэсэн гэсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

10.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д “эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн байна.

10.3.Хариуцагчаас нэхэмжлэгчийг Д.Э*******оос нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирол 3 914 000 төгрөгийг шүүхийн шийдвэргүйгээр суутгаж хууль зөрчсөн гэсэн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №183/ШШ2020/00549 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар Д.Э*******оос 3 914 000 төгрөгийг гаргуулж т олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/1526 тоот “Өр төлбөр суутгуулах тухай” албан бичиг, -с 2020 онд тэтгэвэрт гарах ажилтнуудын нэг удаагийн тэтгэмжийн зардлыг төлөвлөгөө, төлбөрийн даалгавар, -ын дансаарх ваучер гэсэн баримтуудаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа энэ нь Д.Э*******од 9 914 000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн үр дагаварыг үүсгэсэн гэх боловч уг баримтыг шүүхэд татгалзлаа нотлохоор ирүүлээгүй болно.

10.4.Мөн Чингис хаан банкинд И нэр дээр харилцах данс нээлгэн дансны үлдэгдэл 2,6 тэрбум төгрөгийг эргүүлэн таталгүй байгууллагад их хэмжээний хохирол учруулсан, 22 840 930 төгрөгийг найдваргүй авлагын данснаас хасах үед эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэргүйгээр бүртгэсэн төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан баталгаажуулах, хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтуудаар тогтоогдоно гэсэн боловч ажилтны гаргасан зөрчил, зөрчил гаргасан цаг хугацаа тодорхой, тогтоогдсон байх ёстой байхад үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэж ерөнхий байдлаар буруутгасан, гаргасан зөрчлийг тухай бүрт нь нотлож тогтоосны үндсэн дээр сахилгын арга хэмжээ авах зарчимд нийцээгүй байна гэж үзэв.

10.5.Хариуцагчаас дээрх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, И Хөдөлмөрийн дотоод журмын 4.5-д зааснаар түүнд мэдэгдэж, тайлбар аваагүй байх бөгөөд энэ нь хуульд нийцээгүй байх тул түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

10.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийн талаар мэдэгдсэн болох нь И 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл, гэрч Т.Бын мэдүүлгээр нотлогдоно гэсэн боловч хэрэгт авагдсан И 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Сонсох ажиллагаанд нэхэмжлэгч нь оролцоогүй, сахилгын шийтгэл ногдуулах талаараа мэдэгдээгүй гэж маргасан бөгөөд тэмдэглэлд түүний гарын үсэг зурагдаагүй байна.

10.7.Гэрч Т.Б “...сонсох ажиллагаа захиргаа удирдлагын газрын дарга миний бие болон манай хүний нөөцийн мэргэжилтэн н.П нар хийсэн. Гэхдээ би Н.Н*******ийг хүндэтгээд 2 өдрийн өмнө дуудаж сонсох ажиллагаа хийсэн. Хамт ажиллаж байсан нас нь нилээн явсан гэдэг утгаараа бараг 3 хоногийн өмнө дуудаж уулзсан. Би бүр 2022 оны 2 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд дуудаад уулзалт хийсэн” гэсэн боловч энэ талаараа нотлох баримтгүй, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч нь оролцоогүй байх тул түүнд урьдчилан мэдэгдсэн, түүнээс тайлбар авсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

10.8.Иймд нэхэмжлэгчид 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б/35 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэгчээс сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв. 

 

11.Нэхэмжлэгч нь И даргын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар цалин хоцроосон, 2022 оны 2, 3 улирлын санхүү байдлын тайлан, цалин өглөг цалин татвар НДШ өглөг зэргийг хянаагүй, өглөгийн дансыг хасах үлдэгдэлтэй тайлагнасан, данс буруу бүртгэсэн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, үүрэгт ажлаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар хийж байсан гэж тайлбарласан.

11.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сахилгын шийтгэл ногдуулах зөрчлүүдийг гаргасан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, холбогдох журам, гэрээг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно гэж маргасан.

11.2.Зохигч талууд А-157 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан аюулгүй байдал, хамгаалалтын албаны ахлах нягтлан бодогчоор 2022 оны 3  дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан талаараа маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогдож байна.

11.3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2022 оны 2,4-р улирлын санхүү байдлын тайлан, цалингийн өглөг, цалингийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг зэргийн журнал холболтыг хийхдээ тайланг хянаагүй өглөгийн дансыг хасах үлдэгдэлтэй тайлагнасан, Иөөс тус алба руу шилжүүлсэн бусад эргэлтийн хөрөнгө болох Мал, амьтан дансанд бүртгэлтэй 5 547 000 төгрөгийн хөрөнгийг Конторын зориулалттай материалын данс руу буруу бүртгэсэн, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнуудын сарын цалин олгох хугацааг удаа дараа хоцроож, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт-1, нотлох баримт-2, санхүүгийн тайлангаар нотлогдоно, мөн сонсох ажиллагааг хуульд зааснаар хийж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авсан гэж баримтыг ирүүлсэн.

11.4.Хэрэгт авагдсан 2023 оны 3  дугаар сарын 23-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх тэмдэглэлд нэхэмжлэгч нь оролцсон, гарын үсгээ зурсан болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлийг танилцуулсан баримтаар тогтоогдож байх бөгөөд түүний тайлбарыг авсан болох нь сонсох ажиллагааны тайлбар, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн, 2023 оны 5 сарын 04-ний өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл, гэрч Б.Х*******ийн мэдүүлгээр нотлогдож байна.

11.5.Гэвч нэхэмжлэгчийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 тоот тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхад нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, түүнд мэдэгдэж, тайлбар авахгүйгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилсон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн тул хариуцагчаас дахин түүнийг Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ахлах нягтлан бодогчийн албан тушаалыг нь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

12.Иймд И даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар “Н.Н*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар “Н.Н*******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Н*******ийг И Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

 

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-д “ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж заажээ.

13.1.Иймд нэхэмжлэгчийн өөр ажилд шилжүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 01-ний  өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх, мөн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийг хүртлэх хугацааны дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 2.3.5-д зааснаар тооцох нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нь цалингийн зөрүүнд нийт 17 393 450 төгрөг, ээлжийн амралтын зөрүү 1 089 752 төгрөг, тэтгэмжийн зөрүү 246 090 төгрөг, нийт 18 729 292 төгрөгийг гаргуулахаар шаардаж, цалингийн тооцоолол, ээлжийн амралтын тооцоолол, ХЧТАТэтгэмжийн тооцоо, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цалин хөлсний тооцооллын талаар буруу, үндэслэлгүй тооцсон гэж маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул  хариуцагчаас 18 729 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            14.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар хариуцагч т нэхэмжлэгч Н.Н*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

           15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 251 596 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар И даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/35, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т овогт Нийн Н*******ийг И Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ерөнхий хянагч бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-д зааснаар хариуцагч Иргэний ерөнхий газраас цалингийн зөрүүнд 18 729 292 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н*******т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар цалингийн зөрүүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч т даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Иргэний ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 251 596 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                             

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ХУЛАН