Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/00578

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/00578

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Америкийн нэгдсэн улс, Стэрлинг дүүрэг, Виржинниа хот, Вистлинг тэррэс гудамж  тоотод оршин суух,******* ургийн овогтой**************,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  байр  тоотод оршин суух,******* ургийн овогтой**************,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, байр  тоотод оршин суух,******* ургийн овогтой нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол  байр  тоотод оршин суух, ургийн овогтой,

Хариуцагч:Баянзүрх дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  тоотод оршин суух, ургийн овогтой,

Хариуцагч:Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, дугаар хороолол,  байр тоотод оршин суух, нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Итгэмжлэл гэрчилсэн хүчингүйд тооцуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Отгонжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

Хариуцагч, нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******,, нар хариуцагч,,******* нарт холбогдуулан 2018 оны сарын-ны өдөр итгэмжлэл гэрчилсэн хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн******* овогтой******* миний бие 2003 онд Америкийн Нэгдсэн улсад суралцахаар явж өнөөдрийн байдлаар Америкийн Нэгдсэн улсад ажиллаж амьдарч байна. Миний өмчлөлд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,-р хороо,-р хороолол, байр, тоотод байрлах дугаарын үл хөдлөх хөрөнгө /орон сууц/ байсан. Гэвч намайг Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж амьдарч байх хугацаанд буюу өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр дээрх орон сууцыг бусдад шилжүүлсэн байсан. Энэ тухай би 2022 оны дүгээр сард орон сууцаа хүнд түрээслүүлэх гэж байгаад олж мэдсэн. Ингээд би өөрийн дүү Америкийн Нэгдсэн Улсаас итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан нь итгэмжлэлийн дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,-р хороо,-р хороолол, байр, тоотод байрлах дугаартай үл хөдлөх хөрөнгө /орон сууц/-ийн лавлагааг авсан байдаг. Дээрх лавлагаанд: нотариатч*******гийн үйлдлээрт БЗД-ийн-р хороо,-р хороолол, 37Б байр, 04 тоот хаягт байрлалтай,0 мкв, 3 өрөө орон сууцны зориулалттай, 0105443 тоот гэрчилгээний дугаартай, тоот бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, барьцааны болон барьцаалбарт гарын үсэг зурах, үл хөдлөхөд барьцаалбарыг бүртгүүлэх, хүлээн авах, уг үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаанд байгаа болон үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдсэн талаарх лавлагааг Сүхбаатар дүүргийн бүртгэлийн сангаас хүлээн авах эрхийг олгож байна гэх, мөн үргэлжлүүлэн бичгэн хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөх гэсэн утгатай үгийг нэмж бичин хуурамч итгэмжлэл олгосон байсан. Энэхүү итгэмжлэл дээр миний аав, ээж болоод миний бие гарын үсэг зураагүй байтал дээр итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн бидний гарын үсгийг дурайлган зурсан байна. Мөн нотариатч*******гийн итгэмжлэл олгосон цаг хугацаанд миний бие Америкийн Нэгдсэн Улсад байсан бөгөөдт бид өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор ямар ч итгэмжлэл олгоогүй юм. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат*******гийн 2018 оны дүгээр сарын-ны өдрийн бүртгэлийннотариатын хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч, нар нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4.Нотлох баримтаар нэхэмжлэгчээс Хил Хамгаалах Ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 5/, 2018 оны дүгээр сарын-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 9/, Орон сууц худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 10/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2023/06809 дугаар захирамж /хх-ийн 11-12/, хариуцагчаас улсын хоёрдугаар төв эмнэлгийн магадлагаа /хх-ийн 35/, Угтахуй өрхийн эрүүл мэндийн төвийн магадлагаа /хх-ийн6/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч *******,, нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нотариатч*******гийн үйлдлээрт БЗД-ийн-р хороо,-р хороолол, 37Б байр, 04 тоот хаягт байрлалтай,0 мкв, 3 өрөө орон сууцны зориулалттай, 0105443 тоот гэрчилгээний дугаартай, тоот бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, барьцааны болон барьцаалбарт гарын үсэг зурах, үл хөдлөхөд барьцаалбарыг бүртгүүлэх, хүлээн авах, уг үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаанд байгаа болон үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдсэн талаарх лавлагааг Сүхбаатар дүүргийн бүртгэлийн сангаас хүлээн авах эрхийг олгож байна гэх, мөн үргэлжлүүлэн бичгэн хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөх гэсэн утгатай үгийг нэмж бичин хуурамч итгэмжлэл олгосон байсан. Энэхүү итгэмжлэл дээр миний аав, ээж болоод миний бие гарын үсэг зураагүй байтал дээрх итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн бидний гарын үсгийг дурайлган зурсан байна. Мөн нотариатч*******гийн итгэмжлэл олгосон цаг хугацаанд миний бие Америкийн Нэгдсэн Улсад байсан бөгөөдт бид өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор ямар ч итгэмжлэл олгоогүй. гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч, нар нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй.

 

4.Нэхэмжлэгч *******,, нар нь хариуцагч,,******* нарт холбогдуулан 2018 оны сарын-ны өдөр *******,, нараас, нарт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч*******ий хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан нь хариуцагч*******ээс татгалзсан байна.

 

5.Чингэлтэй дүүргийн нотариатч******* 2018 оны сарын-ны өдөр Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, дугаар хороолол, 37б-4 тоот хаягт байршилтай,0 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, тоот бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, барьцааны болон барьцаалбарт гарын үсэг зурах, үл хөдлөхөд барьцаалбарыг бүртгүүлэх, хүлээн авах, уг үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаанд байгаа болон үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн талаар лавлагаа СБД-ийн бүртгэлийн хэлтсээс авах эрийг, *******, нарааст олгосон итгэмжлэлийг гэрчилсэн байна.

 

6.Нотариатын тухай хуулийн дүгээр зүйлийн.1-т Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна,.2-т Нотариатчийн чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ,.3-т Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан.

 

7.Хариуцагч, нар итгэмжлэл гэрчилсэн нотариатын хүчингүй болгох нэхэмжлэлийг зөвшөөрч маргаагүй боловч нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар итгэмжлэл гэрчлэх, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох зэрэг хуульд заасан журмын дагуу үйлдэл хийж, үйлдлийнхээ үр дагаврыг хариуцах үүргийг тухайн хийсэн нотариатч хариуцна.

 

8.Хариуцагч, нар нь нэхэмжлэлийг хариуцах этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг батлах үндэслэлгүй.

 

9.Иймд нэхэмжлэлийг хариуцах этгээд биш байх тул хариуцагч, нарт холбогдох 2018 оны сарын-ны өдөр нотариатын итгэмжлэл гэрчилсэн хүчингүй болгох тухай нэхэмжлэгч, *******, нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

10.Нэхэмжлэгч нар хариуцагч Д.Дашцэрэнгээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч, *******, нар нь хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

11.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн дугаар зүйлийн дүгээр зүйлийн.1, 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч, нарт холбогдох 2018 оны сарын-ны өдөр Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, дугаар хороолол, 37б-4 тоот хаягт байршилтай,0 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, тоот бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээ хийх, барьцааны болон барьцаалбарт гарын үсэг зурах, үл хөдлөхөд барьцаалбарыг бүртгүүлэх, хүлээн авах, уг үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаанд байгаа болон үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн талаар лавлагаа СБД-ийн бүртгэлийн хэлтсээс авах эрийг, *******, нарааст олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын хүчингүй болгох тухай нэхэмжлэгч, *******, нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч, *******, нар нь хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч, *******, нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

102/ШШ2024/00578