Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0308

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И******* НҮТББ /РД:1*******/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.Б /РД: Л/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Г /Шүүхэд төлөөлөх эрхийн дугаар: 0/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Д

Гуравдагч этгээд: Г ХХК /РД:2/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г /РД:У/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О******* /РД: Д/

Маргааны төрөл: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн сумын нутаг дахь Х нэртэй 4628.42 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар, мөн өдрийн дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Г сумын нутаг дахь Г нэртэй 2810.44 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар, мөн өдрийн 511 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Б, Ө сумын нутаг дахь Ч нэртэй 10386.24 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийг Г ХХК-д тус тус олгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар олцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.

1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5, , 511 дүгээр шийдвэрүүд болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-0, MV-, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд.

2.1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5 дүгээр шийдвэрээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1, 18.9-т заасныг үндэслэн Дундговь аймгийн ******* сумын нутаг дахь Х нэртэй 4628.42 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар, мөн өдрийн дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Г сумын нутаг дахь Г нэртэй 2810.44 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар, мөн өдрийн 511 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Б, Ө сумын нутаг дахь Ч нэртэй 10386.24 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар Г ХХК-д тус тус олгожээ.

2.2. Дундговь аймгийн *******, Ө, Г, Б сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хамтарч 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 10/17/11/17 тоот Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хандаж ураны тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай албан бичгийг хүргүүлж байжээ.

2.3. Мөн Дундговь аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 тоот албан бичгээр тус шүүхэд хаяглаж ...Г ХХК ашигт малтмал ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль чны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, мэргэжлийн баг экспертүүд ирж судалгаа шинжилгээ хийж сьц дээж авч байгаагүй, байгаль чин болоод хүний эрүүл мэндэд цацраг идэвхт ашигт малтмал ямар нөлөөлөл үзүүлэх талаар танилцуулга хийж байгаагүй, мөн сум, багийн иргэдийн нийтийн саналыг авч байгаагүй... гэсэн тодхойлолтыг, Дундговь аймгийн Ө сумын Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/43 тоот Г ХХК-ийн ураны MV-0 тоот тусгай зөвшөөрлийг цуглуулах тухай албан бичгийг, Дундговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот Тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт гаргах тухай гэсэн албан бичгүүдийг тус шүүхэд гаргаж байжээ.

2.4. Ашигт малтмалын газраас явуулсан албан бичгийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар оны 3 дугаар сарын -ний өдрийн 2/594 тоот бичгээр ...тусгай зөвшөөрлүүдийг Г ХХК-д олгоход татгалзах зүйлгүй... олгосон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийн бичиг баримтыг шинэчлэн боловсруулж, хянуулсны үндсэн дээр олгохыг уламжилж өгөх... талаар, мөн Тагнуулын ерөнхий газраас оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тоот албан бичгээр ... дээрх компани Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагуудыг бүрэн хангаагүй байх тул мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжих боломжгүй... гэсэн саналуудыг өгч байжээ.

2.5. Цөмийн энергийн комиссын ажлын албанаас оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/374 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад ... Цөмийн энергийн комиссын оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар Г ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх асуудлыг хэлэлцэж тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн... гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна.

2.6. Монгол Улсын Засгийн газрын оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 21 дүгээр тэмдэглэлд ... Дундговь аймгийн Б, ******* сумдын нутагт ших 1017Х дугаарын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Х, Дноговь аймгийн Д, Дундговь аймгийн Б, Ө сумдын нутагт ших 1 дугаарын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Хараат, Дундговь аймгийн Г сумын нутагт ших 1 дугаарын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Г, Сүхбаатар аймгийн Т, ******* сумдын нутагт ших 1068Х дугаарын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ******* зэрэг цацраг идэвхт ашигт малтмалын д газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгох асуудлыг зарчмын хувьд дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад даалгав гэжээ.

2.7. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын газрын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 11-074/072 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгавар гарч, мөн өдрийн 21-08-007/203 тоот улсын байцаагчийн Дутагдал арилгуулах тухай албан шаардлагыг Г ХХК-д хүргүүлж, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01/167 тоот хяналт шалгалтын танилцуулгад ...Г ХХК-ийн үйл ажиллагааг 10.7 кодтой цацраг идэвхт ашигт малтмалын олблолт, боловсруулалтын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийн түвшнийг үнэлэхэд 36,3 хувь дунд эрсдэлтэй байна, хэдийгээр Г ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд олблолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй хэдий ч 1998 онд гүйцэтгэсэн туршилтын олблолтын талбайд нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй байгаа нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Иймд Цөмийн энергийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллах шаардлагатай... талаар дүгнэсэн байна.

2.8. И******* НҮТББ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа чин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн, Г ХХК нь ... цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хуулиар тавигдсан шаардлагыг хангуулаагүй, байгаль чны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, байгаль чны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, он нутгийн олцоог хангаагүй, тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас илүү хугацаагаар олгосон, д ашиглах гэрээ байгуулах хугацаа алдсан, нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийгээгүй, ураны шар нунтаг гарган авахдаа газрын гүн рүү хүхрийн хүчил шахаж ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нуусан... гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргадаг.

2.9. И******* НҮТББ нь анх 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5, , 511 дүгээр шийдвэрүүд болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-0, MV-, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4763 тоот захирамжийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дээрх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1/3412 тоот албан бичгээр тухайн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хариу ирүүлснээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гээд тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байна.

Гурав. Хэргийн олцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Монгол Орос Америкийн хамтарсан Г ХХК нь 1994 онд байгуулагдаж Говийн бүсэд эрдэс баялаг хайх ашиглах тухай олон улсын гэрээ гэгчийг 15 жилийн хугацаатай хийж хайгуулын стандартыг зөрчиж, улмаар туршилтаар шар нунтаг гарган авч байсан нь уран, цацраг идэвхт ашигт малтмалын талаарх мэдлэг ойлголтгүй, хууль эрх зүйн чин байхгүйг ашиглаж ёс зүйгүй гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа байсан. Гэрээ хийгдсэн 1994 онд Монгол Улсад Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн аль нь ч гараагүй байхад дараах утга бүхий гэрээг, манай чадвар мөхөс, авлига мөнгөнд нугасгүй эрх мэдэлтнүүдтэй хийсэн байдаг.

3.2. ...Монголын Засгийн газар хамтарсан үйлдвэрт олцох хувь нь (15%) байна. Ашигт малтмал ашигласны төлбөр 4% төлнө. Цаашид батлагдах хуулиас үл шалтгаалан энэ тогтоосон хэмжээнээс илүү хувиар авах эрхээсээ татгалзаж байна ... Хэрэв гэрээ зөрчигдөх бол Олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ..." гэсэн. Энэ олон улсын гэрээ гэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиас давсан, Монгол Улсын Үндсэн хууль /10.4/-д харшилсан гэрээ хийгдсэн гэж үзэж байна.

3.3. Г ХХК нь 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа 1998 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө бүртгүүлсэн. Эрдэс баялгийн бодлогогүй, ашигт малтмалын тухай хуульгүй, ялангуяа цөмийн энергийн тухай хуульгүй, ямар ч мэдлэг мэдээлэлгүй онд ураны хайгуулын стандартыг зөрчиж хийж байсан нь Цөмийн энергийн тухай олон улсын хуулийг ноцтой зөрчсөн ёс зүйгүй үйлдэл юм. Олон улсын гэрээ гэгчийн 15 жилийн хугацаа 20 онд дуусгавар болсон. Гэтэл тухайн үеийн Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 20 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн ураны хайгуулын Дундговь аймгийн ******* (1017Х), Г (1018X), ӨБ (1021X), Сүхбаатар аймгийн Т-******* (1068X) сумдын нутагт олгогдсон (1017X, 1018X, 1,1068X) тоот хайгуулын 4 тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг 20 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцож, 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгасан байдаг.

3.4. Ингэж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 14 жил байхаар аль ч хуульд одоо ч байхгүй. Хуульд өөрчлөлт уулж шийдэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал юм. 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шинэчлэн батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т тусгай зөвшөөрлийг анх олгохдоо 3 жилээр, 21 дүгээр зүйлийн 21.1.4-т хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилээр 2 удаа сунгах буюу нийт 9 жилээр сунгана гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн өөрчлөлтөөр 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтаар 3 жил нэмэгдэж 12 жил болгосон, гэхдээ цацраг идэвхт ашигт малтмалаас бусад гэж заасан байдаг.

3.5. Цөмийн энергийн тухай хууль 20 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан, тус хуулийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн өөрчлөлт /21.1, 22.3/-өөр хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилээр 1 удаа сунгах нийт 6 жил байхаар заасан. Эдгээр хуулийн заалтыг бүгдийг давж зөрчсөн. Тус компани хайгуулын 4 тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа /1998-2007/ дуусаад, тухайн үеийн Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан ашиглалтын өмнөх 3 жилээс ихгүй гэсэн заалт 2010 онд дууссан. Гэтэл Геологи уул уурхайн кадастрын хэлтэс 20 онд дахиад 3 жилээр 2012 он хүртэл хууль бус сунгасан нь хүчингүй болох үндэслэлтэй. Г ХХК нь оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш , 2017, 2018, 2019, 2020 онд бас ямар ч үйл ажиллагаа явуулаагүй ийм урт хугацаагаар хадгалах заалт хуульд байхгүй юм.

3.6. Дундговь аймгийн ******* (MV-0), Г (MV-), Б, Ө (MV-0) сумдын нутагт 30 жилийн хугацаатай олгосон нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Үндсэн хууль, Цөмийн энергийн тухай, Ашигт малтмалын тухай, Байгаль чныг хамгаалах тухай, Байгаль чинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Захиргааны ерөнхий хуулиудын холбогдох олон зүйл заалтуудыг санаатай болон болгоомжгүй хэлбэрээр зчиж цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-0, MV- , MV-0 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Г ХХК-д олгосныг баримт нотолгоого илрүүлсэн хууль эрх зүйн зөрчлүүд байна.

3.7. Тухайлбал, 1998 онд олгогдсон 1017Х, 1018X, 1021X, 1068X тоот эдгээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссан байхад Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 20 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 456 тоот шийдвэрээр /20.01.15-2012.01.15/ 14 жилээр сунгасан. Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд 14 жилээр сунгах заалт байхгүй. Улсын Их Хурлаар шийдвэрээр хуульд өөрчлөлт ж шийдэх асуудал юм. Г ХХК-д Дундговь аймгийн ******* (MV-0), Г 30 жилээр цацраг идэвхт ашигт малтмал ашиглах МV-0, MV-, MV-0 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон нь Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т 20 жил хугацаагаар олгоно гэсэн хуулийн заалтыг давж зөрчсөн.

3.8. Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг зөрчиж, тусгай зөвшөөрлийн талбайд 4 д ашиглах гэрээг 30 жилийн хууль бус хугацаагаар хийсэн нь ноцтой үр дагавартай байна. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3 5 дугаар зүйлийн 5.3, 19 дүгээр зүйлийн 19.3.1-д заасныг тус тус зөрчиж цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон. Ийнхүү Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 5, , 511 дүгээр шийдвэрүүд оны 07 дугаар сарын 22-ны өдөр гарсан байхад д ашиглах гэрээг оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу 4 сарын дараа хийсэн нь Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан 60 хоногийн хугацааг зөрчсөн тул хүчингүй.

3.9. Бүгд найрамдах Чех улсын Д******* ХХК хувьцааны 85 хувийг, Монгол Улсын төрийн өмчит М******* ХХК хувьцааны ердөө 15 хувийг эзэмших гэрээг 4 д дээр тус тус хийсэн бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 18 дугаар зүйлийн 18.3-т заасныг зөрчсөн буюу Монгол Улс 34 хувиас дээшхийг үнэ төлбөргүй эзэмших хуулийн энэ заалтыг зөрчиж алдагдалтай гэрээ хийсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ...тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хиглоно гэж заасан. Гэтэл Чехийн төрийн өмчит компани Г ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд цацраг идэвхт ашигт малтмал ашиглах гэрээ хийгдсэн нь хуулийн энэ заалтын зөрчиж цуцлагдахаар байна.

3.10. Г ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй он нутгийн иргэдийн олцоог хангах сонсох ажиллагааг хийгээгүй. Дундговь аймгийн ******* /MV-0 Х/, Г /MV- Г/, Б, Ө /MV0-Ч/ сумдын нутагт байрших MV-0, MV- MV-0 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг онд авахдаа Г ХХК шинээр байгаль чны менежментийн төлөвлөгөө, байгаль чинд нөлөөлөх байдлын үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ, байгаль чныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө хийлгэсэн болон мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулсан баримтыг лавлахад Байгаль чин, аялал жуулчлалын яамнаас архивын мэдээллийн санд байхгүй гэсэн лавлагаа ирүүлсэн.

3.11. Цөмийн энергийн тухай хуулийн 16 дугаар зүйл /Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлага/, 17дугаар зүйл /Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлага/, 18 дугаар зүйл /Тусгай зөвшөөрөл олгох журам/, 19 дүгээр зүйл /Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам/, 29 дүгээр зүйл /Орд ашиглах гэрээ/, 30 дугаар зүйл /Хөрөнгө уулалтын гэрээ/, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-39.1.4, 39.1.4.1-39.1.4.5; 39.1.5, 39.1.6, Байгаль чинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 10 дугаар зүйлийн 10.5, 10.4, 18 дугаар зүйлийн 18.4, 18.5 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй, бүрдүүлбэр хангагдаагүй байхад ашиглалтын зөвшөөрөл олгосон байна.

3.12. ...Г ХХК нь өрөмдлөгийн явцад альфа, гамма, бетта цацрагийн тун болоод гамма цацрагаас авах жилийн шарлагын тунг үнэлж Монгол Улсын болон Олон улсын стандарт, нмд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах MNS-4990:2000, ОУЦЭАWS-G-1.2 стандартыг хэрэгжүүлээгүй. Нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу хийгээгүй, ураны шар нунтаг гарган авахдаа газрын гүнд хүхрийн хүчил шахаж, ураны хүдрийг уусган баяжуулах арга хэрэглэснээ мэдээлээгүй нь гүний усны цацраг болон химийн бодисо хдуулах эрсдэл үүсгэсэн. Дундговь аймгийн эдгээр тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэдийн шаардлагаар 2020 оны 6 дугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчдийн баг ажиллаж хийсэн дүгнэлтээр дээр дурдсан зөрчлүүдийг нотолсон. Г ХХК нь ионжуулагч цацрагийн нөлөөллөөс байгаль чин, хүн амын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах талаар Цөмийн энергийн тухай хуульд заасан үүргээ стандартын дагуу хэрэгжүүлээгүй.

3.13. ... Иймд Цөмийн энергийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.2.1, 26.2.2, 26.2.3, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтуудын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5, , 511 дүгээр шийдвэрүүд болон Г ХХК-д олгогдсон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-0, MV-, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

4. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Г ХХК нь Дундговь аймгийн ******* сумын нутаг Х нэртэй 4628.42 гектар талбайд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн NM-025613, NM-025614, NM-025615 дугаарт бүртгүүлсэн байна. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д "...цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас санал авсан байна." гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсан.

4.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар зарлигийн гурав дахь хэсэгт "Цацраг идэвхт ашигт малтмал, газрын хов элементийн хайгуул, олблолтын тусгай зөвшөөрлийг олгох, эрх шилжүүлэх, мөн газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж байхыг холбогдох төрийн байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай" гэж заасны дагуу дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдааны тэмдэглэлээр Г ХХК-д цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж, Ашигт малтмалын газрын даргад даалгасан байна.

4.3. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1, 18.9-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн ******* сумын нутаг Х нэртэй 4628.42 гектар бүхий талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаартай, Кадастрын хэлтсийн даргын мөн өдрийн дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Г сумын нутаг Г нэртэй 2810.44 гектар бүхий талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай, Кадастрын хэлтсийн даргын мөн өдрийн 511 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Б, Ө сумдын нутаг Ч нэртэй 10386.24 гектар бүхий талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус Г ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.

4.4. Г ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV-0, MV-, MV-0, MV-020634 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 30 жилийн хугацаатайгаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд бичигдсэн байсан нь Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн систем /УУККС/-д цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ердийн ашигт малтмалыг 30 жилийн" хугацаатайгаар олгохо тохируулан хийгдсэн тул засварлан гаргах механик ажилбар хийгддэг бөгөөд уг техникийн алдааг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхийн хүрээнд хуулийн шаардлагад нийцүүлж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системд өөрчлөлт уулсан болно.

