| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/04499/И |
| Дугаар | 102/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/00428
| 2024 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/00428 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, *, * гудамж *, * байр, * тоотод байрлах, * Б*
Хариуцагч:Баянгол дүүрэг, * дугаар хороо, *,* гудамж, * байр, * тоотод оршин суух, *, * овогт *,
Нэхэмжлэлийн шаардлага:120 462 640 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
* нь *-тай харилцан тохиролцож 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн * дугаартай Зээлийн гэрээ, * дугаартай Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 80,000,000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлийн үндсэн хүү 30 хоногт 3 хувь, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 0,72 хувь, зээлийн үйлчилгээний шимтгэл нь нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар гэрээ байгуулсан.*д 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр * ХХК-д гаргасан хүсэлтийг нь үндэслэж түүний эзэмшлийн Хаан банкны * тоот дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн.
* гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж байна.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн * дугаартай зээлийн гэрээний 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.6, 4.1.4, 4.1.5, 4.2.4, 5.2, 6.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:Үндсэн зээл 77,860,000 төгрөг, хүү-39,375,337 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,227,304 төгрөг, нийт 120,462,640 төгрөгийг * гаргуулж * ХХК-д олгуулах, зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн * дугаар хороо, *гудамж * байр, * тоотод байрлах, * дугаартай * талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг зээлэн авсныг хүлээн зөвшөөрч байна. Мөнгийг авахдаа 2 сарын хүүг суутган төлсөн, дараагийн 2 сарын хүүг төлж үндсэн зээлийг төлөхөөр гэрээнд заасан байна.Би энэ зээлийг авахдаа өөрийн гүйцэтгэж байгаа барилгын ажилд зориулан зээл авсан.Барилгын захиалагч болох * ширний цогцолбор *нь миний * төлбөл зохих 10 тэрбум төлбөрийг 2022 оны 6 дугаар сард төлөх ёстой хугацаанаасаа хэтрүүлэн одоог болтол төлөхгүй байгаагаас шалтгаалж байгаа юм. Харин анх зээлийн гэрээг байгуулахдаа 4 сарын хугацаанд байгуулсан бөгөөд энэ гэрээ хэрэгжих хугацааг 4 сар гэж үзэж байна.Үүнээс цааш алданги тооцохоос бус хүү тооцохгүй байх ёстой гэж үзэж байгаа юм.Иймд миний зүгээс * ХХК-д 100,000,000 төлөх саналыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрээний хавсралт барьцаалбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, зээлийн өргөдөл, барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, депозит дансны хуулга, эргэн төлөлтийн хүснэгтийг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлээс 117 513 113 төгрөг, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 2 946 527 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь * ХХК-д 100 000 000 төгрөг төлөх саналтай байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрээний хавсралт барьцаалбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, зээлийн өргөдөл, барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны шилжүүлгийн баримт, депозит дансны хуулга, эргэн төлөлтийн хүснэгт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний дагуу хариуцагч * нь хэрэглээний зориулалтаар нэхэмжлэгч байгууллагаас 80 000 000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүтэй зээлж, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээгээр тохиролцсон байна./хх 6-7/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.
Иймд хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 77 860 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Зээлдэгч нь 2022 оны 5 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд гэрээгээр хүүгийн хэмжээг талууд тохиролцсон байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны зээлийн хүүг нэхэмжилсэн боловч зээлийн эргэн төлөлтийн баримтаас үзэхэд хариуцагч нь 2022 онд 18 814 384 төгрөг, 2023 онд 17 816 071 төгрөг нийт 36 630 455 төгрөгийн зээлийн хүү төлөх үндэстэй байна./хх 20/
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй бөгөөд нэмэгдүүлсэн хүүд 3 025 658 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна./хх 20/
Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 77 830 000 төгрөг, хүүгийн төлбөр 36 630 455 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 025 658 төгрөг нийт 117 516 113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлээс үлдсэн 2 946 527 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Зохигч талуудын хооронд 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор *, *, *, * нарын өмчлөлийн Баянгол дүүргийн * дугаар хороо, * гудамж * байрны * тоотод байршилтай, * дугаартай * талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх 8-12/
Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан үндэслэлд нийцэж байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд хариуцагч үндсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 77 860 000 төгрөг, хүүгийн төлбөрт 36 630 455 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 025 658 нийт 117 516 113 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлээс үлдсэн 2 946 527 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 830 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 815 731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч * 117 516 113 /нэг зуун арван долоон сая таван зуун арван зургаан мянга нэг зуун арван гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн 2 946 527 /хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга таван зуун хорин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *дугаар хороо, * гудамж * байрны * тоотод байршилтай, * дугаартай * талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 830 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гээс 815 731 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН