Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/01308

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/01308

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Богд ар хороолол,  байрны тоотод оршин суух, Уулын ******* ургийн овогтой************** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Сөүлийн гудамж  хаягт байрлах,*********************д холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Х.Энхсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч******* нь хариуцагч*********************д холбогдуулан*******зам пресс төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэл гаргасан байна.

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: овогтой миний бие*******-д 2001 оны 12 дугаар сараас эхлэн************** сонины сурвалжлагчаар ажиллаж эхлэн улмаар 2017 оны 5 дугаар сарын 27-ноос тусийн харьяа************** пресс төвийн даргаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад хууль бусаар албан тушаал бууруулж Төмөр*******ын дээд сургуулийн номын санчийн ажил руу шилжүүлсэн.*******-ийн дарга нар 2021 онд солигдож шинэ удирдлага бий болсноос хойш намайг удаа дараалан ажлаа өгөхийг шаардсаныг миний бие огт хүлээн зөвшөөрөлгүй байсан бөгөөд ажил олгогчоос илтэд худал шалтаг гаргах*******аар хууль бусаар*******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаартай тушаал гарган намайг Төмөр*******ын дээд сургуулийн номын санчаар томилсон. Өмнөх удирдлагад ажиллаж байсан хүмүүс солигдож одоо шинэ дарга нар бүрдэн ажиллаж эдгээр хүмүүс надтай ажиллах хүсэлгүй байгаа, цаашид миний бие ажил олгогчтой эвлэрэн хэлэлцэх ямар ч боломж байхгүй, шударга шүүхээр хянан шийдвэрлүүлэх*******аар хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэн хуучин ажилдаа томилуулах туйлын хүсэлтэй байна. Нэгэнт эвлэрэн хэлэлцэх боломжгүй нь илэрхий тул Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Хөдөлмөрийн эрхийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хороогоор явах нь цаг хугацаа, эдийн засгийн*******д хохиролтой боломжгүй гэж миний бие үзсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус зааснаар сонгох харьяаллын эрхээ хэрэгжүүлэх*******аар шууд танай шүүхэд хандаж байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Төмөр******* даргын*******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай тушаалыг хууль бусад тооцуулж ажилд эгүүлэн томилуулах, дутуу авсан цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. хуулийн хүрээнд шийдэн хөдөлмөрлөх эрхийг маань сэргээж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Ажил олгогчоос Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын эх хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Батзоригт Замын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ажилтны гаргасан зөрчилд нийцсэн, хууль хэрэглээний алдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас нэхэмжлэгчийн ажилладаг-ын*******зам пресс төвд шалгалт хийсэн ба шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд: Ажпын цаг ашиглалт хангалтгүй, цагийн бүртгэл дутуу талаар:*******ийн ажпын байранд дээрх ажпын цаг ашиглалтыг цахим төхөөрөмжид бүртгүүлсэн байдлыг шалгахад 2023.03.01-ний өдрөөс 2023.09.20-ны өдрийн хооронд 44 өдөр буюу 1112 минутын хоцролттой байсан ба харин цаг бүртгэл дутуу хийсэн хоног 40 хоног гэж бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, өглөө ажилдаа ирээд орой ажпын цаг тарахаас өмнө буюу 17.00 цагаас өмнө ажлын байрыг орхиж явсан өдөр нь нийтдээ 40 хоног гэж бүртгэгдсэн.-ын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2-т ажпын цаг 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусахаар заасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.6-д зааснаар ажилтан ажилд ирсэн, явсан цагаа цахим төхөөрөмжөөр бүртгүүлнэ, 9.1.17-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа хоцорч ирсэн, эрт тарсан цаг нь нийтдээ нэг өдөрт 30 минут буюу түүнээс хэтэрсэн, сард нийтдээ 120 минут буюу түүнээс хэтэрсэн, ажпын цагаа 3 удаа /үүнд ирсэн, явсан цагийг тусад нь ойлгоно/ бүртгүүлээгүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасныг,-ын даргын 2019.04.08-ны өдрийн А-170 дугаар тушаалын хавсралтаар баталсан ажилтнуудын цаг бүртгэлийг цахимаар хөтлөх, хяналт тавих журам-ын 3.13.1-т Ажлын өдрүүдэд урьдчилан мэдэгдээгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил эхлэх цагаас хойш ажилд ирсэн ажилтныг ажпаас хоцорсон гэжүзнэ, 3.13.2-т Ажилтан удирдлагадаа мэдэгдээгүй, төлвийн хүсэлт илгээлгүй ажил тарах цагаас өмнө ажпын байрыг орхин явсан бол ажпаас эрт явсанд тооцно, 3.14-т Ажилтан цахим бүртгэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэн болон явсан цагаа бүртгүүлээгүй, дутуу бүртгүүлсэн, төлвийн хүсэлт илгээгээгүй бол ажил тасалсанд тооцно, 9.4-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажпаас хоцорсон, эрт тарж явсан, Цагийн бүртгэл дутуу, ажил тасалсан тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч*******т сахилгын арга хэмжээ авах үндэслэл болсон. Дээрх байдлыг буюу*******ийн ажпаас тогтоосон цагаас эрт тардаг байдлыг цахим бүртгэлд маргааш өдөр нь нөхөн бүртгэдэг талаар тус төвийн бичиг хэргийн ажилтан Л.Цэрэнтуяа нотолдог ба энэ талаар тайлбараа гаргасан болно. Мөн-ын хэмжээнд ашиглагдаж буй АВ1_Е удирдлагын онлайн систем дэх*******ийн бүртгэлтэй хаяг дээр цаг бүртгэлийн хэсгээс тодорхой нотлогддог. Түүнчлэн нэхэмжлэгч*******г-ын даргын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б-2-103 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан нь шат дараалсан арга хэмжээ авах үндэслэл болсон гэдгийг шүүхээс анхаарах шаардлагатай. Нэхэмжлэгч Б.Батзоригт Замын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэлээр ажлын цаг ашиглалт хангалтгүй, цагийн бүртгэл дутуу, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлгүй, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан, санхүүгийн зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдсан.

 

Ажпын цаг ашиглалт хангалтгүй, цагийн бүртгэл дутуу талаарх тайлбарыг өмнө гаргасан тул бусад зөрчилтэй холбоотой тайлбарыг нэмэлтээр гаргаж байна. Үүнд: Ажпын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй талаар:*******зам пресс төвд 2023 оны 04 дүгээр сард-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас төлөвлөгөөт шалгалтыг хийж 2023.04.24-ний өдөр Т-63/04/17 дугаартай тайлан гарсан. Тус шалгалтаар*******зам пресс төвд дараах 6 зөвлөмжийг өгч хэрэгжүүлж ажилахыг даалгасан. Төвийн ажилтнуудын Эйбл системийн цаг бүртгэлийн програм, ажпын цаг ашиглалтыг сайжруулах; Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа тул холбогдох хууль, журам стандартын дагуу хэрэгжилтийг зохион байгуулах; Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, баталгаажуулах ажпыг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээг авах; Хамт олны хурал, шийдвэрлэсэн асуудлыг тэмдэглэж, хөтөлж баримтжуулан баталгаажуулж байх; е. Худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, гэрээ бүрт гэрээ дүгнэсэн акт үйлдэж байх; Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу хийж сул орон тоог нөхөх. Дээрх 6 зөвлөмжийн биелэлтийг Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас биелүүлж ажиллаж буй эсэхийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шалгасан ба 6 зөвлөмжөөс 2 нь биелэгдэж, 4 зөвлөмжийг хэрэгжүүлэх, биелүүлэх арга хэмжээг аваагүй талаар шалгалтын тайлан гарсан болно. Иймд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно. Санхүүгийн зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаар*******зам пресс төв нь 1956 оноос эхлэн-ын дотоодын хэрэгцээнд сонин, ном товхимол зэргийг хэвлэн гаргаж ирсэн хэвлэлийн чиглэлээр ажилладаг салбар нэгж ба одоогийн байдлаар Монгол улсын тээврийн салбар болон-ийн тээврийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилго бүхий************** хэвлэлийг 7 хоног тутам бэлтгэн нийлүүлдэг. Мөн 850-1250 төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эх бэлтгэх, хэвлэх, дэвтэрлэх үйл ажиллагааг-ийн дотоод хэрэгцээ болон******* хүн, аж ахуй нэгжүүдээс ирэх захиалгын дагуу хийж гүйцэтгэдэг. Тус төвд 2021 болон 2023 онд иргэн Б.Мөнхсайхан, А.Алтанхүү нарын захиалгын дагуу ном хэвлэх ажлыг хийж гүйцэтгэсэн ба номны хэвлэлтийн ажлын төлбөр болох 5.000.000 сая төгрөгийг байгууллагын дансанд бус өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч*******даа ашигласан зөрчил илэрсэн. Тодруулбал, Б.Мөнхсайханаас ном хэвлүүлсэн төлбөрт 2.000.000 сая төгрөгийг, А.Алтанхүүгээс 3.000.000 сая төгрөгийг тус тус авч байгууллагад орох ёстой байсан орлогыг завшсан байна. Тус төвд 2022 оны 12 дугаар сард хэвлэлийн үндсэн үйл ажиллагаанд зориулан Лакны машин-ыг 20.000.000 сая төгрөгөөр худалдан авсан ба шинээр авсан гэх тус тоног төхөөрөмж нь хэвийн ажилладаггүй, худалдан авсан зориулалтын дагуу ашиглах боломжгүй нь тогтоогдсон ба шаардлага хангаагүй тоног төхөөрөмж худалдан авсан, Худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих үед тухайн лакны машины хэвийн үйл ажиллагааг шалгалгүйгээр хүлээн авч төлбөрийг шилжүүлсэн зөрчил гаргасан. Иймд*******ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 4-5/,*******-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 169 дугаартай албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай даргын тушаал /хх-ийн 6/,

 

Хариуцагчаас:*******ын Төмөр*******ын дээд сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/130 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал /хх-ийн 17/, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/2/103 дугаар тушаал хуулбар /хх-ийн 18/,*******зам Пресс төвд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайлан хуулбар /хх-ийн 19-29/,*******зам Пресс төвд хийсэн гүйцэтгэлийн шалгалтын тайлан хуулбар /хх-ийн 30-35/, дотоод аудит,хяналт шалгалтын албанд тайлбар өгөх тухай хуулбар /хх-ийн 36/, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл хуулбар /хх-ийн 37-51/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр /хх-ийн 52-54/,*******зам пресс төвийн захиргааны гишүүдийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл хуулбар /хх-ийн 56-57/,*******зам пресс төвийн захиргааны гишүүдийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл хуулбар /хх-ийн 58-61/, худалдах худалдан авах гэрээ хуулбар /хх-ийн 62-66/,*******зам пресс төвийн хэсэгчилсэн гар лакны UV машин, хатаагчийн тодорхойлолт /хх-ийн 67/,*******зам пресс төвийн 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний өөрчлөлт /хх-ийн 68/, эр хүн номны захиалгын хуудас хуулбар /хх-ийн 69/, Эр хүн номын төлбөр шилжүүлсэн баримт /хх-ийн 70/,*******ийн ХЧТА-ийн тэтгэмжийн тайлан /хх-ийн 71-72/,*******ийн*******ын дээд сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл хуулбар /хх-ийн 73/,Цагдаагийн Ерөнхий газар тээврийн цагдаагийн албаны*******ын цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1336/215 албан бичиг хуулбар /хх-ийн 162/,************** пресс төвийн дансны хуулга /хх-ийн 163/,

Шүүх: 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 85-104/,*******той байгуулсан*******-ийн хөдөлмөрийн гэрээ хуулбар /хх-ийн 116-122/,******* ХХН-ийн ажлын байрны тодорхойлолт хуулбар /хх-ийн 123-126/,*******-ийн А-170 журам /хх-ийн 127-130/,*******ийг ажилд авах тухай тушаал хуулбар /хх-ийн 131-137/,*******-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 138-160/, зэрэг баримт нотлох баримтаар авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс*******зам пресс төвийн даргаар томилогдсон. 2021 онд*********************ын дарга нар солигдож, шинэ удирдлага намайг удаа дараа ажлаа өгөхийг шаардаж байсан. Миний бие хүлээн зөвшөөрөөгүй учир ажил олгогчоос илт худал шалтаг гаргах*******аар хууль бусаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн******* дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Төмөр*******ын дээд сургуулийн номын санчаар томилсон.

Би зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. 2023 оны аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил гарч нягтлан бодогч цалин илүү, дутуу бодсон зөрчил гарсан. Мөн гэрээ дүгнэсэн актаар Ковид-19 цар тахлын үед зөрчил гарч 3 сарын цалинг 20******* хасах шийтгэл ногдуулсан. Энэ шийтгэлийн хугацаа дуусаад байж байтал шалгалт ирсэн. Цаг бүртгэлт хийгээгүй асуудал яригдсан. Ингээд албан тушаал буурах сахилгын шийтгэл ногдуулсан нь шийтгэл давхардсан гэж үзэж байна. Үүнийг улс төрийн захиалгатай хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь үндэслэлгүй, мэргэжлийн бус албан тушаалд томилж байгаа нь ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажлын байрны тодорхойлолд заасан ажил үүрэг гүйцэтгээгүй, санхүүгийн зөрчил гаргасан. 1.Ганзам пресс төвд 2023 оны 04 сарын 24-ний өдөр шалгалт хийсэн. Энэ шалгалтаар*******ийн ажлын цаг хангалтгүй гарсан. Өглөө ажил 8:00 цагт эхэлж, орой 17:00 цагт дуусдаг. Өглөө ирдэггүй, орой эрт тардаг зөрчил илэрсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.6-д зааснаар өглөө болон орой цагаа цахим бүртгэлд бүртгүүлэх ёстой. Сард 120 минут хэтэрсэн бол сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай. Энэ шалгалтын дагуу 6 үүрэг даалгавар өгсөн. 2023 оны 09 сарын 20-ны өдөр дахин шалгахад өмнө гарсан зөрчил арилаагүй, цаг ашиглалт хангалтгүй нэмэгдсэн байсан. 2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй. Шалгалтаар гарсан зөрчлийг арилгах үүрэг өгсөн боловч гүйцэтгэлээр 2 ажил хийгдэж, 4 ажил хийгдээгүй байсан. Энэ талаар тайлангийн хурлаар хэлэлцэж тэмдэглэл гарсан. 3.Санхүүгийн зөрчил гаргасан. 2022-2023 онд ном хэвлүүлэх захиалга иргэдээс өгсөн байдаг. Төвийн захиалгын хуудас авч хэвлэсэн боловч хөлсийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч, завшсан үйлдэл гарсан. Энэ нь одоо эрүүгийн журмаар шалгагдаж байна. Хөдөлмөрийн гэрээний 5.1.6-д энэ талаар тусгайлан зохицуулсан байдаг. Мөн ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол гарсан байхад энэ талаар арга хэмжээ аваагүй. Өмнө нь цалин 20******* хасах шийтгэл ногдуулж байсан бөгөөд давтан зөрчил гаргасан. Ном зүйчээр албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан. Шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй. гэж тайлбарлажээ.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандаж хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ.

 

5.Монгол-Оросын**************ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/2/169 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4,*******ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалт, Удирдлагын асуудал хариуцсан*******ын орлогч дарга Н.Энхцогтын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн*******зам пресс төвийн дарга*******ийг цаг ашиглалт хангалтгүй, цагийн бүртгэл дутуу, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа, биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан, санхүүгийн зөрчил гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр цуцалж, мөн өдрөөс*******ын дээд сургуулийн ном зүйч, номын санчийн алба тушаалд бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

6.Ганзам пресс төвд хийсэн төлөвлөгөөт шалгалтын 2023 оны 04 сарын 24-ний тайланд*******зам пресс төвд 2022 онд хийсэн төлөвлөгөөт шалгалтаар өгөгдсөн зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилт, 2022.03.01-2023.03.01-ний өдөр хүртэл хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, тайланд дурдсан зөрчлүүдийг арилгах, давтан гаргахгүй байх, цаашид учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 12 зөвлөмж хүргүүлж, Дотоод хяналтын чиглэлээр 1. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу хийж сул орон тоог нөхөх. 2.Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа тул холбогдох хууль, журам стандартын дагуу хэрэгжилтийг зохион байгуулах, 3.Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээг авах. 4.Төвийн ажилтнуудын Эйбл системийн цаг бүртгэлтийн программ, ажлын цаг ашиглалтыг сайжруулах. 5.Хамт олны хурал, шийдвэрлэсэн асуудлыг тэмдэглэл хөтөлж баримтжуулан баталгаажуулж байх. 6.Худалдан авах ажиллагаа болон гэрээ байгуулах журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах, гэрээ бүрд дүгнэсэн акт үйлдэж байх үүрэг өгсөн байна.