4.5. Нэхэмжлэлд он нутгийн захиргаа, иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгаль чинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль чныг хамгаалах менежментийн төлөвлөгөө хийж багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй зөрчил гаргасан талаар дурдсан байна. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасан Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг болон Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасны дагуу тухайн он нутгаас хайгуулын ажлын явцад байгаль чны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан талаар тодхойлолт гаргаж төрийн захиргааны байгууллагад ирүүлэхийг хуулиар зохицуулсан.

4.6. Гэтэл он нутгийн иргэд болон хууль хэрэгжүүлж буй ихэнх он нутгийн төр захиргааны байгууллагын албан хаагчид хуулийг буруу ташаа ойлгож хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу санал авах үйл ажиллагаатай андуурч хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзэхдээ мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлах ёстой гэж буруу ойлгож, он нутгийн захиргаа, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээгүй зөрчилтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.7. Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрүүдтэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. Гуравдагч этгээд Г ХХК нь 27 жил цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн хэсэгчилсэн эзэмшил бүхий хуулийн этгээд бөгөөд байгаль чин, нийтийн эрүүл мэндийн болон хөдөлмөрийн аюулгүй үйл ажиллагааг тэргүүнд тавьж, Монгол Улсын бүхий л хууль тогтоомж, стандарт болон олон улсын шалгарсан шилдэг стандартыг дагаж мөрдөн үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэлд дурдагдсан цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-0, MV- , MV-0 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Байгаль чныг хамгаалах тухай хууль, Байгаль чинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэрэг бүхий л хууль тогтоомжид заасан шаардлага, журмын дагуу, бичиг баримтын бүрэн бүрдлийн үндсэн дээр олгогдсон.

5.2. Гуравдагч этгээд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байна. Нэхэмжлэлд дурдсанчлан гэмт хэргийн шинжтэй, байгаль чин, хүн амын эрүүл мэндийг цацрагаар хдуулсан үйл ажиллагааг Гуравдагч этгээд огт явуулаагүй. Нэхэмжлэгч нь яг ижил утга агуулга, шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж байсан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4763 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тухайн хэргийн олцогчид хуулийн хугацаанд татгалзаж, хэргийг гомдол гаргаагүй тул дээрх шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.3. Ийнхүү нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар дүгнэлт хийж, хүлээн авахаас татгалзсан хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа бөгөөд, Нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт, шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэл нь огт өөрчлөгдөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч үндсэн чиглэлийнхээ үйл ажиллагаанд хамааралгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бүхий асуудлаар удаа дараа нэхэмжлэл гаргаж, улмаар хуулийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардаж байгаа нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон нийт салбарын хэмжээнд баримталж, хэрэгжүүлж буй Монгол Улсын төрийн бодлогод хууль бус дарамт, нөлөө үзүүлэх олдлого юм. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан шүүх хуралдааныг хариуцагч, гуравдагч этгээд нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт, гуравдагч этгээдээс гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0713 дугаар шийдвэрээр дүгнэсэн байдаг ба уг шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоол (хавтаст хэрэг 1-ийн 181-186)-о хэвээр үлдээн шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болсон учир шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг дахин дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх нэхэмжлэл гаргахад нэрлэсэн байсан И******* сан гэдэг нэрээсээ сан гэдэг үгийг хасаж өөрчлөлт уулан бүртгүүлэн эцсийн байдлаар И******* НҮТББ гэсэн нэртэй болсон бүртгэлийн баримт (хавтаст хэрэг 5-ын 71-81 дэх талд)-ыг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

