Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/01637/

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/01637

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т-аас 145,781,041.10 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс фидуцийн гэрээний дагуу  үүргийн гүйцэтгэлд 1улсын дугаартай, Beiben 3маркийн, 2 арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, 8 улсын дугаартай, 4  маркийн, 6  арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүл, 11  улсын дугаартай, Beiben 3маркийн, 7  арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, З улсын дугаартай, 4  маркийн, 5  арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүл, 9 улсын дагууртай, Beiben 3маркийн, 10 арлын дугаартай, улбар шар өнгийн ачааны автомашин, 12  улсын дугаартай, 4  маркийн, 13  арлын дугаартай, улбар шар өнгийн чиргүүлийг шилжүүлэн авах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А-аас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,140,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т-аас 886,935 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР