Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/00381

 

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/00381

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч:* аймаг, * сум *дүгээр баг * *дугаар байр * тоотод оршин суух, *, * овогт**

   Хариуцагч:Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол *өргөн чөлөө гудамж, * байр, *тоотод оршин суух, *, * овогт **,

   Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Баянгол * гудамж,* тоотод оршин суух, *, * овогт *ын *

   Хариуцагч:*сум, * дугаар баг, Эрдэнэ, * гудамж, * тоотод оршин суух, *,* овогт **,

   Хариуцагч:Австрали улс, NSW, 7/22 paris st carlton nsw 2218 тоотод оршин суух, СЩ87051418, Дархан овогт*******,

   Хариуцагч:*сум, * дугаар баг, *дугаар хороолол, * дугаар байр, * тоотод оршин суух, *, * овогт **,

  -Нэхэмжлэлийн шаардлага:Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

-Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, шүүх хуралдааны нарийн бичгийн /нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * нь У.*, А.*, У.*, *, У.* нарт холбогдуулан * аймгийн * сумын 1 дүгээр багт байрлах 35 дугаар байр 48 тоот байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би У.*тай 2004 онд * аймгийн * сумын* дүгээр баг, * дугаар байрны * тоотод байрлах, * талбай бүхий * өрөө орон сууцыг 2 100 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, гэрээний төлбөр 2 100 000 төгрөгийг бэлнээр төлсөн, У.* надад орон сууцаа суллан бичиг баримтын хамт хүлээлгэн өгсөн бөгөөд нотариат дээр гэрээг бичгээр хийж баталгаажуулах гэсэн боловч дүү У.* нь * суманд байгаагүйгээс гэрээг бичгээр байгуулж чадаагүй.У.* орон сууцаа худалдах үедээ бичиг баримт шилжүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй, дүүгээ амралтаараа ирэхээр нь гэрээгээ байгуулаад бичиг баримтыг нь шилжүүлж өгье гэж хэлээд өнөөдрийн хүртэл орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байна.Иймд намайг * аймгийн * сумын * дүгээр багт байрлах * дугаар байр * тоотод байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч нар хариу тайлбартаа:Нэхэмжлэлд дурдсан орон сууц нь гэр бүлийн *гишүүний хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд * нэгдлийн *ийн УБҮ-ийн орон сууц хувьчлалын товчооноос 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 4 тоот тогтоол гарч У.*, У.*, *, У.*, А.* нарт тус орон сууцыг өмчлөх эрхийн 004 тоот гэрчилгээг олгосон.Үүнийг * аймгийн орон сууц хувьчлах товчооноос баталгаажуулснаар тус аймгийн улсын бүртгэлийн газраас тухайн хөрөнгийг улсын бүртгэлийн *дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн.

Үйл баримтын баримтын тухайд 2001 оны 10 сард У.*ын дүү, хамтран өмчлөгч У.* * руу ажил хийхээр явсан үед У.* нь *тэй танилцаж *, У.*, А.* нарын хамт тус байранд 2002-2004 онд хамт амьдарсан.* хамт амьдарч байх хугацаандаа Ц.*д хандан байраа заръя, хөдөө гарч ээжтэй хамт мал маллаж амьдаръя гэсний улмаас *т байраа зарахаар болсон, үүний хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн бусад гишүүд мэдээд байраа зарахгүй гэж эсэргүүцсэнд У.* хүүхдүүдээ зодож, дүүгээ загнаад хэлцэл хийсэн.Орон сууцыг *т худалдах хэлцэл хийх үед У.* * ажиллаж байсан, У.*ын хүүхдүүд * /*нас, * сартай/, У.* /* нас, * сартай/ нар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай буюу хиймэгц биелэх чанартай хэлцэл хийх, хүсэл зоригоо илэрхийлэх хэлцэл хийх эрхтэй байсан. Эдгээр хамтран өмчлөгч нар байраа зарахыг бүгд эсэргүүцэж байсан бөгөөд зөвшөөрөл өгч байгаагүй.* нь тухайн орон сууцыг * хүний дундын өмч гэдгийг мэдэж байсан ч У.*ээс зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр аваагүй, түүнчлэн талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдахтай холбоотой хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй бөгөөд одоог хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нэр бүхий * иргэн мөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан У.*-* нарын хооронд 2004 оны 11 сард хийгдсэн * аймгийн * сумын * дүгээр баг * дугаар байр* тоотод байршилтай орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тухайн орон сууцыг *ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ-У.* болон * нар 2004 оны 11 дүгээр сард * аймгийн * сумын * дүгээр баг, * дугаар байр, * тоот орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн.Дээрх орон сууц нь гэр бүлийн 5 гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм.* нэгдлийн * сумын УБҮ-ийн орон сууц хувьчлалын товчооноос 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдөр * тоот тогтоол гарч У.*, У.*, *, У.*, А.* нарт тус орон сууцыг өмчлөх эрхийн * тоот гэрчилгээг олгосон.Нэгдлийн товчооноос олгогдсон гэрчилгээ нь хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж, аймгийн улсын бүртгэлийн газраас тухайн хөрөнгийг улсын бүртгэлийн *дугаарт бүртгэж, хамтран өмчлөгч * иргэнд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаас үзвэл У.* нь орон сууцыг хамтран өмчлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлын үүднээс, тэдний зөвшөөрөлтэйгөөр *т худалдах ёстой байсан бөгөөд тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой байв.Гэтэл У.* болон * нар нь хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн бусад гишүүдийг мэдсээр байж тэдний зөвшөөрлийг аваагүй бөгөөд тэдний хууль ёсны ашиг сонирхлыг харгалзаж үзэлгүйгээр орон сууцыг шилжүүлэн авсан байна. Түүнчлэн хэлцэл хийх үед хүүхдүүд болох *, У.* нар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай буюу хиймэгц биелэх чанартай хэлцэл хийх, хүсэл зоригоо илэрхийлэх эрхтэй байсан.

