| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/02265/И |
| Дугаар | 102/ШШ2024/00003 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/00003
| 2023 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/00003 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах,***СӨХ,
Хариуцагч: *** тоот орон сууцны өмчлөгч, Д.Н,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 1,422,040 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Учирсан хохиролд 1,418,747 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, хариуцагч Д.Ня, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов. Зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч***СӨХ нь хариуцагч Д.Няд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 1,422,040 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Үүнд:
1.1. Хариуцагчаас 2017 оны 7 дугаар сараас, 2023 оны 4 дүгээр сар хүртэлх СӨХ-ны төлбөрийг нэхэмжилж байна. Тус байранд оршин суугчдын төлбөрөөр орчны тохижилт, цэвэрлэгээ, ажилласан ажилчдын цалин хөлс гэх мэтчилэн сууц өмчлөгчдийн тав тухтай байдлыг хангахаар хураагддаг хураамж юм. Гэтэл иргэн Д.Ня СӨХ-ны төлбөрөө 2017 оноос хойш нийт 1,422,040 төгрөгийг төлөөгүй. Энэ хүний үйлдлээс бусад 720 оршин суугчид тэдгээрийн эрх ашиг хөндөгдөж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтыг зөрчиж байна. Манай СӨХ-ны үнэ тариф 2017 он, 2023 онд өөрчлөлт орсон ба эдгээр нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Т-У СӨХ-ны дарга н.О гадагшаа явахаар болсон тул 2003 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлыг нь хүлээж авах даргыг сонгох үүрэг даалгавар ирсний дагуу миний бие сонгогдсон тус хурлын тэмдэглэл хэрэгт хавсаргагдсан. Тухайн СӨХ-ны даргын ажлыг хүлээн авахад их хэмжээний өр авлага, мөн харилцагч байгууллагуудаа 800,000 төгрөгийн өр төлбөр гэх мэтчилэн байсан. 2004 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бүх гишүүдийн хурлаар Т-У СӨХ,***СӨХ-г нэгтгэсэн. Хариуцагчаас 2004-2007 он хүртэл СӨХ-ны төлбөрийг нэхэмжилж шүүх байгууллагаар удаан хугацаагаар явсан. Д.Ня 2017 он хүртэл төлбөрөө төлж байгаагүй. 1999 онд Т-У СӨХ байгуулагдсанаас хойш 1-2 удаа л төлбөрөө төлж байсан ба түүнээс хойш огт төлөөгүй. Ийм учир Д.Ня-гаас нийт СӨХ-ны төлбөрөө төлөөгүй дүнг талаарх задаргааг хэрэгт хавсаргасан. Тус байранд олон үйлчилгээ, шинээр ажил хийгдсэн байхад хариуцагч огт төлбөрөө төлөхгүй оршин суух нь шударга бус юм. Иймд хариуцагчаас 2017 оны 7 дугаар сараас 2023 оны 4 сар хүртэлх хугацааны 1,422,040 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
2.1. Миний бие хөдөө орон нутагт амьдарч байсан учир СӨХ-ны дүрэм журмыг судалж үзсэн. Гэтэл бүх гишүүдийн хурал гээд 4-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил гүйцэтгэж, хурал зарладаг. Тус холбоо нь оршин суугчдын эрх ашиг болон нийтийн эрх ашгийг хангаж ажиллах ёстой гэж үзэж байна. Оршин суугчдын тав тухтай орчинг бүрдүүлэхийн оронд хувийн эрх ашигтайгаар ажилладаг, хариуцлагагүй хүмүүс учир би СӨХ-ны төлбөрийг төлөх хүсэлгүй байна. Тэрнээс биш хуулийн дагуу үйл ажиллагааг явуулдаг нийтийн эрх ашгийг хүрээнд ажилладаг байсан бол төлбөрөө төлөхөд татгалзал байхгүй байсан. СӨХ-ны дарга нь хувьдаа байрны хажууд дэлгүүр нээсэн, бүх гишүүдийн хурлын ирц, тоо гарсан шийдвэр худал, хуурамч бичиг баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа болохыг өмнөх хурлуудад удаа дараа илэрхийлсэн. Намайг СӨХ-ны Хяналтын зөвлөлд хүртэл орох уу гэсэн санал ирж байсан, зөвлөлд орсон хүн нь төлбөрөөс чөлөөлөгддөг юм шиг байна лээ гэв.
3. Хариуцагч Д.Ня нь нэхэмжлэгч ***СӨХ-нд холбогдуулан хохиролд 1,418,747 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие орон сууц 1999 онд ашиглалтад орсноос хойш амьдарч байна. Одоогоор би гэртээ байхгүй байгаа миний аав ээж амьдардаг би хөдөө орон нутагт ажилтай тул ирэн очин байдаг. Гэтэл байрны 1-5 давхар хүртэл ус алдсан, манай гэрийн гал тогоо, жижиг өрөө, коридор гэх мэтчилэн ус алдсанаас үүсэж учирсан хохирлыг 913,500 төгрөгөөр үнэлсэн. СӨХ-ны үйл ажиллагаа муу байснаас үүдэн дээврээс ус алдсан. Мөн би шүүх хуралдаанд оролцохын тулд УБ-аас З-Ү хоорондын замын зардал 84,400 төгрөгөөр 4 удаагийн явсан төлбөр, үйлчлэгч С.Т-д өгсөн 100,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 67,647 төгрөг, нийт 1,418,747 төгрөгийг***СӨХ-ноос нэхэмжилж байна гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус орон сууцны дээвэрт шинээр засварт оруулсан тул ус алдах боломжгүй. Дээрх ус алдаж, хохирсон гэхэд Д.Ня-гийн гэрт СӨХ-ны Удирдах зөвлөлөөс бүрэлдэхүүн гаргаж учирсан хохирлыг шалгахаар очиход 2003 оноос өмнөх болсон хохирол байсан гэдгийг очиж үзлэг хийсэн гишүүд болон Д.Ня өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус байранд 2005 оноос хойш ус алдсан зүйл байхгүй байхад хэзээ учирсан хохирол гэж ямар газраар үнэлгээ хийлгэсэн дүнг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Мөн 2017 он хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрөөс чөлөөлсөн дүн нь уг хохирлыг арилгасан гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, СӨХ-ны гэрчилгээний хуулбар, СӨХ-ны 2018.10.26-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны 2018.10.26-ны өдрийн СӨХ-ны гүйцэтгэх захирал томилсон Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, СӨХ-ны 2016 оны ажлын тайлангийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны 2017.02.04-ний өдрийн гишүүдийн хурлын тогтоол, СӨХ-ны 2022.04.29-ний өдрийн Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны 2022.04.29-ний өдрийн Бүх гишүүдийн хурлын тогтоол, 2017.07 сараас 2023.05 сарын төлбөрийн нэхэмжлэх, Т-У СӨХ-ны 2003.09.05-ны өдрийн 01 тоот Удирдах зөвлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, Т-У СӨХ-ны 2003.09.05-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 02 тоот тогтоол, Т-У СӨХ-ны 2003.09.05-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 01 тоот тогтоол, Т-У СӨХ-ны 2003.12.20-ны өдрийн 02 тоот Удирдлагын зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, Д, Т-У СӨХ-ны 2004.02.12-ны өдрийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын тэмдэглэл, Т-У СӨХ-ны суугчдын 2003 оны тайлангийн хурлын тэмдэглэл,***СӨХ-ны 2004.03.13-ны өдрийн 02 тоот Бүх гишүүдийн хурлын тогтоол,***СӨХ-ны 2004.03.13-ны өдрийн 01 тоот Бүх гишүүдийн хурлын тогтоол,***СӨХ-ны 2004.03.13-ны өдрийн 01 тоот Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоол,***СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, 16-р байрны 54 тоотын суугч н.Н-ийн хийсэн үзлэгийн тэмдэглэл,***СӨХ-ны 2005.12.23-ны өдрийн 54 тоотын суугч Нямдаваад өгсөн мэдэгдэл,***СӨХ-ны 2004.04.22-ны өдрийн гэрчилгээ хүсэх тухай албан бичиг,***СӨХ-ны 2004.05.25-ны өдрийн гэрчилгээний хуулбар,***СӨХ-ны 2004.07.07-ны өдрийн Татварын албанд гаргасан өргөдөл, фото зураг, СӨХ-ны дансны хуулга,***СӨХ-ны 2015.05.20-ны өдрийн гэрчилгээний хуулбар, Хадгаламж банкны харъяа тооцооны 1 дүгээр төвийн 2007.05.11-ний өдрийн тодорхойлолт, Т-У СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх,***СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх, *** дүүргийн шүүхийн 2004.03.01-ний өдрийн 388 дугаар нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж, *** дүүргийн шүүхийн 2004.05.04-ний өдрийн 851 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,***СӨХ-ны 2007.04.18-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, *** дүүргийн шүүхийн 2007.04.25-ны өдрийн *** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,***СӨХ-ны 2007.05.10-ны өдрийн шүүхэд гаргасан гомдол, *** дүүргийн шүүхийн 2007.05.28-ны өдрийн *** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,***СӨХ-ны 2007.06.06-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Төрийн банкны 2017.05.16-ны өдрийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, *** дүүргийн шүүхийн 2007.07.23-ны өдрийн *** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар шүүхэд өгсөн.
Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үнэлгээний төлбөр төлсөн баримт, АБ ХХК-ийн үнэлгээний тайлан, 2023.09.25-ны өдрийн галт тэрэгний зорчих тасалбар, Д.Ня-гийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, фото зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр С.Т-ыг гэрчээр асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2 Нэхэмжлэгч Т СӨХ нь хариуцагч Р.Б , Б.У нарт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 624,505 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Үүнд::
2.1. Хариуцагчаас 2017 оны 7 дугаар сараас, 2023 оны 4 дүгээр сар хүртэлх СӨХ-ны төлбөрийг нэхэмжилж байна. Тус байранд оршин суугчдын төлбөрөөр орчны тохижилт, цэвэрлэгээ, ажилласан ажилчдын цалин хөлс гэх мэтчилэн сууц өмчлөгчдийн тав тухтай байдлыг хангахаар хураагддаг хураамж юм. Гэтэл иргэн Д.Ня СӨХ-ны төлбөрөө 2017 оноос хойш нийт 1,422,040 төгрөгийг төлөөгүй. Энэ хүний үйлдлээс бусад 720 оршин суугчид тэдгээрийн эрх ашиг хөндөгдөж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь заалтыг зөрчиж байна. Манай СӨХ-ны үнэ тариф 2017 он, 2023 онд өөрчлөлт орсон ба эдгээр нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Т-У СӨХ-ны дарга н.О гадагшаа явахаар болсон тул 2003 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлыг нь хүлээж авах даргыг сонгох үүрэг даалгавар ирсний дагуу миний бие сонгогдсон тус хурлын тэмдэглэл хэрэгт хавсаргагдсан. Тухайн СӨХ-ны даргын ажлыг хүлээн авахад их хэмжээний өр авлага, мөн харилцагч байгууллагуудаа 800,000 төгрөгийн өр төлбөр гэх мэтчилэн байсан. 2004 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бүх гишүүдийн хурлаар Т-У СӨХ,***СӨХ-г нэгтгэсэн. Хариуцагчаас 2004-2007 он хүртэл СӨХ-ны төлбөрийг нэхэмжилж шүүх байгууллагаар удаан хугацаагаар явсан. Д.Ня 2017 он хүртэл төлбөрөө төлж байгаагүй. 1999 онд Т-У СӨХ байгуулагдсанаас хойш 1-2 удаа л төлбөрөө төлж байсан ба түүнээс хойш огт төлөөгүй. Ийм учир Д.Ня-гаас нийт СӨХ-ны төлбөрөө төлөөгүй дүнг талаарх задаргааг хэрэгт хавсаргасан. Тус байранд олон үйлчилгээ, шинээр ажил хийгдсэн байхад хариуцагч огт төлбөрөө төлөхгүй оршин суух нь шударга бус юм. Иймд хариуцагчаас 2017 оны 7 дугаар сараас 2023 оны 4 сар хүртэлх хугацааны 1,422,040 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
3.1. Миний бие хөдөө орон нутагт амьдарч байсан учир СӨХ-ны дүрэм журмыг судалж үзсэн. Гэтэл бүх гишүүдийн хурал гээд 4-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил гүйцэтгэж, хурал зарладаг. Тус холбоо нь оршин суугчдын эрх ашиг болон нийтийн эрх ашгийг хангаж ажиллах ёстой гэж үзэж байна. Оршин суугчдын тав тухтай орчинг бүрдүүлэхийн оронд хувийн эрх ашигтайгаар ажилладаг, хариуцлагагүй хүмүүс учир би СӨХ-ны төлбөрийг төлөх хүсэлгүй байна. Тэрнээс биш хуулийн дагуу үйл ажиллагааг явуулдаг нийтийн эрх ашгийг хүрээнд ажилладаг байсан бол төлбөрөө төлөхөд татгалзал байхгүй байсан. СӨХ-ны дарга нь хувьдаа байрны хажууд дэлгүүр нээсэн, бүх гишүүдийн хурлын ирц, тоо гарсан шийдвэр худал, хуурамч бичиг баримтыг шүүхэд гаргаж өгч байгаа болохыг өмнөх хурлуудад удаа дараа илэрхийлсэн. Намайг СӨХ-ны Хяналтын зөвлөлд хүртэл орох уу гэсэн санал ирж байсан, зөвлөлд орсон хүн нь төлбөрөөс чөлөөлөгддөг юм шиг байна лээ гэв.
4. Хариуцагч Д.Ня нь нэхэмжлэгч***СӨХ-нд холбогдуулан хохиролд 1,418,747 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие орон сууц 1999 онд ашиглалтад орсноос хойш амьдарч байна. Одоогоор би гэртээ байхгүй байгаа миний аав ээж амьдардаг би хөдөө орон нутагт ажилтай тул ирэн очин байдаг. Гэтэл байрны 1-5 давхар хүртэл ус алдсан, манай гэрийн гал тогоо, жижиг өрөө, коридор гэх мэтчилэн ус алдсанаас үүсэж учирсан хохирлыг 913,500 төгрөгөөр үнэлсэн. СӨХ-ны үйл ажиллагаа муу байснаас үүдэн дээврээс ус алдсан. Мөн би шүүх хуралдаанд оролцохын тулд УБ-аас З-Ү хоорондын замын зардал 84,400 төгрөгөөр 4 удаагийн явсан төлбөр, үйлчлэгч С.Т-д өгсөн 100,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 67,647 төгрөг, нийт 1,418,747 төгрөгийг***СӨХ-ноос нэхэмжилж байна гэв.
5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус орон сууцны дээвэрт шинээр засварт оруулсан тул ус алдах боломжгүй. Дээрх ус алдаж, хохирсон гэхэд Д.Ня-ийн гэрт СӨХ-ны Удирдах зөвлөлөөс бүрэлдэхүүн гаргаж учирсан хохирлыг шалгахаар очиход 2003 оноос өмнөх болсон хохирол байсан гэдгийг очиж үзлэг хийсэн гишүүд болон Д.Ня өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус байранд 2005 оноос хойш ус алдсан зүйл байхгүй байхад хэзээ учирсан хохирол гэж ямар газраар үнэлгээ хийлгэсэн дүнг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Мөн 2017 он хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрөөс чөлөөлсөн дүн нь уг хохирлыг арилгасан гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар СӨХ-ны гэрчилгээний хуулбар, СӨХ-ны 2018.10.26-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны 2018.10.26-ны өдрийн СӨХ-ны гүйцэтгэх захирал томилсон Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, СӨХ-ны 2016 оны ажлын тайлангийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны 2017.02.04-ний өдрийн гишүүдийн хурлын тогтоол, СӨХ-ны 2022.04.29-ний өдрийн Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, СӨХ-ны 2022.04.29-ний өдрийн Бүх гишүүдийн хурлын тогтоол, 2017.07 сараас 2023.05 сарын төлбөрийн нэхэмжлэх, Т-У СӨХ-ны 2003.09.05-ны өдрийн 01 тоот Удирдах зөвлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, Т-У СӨХ-ны 2003.09.05-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 02 тоот тогтоол, Т-У СӨХ-ны 2003.09.05-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 01 тоот тогтоол, Т-У СӨХ-ны 2003.12.20-ны өдрийн 02 тоот Удирдлагын зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, Д, Т-У СӨХ-ны 2004.02.12-ны өдрийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын тэмдэглэл, Т-У СӨХ-ны суугчдын 2003 оны тайлангийн хурлын тэмдэглэл,***СӨХ-ны 2004.03.13-ны өдрийн 02 тоот Бүх гишүүдийн хурлын тогтоол,***СӨХ-ны 2004.03.13-ны өдрийн 01 тоот Бүх гишүүдийн хурлын тогтоол,***СӨХ-ны 2004.03.13-ны өдрийн 01 тоот Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоол,***СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, 16-р байрны 54 тоотын суугч н.Н-ийн хийсэн үзлэгийн тэмдэглэл,***СӨХ-ны 2005.12.23-ны өдрийн 54 тоотын суугч Нямдаваад өгсөн мэдэгдэл,***СӨХ-ны 2004.04.22-ны өдрийн гэрчилгээ хүсэх тухай албан бичиг,***СӨХ-ны 2004.05.25-ны өдрийн гэрчилгээний хуулбар,***СӨХ-ны 2004.07.07-ны өдрийн Татварын албанд гаргасан өргөдөл, фото зураг, СӨХ-ны дансны хуулга,***СӨХ-ны 2015.05.20-ны өдрийн гэрчилгээний хуулбар, Хадгаламж банкны харъяа тооцооны 1 дүгээр төвийн 2007.05.11-ний өдрийн тодорхойлолт, Т-У СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх,***СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх, *** дүүргийн шүүхийн 2004.03.01-ний өдрийн 388 дугаар нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамж, *** дүүргийн шүүхийн 2004.05.04-ний өдрийн 851 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,***СӨХ-ны 2007.04.18-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, *** дүүргийн шүүхийн 2007.04.25-ны өдрийн *** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,***СӨХ-ны 2007.05.10-ны өдрийн шүүхэд гаргасан гомдол, *** дүүргийн шүүхийн 2007.05.28-ны өдрийн *** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,***СӨХ-ны 2007.06.06-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Төрийн банкны 2017.05.16-ны өдрийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, *** дүүргийн шүүхийн 2007.07.23-ны өдрийн *** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, үнэлгээний төлбөр төлсөн баримт, АБ ХХК-ийн үнэлгээний тайлан, 2023.09.25-ны өдрийн галт тэрэгний зорчих тасалбар, Д.Ня-гийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, фото зураг, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. *** байр нь өмнө нь Т-У СӨХ-нд харъяалагдаж байсан ба 2004 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тайлангийн хурлаас тус СӨХ-г татан буулгаж,*** СӨХ-нд нэгтгэхээр, мөн***СӨХ-ны Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлаас Т-У СӨХ-г нэгтгэхээр шийдвэрлэж, улмаар***СӨХ-ны гэрчилгээ шинэчлэн гарсан байна.
Хэдийгээр СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй боловч түүний энэхүү нэгдэх ажиллагаа нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийг нэгтгэх ажиллагаанд хамаарах бөгөөд нэгтгэсэн хуулийн этгээдийн эрх үүрэг нь нэгтгэн авсан хуулийн этгээдэд үүссэн байна.
8. Нэхэмжлэгч *** СӨХ нь *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байруудыг хариуцан ажилладаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр, хариуцагч Д.Ня нь тус СӨХ-ны *** тоотын өмчлөгч болох нь үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаагаар тогтоогдлоо.
9. Иймд нэхэмжлэгч *** СӨХ нь өмчлөгч Д.Ня-гаас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэж зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
10. Хариуцагч нь Т-У СӨХ татан буугдаж,*** СӨХ-нд нэгдсэнээс хойш СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байх ба нэхэмжлэгч тал хариуцагчийн орон сууцанд дээврээс ус алдсан байдлыг үндэслэн 2007 оны 4 сараас 2016 оны 12 сар хүртэл хугацааны төлбөр болох 1,358,780 төгрөгийн төлбөрөөс чөлөөлсөн байна.
Улмаар хариуцагч нь 2017 оны 7 сараас 2023 оны 4 сарыг дуустал хугацааны төлбөрт 1,422,040 төгрөгийг төлөөгүй болох нь Төрийн банкны нэхэмжлэх, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
11. Хариуцагчийн зүгээс СӨХ-г хууль бусаар байгуулагдсан, бүх гишүүдийн хурлыг хуулийн дагуу хийдэггүй, зохих журмын дагуу нэгтгэх ажиллагаа явагдаагүй, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалдаггүй тул СӨХ-ны төлбөр төлөхгүй гэж маргасан.
12. Т-У СӨХ,*** СӨХ-той нэгтгэх ажиллагаа нь 2004 онд хийгдсэн бөгөөд энэ ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох талаар хариуцагч эрх бүхий байгууллагад хандсан баримт байхгүй, нэгтгэх ажиллагааг хүчингүй болгоогүй, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ.
13. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.3 дахь хэсэгт Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцагч Д.Ня нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд хууль бус СӨХ тул төлөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
14. Гэхдээ нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрт 1,422,040 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан тул 2017 оны 7 сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх 678,720 төгрөгийг шаардах эрх байхгүй байна.
15. Иймд хариуцагч Д.Ня-гаас 2020 оны 4 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сар дуустал хугацааны төлбөрт 743,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** СӨХ-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 678,720 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
16. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар хөрөнгийг дурдсан бөгөөд үүнд тухайн орон сууцны байшингийн дээвэр хамаарч байна.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог Сууц өмчлөгчдийн холбоо гэж тодорхойлсон.
17. Иймд хариуцагч Д.Ня нь дээврээс ус алдснаас эд хөрөнгөд учирсан хохирлыг *** СӨХ-ноос шаардах эрхтэй боловч гэм хор учирсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.
18. Өөрөөр хэлбэл, 2004, 2005 онуудад дээврээс ус нэвчиж гоожоогүй болохыг 2005 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Д.Ня-гийн гэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан байх бөгөөд ус алдснаас учирсан хохиролд шаардсан 913,500 төгрөг нь 2011 оны дээврийн их засвар хийхээс өмнө ус гоожсоноос үүссэн гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
19. Хохирлын хэмжээгээ тогтоох зорилгоор үнэлгээ хийлгэхдээ төлсөн ажлын хөлс болох 67,647 төгрөг, шүүх хуралдаанд биечлэн оролцохоор ЗҮ-ээс УБ-т ирж, очсон 4 удаагийн замын зардал нь гэм хорын хохиролд хамаарахгүй тул нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.
20. Орцны үйлчлэгчид өгсөн 100,000 төгрөгийг СӨХ-нд тушаасан байх тул буцааж гаргуулахаар шаардаж байх боловч гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар уг мөнгийг хариуцагч үйлчлэгч С.Т-д өгсөн, харин С.Т нь СӨХ-нд тушаасан байх тул СӨХ-ноос шаардах үндэслэлгүй байна.
21. Иймд хариуцагч Д.Ня-гийн***СӨХ-ноос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,418,747 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,306 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Ня-гаас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 743,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч***СӨХ-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 678,720 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Ня-гийн***СӨХ-ноос эд хөрөнгөд учирсан хохиролд 1,418,747 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,306 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч***СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ж.КУЛЬДАНА