 

7.Улмаар-ийн*******ын нэгдүгээр орлогч даргын баталсан 2023 оны 09 сарын 14-ний өдрийн ГШ-23/01/04 дугаартай удирдамжийн дагуу*******зам пресс төвд хийсэн гүйцэтгэлийн шалгалтын 2023 оны 09 сарын 20-ны өдрийн тайлангаар өмнөх төлөвлөгөөт шалгалтаар өгсөн 6 үүргийн биелэлтийг шалгаж дүгнэлт гаргасан байна. Шалгалтын дүнд 1.Ганзам пресс төвийн дарга******* нь 2023.03.01-2023.09.20-ны өдрийн хоорондох хугацаанд Эйбл программын ажлын цаг бүртгэл дээр 44 өдөр 1,112 минут буюу 18 цаг 53 минут ажлаас хоцорсон. 6, 7, 8 дугаар саруудад 40 өдөр ажилд ирсэн, тарсан цагаа бүртгүүлээгүй... Хөдөлмөрийн дотоод журам, Хувь ажилтнуудын цаг бүртгэлтийн цахимаар хөтлөх хяналт тавих журам, ажлын байрны тодорхойлолт зөрчиж сахилгын зөрчил гаргасан байна. 2.Ганзам пресс төвийн тушаал, албан бичиг боловсруулалтын байдал нь Албан хэрэг хөтлөлтийн журам хангалтгүй хэрэгжүүлсэн. Өмнөх шалгалтаар өгсөн зөвлөмж хэрэгжүүлж ажиллаагүй байна. 3.Ганзам пресс төв нь 2023 онд 3 худалдах, худалдан авах гэрээ, 4 ажил үйлчилгээний гэрээг, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй. Гэрээ байгуулах бүртгэх хэрэгжүүлэх журмын 10.1-т заасныг зөрчсөн бөгөөд өмнөх шалгалтаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй. 4.Ганзам пресс төвийн ажилтнуудад-ийн хэмжээнд хор саармагжуулах хүнсний бүтгэгдэхүүнийг нийлүүлэх, хангах, хяналт тавих ажлыг зохион байгуулах журмын 2,6-д заасныг зөрчсөн байна. гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

8.Ганзам пресс төвд Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн гүйцэтгэлийн шалгалтын тайланг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцэж,*******зам пресс төвийн дарга*******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.**************-ын ажилтнуудын цаг бүртгэлтийг цахимаар хөтлөх, хяналт тавих журмын 3.6, 3.14, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.2, 9.1.6, 9.1.17-т заасны дагуу ажилтан ажилдаа ирэх, тарахдаа цахимаар бүртгүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэн болон явсан цагаа бүртгүүлээгүй, дутуу бүртгүүлсэн, төлөвийн хүсэлт илгээгүй бол ажил тасалсанд тооцно, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоор заажээ. Харин дээрх дүрмийн 14.4-т зааснаар ...Сахилгын зөрчил гаргасан ажилтан тайлбар өгөхөөс татгалзах, шуурхай хуралд биечлэн оролцоогүй зэрэг нь шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй байна.

 

9.Дээрхээс дүгнэвэл 2023 оны сарын 24-ний өдөр*******зам пресс төвд хийсэн төлөвлөгөөт шалгалтын зөрчил арилсан эсэхийг 2023 оны 09 сарын 14-ний өдөр гүйцэтгэлийн шалгалтаар шалгахад өмнө өгсөн үүргийг биелүүлээгүй зөрчил тогтоогдсон бөгөөд уг зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журам, дүрэмд заасан сахилгын зөрчил ногдуулах зөрчилд хамаарахаар байна.

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гарсан талаар 2023 оны 09 дүгээр сарын 14-ний мэдсэн боловч хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй тул тусгайлан заасан хугацаанаас хойш шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэл болно. Харин хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш илрүүлсэн, тогтоосон зөрчил нь сахилгын зөрчил ногдуулсан үндэслэлийг зөвтгөхгүй. Иймээс нэхэмжлэгч*******т албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна гэж үзэв.

 

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох үүрэгтэй.

 

  12.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2023 оны 08, 09, 10 дугаар сарын цалингийн бичилтээр 3 сарын дундаж цалин хөлс 7,677,861 төгрөг, хоногт 119,036 төгрөг/-оор тогтоов. Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг албан тушаал буруулан томилогдсон 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл өвтэй байсан хугацааны тэтгэмж авсан байх тул ажилгүй байсан хугацааг 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл нийт ажлын 64 хоног, ногдох цалин 7,618,304 төгрөг болж байна.

 

13.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй.

 

14.Иймд нэхэмжлэгч*******ийг*********************ын*******зам пресс төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч*********************аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,618,304 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, тайлагнан баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

15.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 136,842 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар хуваарилав..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч*******ийг*********************ын*******зам пресс төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч*********************аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,618,304 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, тайлагнан баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*********************аас 136,842 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР