| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/05937/И |
| Дугаар | 102/ШШ2024/01182 |
| Огноо | 2024-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/01182
| 2024 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/01182 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, тоот хаягт оршин суух, *********************,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж ,********************* сургуулийн байр,*********************************** холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,700,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Доржзовд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Дондокоюа************** нь хариуцагч***********************************-д холбогдуулан 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл үндэслэл, шаардлагын тайлбартаа: Оросын Холбооны улсын иргэн******* Бардаевна нь 2023 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Улаан-Үд хотод амьдарч байхдаа тус хотод оюутны элсэлтийн бүртгэл хийж байсан*********************************** /РД:9133615/-д бүртгүүлж, суралцах эрхийн бичиг авсан. Тодруулбал,******* Бардаевна нь 9-р анги төгссөн суурь боловсролын гэрчилгээтэй, коллежийн 1-р курс төгссөн байсан бөгөөд ОХУ-ын******* дээд*******д суурь боловсролын гэрчилгээтэй, коллежийн 1-р курсийн оюутан элсэж болдоггүй байсан тул энэ талаар МҮИС- ийн бүртгэлийн комиссоос элсэн суралцах боломжтой эсэх талаар лавлахад Монгол Улсад энэ тухай хуульд тусгаагүй, элсэж болно гэсний дагуу тус сургуулийн бакалаврын хөтөлбөрт солонгос хэлний орчуулагч мэргэжлээр суралцахаар бүртгүүлсэн юм. Тухайн үед МҮИС-ийн элсэлтийн комиссын багш, ажилтнуудын зүгээс******* Бардаевнагийн суурь боловсролын гэрчилгээ болон коллежийн 1-р курст сурч байгаа гэсэн тодорхойлолтыг авч бүртгэсэн. Улмаар******* Бардаевнагийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр*******даа суралцахаар Монгол Улс, Улаанбаатар хотод анх ирж, 08 дугаар сарын 28-ны өдөр хагас жилийн сургалтын төлбөрт нийт 2,700,000 төгрөгийг Капитрон банкин дахь тус сургуулийн эзэмшлийн 3011000008 тоот төгрөгийн дансанд шилжүүлсэн. Ийнхүү тус*******д суралцах гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж, МҮИС-ийн зүгээс гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр******* Бардаевна өгсөн.******* Бардаевна болон түүний ээж******* Бардаевна нь дээрх сургуулийн хуулийн этгээдийн нэр томьёо, хаяг, реклам зэрэгт******* гэх тодотгол орсныг хараад******* сайн******* гэж итгэж байсан. Гэвч бодит байдал дээр тус сургуулийн багш ажилчдын хандлага, бусад нөхцөл байдал сайнгүй, алдаа дутагдал******* байсан. Түүнчлэн, тус*******д анх бүртгүүлэхдээ өгсөн суурь боловсролын гэрчилгээ болон коллежийн 1-р курст сурч байгаа гэсэн тодорхойлолтыг Монголоос Улаан-Үд хотод ирсэн элсэлтийн комиссын ажилтан хатагтай Дүгэрийн Гантуяа*******д шилжүүлээгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, МҮИС-ийн зүгээс элсэгчийн бичиг баримтын хадгалалт, хамгаалалтад хайхрамжгүй хандаж, түүнийг хаяж үрэгдүүлсний улмаас******* Бардаевна холлежид дахин элсэхэд төвөгтэй болж, цаг хугацаа, зардал мөнгөөрөө*******ээхэн хохирсон. Дээрх нөхцөл байдлаас гадна******* Бардаевна нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс хойш*******даа огт явах боломжгүй болсон бөгөөд ОХУ-руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул сургуулиасаа гарах талаар холбогдох багш нартаа өөрийн биеэр удаа дараа хандаж, мөн өргөдөл гаргаж,*******д элсэн орохдоо егсөн суурь боловсролын гэрчилгээ, коллежийн 1-р курс төгссөн тухай гэрчилгээ, хагас жилийн сургалтын төлбөр болох 2,700,000 төгрөгийг буцаан авах хүсэлтээ өгсөн ч Д.Гантуяагийн хувьд тухайн баримтыг буцаан өгөх боломжгүй, эх хувь баримт биш байсан болохоор л хаясан бололтой, мөн төлбөрийг буцаахгүй гэх хариу өгч байсан. Үүнээс үзвэл хариуцагч нь талуудын хооронд байгуулсан Дээд боловсролын сургалтын хөтөлбөрөөр сургах боловсролын тухай 23-144 тоот гэрээ-ний 2.4.1-т Монгол Улсын хууль тогтоомж, Их сургуулийн дүрэм, гэрээлэгчийн орон нутгийн бусад журамд заасан элсэлтийн болзол хангасан оюутныг*******, дээд*******д оюутнаар элсүүлэх, мөн Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлнэ гэж тус тус заасныг зөрчин, нэхэмжлэгчийг элсүүлж, төлбөр авсан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасны дагуу ОХУ-ын нргэн******* Бардаевнагийн***********************************-тай хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу сургалтын төлбөрт төлсөн 2,700,000 төгрөгийг***********************************-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч*********************************** нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Оросын Холбооны улсын иргэн Дондокоюа******* Бардаевна нь манай******* Үндэсний**************д 2023 оны 09 дүгэээр 01-ний өдөр элсэн суралцсан бөгөөд 2023 оны хичээлийн жилийн сургалтад үндэслэлгүйгээр хамрагдахаас татгалзаж хичээлийн байр, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орхин явсан тул байгууллагын дотоод журмыг үндэслэн сургалтын төлбөр болон оюутны байрын төлбөр болох 2,700,000 төгрөгийг буцаан олгохгүй өөрт нь мэдэгдсэн байдаг. Оросын Холбооны улсын иргэн Дондокоюа******* Бардаевна нь******* Үндэсний*********************-тай бүрэн танилцсаны үндсэн дээр төлбөрийн хөнгөлөлт эдэлж суралцсан тул төлбөр буцаах үндэслэлгүй гэжээ.
3.Нотлох баримтаар нэхэмжлэгчээс суралцах эрхийн бичиг /хх-ийн 6/, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Капитрон Банк ХК-ийн орлогын мэдүүлэг /хх-ийн 7/, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дээд боловсролын сургалтын хөтөлбөрөөр сургах боловсролын тухай гэрээ орос, монгол хэлээр /хх-ийн 8-12/, сургуулиас гарах тухай мэдэгдэл /хх-ийн 13/, шилжих хөдөлгөөний маягт /хх-ийн 14/, хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 27/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие хариуцагч***********************************-тай 2023 оны 09 сарын 01-ний өдөр Дээд боловсролын сургалтын хөтөлбөрөөр сургах боловсролын тухай 23-144 тоот гэрээг бичгээр байгуулж, сургалтын эхний хагас жилийн төлбөрт 2,700,000 төгрөг төлсөн. Гэвч хариуцагч нь Дээд боловсролын тухай хууль зөрчиж, бүрэн дунд боловсрол эзэмшээгүй байхад хууль зөрчиж*******д суралцуулахаар гэрээ байгуулсан. Иймээс энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Мөн эрүүл мэндийн улмаас*******д суралцах боломжгүй болсон. Иймд сургалтын төлбөрт төлсөн 2,700,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Нэхэмжлэгч Дондокоюа************** нь***********************************-д 2023 оны 09 сарын 01-ний өдөр элсэж, 2023 оны хичээлд хамрагдахаас үндэслэлгүйгээр татгалзаж хичээлийн байр 2023 оны 10 сарын 02-ны өдөр охин явсан. Сургуулийн дотоод журамд зааснаар сургалтын төлбөрийг буцаан олгохгүй болохоо өөрт нь мэдэгдсэн гэж тайлбарлажээ.
4.Нэхэмжлэгч Дондокоюа************** нь хариуцагч***********************************-тай 2023 оны 09 сарын 01-ний өдөр эхний хагас жилийн сургалтын төлбөрт 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дээд боловсролын сургалтын хөтөлбөрөөр сургах боловсролын тухай 23-144 тоот гэрээг бичгээр байгуулж, сургалтын эхний хагас жилийн төлбөрт 2,700,000 төгрөг төлж, тус сургуулийн Солонгос хэлний орчуулагч-ийн ангид 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл суралцсан болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээр, суралцах эрхийн бичиг, Капитрон банкны орлогын мэдүүлгийн баримт,***********************************-ийн Шилжих хөдөлгөөний маягтаар тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дээд боловсролын сургалтын хөтөлбөрөөр сургах боловсролын тухай 23-144 тоот гэрээгээр хариуцагч*********************************** нь боловсролын стандартын дагуу батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалт явуулах, нэхэмжлэгч нэхэмжлэгч Дондокоюа**************г нь сургалтын төлбөрийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
6.Гэрээний агуулга талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
7.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлэх шаардлага хангаагүй хүнийг буюу нэхэмжлэгчийг бүрэн дунд боловсрол эзэмшээгүй байхад элсүүлсэн нь хуульд заасан шаардлага хангаагүй хууль зөрсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан боловч уг тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
9.Хариуцагч нь нэхэмжлэгч сургуулийг 2023 оны 10 сарын 02-ны өдөр орхиж явсан, сургуулийн дотоод журамд зааснаар сургалтын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан боловч ямар журам, үндэслэлээр төлбөр буцаан олгохоос татгалзаж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байна. Харин сургуулийн номын сан, бүрэлдэхүүн*******, бүртгэл мэдээллийн алба, санхүү нэхэмжлэгчийн шилжих хөдөлгөөнийг зөвшөөрч Шилжих хөдөлгөөний маягтад гарын үсэг зурсан байна.
10.Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй.
11.Нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээ цуцлах эрхтэй.
12.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээг цуцалж, суралцаагүй хугацааны төлбөрийг буцаан шаардах эрхтэй болно. Харин төлбөрийг буцаан шаардахдаа гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс улирлын хагасын сургалтын төлбөр болохыг 1,350,000 төгрөгийг шаардах эргүй.
13.Иймд хариуцагч***********************************-иас 1,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дондокоюа**************д олгож, үлдэх 1,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
14.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч***********************************-иас 1,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дондокоюа**************д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дондокоюа**************ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч***********************************-иас улсын тэмдэгтийн хураамжид 36,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР