Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч О.Б,

хохирогч Ж.Л, түүний өмгөөлөгч А.Баярмаа,

гэрч Ц.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч О.О, О.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О ын О, Б овогт О Г нарт холбогдох эрүүгийн 2017 2501 0991 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ХХК-ний кассчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 17-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт О Г, /РД:/,           

2. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, хороолол, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт О О, /РД:/,          

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.О, О.О нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 8а байрны 48 тоотод хохирогч Ж.Л маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай дүү гэрт ирээд 00 орох явцдаа хохирогч Лхамсүрэнтэй коридорт тааралдаад өмнө нь болсон явдлаас болж маргалдаад хэрэлдэх маягтай болохоор нь би дүүгээ өрөө рүүгээ дуудаж оруулаад бид хоёр ээжийнх рүүгээ очиж хоносон. 7 цагийн үед гэрээсээ гараад ээжийндээ 8 цагийн үед очсон гэв.

Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон явдлыг давтан ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Эгч болсон явдлын талаар хэлчихлээ гэв.

Хохирогч Ж.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой 3 настай хүү Мөнхтүвшингийн хамт гэртээ байсан. Манай хаалга хоёр талаасаа хаагддаг хаалга. Нэг талыг нь түгжчихээд хоносон. Унтаж байхад гэв гэнэт миний толгойн дээр нэг юм сүйдэгнээд явсан. Тэгээд миний нүүр рүү цохиод авсан. Цохиж аваад би нойрноосоо сэрж чадахгүй байж байхад үснээс минь зулгааж ор давуулж 00 өрөө рүү чирээд орсон. Тэгээд хөлнөөс өргөж байгаад 00 суултуур руу толгойгоор минь дүрсэн. Дүү гэх Отгонцэцэг нь арзгар ултай гутлаараа миний толгой руу жийж гишигсэн. Би арай гэж тэмцэж байгаад доошоо гулгаад унасан. Тэгсэн 00 ариун цэврийн хэрэглэл хийдэг савтай хогийг толгой дээр асгасан. 00-оос чирч коридорт гаргасан, миний хүүхэд халуунтай, өрөөний хаалга нээгдсэн чичрээд уйлаад сууж байсан. Хүүдээ ийм зүйлийг харуулахгүйн тулд би хаалгыг хөлөөрөө жийж хаасан. Тэгэхэд би энэ хоёрт хэлсэн, миний хүүхэд өвчтэй байгаа миний хүүг бодооч дээ гэхэд Отгонцэцэг нь чи өмнө нь 2 найзтайгаа ирээд миний эгчтэй хэрэлдээд, миний эгч чамаас болоод зулбасан гээд намайг нүүр нүдгүй арзгар ултай гутлаараа өшиглөөд, толгой дээр гишигчээд босгохгүй байсан. Энэ хүмүүс зохион байгуулалттай орж ирсэн хар малгай, савхин бээлий өмчихсөн орж ирж байсан. Одоо болтол тэр айдас надаас гараагүй байгаа. Би тухайн үед дээгүүрээ мактай, доогуураа бандааштай байсан. Намайг тэрүүгээр чирээд, үс гэзэгнээс зулгаагаад л байсан. Манай хүүхэд өрөөнөөсөө гарч ирээд уйлаад ээжийг аллаа гэж байсан. Би Отгонцэцэгт хэлсэн намайг боддоггүй юм аа гэхэд миний хүүг бодчих, нялх хүүхэд ийм зүйл хараад хачин боллоо, та нар надаас үнэхээр хариугаа авах гэж байгаа юм бол хүүгээс минь хол зайтай газар очиж байгаад зод гэж хэлэхэд Отгонцэцэг толгой дээр гишигчихээд танай хоёр найзтай миний эгч муудсанаас болоод хүүхдээ алдсан, энэ хүний хүүхдийг чи яаж төлж өгөх юм бэ, бараг л амийг амиар би чамайг алж өгнө гээд байсан. Тэгээд миний дээр суучихаад аман дотор гараа хийчихээд жавжийг маань хоёр тийшээ татаад нэг талын ухаад сэтэлсэн. Би арай гэж тэмцэж байгаад болиулсан. Намайг хэдэн талаас минь өшиглөсөн. Би нүүр ам, элгээ хамгаалаад хажуу тийшээ хараад хэвтсэн. Та нар надаар юу хийлгэмээр байна, уучлалт гуйлгамаар байвал эгчийнх нь хөлнөөс зуураад намайг уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгээд арай гэж тавиулаад хүүгээ өрөө рүүгээ оруулсан чинь араас Отгонцэцэг нь манай өрөөнд орж ирээд бичиг баримтаа гаргаад ир гэсэн. Би чичрээд арай гэж чемоданаа ухаад нийгмийн даатгалын дэвтэрээ гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын дэвтэр авснаа зургийг нь утсан дээрээ дарж аваад чамайг цагдаад мэдэгдвэл регистрийн дугаараар чинь хайж байгаад байгаа газарт чинь очиж ална гэсэн. Энэ явдлаас болоод хүүхэд маань сар гаран орой унтах болгондоо ээжээ хаалга цоожил, аймар эгч нар орж ирээд ээжийг ална гээд уйлаад байдаг болсон. Арга ядаад би хүүгээ хөдөө явуулсан. Хүүхэд маань орой болгон байнга цочиж сэрдэг болсон. Нэхэмжилээд байх зүйл ер нь байхгүй гэв.

Гэрч Ц.Эрдэнэцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хэрэг гарах үед дэргэд нь байгаагүй. Орой 22 цаг өнгөрч байхад ажлаасаа тарж ирээд банны өрөөнд усанд орж байсан. Яг юу болсныг би нүдээрээ хараагүй гэв.

Шүүгдэгч О.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад эгч О.Г орших Баянзүрх дүүргийн 03-р хороо, 48 тоотод оршин суух гэрт нь очиж хууч хөөрсөн. Тэгээд 00 өрөө явах гэж байхдаа Лхамсүрэнтэй таараад та одоо адилхан эмэгтэй хүн байж жирэмсэн хүнтэй арай дэндүүлсэн юм биш үү, уучлалт гуйж болдоггүй юм уу гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ, яадаг юм хачин гичий минь гэж хэлэхээр нь би чамайг цагдаа, шүүхээр шалгуулна, чи ямар цагдаа, шүүхгүй газар амьдарч байгаа юм уу гэхэд манай эгч Ганчимэг гарч ирчихээд боль боль наад Лх чинь мэдрэл муутай юм байна лээ гээд дагуулаад өрөөндөө оруулаад бид хоёр гараад Сүхбаатар дүүрэг 10 хороо, 30б байр 28 тоот хаягт манай гэрт очиж хоносон...” гэх мэдүүлэг. /хэргийн 57-61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 03-ны орой 18 цагт гэртээ байж байтал 00-н өрөөнд хүн бие засаж байхаар нь нийтийн байранд байж цэвэрхэн бие засаач гэхэд чиний байранд амьдраагүй шүү гэсэн. Тэгээд байж байтал манай гал тогооны өрөөг түрээсэлдэг Эрдэнэцэцэг орж ирчихээд нойлд цус нөжөө гоожуулаад ямар заваан юм бэ, энийгээ арчиж цэвэрлээч гэхээр нь Лхамсүрэнгийнд ирсэн хүмүүс ороод би тэд нартай хэрүүл хийж байна гээд хэлэхэд минийх биш наад гичийгийнх чинь юм байлгүй гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Жаргал 00 өрөө цэвэрлэсэн. Дараа нь Лхамсүрэн, Жаргал, Мөнхсарнай 3 манай хаалгыг өшиглөөд Мөнхсарнай чиний цус нөжийг бид цэвэрлэх ёстой юу ална шүү гэж заналхийлсэн, цагдаад хэлнэ шүү гэхэд Жаргал гэх хүүхэн намайг алгадсан, зөрүүлээд би нэг алгадсан. Тэгээд үсдэлцээд зулгааж байх үед Эрдэнэцэцэг гарч ирж салгасан. Дараа нь Лх угаалгын өрөөний үүдэнд байж байхад гар руу модоор цохисон. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед гомдол гаргаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-52 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ний өдөр 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 8А байрны 48 тоотод түрээсийн байрандаа 3 настай хүү Мөнхтүшигийн хамт   унтаж байхад гаднаас хажуу айлийн түрээслэгч үл таних хоёр хүүхний хамт орж ирээд үсдэж чирч гаргаад нойлийн өрөөнд оруулж, суултуурын усанд толгой дүрээд тагийг нь унагааж байгаад хавчуулан гишгэж, гурван талаас өшиглөж байгаад коридорт буцааж гаргаад дахиад 3 талаас нэмээд өшиглөж зодсон. Сүүлд нэг эмэгтэй миний дээр гараад савхин бээлийтэй гараараа миний аман руу гараа хийж байгаад хоёр тийш татсан. Тэгээд нөгөө хоёр нь хоёр талаас өшиглөж зодсон. 01 цагийн үед дуудлага өгсөн. Тэгээд энэ 3 хүүхэн намайг нийлж 30-40 минут зодсоны дараа өрөө рүү намайг дагуулж оруулаад бичиг баримтаа өг гэсэн. Би нийгмийн даатгалын дэвтэрээ гаргаж өгөхөд цагдаад мэдэгдвэл чамайг регистрийн дугаараар чинь хайж олж байгаад ална гэж сүрдүүлсэн. Тухайн үед манай гал тогооны өрөөг түрээсэлдэг Эрдэнэцэцэг банны өрөөнд усанд орж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-22, 98-99 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед байхаа цагийг нь сайн санахгүй байна. Намайг өрөөндөө байхад эмэгтэй хүн орилох шиг болсон. Би өрөөний хаалгаа онгойлгоод харахад том өрөө түрээслэгч эмэгтэй модоор банны өрөөнд байгаа Ганчимэгийг цохиж харагдсан. Би цагдаагийн газарт дуудлага