| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/02376/И |
| Дугаар | 102/ШШ2024/00311 |
| Огноо | 2024-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/00311
2024 оны 01 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2024/00311 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч * даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Алтайн дугаар гудамжны тоотод оршин суух, РД:*, * овогт * *,
Хариуцагч:Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр байр, * тоотод оршин суух, *, * *,
Нэхэмжлэлийн шаардлага:1 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч * холбогдуулан 1 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би * 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өдөр зээлдүүлсэн 1 500 000 төгрөгийг буцаан авсан, харин 2022 оны 12 дугаар сарын 3-ны 1 500 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 21 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, зээлийн гэрээ хийгээгүй, хоорондоо аман хэлбэрээр ярилцаж зээлдүүлсэн.* 12 дугаар сарын 29-нд 140 000 төгрөг, 1 сарын 5-нд 310 000 төгрөг эргүүлж төлсөн, манай охин өгсөн 60 000 төгрөгийг зээлийн хүүд тооцуулан хасаж болно.Дээрх 510 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацааны хүүд тооцсон.Одоо зээлийн 1 500 000 төгрөг, 3 сарын хүү 450 000 төгрөг нийт 1 950 000 төгрөг гаргуулна гэв.
Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй учраас зээлийн хүү болох 1 сарын 150 000 төгрөгийг 2022 оны 12 дугар сарын 7-ны өдөр өгснөөс хойш 3 сарын хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй, иймд үндсэн зээл 1 500 000 төгрөг, зээлийн хүү 450 000 төгрөг нийт 1 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би * 1 500 000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн, * 12 сарын 29-ний өдөр 140 000 төгрөг өгсөн, 2023 оны 01 сарын 29-нд 310 000 төгрөг өгсөн, охин * нь 60 000 төгрөг надаас авсан, нийт 510 000 төгрөг өгсөн.Би * зээлсэн 1 500 000 төгрөгөө өгнө.Хүүгээ хангалттай төлсөн гэж бодож байна, нэхэмжилж байгаа хүү 450 000 төгрөгийг өгөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс-Иргэний үнэмлэхийн хуулбар, * Хаан банкин дансны хуулга, нэхэмжлэгчийн Хас банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн, хариуцагч нь өөрийнхөө Хаан банкин дах дансны хуулгыг өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 450 000 төгрөг нийт 1 950 000 төгрөгийг *ээс гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нь *д 1 500 000 төгрөгийг 1 500 000 төгрөг өгнө, зээлийн хүүг төлсөн, нийт 510 000 төгрөг төлсөн, 450 000 төгрөгийг өгөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн * Хаан банкин дах дансны хуулга, нэхэмжлэгчийн Хас банкин дах дансны хуулга, хариуцагчийн Хаан банкин дах дансны хуулга, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй байх тул 3 сарын хүү гэх 450 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Нөгөө талаар *ы *д зээлдүүлсэн 1 500 000 төгрөгөөс зээлдэгчийн буцаан төлсөн 510 000 төгрөгийг хасаж, үлдсэн 990 000 төгрөгийг *ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан *ээс 990 000 /есөн зуун ерэн мянган/ төгрөг гаргуулан *д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 960 000 /есөн зуун жаран мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 28 310 /хорин найман мянга гурван зуун арван/ төгрөг гаргуулан *д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
С