  1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
  2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5 дүгээр шийдвэр(хавтаст хэрэг 1-ийн 114-117)-ээр Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1, 18.9-т заасныг үндэслэн Дундговь аймгийн ******* сумын нутаг дахь Х нэртэй 4628.42 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар,
    1. оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэр(хавтаст хэрэг 1-ийн 118-121)-ээр Дундговь аймгийн Г сумын нутаг дахь Г нэртэй 2810.44 гектар талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар,
    2. оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 511 дүгээр шийдвэр(хавтаст хэрэг 1-ийн 125-126, 122)-ээр Дундговь аймгийн Б, Ө сумын нутаг дахь Ч нэртэй 10386.24 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар Г ХХК-д тус тус олгожээ.
  3. Нэхэмжлэгчээс ...Цөмийн энергийн тухай хуульд зааснаар цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тавигдсан шаардлагуудыг хангуулаагүй, байгаль чны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, байгаль чны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, он нутгийн олцоог хангаагүй, тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас илүү хугацаагаар олгосон, д ашиглах гэрээ байгуулах хугацаа алдсан, хүн малын өвчлөл ихэссэн, эрүүл аюулгүй чинд амьдрах эрх зөрчигдсөн, байгалийн тэнцвэр алдагдуулсан гэж, хариуцагчаас холбогдох байгууллагуудаас санал авсан, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Г ХХК-д цацраг идэвхт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг ашигт малтмалын газрын даргад даалгасан, тусгай зөвшөөрлийн хугацааны алдааг засаж системийн бүртгэлд өөрчлөлт уулсан, хуулийн заалтыг буруу ойлгож он нутгийн иргэдээс санал аваагүй гэж буруутгасан маргаан бүхий актууд хуульд нийцсэн гэж, гуравдагч этгээдээс ...Цөмийн энергийн тухай хууль, Байгаль чныг хамгаалах тухай хууль зэрэг бүхий л хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангаж бүрдүүлж өгсөн баримтуудын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгогдсон, гэмт хэргийн шинжтэй, байгаль чин, хүн амын эрүүл мэндийг цацрагаар хдуулсан үйл ажиллагааг явуулаагүй гэж тус тус тайлбарлан маргасан.
  4. Маргаан бүхий дээрх захиргааны актуудаар гуравдагч этгээдэд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулсан цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох журам, хугацаа, тусгай зөвшөөрөл эзэмшихийг хүсэгч этгээд түүнд тавигдах шаардлага, мөн цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой д ашиглах гэрээг байгуулах хугацаа журмыг баримтлалгүйгээр олгосон нь хууль зөрчсөн байна гэж үзлээ.
  5. Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д ...энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ...санал авсан байна гэж зааснаас үзэхэд дээрх шийдвэрүүдийг гаргаж гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос өмнө энэхүү заалтын дагуу Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын зөвшөөрсөн саналыг авсан байхаар байна.
  6. Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар оны 3 дугаар сарын -ний өдрийн 2/594 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх талд)-ээр 11 төрлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулж хянуулсны үндсэн дээр улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг олгох талаар мэдэгдсэн, уг мэдэгдэлд дурдсан 11 төрлийн баримт бичгийг боловсруулж дахин санал авсан эсэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүх тодруулахад тус газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02/2832 дугаар албан бичиг(5 дугаар хавтаст хэргийн 2-15 дахь талд)-ээр ...-2021 онд Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл авах талаар хүсэлт гаргаж байгаагүй, ...2022 онд тус компани нь Дундговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ших Х нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийн MV-0 тоот талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахаар Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл авах хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 59/22, 06 дугаар сарын 27-ны өдрийн 67/22 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан. Тус хүсэлтийн хүрээнд оны 03 дугаар сарын -ний өдрийн 2/594 тоот албан бичигт дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлэн ирүүлснийг хянасны үндсэн дээр хайгуулын үйл ажиллагаа явуулах Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг 2022 онд олгосон тухай дурдан тус албан бичгийг хавсарган ирүүлсэн байгаагаас үзэхэд оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө бүрдсэн байх ёстой байсан баримтууд бүрдээгүй, Улсын ерөнхий байцаагчаас зөвшөөрсөн саналыг хуулийн дагуу аваагүй болох нь тогтоогдож байна.
  7. Мөн Тагнуулын ерөнхий газрын оны 3 дугаар сарын 14-ний тоот албан бичиг(1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь талд)-ээр Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй тул тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гээд ямар шаардлагыг хангаагүйг Ашигт малтмалын газарт хавсралтаар хүргүүлсэн, үүний дараа дахин санал авсан талаар шүүхээс тодруулахад Тагнуулын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн /311 дүгээр албан бичиг(3 дугаар хавтаст хэргийн 147 дахь талд)-ээр дахин санал аваагүй тухай дурдаж ирүүлсэн, шүүхээс хийсэн хариуцагч байгууллагын архивын баримтад хийсэн үзлэгээр дээр дурдсан баримтууд мөн авагдаагүй байсан нь тогтоогдсон.
  8. Үүнээс үзэхэд хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо заавал зөвшөөрсөн санал өгөх ёстой 3 байгууллагаас 2 байгууллага нь зөвшөөрсөн санал ирүүлээгүй байхад уг шаардлагыг хангуулаагүй, мөн дээрх мэдэгдэл, хариу албан бичигт дурдсан хуулийн шаардлага нэг бүрийг тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаас өмнө хангуулах ёстой байхад энэ үүргээ хариуцагчийн хувьд биелүүлээгүй.
  9. Хэдийгээр хариуцагч байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дүгээр тэмдэглэлээр гуравдагч этгээдэд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан, Цөмийн энергийн комисс зөвшөөрсөн гэж тайлбарлах боловч гуравдагч этгээдийн тухайд Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 Энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч мөн хуулийн 17.1-д зааснаас гадна дараахь нөхцөлийг хангасан байна гэж заасан тусгай зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлагыг хангаагүй, 18 дугаар зүйлийн 18.8-д заасан Тагнуулын төв байгууллага болон Мэргэжлийн хяналтын төв байгууллагын зөвшөөрсөн саналыг авсан байх шаардлагыг хангаагүй болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
  10. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 байгаль чинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 19.1.5-д байгаль чныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө тус тус Байгаль чин, аялал жуулчлалын яамны архивын мэдээллийн санд бүртгэлгүй байгаа тухай шүүхэд ирүүлсэн тус яамны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06а/5436, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 06а/2223, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05/6520 дугаар албан бичгээр Г******* ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд Байгаль чинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль чны хамгаалах төлөвлөгөө яамны архивд болон www.eic.mn мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай албан бичгүүдийг ирүүлсэн байгаагаас үзэхэд эдгээр хуулийн заалт хангагдаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон болох нь нотлогдож байна.
  11. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Энэ хуулийн 15.1.2, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг техник, эдийн засгийн үндэслэл, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 20 жил хүртэл хугацаагаар олгоно гэж заасныг зөрчиж тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар буюу 2046 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэж олгосон, уг зөрчлийг арилгаж тусгай зөвшөөрлийг шинээр олгосон гэж ойлгогдохо гэрчилгээ өөрчлөгдсөн байх боловч хавсралт дахь тэмдэглэл хэвээр, мөн Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан түүнийг эзэмшигчтэй д ашиглах гэрээ байгуулна, 29.4-т Энэ хуулийн 29.1-д заасан хугацаанд д ашиглах гэрээг байгуулаагүй бол геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж тус тус заасан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.
  12. Өөрөөр хэлбэл д ашиглах гэрээг хуульд заасан 60 хоногийн хугацаанд байгуулаагүй харин тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 3 сар гаруй хугацааны дараа буюу оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан байхад дээр дурдсан Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй нь үндэслэлгүй байна.
  13. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч захиргааны байгууллага нь гуравдагч этгээдэд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д Энэ хуулийн 15.2.1, 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хувьд ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.6-д заасан ажиллагаанаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 26.2-т заасан ажиллагааг явуулна гэж заасан ажиллагаанууд хийгээгүй, хуулиар тогтоосон үндсэн шаардлагууд бүрэн хангагдаагүй байхад тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5, , 511 дүгээр шийдвэрүүд болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-0, MV-, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цөмийн энергийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.1.5, 19.7, 21 дүгээр зүйлийн 21.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4-т заасныг тус тус баримтлан И******* НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5, , 511 дүгээр шийдвэрүүд болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-0, MV-, MV-0 тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын логод хэвээр үлдээж, хариуцагчаас 00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дот гомдол гаргах эрхтэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.МӨНХ-ӨЛЗИЙ

ШҮҮГЧ                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

ШҮҮГЧ                         Л.БАТБААТАР