өгсөн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны шөнө намайг банны өрөөнд усанд орж байхад коридорт хүмүүс чанга чанга дуугараад хүмүүс маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь хэрүүл маргаанд оролцмооргүй санагдаад нэг цаг орчим байсан. Ганчимэгийн дуу сонсогдоод цагдаад хэлээд арга хэмжээ авдаггүй юм байна лээ, би өөрөө арга хэмжээ авлаа гэж хэлж байх нь сонсогдсон, мөн бичиг баримтаа гаргаад ир гээд байх шиг байсан. Хариуд нь Лх миний буруу намайг уучлаарай гээд сандарч тэвдсэн хоолойгоор дахин дахин хэлээд байсан. Намайг гараад ирэхэд Ганчимэг гэрт байхгүй байсан Лх гэрээс гарч явсан. Надтай юм яриагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-26 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14ий өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ¹3625 шинжилгээнд “Л биед доод уруулын дотор салстад шарх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун эгэмэнд зулгаралт, цээж, нуруу, баруун гуя, шилбэ, өвдөгт цус хуралт тогтоогдсон. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 33 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 55, 101 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42, 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.О, О.О нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 8а байрны 48 тоотод хохирогч Ж.Л маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч О.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 03-ны орой 18 цагт гэртээ байж байтал 00-н өрөөнд хүн бие засаж байхаар нь нийтийн байранд байж цэвэрхэн бие засаач гэхэд чиний байранд амьдраагүй шүү гэсэн. Тэгээд байж байтал манай гал тогооны өрөөг түрээсэлдэг Эрдэнэцэцэг орж ирчихээд нойлд цус нөжөө гойжуулаад ямар заваан юм бэ энийгээ арчиж цэвэрлээч гэхээр нь Лхамсүрэнгийнд ирсэн хүмүүс ороод би тэд нартай хэрүүл хийж байна гээд хэлэхэд минийх биш наад гичийгийнх чинь юм байлгүй гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Жаргал 00 өрөө цэвэрлэсэн. Дараа нь Лхамсүрэн, Жаргал, Мөнхсарнай 3 манай хаалгыг өшиглөөд Мөнхсарнай чиний цус нөжийг бид цэвэрлэх ёстой юу ална шүү гэж заналхийлсэн, цагдаад хэлнэ шүү гэхэд Жаргал гэх хүүхэн намайг алгадсан, зөрүүлээд би нэг алгадсан. Тэгээд үсдэлцээд зулгааж байх үед Эрдэнэцэцэг гарч ирж салгасан. Дараа нь Лх угаалгын өрөөний үүдэнд байж байхад гар руу модоор цохисон. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед гомдол гаргаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 46-52 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ний өдөр 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 8А байрны 48 тоотод түрээсийн байрандаа 3 настай хүү Мөнхтүшигийн хамт   унтаж байхад гаднаас хажуу айлийн түрээслэгч үл таних хоёр хүүхний хамт орж ирээд үсдэж чирч гаргаад нойлийн өрөөнд оруулж, суултуурын усанд толгой дүрээд тагийг нь унагааж байгаад хавчуулан гишгэж, гурван талаас өшиглөж байгаад коридорт буцааж гаргаад дахиад 3 талаас нэмээд өшиглөж зодсон. Сүүлд нэг эмэгтэй миний дээр гараад савхин бээлийтэй гараараа миний аман руу гараа хийж байгаад хоёр тийш татсан. Тэгээд нөгөө хоёр нь хоёр талаас өшиглөж зодсон. 01 цагийн үед дуудлага өгсөн. Тэгээд энэ 3 хүүхэн намайг нийлж 30-40 минут зодсоны дараа өрөө рүү намайг дагуулж оруулаад бичиг баримтаа өг гэсэн. Би нийгмийн даатгалын дэвтэрээ гаргаж өгөхөд цагдаад мэдэгдвэл чамайг регистрийн дугаараар чинь хайж олж байгаад ална гэж сүрдүүлсэн. Тухайн үед манай гал тогооны өрөөг түрээсэлдэг Эрдэнэцэцэг банны өрөөнд усанд орж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 18-22, 98-99 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед байхаа цагийг нь сайн санахгүй байна. Намайг өрөөндөө байхад эмэгтэй хүн орилох шиг болсон. Би өрөөний хаалгаа онгойлгоод харахад том өрөө түрээслэгч эмэгтэй модоор банны өрөөнд байгаа Ганчимэгийг цохиж харагдсан. Би цагдаагийн газарт дуудлага өгсөн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны шөнө намайг банны өрөөнд усанд орж байхад коридорт хүмүүс чанга чанга дугараад хүмүүс маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь хэрүүл маргаанд оролцмооргүй санагдаад нэг цаг орчим байсан. Ганчимэгийн дуу сонсогдоод цагдаад хэлээд арга хэмжээ авдаггүй юм байна лээ, би өөрөө арга хэмжээ авлаа гэж хэлж байх нь сонсогдсон, мөн бичиг баримтаа гаргаад ир гээд байх шиг байсан. Хариуд нь Лх миний буруу намайг уучлаарай гээд сандарч тэвдсэн хоолойгоор дахин дахин хэлээд байсан. Намайг гараад ирэхэд Ганчимэг гэрт байхгүй байсан Лх гэрээс гарч явсан. Надтай юм яриагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 24-26 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14ий өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн ¹3625 шинжилгээнд “Л биед доод уруулын дотор салстад шарх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун эгэмэнд зулгаралт, цээж, нуруу, баруун гуя, шилбэ, өвдөгт цус хуралт тогтоогдсон. ...хөнгөн зэрэгт хамаарна/хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч тэдний бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан байх ба мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаж байгаа, түүний мэдүүлэг нь гэрч Эрдэнэцэцэгийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Тухайлбал гэрч Ц.Эрдэнэцэцэгийн мэдүүлэгт “Би ажлаасаа гэртээ ирэхэд ойролцоогоор 22 цаг 30 минут болж байсан байх. Манай ажлаас гэрт ирэхэд 30 орчим минут автобусаар явдаг юм. Тэгээд 1 цаг гарангийн дараа ойролцоогоор 24 цаг дөхөж байх үед л банны өрөөнд усанд орсон. Намайг гэртээ ирэхэд Лх гэрэлтэй, Гөрөө гэрэлтэй аль аль нь хаалганыхаа цүүнээс цоож зүүж цоожлоогүй байсан болохоор хэн хэн нь гэртээ байцгаасан гэж бодож байна” гэх мэдүүлгээр шүүгдэгч О.Г“2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр манай дүү манай гэрт ирээд 00 орох явцдаа хохирогч Лхамсүрэнтэй коридорт тааралдаад өмнө нь болсон явдлаас болж маргалдаад хэрэлдэх маягтай болохоор нь би дүүгээ өрөө рүүгээ дуудаж оруулаад бид хоёр ээжийнх рүүгээ очиж хоносон. 7 цагийн үед гэрээсээ гараад ээжийндээ 8 цагийн үед очсон” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.О 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад эгч О.Г орших Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, 48 тоотод оршин суух гэрт нь очиж хууч хөөрсөн. Тэгээд 00 өрөө явах гэж байхдаа Лхамсүрэнтэй таараад та одоо адилхан эмэгтэй хүн байж жирэмсэн хүнтэй арай дэндүүлсэн юм биш үү, уучлалт гуйж болдоггүй юм уу гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ, яадаг юм хачин гичий минь гэж хэлэхээр нь би чамайг цагдаа, шүүхээр шалгуулна, чи ямар цагдаа, шүүхгүй газар амьдарч байгаа юм уу гэхэд манай эгч Ганцэцэг гарч ирчихээд боль боль наад Лх чинь мэдрэл муутай юм байна лээ гээд дагуулаад өрөөндөө оруулаад бид хоёр гараад Сүхбаатар дүүрэг 10 хороо, 30б байр 28 тоот хаягт манай гэрт очиж хоносон...” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа байна.

Мөн хохирогчийн мэдүүлэг нь гэрч Ц.Эрдэнэцэцэгийн “…Тэгэхээр нь хэрүүл маргаанд оролцмооргүй санагдаад нэг цаг орчим байсан. Ганчимэгийн дуу сонсогдоод цагдаад хэлээд арга хэмжээ авдаггүй юм байна лээ, би өөрөө арга хэмжээ авлаа гэж хэлж байх нь сонсогдсон, мөн бичиг баримтаа гаргаад ир гээд байх шиг байсан. Хариуд нь Лх миний буруу намайг уучлаарай гээд сандарч тэвдсэн хоолойгоор дахин дахин хэлээд байсан. Намайг гараад ирэхэд Ганчимэг гэрт байхгүй байсан, Лх гэрээс гарч явсан” гэх мэдүүлэгтэй тохирч байгаа болно.

Хохирогч нь мөрдөн байцаалтад “…гурван талаас өшиглөж зодсон” гэж мэдүүлэг өгсөн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт яагаад ингэж мэдүүлсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад “тайван унтаж байсан хүн гэнэт хүн орж ирээд чирээд зодоод эхлэхээр шоконд ордог юм байна лээ. Мөн нүүр нүд элгээ хамгаалаад нүдээ аниад хэвтдэг юм байна лээ. Би нэг хэсэгтээ л юу болоод байгааг ойлгохгүй байсан” гэж мэдүүлсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэрч Ц.Эрдэнэцэцэгийн хэргийн 24 дүгээр хуудас дахь “2017 оны 3 сарын 7-ны өдөр 07 цагийн үед ажилдаа яваад орой ажил 15 цагийн үед тараад найзуудтайгаа Мартын 8-н тэмдэглээд гэртээ хариагүй, найзындаа харьсан” гэх мэдүүлгийг шинжлэн судлуулж тухайн үед та гэртээ байгаагүй юм биш үү гэсэн асуултанд гэрч “би 3 сарын 6-ны орой гэртээ 22 цаг 30 минутын үед ирсэн, 3 сарын 7-ны өдөр байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн 25 дугаар хуудсанд гэрч нь хэргийн байдлын талаар болон 3 сарын 6-наас 7-нд шилжих шөнө өөрийн сонссон мэдсэн зүйлээ эргэлзээгүйгээр мэдүүлсэн байна.

Шүүгдэгч О.О, О.О нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч О.О, О.О нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.О, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.