Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Г,

шүүгдэгч М.М ыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт М ийн М д холбогдох эрүүгийн 1706 0075 00050 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамж, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, У овогт Мийн М, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.М нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.О зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чих, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруул дотор салст язрал, эрүү баруун бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Л.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 14-ний орой манай нөхөр гэрээсээ гараад хаашаа явсан нь мэдэгдэхгүй байсан. Би нөхрийнхөө найз Мөнхсүхийн эхнэр рүү залгаж асуухад манайд байна гэсэн, тэгээд би охиноо дагуулаад орой 19 цаг 40 минутын үед гэрт нь очсон. Тэгээд нөхрийгөө явъя гэхэд явахгүй байсан, бага зэрэг маргалдсан. Маргалдаж байхад Мөнхсүх над руу дайраад гэр орон сүйтгэлээ гээд хэл амаар доромжилон, салаавч өгч, аманд гараа хийсэн. Манай нөхөр намайг өмөөрөөгүй. Намайг хэл амаар доромжлон, гичий, янхан минь гэж харааж хэвтүүлэн хар иштэй хутга тулгаж, ална гэж хүзүү боосон. Хүзүү уруул, зүүн талын гараа 3-н сард хугалсан болохоор одоо өвдөж байна. Сэтгэл санааны хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 08-10 дугаар хуудас/,

Гэрч М.Д ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байх нийтийн байрандаа 2014 оны 07 дугаар сарын 14-ний орой гэрт нөхрийн найз Банзрагч нь манайд ирээд хоол, цай уугаад 0.5 литрийн Хараа архи задалж ууцгаасан. Ингээд сууж байтал Банзрагчийн эхнэр Отгонбямба ирээд би цай хийж өгөх гэж байхад хуванцар сандал аваад нөхрийнхөө толгой руу цохисон, сүүлд нь өшиглөж байсан. Энэ үед нь манай нөхөр салгах гэж оролдсон. Гэтэл Отгонбямба нь гарч явчаад эргэж орж ирж нөхрөө дахин зодсон. Нөхөр нь зодуулаад суугаад байсан. Манай нөхөр цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд бид хэдийг аваад явсан. Цагдаагийн газар ирчээд нөхрийнхөө салтаан тус газар өшиглөж авсан. Охин нь ээжээ болиоч гээд уйлаад гараад явсан. Бидний маргаан болох үед хажууд байгаагүй. Отгонбямбын нүүрэнд хэн цохисныг хараагүй. Банзрагчийн хацарнаас цус гараад 00 цаасаар арчиж байхыг харсан. Өр авлага, өс хонзон байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9068 дугаар шинжилгээнд “Л.О-н биед тархи доргилт, баруун чих, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруул дотор салст язрал, эрүү, баруун бугалга, шуу зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 20 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 21 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.М нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.О зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чих, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруул дотор салст язрал, эрүү баруун бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч М.М ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Л.О нь хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 350.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар нотлох баримт байхгүй байх тул шүүгдэгчээс хохирол төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.