Иймд талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарах бөгөөд 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу У.*, * нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцыг *ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч хариу тайлбартаа:Би У.*тай 2004 оны 11 сард * аймгийн * сумын * дугаар баг * дугаар байрны * тоотод байрлах * өрөө орон сууцыг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн.Тухайн орон сууцыг худалдах үед * нэгдлийн * сумын уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4 тоот тогтоолоор олгогдсон Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг надад харуулж байсан бөгөөд тухайн үед нь * хүний өмч гэдгийг мэдээд эдгээр хүмүүс чинь зөвшөөрч байгаа юм уу гэхэд би хүүхдүүдийнхээ өмнөөс шийдвэр гаргана.Харин дүү У.*ийн хувьд нэр нь байдаг болохоос өөр хамааралгүй гэж байсан.У.*тэй утсаар ярихад мөн л миний нэр л байдаг болохоос надад хамаагүй гэж хэлсэн.Ингээд байрны төлбөрөө бэлнээр өгөөд * сум дахь нотариат дээр очиход У.*ийг байх шаардлагатай, хүүхдүүдийг ээж нь төлөөлнө гэж хэлсэн.Тэгэхэд У.* эгч У.*ийг зун амралтаар нь ирэхээр байрныхаа бичиг баримтыг нэр дээр чинь шилжүүлээд өгье, эгчид нь чам шиг гурван сайхан хүү байхад юу гэж худлаа ярихгүй гээд байраа суллаад түлхүүрээ өгөөд Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн.

Гэтэл Нэгдлийн товчооноос олгогдсон дээрх гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж тус аймгийн Улсын бүртгэлийн газраас тухайн хөрөнгийг улсын бүртгэлийн *дугаар бүртгэж, хамтран өмчлөгч дээрх 5 иргэнд өмчлөх эрхийн гэрчилгээ дахин гаргаж өгсөн гэжээ.Бодит байдал дээр намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ буюу хувьчлалын товчооноос олгосон гэрчилгээ нь устаж алга болоогүй надад эх хувиараа байсаар байтал нөхөн авах хүсэлтийг * аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргаж, 2022 оны 12 сарын 14-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нөхөн авсан байдаг.Энэхүү нөхөн олгосон гэрчилгээгээ холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд эд хөрөнгийн мэдүүлгийн бүртгүүлэх эрхийн төрөл болон бүртгүүлэх хүсэлт хэсэгт хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэх гэж бичиж бүртгэн 2022 оны 12 сарын 19-ний өдөр улсын бүртгэгч уг хувьчлалын гэрчилгээг баталгаажуулсан байдаг. Үүнээс харахад 2022 оны 12 сарын 19-ний өдөр өмчлөх эрх нь үүссэн.Гэтэл улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг нь дахин баталгаажуулсан мэтээр нэхэмжлэлд дурдсан байна.Мөн нэхэмжлэлийн шаардлага нь У.* болон * нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцыг *ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.У.*, У.*, *, У.*, А.* нар нь 2004 оны 11 дүгээр сард орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хэлцэл хийснээс хойш намайг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 18 жилийн хугацаанд нэг ч удаа байраа буцааж авах, байраа зарахыг зөвшөөрөхгүй байна гэж хэлж байгаагүй, мөн шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргаж байгаагүй.Хэрэв тухайн үед зөвшөөрөхгүй байсан бол насанд хүрсэн У.* болон хүүхдүүд нь насанд хүрсэн үедээ орон сууцаа нэхэмжлээд авах эрх нээлттэй байсан.Гэтэл нэг ч удаа нэхэмжлэл гаргаж байгаагүй, надтай байраа буцааж авах талаар ярилцаж ч байгаагүй.Иймд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс-Иргэний үнэмлэх, У.*д 2001 онд олгогдсон, дундаа хамтран өмчлөх эрхтэй гишүүд У.*, *, *, Б.* нар бичигдсэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, *ийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны хурлын 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай * тоот тогтоол, * аймгийн * сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

Хариуцагчаас-У.*д 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон, дундаа хамтран өмчлөх эрхтэй гишүүд У.*, *, *, Б.* нар бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас У.*д 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон орон сууц эзэмших эрхийн бичгийг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

Зохигчийн хүсэлтээр гэрч *, *нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн./хх 100, 104, 115, 122-135, 211-212/

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэг *ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:2004 онд * аймгийн * сумын * дүгээр баг, * дугаар байрны * тоотод байрлах,* талбай бүхий 2 өрөө орон сууцыг У.*аас 2 100 000 төгрөгөөр худалдан авч амьдарч байгаа, У.* орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа тул * аймгийн * сумын * дүгээр багт байрлах * дугаар байр * тоотод байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Орон сууцыг *т худалдах үед У.* Эрдэнэт хотод байсан, У.*ын хүүхдүүд * /* нас, * сартай/, У.* /* нас, * сартай/ нар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай, хиймэгц биелэх чанартай хэлцэл хийх эрхтэй байсан, хамтран өмчлөгч нар байраа зарахыг эсэргүүцэж байсан, зөвшөөрөөгүй, У.*ээс зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр аваагүй, талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ байгуулагдаагүй, орон сууцны хууль ёсны өмчлөгч * иргэн мөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа * аймгийн * сумын * дүгээр баг, * дугаар байр, * тоот орон сууц гэр бүлийн * гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бөгөөд У.*, * нар хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн бусад гишүүдийг мэдсээр байж тэдний зөвшөөрлийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэлд хамаарах бөгөөд 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул У.*, * нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцыг *ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг Би У.*тай 2004 оны 11 сард * аймгийн * сумын * дугаар баг * дугаар байрны * тоотод байрлах * өрөө орон сууцыг худалдан авах хэлцэл хийсэн, У.* хүүхдүүдийнхээ өмнөөс шийдвэр гаргана, У.*ийн нэр нь байдаг болохоос хамааралгүй гэж байсан, У.* өөрөө ч надад хамаагүй гэж хэлсэн, У.*ийг ирэхээр байрны бичиг баримтыг нэр дээр чинь шилжүүлээд өгье гээд байраа суллаж түлхүүрээ өгөөд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн.У.*, У.*, *, У.*, А.* нар 2004 оны 11 дүгээр сараас хойш 18 жилийн хугацаанд байраа буцааж авах, байраа зарахыг зөвшөөрөхгүй гэж хэлээгүй, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн У.*д 2001 онд олгогдсон, дундаа хамтран өмчлөх эрхтэй гишүүд У.*, *, *, Б.* нар бичигдсэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, *ийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны хурлын 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай 4 тоот тогтоол, * аймгийн * сумын * тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, У.*д 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон, дундаа хамтран өмчлөх эрхтэй гишүүд У.*, *, *, Б.* нар бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас У.*д 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон орон сууц эзэмших эрхийн бичиг, * аймгийн орон сууц хувьчлах товчооны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нөхөж олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай * тоот тогтоол, хавсралт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 

* нь У.*тай 2004 оны 11 дүгээр сард амаар хэлцэл хийж, У.* нь * аймгийн * сумын * дугаар баг * дугаар байрны* тоотод байршилтай *өрөө орон сууцыг *т худалдсан үйл баримтад талууд маргаагүй бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Хэлцлийн дагуу У.* нь * аймгийн * сумын * дугаар баг * дугаар байрны * тоотод байрлах * өрөө орон зсууцыг *ийн эзэмшилд шилжүүлэн өгч, улмаар тухайн орон сууцны өмчлөх эрхийн * дугаартай гэрчилгээг бодитоор *т хүлээлгэн өгсөн, * нь мөн тохиролцсон үнэ болох 2 100 000 төгрөгийг У.*д хүлээлгэн өгсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Харин худалдагч У.* нь хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Энэхүү* дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг * нэгдлийн *ийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн *тоот тогтоолоор У.*д хувьчилсан бөгөөд хувьчлагдсан орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдэд У.*, У.*, *, *, Б.* гэж бичигдсэн байна.

Тэрээр У.* нь У.*ын төрсөн дүү, *, *, Б.* нар нь У.*ын хүүхдүүд байх бөгөөд У.* нь * хамтарсан * нэгдлийн *ийн уулын баяжуулах үйлдвэрт 2001 оны 6 дугаар сараас 2001 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад Эрдэнэт хот руу шилжсэн байна.

Ийнхүү У.* нь * аймгийн * сумын * дугаар баг *дугаар байрны * тоотод байршилтай *өрөө орон сууцыг *т шилжүүлэн өгснөөс хойш дээрх хэлцлээсээ татгалзсан, эсхүл орон сууцыг буцаан авахаар нэхэмжлэгчид болон бусад эрх бүхий байгууллагад хандсан тухай баримтгүй байна.

Нөгөө талаар У.* нь 2004 оны 11 дүгээр сард орон сууцыг *т худалдсан, тэр үеэс хойш орон сууцыг У.* эзэмшээгүй, харин уг орон сууцанд * амьдарч байгаа үйл баримтыг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хүртэлх хугацаанд У.* мэдээгүй байх боломжгүй бөгөөд тэрээр дээрх 18 жилийн хугацаанд У.*, * нарын хооронд хийгдсэн хэлцлийн талаар маргаж байсан баримтгүй тул У.*ийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Орон сууцыг *т худалдах үед У.*ын хүүхэд * * нас,* сартай, У.* * нас, * сартай байсан, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай, хиймэгц биелэх чанартай хэлцэл хийх эрхтэй гэх хариуцагчийн тайлбар Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан үндэслэлд нийцэхгүй байна.

Мөн орон сууцны хамтран өмчлөгч нар байраа зарахыг эсэргүүцэж байсан, зөвшөөрөөгүй гэх байдлыг хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

* нэгдлийн *ийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4 тоот тогтоолоор олгогдсон Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ-г У.* 2004 онд *т өгсөн байхад Төрийн өмчийн бодлого Зохицуулалтын газраас 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр У.*д дээрх орон сууцыг эзэмших эрхийн бичиг олгосон, * аймгийн орон сууц хувьчлах товчооны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нөхөж олгох, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 01 дүгээр тогтоолоор У.*д орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээг нөхөж олгосон үндэслэлүүд нь тодорхойгүй байна./хх129, 218/

У.* нь 2004 онд орон сууцыг худалдсан үйл баримтаа баталгаажуулж, нөгөө талаас худалдан авагчид итгэл төрүүлэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг *т биет байдлаар нь өгсөн атлаа 2022 онд орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээг нөхөж авсан, улмаар 2022 онд Төрийн өмчийн бодлого Зохицуулалтын газраас 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр У.*д орон сууцыг эзэмших эрхийн бичгийг олгосноор түүний 2004 онд *тэй хийсэн хэлцэл үгүйсгэгдэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй боловч худалдагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн У.* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдад худалдсан үйлдэлд худалдан авагчийг буруутгах үндэслэлгүй.

Хэдийгээр хариуцагч *ийн уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4 тоот тогтоолоор хувьчилсан, улсын бүртгэлд бүртгэгдээгүй орон сууцыг * худалдан үеэсээ хойш амьдарч байгаа үйлдлийг Иргэний 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хууль бус эзэмшил гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байдаг ба зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн 2004 оны 11 дүгээр сараас тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд * аймгийн * сумын *дүгээр баг, * дугаар байрны * тоотод байрлах, * талбай бүхий * өрөө орон сууцны өмчлөгчөөр *ийг тогтоож, зохих бүртгэлийг хийхийг * аймгийн улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөг, хариуцагч нарын төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан * аймгийн * сумын * дүгээр баг * дугаар байрны * тоот байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *ийг тогтоож, * аймгийн * сумын * дүгээр баг * дугаар байрны * тоот байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *ийн өмчлөлд бүртгэхийг * аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч нарын У.*, * нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцыг *ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН